Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/198

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ганчимэг,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008030490016 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч ***********нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвийн орчимд 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн ***********толгой, баруун гар, гуян тус газруудад цохих, өшиглөх зэрэг үйлдлүүдээр түүний биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, гуянд цус хуралт, зулгаралт, баруун тохой, өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өглөө *********** надаас архины мөнгө нэхээд байхаар нь 1 шил архи авч өгсөн. Тухайн архийг ууж дуусаад архины шилээр намайг цохихоор нь би унаад босохдоо чулуу аваад толгойд нь 2 удаа цохисон. Хохирогч ***********тай эвлэрсэн. Хохирол төлбөр төлөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 2008030490016 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А.***********гийн: “2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Саппорогийн *********** төвийн гадаа нэг шил архи уусан. Би маш их согтоод ухаан орж гараад байсан. Энэ үед *********** гурвуулаа ийшээ явъя гээд *********** бид нар босоод явсан. *********** явж байхдаа нөхрөөсөө “Чи *********** бид хоёрын яг хэнд нь хайртай юм бэ” гэж асуугаад байсан. Нөхөр нь “Би ***********д хайртай” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Чи юу гээд солиороод байгаа юм, надад ямар хамаатай юм. Сонин юм яриад байх юм” гэж хэлсэн. Энэ үед *********** түрүүлээд алхсан. *********** зогсоод шээхээр нь би түрүүлээд алхтал урд явсан *********** эргээд над руу хараад инээгээд ирсэн. Дөхөж ирснээ нэг хатуу юмаар толгой руу цохисон. Би манараад доош суусан. Харах гэтэл цус урсаад харж болохгүй байсан. Энэ үед *********** ирээд ***********ийг холдуулж салгасан. Нэг мэдэхэд эмнэлэгт боолт хийлгэж байсан. *********** надад ***********ээс салсан гэж хэлээд бид хоёр хэд хэдэн удаа дотно харьцаанд орж байсан. Үүнийг *********** мэдсэн байсан. Надад гомдол санал алга. Хохирлоо л нэхэмжилж байна...

...Бид бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-9-13, 14-16/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.10.27-ны өдрийн 12214 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ***********биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, гуянд цус хуралт, зулгаралт, баруун тохой, өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-24-26/,

Гэрч Б.***********ын: “...Манай эхнэр *********** Саппорогийн ард ***********, *********** нартай архи уугаад байж байсан. Би байрны булан тойроод бие засчихаад ирсэн чинь ***********гийн толгойноос цус гарчихсан, *********** угааж байсан. “Яасан юм” гэж асуухад *********** “би сая чулуугаар цохиод хагалчихлаа” гэж хэлсэн. Цус нь тогтохгүй байсан тул түргэн тусламжийн машин ирээд Гэмтлийн эмнэлэгт аваачсан. *********** толгойдоо оёдол тавиулахгүй гэж согтуурхаад би барьж өгч байгаад, эмч нар оёдол тавьсан. Би яг яаж цохисныг хараагүй. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, уг нь найүууд. *********** надад “*********** түрүүлээд миний ураалд цохиод би зөрүүлээд чулуугаар толгойд нь цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

Шүүгдэгч Т.***********ийн яллагдагчаар өгсөн: “...*********** архи нэхээд байсан. Тэгээд бид нар гараашны дунд уусан. *********** гэнэт архины шилээр миний ам руу цохисон. Би нүүрээ дараад газар түшсэн. Гарт нэг зүйл баригдахаар нь ***********гийн толгойн тус газарт 2 удаа цохисон. Миний барьсан зүйл чулуу байсан. Тухайн үед миний уруул эдгэрчихсэн байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би ***********гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, банкны депозит дансны хуулга /хх-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-58/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-59/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “***********нь Бага нарангийн ******* тоотод нөхрийн хамт түр оршин суудаг” гэх тодорхойлолт зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь хохирогч ***********толгой, баруун гар, гуян тус газруудад цохих, өшиглөх зэрэг үйлдлүүдээр “тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, гуянд цус хуралт, зулгаралт, баруун тохой, өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотдох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч “толгойд цохисон” гэдгээ хэлдэг, бусад гэмтлийг хэрхэн авсан талаар хариулаагүй. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас уг гэмтлүүд учирсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч хохирогчийн толгойд цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч толгой руу цохисон гэж мэдүүлдэг. Гэрч *********** “цохисон” талаар мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг хуучин, шинэ гэмтэл гэдгийг тодорхойлж өгөөгүй. Толгойд учирснаас бусад гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүхуралдаанаар шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***угаар хороо, “***********” худалдааны төвмйн орчим хохирогч ***********толгой, баруун гар, гуянд цохих, өшиглөх зэргээр халдан түүний биед “тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, гуянд цус хуралт, зулгаралт, баруун тохой, өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ***********“...“***********” төвийн гадаа нэг шил архи уусан. *********** дөхөж ирснээ нэг хатуу юмаар миний толгой руу цохисон. Нүд рүү цус урсаад харж болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-9-13, 14-16/, шүүх эмнэлгийн 12214 дүгээр “1. ***********биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, гуянд цус хуралт, зулгаралт, баруун тохой, өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-24-26/, гэрч Б.***********ын “...Манай эхнэр *********** Саппорогийн ард ***********, *********** нартай архи уугаад байж байсан. *********** “би сая ***********гийн толгойд чулуугаар цохиод хагалчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21-22/, шүүгдэгч Т.***********ийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд бид нар гараашны дунд архи уусан. Би ***********гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-37-38/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.***********ийн согтуурсан үедээ хохирогч А.***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч ***********нь хохирогчийн толгойд учирсан гэмтлээс бусад гэмтлийг учруулаагүй” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Тухайлбал шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ***********“хохирогчийн биед учирсан бусад гэмтлийг учруулаагүй” гэх үйл баримт нь тогтоогдохгүй байна. Хохирогчийн 2020.10.22-ны өдөр гэрчээр өгсөн “...*********** түрүүлээд алхаж явснаа эргэж ирээд толгой руу чулуугаар цохиод авсан. Цус гоожоод би зогссон чинь дахин ирээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-6/, шинжээчийн 12214 дүгээр “2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-27/ зэргээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дээрх дүгнэлт хангалттай нотлогдон тогтоогдоогүй учир хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг шүүгдэгч ***********учруулсан гэж дүгнэсэн болно.       

Гэмт хэргийн улмаас хохирогч ***********эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-16/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********өмнө нь 3 удаа ял шийтгэгдэж байсан, гудамж талбайд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлөх талаар санаачилга гаргаагүй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “урьд ял шийтгэгдэж байсан нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Шүүгдэгч ***********өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой найзууд зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /олон нийтийн газар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж улмаар хохирогчийн толгой руу чулуугаар 2 удаа цохиж, өшиглөн эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч /***** овогт **********ийн ***********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР