Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

 

              

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

иргэдийн төлөөлөгч Д.Туяа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006000002351 дүгээр 5 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ___ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, __ овогт Б-н Б- /РД:___/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Б- нь Б.С-, Б.Б- нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-226Б тоотод байрлах иргэн Т.Доёодоржийн байнга амьдрах өвлийн сууцны цонхоор нэвтэрч марк тодорхойгүй 32 инчийн зурагт, 2 ширхэг орчин цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 544.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Отгонбаяртай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 7-187 тоотод байрлах иргэн Ц.Сансар-Очийн байнга амьдрах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч Самсунг маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б-, Б.С- нартай бүлэглэн Б___ тоотод оршин суух иргэн О.Д- эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цоожийг эвдэн нэвтэрч 46 инчийн Сони загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 679.920 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б-, Б.С- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ___ тоотод оршин суух иргэн Д.Ц- эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн Самсунг загварын зурагт, Самсунг Нөт-1 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 671.940 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б-, Б.С- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр __ тоотод оршин суух иргэн Ш.Н- эзэмшлийн хүн байнга амьдрах монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн LG загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 299.940 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б-, Б.С- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ___ тоотод оршин суух иргэн Р.М-ын эзэмшлийн хүн байнга амьдрах гэрт нэвтрэн орж марк нь тодорхойгүй 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 285.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ч-, Б.Б- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр _____тоотод байрлах иргэн Б- байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Шарп маркийн 42 инчийн ЛСД зурагт, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, Солонгос виски, даавуун цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.177.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ___ тоотод байрлах иргэн С.Д- байнга амьдрах орон сууцанд хууль бусаар, нууцаар нэвтэрч Тошиба маркийн 42 инчийн зурагт, Самсунг Эс-3 мини маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 442.000 төгрөгийн,

2019 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө ___ тоотод байрлах иргэн П.Э-ийн байнга амьдрах орон сууцанд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт, савхин куртка, бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайлж, 548.200 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуганхангай хүнсний дэлгүүрийн орчим иргэн Д.Ч-ын эд зүйлийг авах зорилгоор хоолойг нь боон хүч хэрэглэн довтолж, түүний Самсунг Эс-7 маркийн гар утсыг дээрэмдэн авч 293.960 төгрөгийн,

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын орчим иргэн Л.Өлзийбатын Самсунг A10 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 350.000 төгрөгийн,

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Төрийн банкны салбарын урд иргэн Д.Ш-ын бэлэн 127.000 төгрөг, бичиг баримт бүхий түрийвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 154.900 төгрөгийн,

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын зүүн талын граж дунд иргэн Р.Э-ны эд зүйлийг авах зорилгоор өшиглөж, хүч хэрэглэн довтолж, түүний Хуавей Пи-20 маркийн гар утсыг дээрэмдэн авч 260.000 төгрөгийн,

2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Төрийн банкны салбарын орчим Х.О-н Эл жи флекс Ф340 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэж 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэрэгт холбогдолтой үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед олон хүмүүстэй нийлж архи ууж яваад хэрэгт холбогдсон. Ч- намайг дарамталдаг байсан. Хулгай хийж олсон мөнгөөрөө шоудаад дууссан. Би ажил хийдэг байсан тул амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2006000002351 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг. Шүүгдэгч Б.Б-ын бусадтай бүлэглэн болон ганцаараа үйлдсэн хулгайлсан гэмт хэргийн тухайд:

1. Б.С-, Б.Б- нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ___ тоотод байрлах хохирогч Т.Д-н өвлийн сууцны цонхоор нэвтэрч марк тодорхойгүй 32 инчийн зурагт, 2 ширхэг орчин цагийн дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Т.Д-н: “2017 оны 07 сарын 11-ний өдөр 12 цагийн үед гэрээ түгжиж гадуур явж байтал ах Хадхүрэл залгаад гэрт чинь хулгай орсон гэсэн. Гэртээ иртэл байшингийн салхивч онгорхой, 32 инчийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-35-37/,

“Дамно” ХХК-ийн 2018.05.10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний БЗЗ-18-307 дугаар тайланд: “Зурагт 304.000 төгрөг, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 240.000 төгрөг, нийт 544.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-48-51/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-18-24/,

2. Б.Б-, Б.С- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр __ тоотод байрлах хохирогч О.Д- эзэмшлийн өвлийн байшингийн цоожийг эвдэн нэвтэрч 46 инчийн Сони загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 679,920 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч О.Д-: “...19 цагийн орчим гэрээ цоожлоод явсан. 20 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн гадна талын хаалганы ил харагдах цоожийг хөшиж эвдэн хулгайч орж 46 инчийн Сони зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-136-137/,

“Дамно” ХХК-ийн 2018.04.16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний БЗЗ-18-231 дүгээр тайланд: “Зурагт 679.920 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-149-152/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-119-125/, Б.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-131-132/,

3. Б.Б-, Б.С- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 41-123а тоотод байрлах хохирогч Д.Ц- эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн Самсунг загварын зурагт, Самсунг Нөт-1 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 671,940 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Д.Ц-: “2017 оны 08 сарын 02-ны өдөр гэрийн хаалганы цоож эвдэрсэн байна гэж надад хэлэхээр нь очтол байшингийн цонх онгорхой байсан. 42 инчийн Самсунг зурагт, нөт-1 маркийн гар утас алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-194-196, 197-198/,

“Дамно” ХХК-ийн 2018.03.14-ний өдрийн БЗЗ-18-113 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Зурагт 599.940 төгрөг, гар утас 72.000 төгрөг, нийт 671.940 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-210-213/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-177-181/,

4. Б.Б-, Б.С- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр __ тоотод байрлах хохирогч Ш.Н- эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн LG загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 299.940 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Ш.Н-: “2017 оны 08 сарын 01-ний өдөр 14 цаг өнгөрөөгөөд гэрээ цоожлоод гадуур явж байгаад 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь хаалганы цоож эвдэрсэн ЛЖ брэндийн 32 инчийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-1-2/,

“Дамно” ХХК-ийн 2018.05.10-ны өдрийн БЗЗ-18-304 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “Зурагт 299.940 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-6-9/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-242-249/,

5. Б.Б-, Б.С- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 8-91 тоотод байрлах хохирогч Р.М-ын эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч марк нь тодорхойгүй 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 285.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Р.М-ын: “...манай охин 8 дугаар сарын 11-ний өдөр очиход цонхоор нь хулгайч ороод зурагт аваад явсан байсан ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-38-39/,

“Фэйр валуэшн” ХХК-ийн 2018.05.25-ны өдрийн 18/ЦХ-13 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Зурагт 285.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-45-47/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас, хх-30-33/,

6. Б.О-тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр __ тоотод байрлах хохирогч Ц.С-н эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч Самсунг маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Ц.С-н: “2017 оны 08 сарын 11-ний өдөр 11 цаг  өнгөрөөгөөд гэртээ ирэхэд вакум цонхны салхивч онгойчихсон, зочны өрөөний зурагтын тавиур дээр байсан Самсунг 49 инчийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-80-83/,

“Дамно” ХХК-ийн 2018.05.10-нй өдрийн БЗЗ-18-303 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Зурагт 480.000 төгрөг /1 дүгээр хавтас, хх-96-98/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-71-74/,

7. Б.Ч-, Б.Б- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр __ тоотод байрлах хохирогч Б- эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч Шарп маркийн 42 инчийн ЛСД зурагт, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, Солонгос виски, даавуун цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.177.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Б-: “2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ...17 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн урд талын 2 цонх онгорхой байсан. Гэрт ороход дотор хаалга онгорхой, үүдний тамборт байрлах складны хаалга онгорхой, гэр дотор шүүгээ, хөргөгчийн хаалга онгорхой, мөн зурагт байхгүй байсан. Мөнгөн аяга байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-88-90/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн 2018.10.16-ны өдрийн 10/119 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “Зурагт 800.000 төгрөг, их гарын мөнгөн аяга 200.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 160.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг 10.000 төгрөг, даавуун цүнх 7000 төгрөг, Солонгос виски үнэлэх боломжгүй, нийт 1.177.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-100/,

Яллагдагч Б.Б-ын: “Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-108-109/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтас, хх-80-82/,

8. Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр __ тоотод байрлах хохирогч С.Д- эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Тошиба маркийн 42 инчийн зурагт, Самсунг Эс-3 мини маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 442.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч С.Д-: “...19 цагийн үед гэртээ иртэл цоожгүй онгорхой байсан. “Toshiba” маркийн 42 инчийн зурагт, “Samsung S3 mini” маркийн гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-134-135/,

“Дамно” ХХК-ийн 2019.12.11-ний өдрийн БЗ1-19-688 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Зурагт 370.000 төгрөг, гар утас 72.000 төгрөг, нийт 442.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-147-148/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “Миний хувьд үйлдсэн хэргээ болон сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-116-118/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтас, хх-126-131/,

9. Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө __ тоотод байрлах хохирогч П.Э-ийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт, савхин куртка, бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 548.200 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч П.Э-ийн: “2019 оны 12 сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. Намайг ирэхэд урд талын цонх хагарсан байсан. Самсунг 42 инчийн хар өнгийн зурагт, 4-5 хайрцаг “Эссэ” тамхи, 2 ширхэг савхин куртка, даллагын уутанд 10000 гаруй төгрөг байсан нь алдагдсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-180-184/,

“Дамно” ХХК-ийн 2020.03.10-ны өдрийн БЗ1-20-331 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “Зурагт 248.000 төгрөг, савхин урт куртик 132.000 төгрөг, хар өнгийн савхин куртик 72.000 төгрөг, бугуйн цаг 27.000 төгрөг, үнэртэй ус 16.200 төгрөг, тэмдэг 5000 төгрөг, гитар 45.000 төгрөг, нийт 548.200 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-147-148/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө архи ууж байгаад зам дагуу эзэнгүй айл байхаар нь чулуу шидэж цонхыг хагалаад байшин дотроос зурагт, цаг, савхин куртик аваад зарж архи уусан. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-169-170/,  

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтас, хх-177-180/,

Хоёр. Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх хэргийн тухайд:

1. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуганхангай” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Д.Ч-ын эд зүйлийг авах зорилгоор, хоолойг нь боон хүч хэрэглэн довтолж, “Самсунг Эс-7” маркийн гар утсыг дээрэмдэн авч 293.960 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Д.Ч-ын: “...2020 оны 01 сарын 04-ний өглөө ...дэлгүүрээс гараад 30-40 метр яваад би авсан архиа хүрэн улаан өнгийн куртиктай залууд өгөөд та нар уугаарай гээд явсан. Цааш явж байхад араас хөлийн чимээ сонсогдсон. Эргээд харахад нөгөө хүрэн улаан өнгийн куртиктай залуу гүйж ирэхээр нь юу болсон юм бол гээд зогсож байхад надтай юм яриагүй шууд гүйж ирээд энгэрийн халаас руу гараа хийгээд миний гар утсыг аваад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-235-239/,

“Дамно” ХХК-ийн 2020.01.15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний СХД3-20-044 дүгээр тайланд: “Гар утас 293.960 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-246-247/,

Гэрч Ц.Анхбаярын: “...Мөөгий /Б-/ тэр ах дээр очоод утсаар нь ярья гээд байх шиг байсан. Тэр 2 юм ярьж байгаад Мөөгий намайг дуудсан. Намайг очиход тэр ахыг заамдчихсан байсан бөгөөд энгэрийн халааснуудыг нь ухаад байсан. Тэгснээ нэг юм авангуутаа “одоо зайл пизда минь” гэсэн чинь тэр ах зүүн тийшээ яваад өгсөн. ...Мөөгий халааснаасаа гаргаж ирсэн утсаа 50.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-243/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-224-225/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтас, хх-227-229/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “Уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-215-216/.

2. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын орчим хохирогч Л.Ө-н “Самсунг А-10” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Л.Ө-н: “2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим найз Заяагийн хамт Цамбагаравын автобусны буудал дээр зогсож байтал үл таних 165-170 см өндөртэй, 25-30 орчим насны, ягаан өнгийн цамцтай, хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй миний барьж байсан “Самсунг А-10S” маркийн гар утсыг булаагаад зугтсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-51/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020.08.20-ны өдрийн 1081 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “Гар утас 350.000 төгрөг” гэжээ /3 дугаар хавтас, хх-58-60/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-37/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-41-46/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр согтуу Цамбагарав үйлчилгээний төвийн урд алхаж байтал автобусны буудал дээр хоёр охин зогсож байсан. Нэг нь гар утсаа оролдоод зогсож байхаар нь шууд гүйж байгаад утсыг аваад зугтаасан. Хархорин захын хойно явуулын хүнд 140.000 төгрөгөөр зараад архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-23-29/.

3. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Төрийн банкны салбарын урд хохирогч Д.Ш-ын бэлэн 127.000 төгрөг, бичиг баримт бүхий түрийвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 154.900 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Д.Ш-ын: “2020 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 8 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, АТМ-аас 100000 төгрөг гаргаж аваад урд зүг рүү 4-5м алхаад мөнгөө түрийвчинд хийгээд цүнх рүүгээ хийх гэж байтал гэнэт үл таних залуу гарт байсан түрийвчийг булаагаад баруун зүг рүү зугтаасан..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-89-90/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020.09.04-ний өдрийн Ц-1135 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Түрийвч үнэлэх боломжгүй, иргэний үнэмлэх 18.300 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 3000 төгрөг, автобусны зарт 3600 төгрөг, банкны карт 3000 төгрөг, нийт 27.900 төгрөг” гэжээ /3 дугаар хавтас, хх-95-96/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-82-83/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-84-85/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр архи ууж байсан. Гэтэл Төрийн банкны хажууд нэг хүн мөнгө тоолоод түрийвч рүүгээ хийхээр нь барьж байсан түрийвчийг булааж аваад зугтаасан. Дотор нь 120.000 төгрөг байсан, архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-72-73/.

4. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын зүүн талын гарааш дунд хохирогч Р.Эн-ны эд зүйлийг авах зорилгоор өшиглөж, хүч хэрэглэн довтолж, “Хуавей Пи-20” маркийн гар утсыг авч 260.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Р.Э-ны: “2020 оны 9 дүгээр сарын 25-ны орой 19 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны байрнуудын зүүн талын гараашны дунд алхаж байсан. Миний араас нэг үл таних залуу дагаад байсан. Тэгтэл тэр залуу “цаг хэд болж байна” гэж асуухаар нь цагаа хараад хэлсэн Тухайн залуу шууд эмзэг эрхтэн рүү өшиглөсөн. Доош тонгойход гарт байсан “Хуавэй Пи-20” маркийн гар утсыг аваад зугтсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-9-13/,

“Тэнцвэр Эстмэйт” ХХК-ийн 2020.09.29-ний өдрийн Ц-1243 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Гар утас 260.000 төгрөг” гэжээ /5 дугаар хавтас, хх-36-38/,

Гэрч Ч.Г-н: “2020 оны 09 сарын 25-ны өдөр М- гэх хочтой Б-, Д- нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, КФС-ийн зүүн талын сааданд архи уусан. Бид нар Драгон руу алхаж байхад Мөөгий түрүүлж алхаад гараашнуудын гол руу орсон. Араас нь алхаж байтал Мөөгий гүйж гарч ирээд Хархорин тал руу зам гараад байрнуудын гол руу ороод алга болчихсон. Далай бид хоёр сааданд сууж байтал Мөөгий ирсэн. “Чи хаашаа явчихваа” гэхэд хүнээс утас булаагаад утас зардаг хүмүүст 40.000 төгрөгөөр өгчихлөө, ганц шил архи ууя” гэж байтал цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-27-28/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтас, хх-4-7/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-8-13/, гэрч Ч.Далай, Б.Д нарын мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-23-24, 26/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...тухайн хүнээс цаг асуутал цаг хэд болж байгааг хэлснийг санахгүй байна, тухайн хүн цааш алхаад явсан. Би араас нь дагаж байгаад гараашнуудын голоор орохоор нь очоод мөрнөөс нь бариад угзарч татаад газар унагаад утсыг нь аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-49-51/.

5. 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Төрийн банкны салбарын орчим хохирогч Х.О-н “Эл жи флекс Ф340” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

Хохирогч Х.О-н: “2020 оны 9 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед О-тай уулзаад бид хоёр Төрийн банкны хажуу талд явж байгаад гар утсаа халааснаасаа гаргаж ирээд залгах гэж байхад миний гар утсыг нэг залуу шүүрээд зугтаасан. “Эл жи флекс ф340” маркийн гар утас байсан. Хархорины тэр хавиар явж байдаг Мөөгий гэж дууддаг залуу байсан..." гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-100-101/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020.09.18-ны өдрийн Ц-1200 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Гар утас 180.000 төгрөг” гэжээ /5 дугаар хавтас, хх-105-106/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-90-93/,

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Үл таних эгч утсаараа яриад байж байхаар нь булааж зугтаасан. Гар утас зардаг хүмүүст 50.000 төгрөгөөр зараад архи уусан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...

...Есөн удаагийн хулгайн хэргийг би үйлдсэн нь үнэн. Надтай хэрэг хамт хийсэн хүмүүс олон үйлдэлтэй учраас хэргээ удаашруулах гэж намайг өөр олон хэрэг дээр хамаар татаж байсан. Дээр нь намайг хэрэг хийсэн гээд хэлчих гэхээр нь би “хийгээгүй хэргийг хийсэн” гэж мэдүүлээд уг хэргийг удаашруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-116-118, 1 дүгээр хавтас, хх-8-10/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хавтас, хх-147/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хавтас, хх-148/, эд хөрөнгө бүртгэгдээгүй гэх албан бичиг /4 дүгээр хавтас, хх-165/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй гэх албан бичиг /4 дүгээр хавтас, хх-167/ зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б- гэм буруугийн талаар маргаагүйг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б- нь 2017-2019 оны хооронд бусадтай бүлэглэж болон ганцаараа нийт 9 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Эрхэлсэн ажилгүй, орлогогүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо амьдардаг нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Мөн 5 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохиролд 3.888.326 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай” гэж,

шүүгдэгч “Би хоригдохоосоо өмнө барилгын компанид ажилладаг байсан. Шаардлагатай бичиг баримтыг улсын яллагчид өгсөн. Хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б- согтуурсан үедээ 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 8, 17, 23, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 9 удаагийн үйлдлээр /бүлэглэж болон ганцаараа/ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад 5.127.800 төгрөгийн хохирол учруулсан,    

мөн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 14, 16, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан 3 удаагийн үйлдэл, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар 2 удаагийн үйлдлээр довтолж, нийт 5 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж бусдад 1.238.860 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.  

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Б-ын дээрх 9 удаагийн үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа боловч “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэн зүйлчлэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл тухайн этгээд тодорхой төрлийн гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх ёстой. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийг судлан үзэхэд 2017 оны 7 дугаар сард 2 үйлдэл, 8 дугаар сард 5 үйлдэл, 2019 онд 2 үйлдлээр бусдад 5.127.800 төгрөгийн хохирлыг бүлэглэж болон ганцаараа учруулсан бөгөөд амьдралынхаа багагүй хугацааг гэмт хэрэг үйлдэж өнгөрөөсөн гэж, хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болохгүй байна. Иймд гэмт хэргийн хувьд амьдралын эх үүсвэр болгосон гэх шалгуурыг хангаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.   

Түүнчлэн шүүгдэгч Б.Б-ын хүч хэрэглэн бусдын эд зүйл авсан 2 үйлдэл, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд зүйл авсан 3 үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг үндэслэн нэгтгэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ын гаргасан “Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа 2 хэргээ энэ хэрэгтээ нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна” гэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2021.01.19-ний өдрийн 27д/119 дүгээр “Тус цагдаагийн газрын хэмжээнд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Ба-н Б- /РД:УШ91052154/-д холбогдуулан шалгаж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны хэрэг байхгүй болно” гэсэн албан бичгийг үндэслэн хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэж байна.   

Хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 5.127.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулснаас шүүгдэгчийн хувьд ногдох 2.449.466 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Д / тоотод оршин суух, РД:__, утас __/-д 181.333 төгрөг, Ц.С /__ тоотод оршин суух, РД:___, утас __/-д 240.000 төгрөг, О.Д__ /__ тоотод оршин суух, РД:ч___, утас ___/-д 226.640 төгрөг, Д.Ц_ /____ тоотод оршин суух, РД:__, утас __/-д 223.980 төгрөг, Ш.Н /Б__ тоотод оршин суух, РД:__, утас ___/-д 99.980 төгрөг, Р.М- /___ тоотод оршин суух, РД:__, утас __/-д 95.000 төгрөг, С.Б__ /___ тоотод оршин суух, РД:__, утас ___/-т 392.333 төгрөг, С.Д_ /__ тоотод оршин суух, РД:__, утас __/-д 442.000 төгрөг, П.Э- /___ тоотод оршин суух, РД:__, утас __/-д 548.200 төгрөг,

дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад нийт 1.238.860 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Д.Ч- /___ тоотод оршин суух, РД:__, утас __/-д 293.960 төгрөг, Л.Ө_ /___ тоотод оршин суух, РД:__, утас __, 89989882/-д 350.000 төгрөг, Д.Ш- /___ тоотод оршин суух, РД:__, утас __/-т 154.900 төгрөг, Р.Э /___ тоотод оршин суух, РД:___, утас __/-д 260.000 төгрөг, Х.О /___ тоотод оршин суух, РД:___, утас __/-д 180.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, нэмж нэгтгээд 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Бага ял оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусадтай бүлэглэн болон ганцаараа хохирогч нарын орон сууцны хаалганы цоожийг эвдэх, цонхыг хагалах, цонхыг түлхэн онгойлгох үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр болон хүч хэрэглэж (хоолой боох, өшиглөх) авахаар довтолж хууль бусаар авсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хоёр гэмт хэргийн улмаас 14 хохирогчид нийт 6.366.660 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг харгалзан шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил хорих ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг нийт 7 /долоо/ жилээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 2018.04.16-ны өдрөөс 2019.09.27-ны өдөр хүртэл 529 хоног, 2020.01.19-ний өдрөөс 2020.04.15-ны өдөр хүртэл 93 хоног, 2020.10.06-ны өдрөөс 2021.01.27-ны өдрийг хүртэл 113 хоног, нийт 735 /долоон зуун гучин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ЦХШЗ/314 дүгээр захирамжаар шүүгдэгч Б.Б-ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ___ овогт Б-н Б-ыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 /долоо/ жилээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 735 /долоон зуун гучин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хассугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас нийт 3.688.326 төгрөг гаргуулж,

хохирогч Т.Д /__ тоотод оршин суух, РД:___, утас __/-д 181.333 төгрөг,

Ц.С /__тоотод оршин суух, РД:__, утас __/-д 240.000 төгрөг,

О.Д /__ тоотод оршин суух, РД:__, утас ___/-д 226.640 төгрөг,

Д.Ц /__ тоотод оршин суух, РД:__, утас ___/-д 223.980 төгрөг,

Ш.Н /__тоотод оршин суух, РД:__, утас ___/-д 99.980 төгрөг,

Р.М- /__тоотод оршин суух, РД:___, утас ___/-д 95.000 төгрөг,

С.Б /___тоотод оршин суух, РД:__, утас ___/-т 392.333 төгрөг,

С.Д /___ тоотод оршин суух, РД:____, утас ___/-д 442.000 төгрөг,

П.Э- /___ тоотод оршин суух, РД:__, утас ___/-д 548.200 төгрөг,

Д.Ч- / тоотод оршин суух, РД:___, утас ___/-д 293.960 төгрөг,

Л.Ө /___тоотод оршин суух, РД:___, утас ____/-д 350.000 төгрөг,

Д.Ш- /__тоотод оршин суух, РД:___, утас ___/-т 154.900 төгрөг,

Р.Э /__тоотод оршин суух, РД:___, утас __/-д 260.000 төгрөг,

Х.О /__тоотод оршин суух, РД:___, утас ___/-д 180.000 төгрөг тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ад урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж, Б.Б-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР

 

                    ШҮҮГЧИД                                     Б.БЯМБААБААТАР

 

                                                                          Т.АЛТА