Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00400

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1953 онд төрсөн, 65 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суух, РХ53061504 дугаар регистртэй, Цахиур овогт Бадамын Нямаагийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2017/00269/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.Нямаа нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нямаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 оноос хойш Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан. 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трест хувьчлагдаж, “Илч”, “Түшиг”, “Тулга” гэсэн нэртэй хоршоонууд болсон. Би 2008 онд тэтгэвэрт гарсан бөгөөд тухайн үед ямар нэг зөрчилгүй гэсэн боловч 2017 оны 2 дугаар сард нийгмийн даатгалын байцаагч 1992 оноос 1994 оны хооронд ажиллаж байсан байдал зөрчилтэй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Би ажиллаж байх хугацаандаа шагнал урамшуулал авч байсан ч үрэгдээд алга болсон. Иймд миний гаргаж өгсөн баримтыг үндэслээд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Илч” хоршоонд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Нямаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  135  дугаар  зүйлийн  135.2.6-д  зааснаар

шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

Нэхэмжлэгч Б.Нямаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Илч” хоршоонд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хатгал Худалдаа бэлтгэлийн трестэээс 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдөр олгосон “1992 оны 10 сарын 01. Хатгал нийтийн хоолны “Илч” хоршоонд тогоочоор авч ажиллуулав. “Илч” хоршооны захирлын 1992 оны 10 сарын 01-ний 01 тоот тушаалаар. 1994 оны 12 сарын 10. “Илч” хоршоо татан буугдсан тул тогоочийн ажлаас чөлөөлөв. Хоршооны захирлын 1994-12-10-ны 15 тоот тушаалаар” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал суман дахь “Илч” хоршооны даргын 1994 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай” тушаалын “...Нямаагийн хариуцаж байгаа эд хогшил материалыг Нарантуяа нар тоолж, акт хийж, албан ёсны материалыг бүрдүүлж өг...” гэх бичилттэй хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1993 онд “Илч” хоршоонд хамт ажиллагсдтай авахуулсан гэрэл зураг, гэрч Ж.Цэрэнхандын “...Би 1978 онд Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажилд орсон юм. Энэ үед Б.Нямаа гуай ажилладаг байсан. Үүнээс хойш 1994 он хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан. Энэ хугацаанд би худалдагч, касс зэрэг ажил хийж байсан. Б.Нямаа нь тогооч хийдэг байсан. 1992 онд Худалдаа бэлтгэлийн трест тараад тэгээд “Тулга” хоршоо, “Илч” хоршоо байгуулагдаж, ажилчид тэнд орж ажиллах нь ажилласан. Б.Нямаа нь “Илч” хоршоонд 1992 оны 10 сард ороод 1994 оныг дуустал тогоочоор ажилласан. Тэгээд сүүлдээ хоршоо ч тарсан, би Эрдэнэт хотод шилжин ажилласан... Б.Нямаа нь тасралтгүй ажиллаж байсан. Тогооч л хийдэг байсан. Трест дотроо бол гуанзуудад солигдож ажилладаг байсан... Би Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1978 оноос 1992 он хүртэл дэлгүүрт худалдагч, цайны газарт  касс зэрэг ажил хийж байсан. Худалдаа бэлтгэлийн трест тараад “Илч” хоршоонд 1992-1994 онд касс хийж байгаад тэгээд Эрдэнэт хот руу шилжин явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батчулууны “Б.Нямаатай 1982 оноос Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд хамт ажиллаж байсан. 1992 оны 9 сар хүртэл ажиллаад, 1992-1995 он хүртэл Хатгал хотын “Илч” хоршоонд мөн хамт ажиллаж байсан. Дээрх хугацаанд Б.Нямаа нь тогооч хийдэг байсан. Би гуанзны бэлтгэгч, угаагч хийдэг байсан. Олон жил хамт ажилласан... Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трест нь салбар гуанзууд олонтой байсан. Модны үйлдвэрийн цайны газар, Жанжинмалгайтын цайны газар, төв гуанз зэрэгт ажиллаж байсан... Би Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1952 оноос 1992 он хүртэл цайны газарт угаагч, бэлтгэгч зэрэг ажил хийж байсан. Худалдаа бэлтгэлийн трест тараад “Илч” хоршоонд 1992-1994 онд бэлтгэгч, туслах тогооч хийж байгаад тэгээд ажилгүй байсан. 2002 онд тэтгэвэртээ гарсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Б.Нямаагийн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Илч” хоршоонд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994  оны  12  дугаар  сарын  10-ны  өдрийг  хүртэл  хугацаанд

тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолоо.  

Б.Нямаагийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Тус аймгийн Хатгал хотын “Илч” хоршооны даргын тушаал манай архивт байхгүй тул Б.Нямаад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/163 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн “Илч” хоршооны баримт бичиг Захирагчийн ажлын албаны архивт байхгүй тул Бадам овогтой Нямаа танд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 3/104 тоот тодорхойлолтоор тус тус нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цахиур овогт Бадамын Нямаагийн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Илч” хоршоонд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА