| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/03 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******.
Шүүгдэгч, хохирогч *******, ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2004000000127 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1959 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Нийслэлийн *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 5 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* ******* /РД:*******/,
Монгол Улсын иргэн, 1962 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхөрийн хамт Нийслэлийн *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 5 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* А О /РД:*******/.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь согтуугууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө *******агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхнэр ******* маргалдан, улмаар түүнийг түлхэн унагааж түүний биед дагзны ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* нь согтуугууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө *******агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нөхөр *******-тай маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа маажиж түүний биед зүүн хацар болон баруун хацарт маажигдсан гүн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн хэрэг болсон гэх өдөр бүтэн сайн өдөр байсан юм. Маргааш нь сургууль цэцэрлэг орно гээд манай эхнэр “2 зээгээ авч ирнэ” гэж хэлэхээр нь би “хэрэггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм чинь яах гэсэн юм бэ” гэхэд эхнэр “тэгвэл би өөрөө машинаа бариад 2 зээгээ авч ирнэ” гээд хажууд хэрүүл хийгээд байхаар нь би машинаа зогсоогоод түрүүлээд машинаас буугаад тамхи татаж байхад эхнэр дагаж буугаад хүрч ирээд миний нүүрийг самардчихаад машин руу явсан. Тэгэхээр нь би араас нь очоод түлхсэн чинь газар унасан. Тэгээд би гудамжиндаа юм чинь араас хүрээд ирэх байх гэж бодоод машинаа унаад гэр рүүгээ түрүүлээд явсан.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 35-36-р хуудас/,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14 цагт *******агануур дүүргийн 1 дүгээр хорооны намын ахмадын баяр дээр очсон ба хоол унд идээд тэндээс 18 цагийн үед тараад би гэрээсээ нөхрөө аваад манай найз Э гэрт очиж хөзөр тоглож, 2 шил вино, 1 шил 0.75 граммын архи хувааж уусан. Тэгээд нөхөр бид хоёр айлаас гарсан. Гэртээ харих замдаа “2 зээгээ аваад харья” гэсэн чинь нөхөр “согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байхад хэрэггүй” гээд тэрнээс болж бид хоёр хоорондоо маргасан. Гудамжиндаа орж ирээд манай нөхөр машинаа зогсоогоод буухаар нь би араас нь бууж очоод нүүрийг нь самардчихсан юм. Тэгээд машиндаа суух гээд явж байсан чинь нөхөр араас ирээд түлхэхэд би газар унасан. Манай нөхөр машинаа асаагаад гэр рүүгээ явсан юм” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 41-42-р хуудас/,
******* , ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8, 12-13-р хуудас/,
Д.Х , Х.О , В.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-19-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 59, 70 дугаар хуудас/
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 317, 318 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 23-24, 28-29-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 77-81-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 82-85-р хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 48-57, 62-68, 90-92-р хуудас/,
Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60, 74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* , ******* нар нь согтуугууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө *******агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад үл ялих зүйлээр шалтаглан харилцан маргалдаж, улмаар нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдожээ.
Хохирогч ******* биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч ******* хохирогчийн нүүрэн тус газар гараараа маажсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, хохирогч ******* биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч ******* хохирогчийг түлхэн унагаасан үйлдлээс түүний биед дагзны ар хэсэгт зүсэгдсэн шарх үүсгэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь:
-******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “......тухайн хэрэг болсон гэх өдөр бүтэн сайн өдөр байсан юм. ...Энхтуяагийн гэрт тээврийн хэрэгсэлтэйгээ очсон. Тэгээд тэднийд хоол унд идээд, хөзөр тоглож байгаад вино, архи, пиво ууцгаасан. *******и тэр архинаас нь хувааж уусан. Тэгээд эхэнр бид хоёр Энхтуяагийн гэрээс гараад машиндаа суугаад гэр рүүгээ явсан. Маргааш нь сургууль цэцэрлэг орно гээд эхнэр “2 зээгээ авч ирнэ” гээд ...хажууд хэрүүл хийгээд байхаар нь би машинаа зогсоогоод түрүүлээд машинаас буугаад тамхи татаж байхад эхнэр дагаж буугаад хүрч ирээд миний нүүрийг самардчихаад машин руу явсан. Тэгэхээр нь би араас нь очоод түлхсэн чинь газар унасан. Тэгээд би гудамжиндаа юм чинь араас хүрээд ирэх байх гэж бодоод машинаа унаад гэр рүүгээ түрүүлээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
-******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14.00 цагт *******агануур дүүргийн 1 дүгээр хорооны намын ахмадын баяр дээр очсон ба хоол унд идээд тэндээс 18.00 цагийн үед тараад би гэрээсээ нөхрөө аваад манай найз Э гэрт очиж хөзөр тоглож, 2 шил вино, 1 шил 0.75 граммын архи хувааж уусан. Тэгээд нөхөр бид хоёр айлаас гарсан. Гэртээ харих замдаа 2 зээгээ аваад харья гэсэн чинь нөхөр “согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байхад хэрэггүй” гээд тэрнээс болж бид хоёр хоорондоо маргасан. Гудамжиндаа орж ирээд манай нөхөр машинаа зогсоогоод буухаар нь би араас нь бууж очоод нүүрийг нь самардчихсан юм. Тэгээд машиндаа суух гээд явж байсан чинь нөхөр араас ирээд түлхэхэд би газар унасан. Манай нөхөр машинаа асаагаад гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
- Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Э, О нар явчихсан байсан. Тэгээд би машин дуудаж гэр рүүгээ хүргүүлэхээр Энхтуяагийнхаас гараад гудмажинд алхаж байтал нөгөө хэд миний араас гарч ирээд орилолдоод байхаар нь буцаад очтол О толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд түргэн дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
- Х.О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...такси дуудаад удалгүй такси ирж байгаа байх гэж Э гэрээс гараад гудамжаар явж байтал өөдөөс машины гэрэлд О ирж явсан. Тэгээд уулзсан чинь тогойноос нь цус гарчихсан “манай нөхөр намайг машинаас түлхээд унагачихлаа” гэхээр нь бид нар Энхтуяагийн гэрт буцаж ороод О цусыг нь арчиж, түргэн дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
-В.Э мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...бид хэд хэсэг байж байгаад нэгнийгээ гаргаж өгье гээд гэрээс гарч ирсэн чинь О толгойноос нь цус гарчихсан ирсэн. Тухайн үед “манай нөхөр намайг машинаас түлхээд унагачихсан” гэж байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 317 дугаартай: “1. *******-ийн биед дагзны ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна “ гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 318 дугаартай: “ 1. *******-ны биед зүүн хацар болон баруун хацарт маажигдсан гүн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна “ гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,
-2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон Аюулын зэргийн үнэлгээгээр “аюулын зэрэг бага” гэжээ. /хх-ийн 77-85-р хуудас/
- шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч ******* эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 317, 318 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч *******, ******* нар нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн тул /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 93-94-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ныг хохирогч *******-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******-ийг хохирогч *******-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэсэн ба шүүгдэгч *******рдэнэчулуун гаргасан дүгнэлтдээ: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэж, шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “*******и өөртөө дүгнэлт хийсэн. Гэм буруугаа хүлээж байна.” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* -д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН