Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 017

 

Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р баг 6-р гудамж, 5 тоотод оршин суух, эмэгтэй, ВЭ62020960 регистрийн дугаартай, Дунай овогт Бямбаагийн Дуламын

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Дулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Дулам шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1980 оноос 1992 оныг дуустал Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинат, монгол гэр хоршоонд оёдолчноор ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын маягт, тус аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 968 дүгээр лавлагаа, 1991 оны 04 сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 266 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1981 оны 12 сарын 12-ны өдрийн 143 дугаар тушаалын хуулбар, 1982 оны 07 сарын 08-ны өдрийн 174 дүгээр тушаалын хуулбар, хавсралт, 1983 оны 03 сарын 30-ны өдрийн 66 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1984 оны 12 сарын 28-ны өдрийн 266 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1985 оны 06 сарын 03-ны өдрийн 113 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1986 оны 12 сарын 30-ны өдрийн 302 дугаар, 1987 оны 03 сарын 20-ны өдрийн 58 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1988 оны 12 сарын 29-ний өдрийн 279 дүгээр тушаалын хуулбар, хавсралт, 1989 оны 10 сарын 06-ны өдөр, 1990 оны 10 сарын 13-ны өдрийн баярын бичгийн хуулбар, VIII таван жилийн гавчгайчийн үнэмлэхний хуулбар, 1991 оны 10 сарын 10-ны өдрийн тэргүүний ажилтан цол тэмдгийн үнэмлэхний хуулбар, гэрч Г.Нарангэрэлийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Дулам нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Бямбаагийн Дуламын эцэг /эх/-ийн нэрийг 1991 оны 04 сарын 29-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт Бямбын Дулам гэж зөрүүтэй бичсэн боловч түүний өөрийн нэр, төрсөн он, ажиллаж байсан аймаг, сум, нэгдлийн нэр, гэрэл зураг зэрэг нь тохирч байна.

Хүсэлт гаргагч нь 1980 оны 09 сарын 02-ны өдрөөс 1991 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын гэр ахуйн цехэд оёдолчин, 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол гэр хоршоонд оёдолчноор ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 968 дүгээр лавлагаа, 1991 оны 04 сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 266 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1981 оны 12 сарын 12-ны өдрийн 143 дугаар тушаалын хуулбар, 1982 оны 07 сарын 08-ны өдрийн 174 дүгээр тушаалын хуулбар, хавсралт, 1983 оны 03 сарын 30-ны өдрийн 66 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1984 оны 12 сарын 28-ны өдрийн 266 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1985 оны 06 сарын 03-ны өдрийн 113 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1986 оны 12 сарын 30-ны өдрийн 302 дугаар, 1987 оны 03 сарын 20-ны өдрийн 58 дугаар тушаалын хуулбар, хавсралт, 1988 оны 12 сарын 29-ний өдрийн 279 дүгээр тушаалын хуулбар, хавсралт, 1989 оны 10 сарын 06-ны өдөр, 1990 оны 10 сарын 13-ны өдрийн баярын бичгийн хуулбар, VIII таван жилийн гавчгайчийн үнэмлэхний хуулбар, 1991 оны 10 сарын 10-ны өдрийн тэргүүний ажилтан цол тэмдгийн үнэмлэхний хуулбар, гэрч Г.Нарангэрэлийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Дуламын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1991 оны 04 сарын 29-ний өдөр Бямба овогтой Дуламд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Бямбаагийн Дулам мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бямбаагийн Дуламын  1980 оны 09 сарын 02-ны өдрөөс 1991 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын гэр ахуйн цехэд оёдолчин,

1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол гэр хоршоонд оёдолчноортус  тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн  119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дугаар зүйлийн  119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор хүсэлт гаргагч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ