Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч, хохирогч Б.Т-, А.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т-, А.М- нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008013581485 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт _ тоотод оршин суух бүртгэлтэй, ___ тоотод түр оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1, 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, __ овогт А-н М- /РД:___/, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “___” их сургуулийн хүний их эмчийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эцгийн хамт ____ тоотод оршин суух бүртгэлтэй, ____ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, __ овогт Б-н Т- /РД:____/. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.М- нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр __ тоотод иргэн Б.Т-тай маргалдаж, харилцан зодолдож, гараараа нүүр лүү нь цохиж биед “эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Б.Т- нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт **** тоотод иргэн А.М-тай маргалдаж, харилцан зодолдож, гараараа цохиж биед нь “баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч, хохирогч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би нэг цохисон. Т- намайг өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал байхгүй, эвлэрсэн” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би зүүн нүд рүү нь цохисон. М- миний биед гэмтэл учруулсан. Би аргагүй хамгаалалт хийсэн гэж ойлгож байгаа. Санаатай хохирол учруулаагүй...” гэв.

Эрүүгийн 2008013581485 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Т-ын: “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед эгч, хүргэн ах хоёр гаднаас маргалдсан байдалтай орж ирсэн. Би “битгий хэрэлдээд бай, боль” гээд шаардлага тавьсан чинь М- болихгүй байхаар нь би “зайл аа” гэж хөөгөөд цамцнаас нь зуураад гэрээс гаргах гэтэл миний эрүүний зүүн хэсэг рүү цохисон. Дахиад цохих гэхээр нь баруун гараараа хаатал гаран дээр цохисон. Би зөрүүлээд өөрийнхөө гараараа нүүрний хажуу тал руу нь нэг цохиод М-тай барилдаж газар унагаагаад хоёр гарыг нь өчсөн.  Гаднаас аав орж ирээд бид хоёрыг салгах гэж оролдсон...” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.16-ны өдрийн 3597 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Т-ын биед эрүүний зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-52-53/,

Хохирогч А.М-ын: “...Би гадуур хувцастайгаа орон дээр хэвтсэн чинь Т- надтай маргаад мөнгө яасан талаар асууж шалгаагаад байхаар нь “чамд ямар хамаатай юм бэ, чиний мөнгөөр архи уусан юм уу” гээд л намайг орон дээр хэвтэж байхад Т- миний дээрээс баруун талын нүдний орчим 2-3 удаа цохиод эхэлсэн. Би “яаж байна” гээд босоод суутал нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгээд би Т-ыг болиулах гэж зууралдаж түүнийг үсдэж байгаад уурандаа зөрүүлээд Т-ын нүүрэн тус газар гараараа шанааны хэсэгт 1 удаа цохисон. Энэ үед хадам аав Баярхүү бид хоёрыг зууралдаж зодолдоод байхад салгаж болиулсан. Тухайн үед миний хамраас их цус гарсан мөн одоо баруун гар дал мөр орчим хөндүүр байна бас баруун нүд хөхөрсөн хавдсан байна өөр гэмтэл гайгүй байна...” гэх мэдүүлэг /хх-46 /,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2020.03.16-ны өдрийн 3637 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. А.М-ын биед баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-58-59/,

Гэрч Б.Г-: “...М- намайг архи авч өг гэхээр нь өгөхгүй гэж ам зөрж явсаар гэртээ ирсэн. М- орон дээр гуталтайгаа хэвтсэн чинь Т- гуталтайгаа хэвтлээ, битгий давраад байгаарай, наад хүүхдүүд чинь хоосон байхад архи уучхаад ичдэггүй юм уу гэтэл М- Т-ын нүүр лүү гараараа цохисон чинь Т- М-ыг зөрүүлээд цохиж аваад барьцалдаад авсан. Т- М-ын нүүр хэсэг рүү цохиод хамраас нь цус гаргасан. Тэр хоёр хоорондоо л зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-49-50/,

Шүүгдэгч А.М-ын яллагдагчаар өгсөн: “...Т- намайг бага мөнгө олж ирлээ гээд уурлаад намайг орон дээр гутлаа тайлаагүй хэвтчихсэн чинь нүүр лүү гараараа цохиод байхаар нь би босоод суутал нүүр болон нуруу руу өшиглөсөн. Би Т-ын нүүрэнд 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад газар унасан...” гэх мэдүүлэг /хх-122-123 /,

Шүүгдэгч Б.Т-ын яллагдагчаар өгсөн: “...М- Г-тай маргалдаад гадуур явж байсан шороо болсон гутал, хувцастайгаа орон дээр хэвтсэн. Би гутал, хувцсаа тайлаад хэвт гээд шаардлага тавихад босож ирээд намайг эсэргүүцсэн. Тэгэхээр нь би М-ыг “гар, зайл” гээд хөөгөөд хаалга руу түлхсэн чинь М- над руу дайрахаар нь би хувцаснаас татахад М- нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би гараараа хаатал нүүр лүү цохиод бид хоёр зууралдаад унасан. М- дээр гараад цохих гэхээр нь би нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод түүний дээр гарсан. Би нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоол авсан боловч мөнгө байхгүй тул үзүүлээгүй, үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-133-134/,

Хэрэг бүртгэлт нээх тухай прокурорын тогтоол /хх-1/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-68-71/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-72, 91/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62, 89/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-93/, Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-140/, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-102-105/, хохирогч Б.Т-ын “Надад ямар нэгэн хүсэлт, гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-142/, шүүгдэгч А.М-ын “Надад гомдол хүсэлт байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх хүсэлт /хх-143/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М-, Т- нар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч А.М- “Гэм буруугаа хүлээж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй” гэж,    

шүүгдэгч Б.Т- “Би санаатай хохирол учруулаагүй. Аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.М-, Б.Т- нар 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****дугаар хороо, *****тоот гэртээ хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, харилцан зодолдож шүүгдэгч А.М- нь хохирогч Б.Т-ын нүүр лүү цохиж “эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Т- нь хохирогч А.М-ын нүүр лүү цохиж “баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Т-ын “...гадуур гутал, хувцсаа тайл гээд шаардлага тавихад надтай маргаан хийгээд гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-41-42/, шүүх эмнэлгийн 3597 дугаар “1. Б.Т-ын биед эрүүний зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-52-53/, хохирогч А.М-ын “...намайг орон дээр хэвтэж байхад Т- миний дээрээс баруун талын нүдний орчим 2-3 удаа цохиод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-46/, шүүх эмнэлгийн 3637 дугаар “1.2. А.М-ын биед баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-58-59/, шүүгдэгч Б.Т-ын “...Би М-ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод А.М-ын дээр гараад М-ын хоёр гарыг ардаас нь сугаар гараа оруулж байгаад өчсөн чинь манай аав Б бид хоёрыг салгатал...” гэх мэдүүлэг / хх-133-134/, шүүгдэгч А.М-ын “...Би Т-ын нүүрэнд 2 удаа цохисон. Т- бид хоёр барьцалдаж газар унасан...” гэх мэдүүлэг /хх-122-123/, гэрч Б.Г- мэдүүлэг /хх-49-50/ зэрэг баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т-, А.М- нарын харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч тус бүрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Т-ын “Би санаатай гэмтэл учруулаагүй. Аргагүй хамгаалалт хийсэн” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заажээ. Шүүгдэгч Б.Т-ын хохирогч А.М-ыг “агсан тавилаа, орон дээр гадуур хувцастайгаа хэвтлээ” гэх шалтгаанаар гэрээсээ хөөж, заамдаад, хувцаснаас зуураад гэрээс гаргахаар түлхсэн хувийн таарамжгүй харилцааны явцад оролцогчид маргалдан, улмаас харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан цохиж довтлон санаатай гэмтэл учруулсан байх тул аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.     

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-, А.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б.Т-ын “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, хохирогч А.М-ын “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-т 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Т-т 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч А.М- “Хэлэх зүйлгүй” гэж,

шүүгдэгч Б.Т- “2021 оны 2 дугаар сар гараад хичээл орох тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч А.М- согтуурсан үедээ, хүмүүсийг үл хүндэтгэн зүй бус авирлан хохирогч Б.Т-ын эрх чөлөөнд халдсан, шүүгдэгч Б.Т- нь хохирогч А.М-ын зүй бус үйлдлийн улмаас түүнийг “гар, зайл” гэх мэтээр гэрээс хөөж, гаргах зорилгоор түлхэж, улмаар маргалдан хохирогчийн эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт хэн аль нь гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч А.М- эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Б.Т- оюутан, тогтмол орлогогүй, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн/-ыг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Т-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч Б.Т-ыг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.М-ын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 80 цагийг хасч, эдлэх ялыг 320 цагаар тогтоох нь зүйтэй.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Т-, А.М- нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч __ овогт А-н М-, __ овогт Б-н Т- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Т-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 80 /ная/ цагийг хасаж, эдлэх ялыг 320 /гурван зуун хорь/ цагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т- цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлж