| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2021/0015/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөний шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Т,
шүүгдэгч Л.Я,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Л-ийн Я, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Т нарт холбогдох эрүүгийн 211700000020 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 18-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, .............. гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Б-ийн Т /РД: ................./
Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 18-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Хувийн байрны .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Л-ийн Я /РД: .........../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 24-302 тоотод Б.Х-ыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж түүн рүү түмпэн авч шидэн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч нь Л.Я нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн орчим Сүмбэр сумын 1 дүгээр баг Хувийн байрны 24-302 тоотод иргэн Б.Ттай “хаалга эвдлээ” гэх шалтгаанаар маргалдан түүний толгойн тус газар нь галын хайчаар цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 24-302 тоотод Б.Х. бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж түүн рүү түмпэн авч шидэн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч нь Л.Я нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн орчим Сүмбэр сумын 1 дүгээр баг Хувийн байрны 24-302 тоотод иргэн Б.Ттай “хаалга эвдлээ” гэх шалтгаанаар маргалдан түүний толгойн тус газар нь галын хайчаар цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Орой 6 цаг өнгөрч байхад Яийн гэрт очсон. Яийг ямаа самнуулж байгаад таньдаг болсон. Би хувцасаа угаах гээд очиход Яийн гэрт төрсөн өдөр тэмдэглэж байсан. Би 2 пиво авч явж байсан. Тэрийг өгөөд хамт уусан. Тэр гэрт 6 хүн байсан. Яийн хүүхэд надад хандаад та одоо гэрлүү яваа бид нар амрах гээд байна гэж хэлсэн. Би юм авч шидсэнээ санахгүй байгаа. Хүүхэд уйлахад Я гаднаас орж ирээд чи хүүхэд зодлоо гэсэн. Б гэж хүн баруун талд унтсан байсан. Мөн Яийн 2 хүүхэд нь байсан. Би өөрийн буруутай үйлдлээс болж хүүхдийн биед гэмтэл учруулснаа хүнээ зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг.
2. Шүүгдэгч Л.Я шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр өдөр манай найзын төрсөн өдөр болоод манай гэрт жоохон сууцгаасан. Орой 10 цаг болж байхад манай найзууд явсан. Би 00 орчихоод хажуу айлдаа орж цай ууж, тамхи татах гээд сууж байсан. Тэгсэн манай охин уйлаад орж ирсэн. Гэрт байгаа ах над руу түмпэн аваад шийдчихлээ гээд духан дээр нь хавдаад хөхөрчихсөн орж ирсэн. Тэгээд би охиноо дагуулаад гэртээ ороод Тд чи миний охиныг зодчихсон байна. Би ч охиноо зодож үзээгүй гэхэд би танай хүүхдийг цохиогүй гэж хэлээд гараад явсан. Шөнө манай хаалганы цоожийг мулт татаад орж ирсэн. Тэгэхээр нь би хаалганы цоож мулт татаад эвдчихлээ 2 нялх хүүхэдтэй болохоор дээрэлхэж байгаа юм уу гэсэн чинь намайг хараагаад байсан. Тэгсэн манай охин босож ирээд та ямар сонин юм бэ? өдөр хэрүүл хийж байгаад явсан. Одоо яваач гэсэн чамд ямар хамаатай юм гээд охиныг маань хараагаад байсан. Би охиноо харааж үзээгүй. Уурандаа очоод галын хайчаар гар луу нь 2-3 удаа цохисон. Намайг түлхээд унагахаар нь босож ирээд толгой руу нь цохиж гэмтэл учруулсан нь миний буруу гэсэн мэдүүлэг.
3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч Т нь хүүхэд рүү уурлаад түмпэн авч шидээд хүүхдийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Гэхдээ нэхэмжлэх зүйл, санал, гомдол байхгүй гэсэн мэдүүлэг.
4. Насанд хүрээгүй хохирогч Э.Х мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай хажуу айлын Н эгчийн төрсөн өдөр болж байгаа гээд манай ээж Н эгчид шоколад, ундаа, тамхи авч өгсөн. Манай гэрт Б эгч 2 хоносон байсан. Тэгээд манай гэрт баруун талын хашаанд байдаг Б эгч орж ирээд Н эгчийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд тэд нар мөнгөө нийлүүлээд Б эгчийг дэлгүүрлүү явуулж том ногоон савтай шар айраг 2 ширхэгийг авчруулаад Н эгч, манай ээж, Б эгч нар шар айргаа хуваагаад ууж байтал гаднаас манай гэрийн хойд талын хашаанд байдаг Хүүхэнхүү гэдэг эгч орж ирээд тэд нартай нийлээд нөгөө шар айргаа уусан. Тэгээд Х эгч дахиж дэлгүүр яваад ногоон савтай пивоноос нэгийг авчирсан. Орой 17 цаг өнгөрч байхад ээжийн найз Т гэдэг эгч орж ирсэн. Тэгээд нөгөө хэд шар айргаа уугаад байж байтал орой 20 цаг өнгөрч байхад дээл өмссөн нэг ах орж ирсэн бөгөөд ээж тэр ахыг Т гэж дуудаж байсан. Тэгээд тэр ах өврөөсөө 1 ширхэг ногоон өнгийн савтай том пиво гаргаж ирээд гэрт байсан хүмүүстэй хувааж уусан, дахиад өврөөсөө 3 сав том шар айраг гаргаж ирсэн. Тэгээд шөнийн 22 цаг болж байхад манай гэрт байсан хүмүүс тарсан. Манай хажуу айлын Н эгч 21 цагийн үед гэртээ ороод унтсан. Харин Хүүхэнхүү эгч 18 цагийн үед явчихсан байсан бөгөөд манай гэрт ээж, Т ах, Б эгч, манай дүү Б бид нар л үлдсэн. Тэгээд Т ах манай гэрээс явахгүй байсан бөгөөд шөнө 00 цаг болж байхад ээж хажуу айлд орж тамхи татаж, цай ууна гээд орсон. Тухайн үед Б эгч согтоод баруун талын сандлын буланд газар унтсан байсан. Харин Т ах түүний хажууд сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь Т ахад хандан та одоо харьж амраач гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ пизда минь гэж хэлээд гэрийн зүүн талын ширээн дээрээс паалантай цагаан шаргалдуу өнгийн дотор нь шөлтэй хоол байсан түмпэнг аваад надруу шидсэн. Би тухайн үед гэрийнхээ хойморт гудас дэвсээд дүү Б, Н эгчийн хүүхэд Отгонтэнгэрлэг нарын хамт сууж байсан. Тэгтэл Т ахын шидсэн түмпэн миний духны зүүн хэсэгт онож цохисон. Тэгэхээр нь би уйлаад Н эгчийн гэрт ороод ээжид болсон зүйлийн талаар хэлтэл ээж намайг дагуулж гэртээ ороод Т ахыг загнасан. Т ах манайхаас 00 цаг өнгөрч байхад гарсан. Тэгэхээр нь бид нар хаалгаа цоожлоод унтаж байтал шөнийн 04 цагийн үед Т ах хаалганы түгжээ мулт татаад ороод ирсэн. Тэгээд Т ах миний мотоцикль хаана байна гээд байсан. Тэгэхээр нь би Т ахад хандаад та харьж амраач гэж хэлтэл чамд ямар хамаатай юм бэ пизда минь гээд байсан ба манай ээжийг янз бүрийн үгээр харааж доромжлоод байсан. Тэгтэл ээж орноосоо босоод пийшингийн доор байсан галын хайчийг аваад Т ахын гар орчим 1-2 удаа цохисон. Тэгтэл Т ах ээжийг түлхээд газар унагаасан. Тэгэхээр нь ээж босч ирээд Т айхын гарлуу цохисон... гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 /
5. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 сарын 17-ны өдөр гэртээ байж байтал Я миний утасруу залгаад хүрээд ир, Н эгчийн төрсөн өдөр болоод байна гэсэн. Тэгэхээр нь би гэртээ юм угааж байсан болохоор түүнийгээ угааж дуусгачихаад 18 цагийн үед Яийн гэрт очсон. Тэгэхэд Яийн гэрт Хүүхнээ, Н эгч, Б, Б нар шар айраг уугаад сууж байсан.Тэгээд тэр пивийг уугаад сууж байтал цаг хэд болж байсныг санахгүй байна. Гаднаас үл таних хүрэн эрээн дээлтэй, хүрэм өмссөн эсгий гуталтай эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд тэр хүн өврөөсөө 2 сав том пиво гаргаж ирсэн. Тэрнийг уугаад дуусаж байтал Я дөнгөж гэрээсээ гараад буцаж дахин 2 сав пиво бариад орж ирсэн. Тэрнийг нь ууж дуусчихаад оройн 20 цаг болж байхад би тэд нарт хандаад би харьлаа гэтэл Т гэдэг тэр хүн эмэгтэй хүнийг яаж ганцааранг нь явуулах вэ гээд намайг хүргэж өгье гээд манай гэрт буюу ХБ 21-602 тоотод хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-38/
6. Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Тэгээд Б, Я болон тэдний 2 хүүхэд Т бид хэд үлдсэн бөгөөд үлдсэн хагас шар айргаа хувааж уугаад би Яийн гэрээс 21 цаг өнгөрч байхад гарсан. Намайг гарах үед Б гэрийн баруун талд газар унтаж байсан бөгөөд би Т гэх хүнд хандан айл амьтан унтах гээд байгаа юм биш үү, та одоо яваач гэж хэлтэл Т гэх хүн чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь би юу ч хэлэлгүй шууд гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дугаар хуудас/
7. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...Тэгээд би тэр шар айрагнаас ууж байгаад согтсон байсан. Нэг мэдсэн шөнийн 03 цаг болж байсан бөгөөд би Яийн гэрийн баруун хойморт газар унтаж байсан. Тэгтэл гаднаас Т гэрийн хаалганы түгжээг мулт татаад орж ирээд “аа Б минь” гэж орилоод дээлээ тайлаад миний хажуугаар хэвтсэн. Тэгэхээр нь би бостол Я уурлаж босож ирээд Тд хандан хараал хэлж орилж байгаад Тыг гэрийн баруун талд дээлээ өмсөөд зогсож байхад нь галын хайчаар Тын толгой хэсэгт 2-3 удаа цохисон. Мөн биерүү нь цохиод хүүхдээ цагдаа дууд гээд байсан... гэх мэдүүлэг /хх 43-44 хуудас/
8. Гэрч Ю.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би тэр Т гэх хүний авчирсан шар айрагнаас 2 ширхэгийг нь уучихаад гэртээ байгаа зээ нартаа хоолыг нь хийж өгөх гээд 20 цагийн орчим тэндээс гараад гэрлүүгээ орсон. Буцаж Яийн гэрлүү ороогүй. Намайг гарах үед тэднийд Т гэх хүн, Төгсөө Б, Я, мөн үл таних эхнэр нөхөр 2 зэрэг үлдсэн. Хүүхэнхүү надаас өмнө гараад явчихсан байсан. Би гэртээ хүүхдүүдийнхээ хоол цайг хийгээд сууж байтал 20 цаг 40 минутын үед Я орж ирээд тамхи татаад цай уугаад сууж байтал Яийн охин Хонгорзул уйлаад ороод ирсэн. Тэр ээждээ хандан нөгөө гэрт байгаа ах чинь миний толгойруу түмпэнгээр цохичихлоо гэж хэлээд уйлаад байсан. Тэгтэл Я хүүхдээ аваад манайхаас гарсан. Тэгээд юу болсныг сайн мэдэхүй... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дүгээр хуудас/
9. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дугаартай дүгнэлтэд:
- Э.Хын биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 55-56 дугаар хуудас/
10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтэд:
- Б.Тын биед духанд шарх, урууланд язарсан шарх гэмтэл учирчээ.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 59-60 дугаар хуудас/
11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтэд:
- Л.Яийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 64 дугаар хуудас/
12. Шүүгдэгч Б.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дугаар хуудас/
13. Шүүгдэгч Л.Яийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дугаар хуудас/
14. Насанд хүрээгүй хохирогч Э.Хын төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16, 112-113 хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Э.Х, гэрч Ю.Н, Г.Б, Г.Х, Ж.Б нарыг мэдүүлэг болон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Яийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Т, Л.Я нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Л.Яийн хувьд шүүгдэгч Б.Тын буруутай үйл ажиллагааны улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч Б.Тыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Т, Л.Я нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Л.Я нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч бага насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон, амьдралын нөхцөл байдал болон өөрийнх нь саналыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Буучийнхан овогт Бийн Тыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Боржигон овогт Лгийн Яийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Л.Яийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч Л.Ят оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Т, Л.Я нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Т, Л.Я нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Л.Я нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ