Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

        М*******НГ************** У*******СЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         *******.Наранжаргал

Улсын яллагч                                                                   *******.*******илгүүн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Шүүгдэгч                                                               ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн *******архорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, амбүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт *******агануур дүүргийн __дүгээр хороо, __ 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд оршин суух хаягтай, урьд *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдэж байсан *******.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн __ дүгээр хороо, ___ дугаар гудамжны 11 тоотод оршин суух иргэн *******-н гэрт өөрийн эхнэр *******-тэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт үнсний сав шидэх, үснээс нь зулгаах, хөлөөр гэдсэн тус газарт нь жийх зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь баруун нүд, зөөлөн эдийн гэмтэл, цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

Т*******Д*******Р**************Й********************* нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 07 цагийн үед манай ахын хүү *******-н хамт *******агануур дүүргийн ___дүгээр хороо, ___ дугаар гудамжны 11 тоотод байх танил Н гэх айлд очоод манай эхнэр *******, мөн ******* нарын хамт өчигдөр уусан архины үлдэгдэл болон 0.5 литрийн архийг хувааж уусан. Тэгээд эхнэртээ хандан “гэртээ харья” гэхэд манай эхнэр явахгүй гээд бид хоёр хэсэг маргалдсан. Тэгтэл манай эхнэр хажуудаа байсан савтай сүүг над руу шидсэн. Тэгэхээр нь би хажуудаа байсан тамхины үсний савын аваад шидтэл эхнэрийн нүд хэсэгт оносон. Эхнэр уурлаад босож ирэхээр нь би тохойноос нь доош дараад хөлөөрөө жийсэн. *******и гэм буруугаар хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-р хуудас/

              *******охирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр өчигдөр ууж байсан архины үлдэгдлийг уучихаад дахин надаас архи нэхээд байхаар нь би нөхрийн дүү *******-г дэлгүүр явуулж 0.5 литрийн хараа архи авчруулж хувааж уусан. Тэгээд байж байхад манай нөхөр миний мөнгийг өг, надад хувцас авч өг гэж над руу уурлаж намайг өшиглөж, нүд рүү тамхины үнсний сав шидчихээд гараад зугтаасан. *******и гэр лүүгээ цагдаа нарын хамт очиж *******-г зааж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 16,18-19-р хуудас/

              Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...өглөө 07 цагийн үед *******, *******, ******* бид дөрөв 1 шил архи хувааж уусан. Тэгтэл ******* 1 шил архи нэмж авъя гээд эхнэртэйгээ маргалдсан. Тэр үед эхнэр нь савтай сүү аваад ******* луу шидэхэд ******* зөрүүлээд тамхины үнсний сав авч шидээд *******-н нүүр хэсэгт оносон. ******* нүдээ дарж уйлаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22, 23-р хуудас/

              Шинжээчийн 282 дугаартай “…*******-н биед баруун нүдний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32, 33-р хуудас/

              *******-н биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хэрэгт  хэрэг болсон газрын ерөнхий байдал болон хохирогч руу шидсэн шилэн үнсний савыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 66, 68-р хуудас/

              Аюулын зэргийн үнэлгээ “...нийлбэр оноо 2 буюу бага” гэсэн тэмдэглэл /хх-н 71-73-р хуудас/

              Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 74-93-р хуудас/

              *******үүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 82-85-р хуудас/

              *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдэж байсан...” тэмдэглэл /хх-н 111-114-р хуудас/

              *******-н согтуурал шалгасан “...2.52% согтолттой...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 98,101-р хуудас/

              Шүүгдэгч хувийн байдлыг харуулсан иргэний мэдээллийн лавлагааны хуулбар, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, 4-р хорооний тодорхойлолт зэрэг баримтууд /хх-н 53, 94-р хуудас/

              Эд мөрийн баримтаар “...8 талст бүхий шилэн тамхины үнсний савыг..” тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 12- р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн үед Нийслэлийн *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос уулын 8 дугаар гудамжны 11 тоотод оршин суух *******-н гэрт өөрийн эхнэр *******-тэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт үнсний сав шидэх, үснээс нь зулгаах, хөлөөрөө гэдсэн тус газарт нь жийх зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь баруун нүд, зөөлөн эдийн гэмтэл, цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

*******эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, тамхины үнсний сав шидэж, үснээс нь зулгаах, гэдсэн тус газар нь хөлөөрөө жийсэн үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 282 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, *******үний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

 *******охирогч ******* нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.

*******эрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн *******-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “...8 талст бүхий шилэн тамхины үнсний савыг...” устгах нь зүйтэй.

*******охирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ********************* нь:

 

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

      4.  *******охирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсний дурдсугай.

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 талст бүхий тамхины үнсний савыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай

7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

            ДАРГА*******АГЧ ШҮҮГЧ                               А.*******ЯМ*******АЖАВ