Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 26

 

 Д.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Шүүгдэгч Д.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******

          Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолтой, Д.*******д холбогдох 1728000000068 дугаартай, хоёр хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

                 Д.******* нь  2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******гийн *******-4 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.*******тай маргалдан толгойн тус газар нь 1 удаа чулуугаар цохиж амь насыг хохироож хүн алсан гэмт хэрэгт холбогджээ.

           Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурор нь Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. 

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд, Д.*******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******08 дугаар зүйлийн *******08.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 842788******* төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******гийн нэхэмжлэлээс 2937000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, банкны зээл, сургалтын төлбөр, оюутны байр, бусад зардал, сэтгэл санааны хохирол зэрэг нийт *******1.300.000 төгрөгийн нэхэмжлэл болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулах хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь шүүхээс хэлэлцэлгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, 10х11 сантиметрийн хэмжээтэй чулууг устгуулахаар тухайн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.9-д зааснаар Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Д.******* давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн ******* суманд талийгаач С.*******ыг 1 удаа чулуугаар цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн зүгээс тус гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж, хохирогчийн гэр бүлд нөхөж баршгүй хохирол учруулсандаа үнэхээр их харамсаж байна.

          Иймд намайг ам бүл 9-үүлээ 7 хүүхэдтэйгээ хамт амьдардаг, холбогдсон хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж, боломж л гарвал хохирол төлбөрөө төлөх хүсэлтэй байгааг минь харгалзан надад оногдуулсан хорих ялаас бага ч болсон хасаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.*******ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

          Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******гийн *******-4 тоот хашаанд иргэн С.*******тай маргалдан, чулуутай гараараа түүний зүүн шанаа буюу толгойн тус газар нь 1 удаа цохин амь насыг нь аврах боломжгүй цус харвалт гэмтэл учруулж алсан болох нь гэрч С.*******ын “...С.*******, Д.******* хоёр хоорондоо гэрийн хойд талд маргалдаж байснаа С.******* газраас чулуу аваад Д.******* руу шидсэн. Тэгтэл тэр чулуу нь оноогүй. Тэгсэн С.*******ын шидсэн чулууг Д.******* газраас аваад С.******* луу хүрч очоод чи яахаараа над руу чулуу шиддэг юм гээд гэж хэлээд баруун гартаа чулуугаа барьж байгаад С.*******ын зүүн шанаа хавьд нэг цохисон. Тэгтэл С.******* шууд унасан...би очоод С.*******ын толгойноос өргөөд зүүн гар дээрээ толгойг өргөөд суусан... чулуу нь хавтгай бөөрөнхий хэлбэртэй чулуу байсан...Талийгаач цохиулснаасаа хойш огт хөдлөөгүй. ..” /хэргийн 1 дүгээр хавтас, 30-31 дүгээр хуудас/,

          Гэрч Б.*******ын “...хашааны хаалгаар С.*******, Д.******* 2 орж ирж байгаа харагдсан...гэрийн ард хүн уйлах чимээ сонсогдсон. Босч очоод харахад талийгаач газра унасан. Хажүүд нь Д.******* уйлаад байж байсан...талийгаач С.*******, Д.******* 2 юунаас болж маргалдаад байсныг мэдэхгүй. Ямар ч байсан хашаагаар орж ирэхдээ л хоорондоо маргалдаад бие бие рүүгээ салаавч гаргаад маргалдаад байсан...” /хэргийн 1 дүгээр хавтас, 32-33 дугаар хуудас/,

          Гэрч Б.*******ийн “......талийгаач С.*******, Д.******* 2 гэнэт хашаанд ороод ирчихсэн байсан чинь тэгсэн чинь гэнэт л Д.******* муухай орилоод чарласан. Би гэрийн хойд талд очоод харсан чинь ...талийгаач газар хөдөлгөөнгүй хэвэтэж байсан. Д.******* нь намайг уучлаарай гээд уйлаад байж байсан....” /хэргийн 1 дүгээр хавтас, 36-37 дугаар хуудас/гэх мэдүүлгүүд,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...С.*******ын цогцост хийсэн шинжилгээгээр зүүн нүдний язарсан шарх, цус хуралт, зүүн ухархайн ар хана, гавлын дунд хонхрын зүүн хэсгийн хугарал, их болон бага тархины зөөлөн эдийн бүрхүүлийн доорх тархмал цус цус харвалт,4-р ховдол дахь цус харвалт гэмтэл тогтоогдлоо..., С.******* тархмал цус харвалт гэмтлээр нас баржээ. Эмнэлгийн тусламж үзүүлэх амь насыг нь аврах боломжгүй...”гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас *******8-*******9 дүгээр тал/ зэрэг болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

          Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байна.

          Д.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

          Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон бөгөөд мөн хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  зөрчил тогтоогдсонгүй.

          Анхан шатны шүүхээс Д.*******д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Д.*******ын хорих ялын хэмжээг багасгаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүгдэгч Д.*******ын ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д 2000000 /хоёр сая/ төгрөгийг хохиролд төлсөн болно.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.*******ын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.*******ын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.*******ын ар гэрээс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д 2000000 /хоёр сая/ төгрөгийг хохиролд төлсөн болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА