Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1075

 

 

 

 

 

 

 

      2020         10            06                                      2020/ШЦТ/1075

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Т.Д................н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Дунд хариад овогт Т..............н Д................нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01213 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дунд Хариад овогт Тавинтай Д................н, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Галт суманд 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй.............................байгаа гэх хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .............................,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.Д................н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед .............................. гэх шалтгаанаар иргэн Ц.Н..............н толгой хэсэг рүү нь аяга шидэж, эрүүл мэндэд нь “хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д................н мэдүүлэхдээ: “...Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Н..............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 7 дүгээр сарын 21-ний өдөр 12 цаг өнгөрч байхад найз залуу Т.Д................нтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах найз О............рын гэрт очиж юм ярингаа 0,75 литрийн нэг шил архи, том пиво уусан юм. Тэгээд оройн 22 цагийн үед манай найз охины найз Х............л ирсэн юм. Би тэр охинтой найз залуу Т.Д................нг хардаад бид хоёр маргалдахад манай найз залуу ширээн байсан аягыг аваад шидсэн чинь миний толгойг оноод хагалчихсан юм. Тухайн үед О............рын гэрт Д................н бид хоёр байсан ба О............р Х............лтай гараад явсан байсан. Маргаан дууссаны дараа О............р ганцаараа орж ирсэн. Удалгүй цагдаа орж ирээд Д................нг аваад явсан. Өөр болсон зүйл байхгүй ...Би тухайн үед пиво уусан согтуу байсан. ...Надад нэхэмжлэх эд зүйл байхгүй...Би гомдолтой байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10),

- “...Т.Д................н өмнө намайг цохиж зодож байгаагүй. Анх удаа цохиж зодож байна...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12),

2. Гэрч Д.У............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Бүрэнхангай суманд байдаг ажлаасаа ирээд гэртээ найз Н.................э, Д................н, Хонгор нарын хамт архи уусан юм. Тэгээд бид нар архи уугаад сууж байхад Н.................э, Д................н хоёр хоорондоо маргалдаад Н.................э Д................нг хардаад байсан. Энэ асуудалд нь Д................н уурлаад ундааны шилэн аяга аваад шидэхэд Н.................э толгойг нь онож хагараад цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8514 дугаар дүгнэлт

- Хэсэг газрын үзлэгт: “...Зүүн зулайн ар хэсгийн хуйханд 1.5см шарханд 3 ш мэс заслын оёдолтой.

2020.7.22-ны ГССҮТ-н бичигт Хуйхны няцарсан шарх гэжээ...ДҮГНЭЛТ:

1. Ц.Н..............н биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18)

4. Шүүгдэгч Т.Д................нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................. амьдардаг найз О............рын гэрт хамтран амьдрагч Н.................этэй хамт очсон юм. Тэгээд О............р түүний эхнэр У............л, Н.................э бид архи уугаад юм яриад сууж байхад оройн 20 цагийн үед У............лын найз охин Х............л ирсэн. Тэгээд бид нар архи уугаад сууж байхад Н.................э согтчихоод намайг Х............лтай хардаад над руу уурлаад байсан. Намайг хардах болсон шалтгаан би Х............лыг ирэхээс өмнө Х............л ирж байгаа юм болов уу гээд 2, 3 удаа асуучихсан юм. Тэрэнд Н.................э уурлаад байсан. Тэгээд Х............л ирээд бид нар юм яриад сууж байхад Н.................э уурлаад байхаар нь би маргалдсан. Тэгээд ширээн дээр байсан шилэн аяга аваад Н.................э рүү шидэхэд толгойг нь оноод хагалчихсан юм. Тухайн үед цаг оройн 22 цаг өнгөрч байсан ба Х............л гараад явчихсан байсан ба гэрт О............р түүний эхнэр У............л, Н.................э бид 4 байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт  (хавтаст хэргийн 50, 29), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 55, 57), “Чанд трейд” ХХК тодорхойлолт (хавтаст хэргийн 61) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Д................нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Д................н нь бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Т.Д................н нь Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод амьдардаг найз О............рын гэрт хамтран амьдрагч Номин-ны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 2 тоотод, 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “бусадтай хардлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, шууд санаатай үйлдлээр, иргэн Ц.Н..............н толгой хэсэг рүү нь аяга шидэж, эрүүл мэндэд нь “хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ц.Н..............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дүгээр сарын 21-ний өдөр ...найз залуу Д................нтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах найз О............рын гэрт очиж юм ярингаа 0,75 литрийн нэг шил архи, том пиво уусан юм. Тэгээд оройн 22 цагийн үед манай найз охины найз Х............л ирсэн юм. Би тэр охинтой найз залуу Д................нг хардаад бид хоёр маргалдахад манай найз залуу ширээн байсан аягыг аваад шидсэн чинь миний толгойг оноод хагалчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10),

- Гэрч Д.У............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар архи уугаад сууж байхад Н.................э, Д................н хоёр хоорондоо маргалдаад Н.................э Д................нг хардаад байсан. Энэ асуудалд нь Д................н уурлаад ундааны шилэн аяга аваад шидэхэд Н.................э толгойг нь онож хагараад цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8514 дугаар дүгнэлт “...1. Ц.Н..............н биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18)

- Шүүгдэгч Т.Д................нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар архи уугаад сууж байхад Н.................э согтчихоод намайг Х............лтай хардаад над руу уурлаад байсан. Намайг хардах болсон шалтгаан би Х............лыг ирэхээс өмнө Х............л ирж байгаа юм болов уу гээд 2, 3 удаа асуучихсан юм. Тэрэнд Н.................э уурлаад байсан. Тэгээд Х............л ирээд бид нар юм яриад сууж байхад Н.................э уурлаад байхаар нь би маргалдсан. Тэгээд ширээн дээр байсан шилэн аяга аваад Н.................э рүү шидэхэд толгойг нь оноод хагалчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Д................н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хардлаа” гэх сэдэлтээр хохирогч Ц.Н..............н эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Д................н нь хохирогч Ц.Н.................э толгойн тус газар луу шилэн аяга шидэж оносон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шилэн аяганд оногдсоноос болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Т.Д................нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н.................э нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Т.Д................нг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Д................нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Д................н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.Д................н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Д................нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2008 0000 01213 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дунд хариад овогт Т..............н Д................н нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д................нг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д................нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Д................н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ

 

 

 

 

 

 

      2