Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00043

 

       Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1959 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, ам бүл 4, /эхнэр 2 хүүхдүүдийн хамт/  Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Их шарнууд овогт Дүнхэрийн Гэрэлчулууны хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл  оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

           Хүсэлт гаргагч Д.Гэрэлчулуун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1969 онд төрсөн. Би улсад ажиллаж байсан жилээ баталгаажуулахаар нийгмийн даатгалын байгууллагад хандахад шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагатай байна гэж тайлбарласан. Иймд намайг 1977 оноос 1978 он хүртэл Ховд аймгийн Булган сумын тэжээлийн үйлдвэрт зулагчаар, 1981 оны 07 дугаар  сарын 14-ний өдрөөс  1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Минжит Булган хоршооллын газар тариалангийн салбарт ажилчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Булган сумын Материал техник хангамжийн салбарт манаачаар, 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Жаргалын зам” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Гэрэлчулуун нь 1977 оноос 1978 он хүртэл Ховд аймгийн Булган сумын тэжээлийн үйлдвэрт зулагчаар, 1981 оны 07 дугаар  сарын 14-ний өдрөөс  1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Минжит булган хоршооллын газар тариалангийн салбарт ажилчнаар, 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Булган сумын материал техникийн хангамжийн салбарт манаачаар, 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Жаргалын зам” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

        - Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №105 тоот лавлагаа,

         -Ховд аймгийн Булган сумын тэжээлийн үйлдвэрийн даргын 1977 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн №27 тоот тушаал

          -Ховд аймгийн Минжит булган хоршооллын даргын 1978 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №36 тоот тушаал,

          -Ховд аймгийн “Минжит булган” хоршооллын даргын 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №84 тоот тушаал,

         -Ховд аймгийн Материал техник хангамжийн удирдах газрын даргын 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №63 тоот тушаал

           -Ховд аймгийн Материал техник хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №22 тоот тушаал

         -гэрч Б.Оюунчимэгийн шүүхэд мэдүүлсэн нь 1984 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Булган сумын “Жаргалын зам нэгдлийн Баянгол бригад, “Минжит булган” хоршоололд хамт ажиллаж байсан. гэх мэдүүлэг

          -гэрч Ч.Цэндсүрэнгийн шүүхэд мэдүүлсэн нь:...“1984 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” хоршооллын тэжээлийн үйлдвэрт хамт ажиллаж байсан. Тэжээлийн үйлдвэр нь сүүлд хоршоололтой нэгдэж хоршооллын нэг салбар болж ажиллаж эхэлсэн....”  гэх мэдүүлэг

            гэрч Л.Янжмаагийн шүүхэд мэдүүлсэн нь:...“1984 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” хоршооллын тэжээлийн үйлдвэрт норомчноор хамт ажиллаж байсан. Тухайн үед бид нар хийснээрээ цалинжиж ихэвчлэн 200-250 төгрөгний цалин авдаг байсан. Хоршооллын даргаар н.Лувсан, Ерөнхий агорномчоор Ч.Төмөрдаш нар ажиллаж байсан.....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон      

ТОГТООХ  нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их шарнууд овогт Дүнхэрийн Гэрэлчулууныг 1977 оноос 1978 он хүртэл Ховд аймгийн Булган сумын тэжээлийн үйлдвэрт зулагчаар, 1981 оны 07 дугаар  сарын 14-ний өдрөөс  1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Минжит Булган хоршооллын газар тариалангийн салбарт ажилчинаар, 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Булган сумын МТХ-ийн салбарт манаачаар, 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Жаргалын зам” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.