| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2017/0044/И |
| Дугаар | 131/ШШ201700065 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ201700065
Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4-р багт оршин суух, ВН56072115 регистрийн дугаартай, Ямаачин овогт Батсүхийн Амарсанаагийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Амарсанаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1956 онд төрсөн. 1981 оноос Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1-р бригадад малчнаар ажилласан. Миний бие тэтгэвэр орж тэтгэврээ авч байсан боловч 1988, 1989, 1990 онуудад хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ балаар бичсэн байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Амарсанаа нь өндөр насны тэтгэвэр гарч, тэтгэврээ авч байсан боловч хөдөлмөрийн дэвтрийн 1988 оноос 1989 оны бичилтийг балаар бичсэн гэдэг шалтгаанаар тэтгэвэр зогссон байгаа. Иймд Б.Амарсанаагийн 1988 оны 01 сарын
01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын маягт, итгэмжпэл, тус аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 933 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоол, хавсралт, 1989 оны баярын бичгийн хуулбар, Ургац нэгдлийн Ерөнхий хорооны бүх гишүүдийн хурал хуралдуулах бэлтгэл ажпын төлөвлөгөө, хавсралт, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Амарсанаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь иргэний үнэмлэхний хуулбар тус аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 933 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоол, хавсралт, 1989 оны баярын бичгийн хуулбар, Ургац нэгдлийн Ерөнхий хорооны бүх гишүүдийн хурал хуралдуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, хавсралт, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт Б.Амарсанаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Батсүхийн Амарсанаагийн 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дугаар зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор хүсэлт гаргагч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ