Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2017/00021/и |
Дугаар | 36 |
Огноо | 2017-03-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 36
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхж******* д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1959 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, ам бүл 4, /эхнэр 2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Х******* овогт Я*******гийн Г*******гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож хүсэлт гаргагч Я.Г*******, гэрч Д.Б*******, Д.Б*******, нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.Г******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.
Хүсэлт гаргагч Я.Г******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1959 онд төрсөн. Булган сумын “Ж*******ын *******” нэгдлийн 3-р бригадад 1981 оноос 1990 он хүртэл үхэрчнээр ажиллаж байсан. Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн намайг Булган сумын “Ж*******ын *******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Б******* овогт Давьдаагийн Б******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Ховд аймгийн Булган сумын “Ж*******ын *******” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан. Намайг 1984 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр гарахад Я.Г******* ажиллаж байсан юм. Би нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан. Я.Г******* нь 4-р бригадад сайн малчин байсан. Тухайн үед малчид 100-250 төгрөгний цалин авдаг байсан. Нэгдлийн тоо бүртгэгчээр н.Идээ, С.Чагдаа нар ажиллаж байсан гэв
Гэрч Багш овогт Давьдайн Б******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би “Ж*******ын *******” нэгдлийн Алагтолгой бригадад мал маллаж байсан Я.Г******* нь 1981 онд цэргээс ирээд үхэрчин болсон. Би 1987- 1993 он хүртэл тэмээ хариулж байсан. Дүүгийн нэр дээр 60 тэмээ нийт 260 тэмээ хариулж 260 төгрөгний цалин авдаг байсан. Тухайн үед нэгдлийн даргаар М.Баавдай дарга ажиллаж байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хүсэлт гаргагч Я.Г******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын “Ж*******ын *******” нэгдлийн Алагтолгой бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь
-Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №2240 тоот лавлагаа,
- 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Булган сумын “Ж*******ын *******” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Б*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн...., Намайг 1984 онд 8-р анги төгсөөд илгээлтээр гарахад Я.Г******* нь “Ж*******ын *******” нэгдэлд ажиллаж байсан юм. Би нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан. Я.Г******* нь 4-р бригадад сайн малчин байсан.Тухайн үед малчид 100-250 төгрөгний цалин авдаг байсан гэх мэдүүлэг,
Гэрч Д.Б*******ийн...Би “Ж*******ын *******” нэгдлийн Алагтолгой бригадад мал маллаж байсан Я.Г******* нь 1981 онд цэргээс ирээд үхэрчин болсон гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Я.Г*******г 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын “Ж*******ын *******” нэгдлийн Алагтолгой бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг гэрч нарын мэдүүлэг, архивын лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х******* овогт Я*******гийн Г*******г 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын “Ж*******ын *******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын Төрийн сангийн 160200941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.