Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2017/00016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын *******ы

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаЛ.Хаш-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, тэтгэвэрт орох гэхэд баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би 1983 оноос 1985 онд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Жаргалын зам нэгдэлд малын бага эмчээр, 1985 оноос 1989 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл Баян-Өндөр сумын малын эмч, саниторч, 1991 оноос 1992 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* 1983 оноос 1985 онд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Жаргалын зам нэгдлийн малын бага эмчээр ажиллаж байгаад 1985 оноос 1989 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл Баян-Өндөр сумын малын эмч, саниторч, мөн 1991 оноос 1992 оны 12 сард малчнаар ажилласныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, орлогын маягт, тус аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 06-ны өдрийн 1785 дугаар лавлагаа, 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 926 дугаар лавлагаа, тус аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын тушаалын хуулбарууд, тус аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн даргын тушаалын хуулбарууд, хавсралт, 1983 оны 06 сарын 29-ний болон 1991 оны 12 сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.*******  нь болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч нь 1983 оны 07 сарын 05-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Жаргалын зам нэгдэлд малын бага эмч, 1985 оны 01 сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл тус аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1-р бригадад малын бага эмч, эмчилгээ тэжээлийн цэгийн малын бага эмч, саниторч, туслах ажилтан, 1991 оны 04 сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн малчнаар ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 сарын 06-ны өдрийн 1785 дугаар лавлагаа, 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 926 дугаар лавлагаа, тус аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын тушаалын хуулбарууд, тус аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн даргын тушаалын хуулбарууд, хавсралт, 1983 оны 06 сарын 29-ний болон 1991 оны 12 сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Б.*******ы ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******ы 1983 оны 07 сарын 05-ны өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Жаргалын зам нэгдэлд малын бага эмч,

1985 оны 01 сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1-р бригадад малын бага эмч, эмчилгээ тэжээлийн цэгийн малын бага эмч, саниторч, туслах ажилтан,

1991 оны 04 сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн  119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дугаар зүйлийн  119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор хүсэлт гаргагч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ