| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
2021 01 27 2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч М.Отгонбаатар,
Шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Б.Батцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Тд холбогдох эрүүгийн 2009000001076 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, хэвлэлийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, залуучуудын өргөн чөлөө гудамж 24а байр 5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч П.Д нь бусдын бараа материал захиалах гэсэн хүсэлтийг далимдуулан фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан хямд үнээр нийлүүлнэ, засварлаж өгнө, бараа материалыг худалдаж авна, төлбөр нь банк хооронд хийгдсэн гэж итгүүлэн бусдыг төөрөгдөлд оруулж,
1. 2019 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А51-23 тоотод оршин суух иргэн Б.Оюунбилэгийг цахим хэрэгсэл буюу өөрийн “Пүрвээ Дөлгөөн” гэх фэйсбүүк хаягаар холбогдон өнгөт хэвлэлийн машины сэлбэг зарна гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар хуурч, Голомт банкны 1165114225 дансаар 942.000 төгрөг шилжүүлэн авсан,
2. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А51-23 тоотод оршин суух иргэн Б.Оюунбилэгтэй түүний өөрийн буюу “Пүрвээ Дөлгөөн” гэх фэйсбүүк хаягаар Ика СН гэж фэйсбүүк хаягнаас харилцаж, өнгөт хулдаасан хэвлэлийн машины толгой плат зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 380.000 төгрөгийг С.Золбаярын Хаан банкны 5622505884 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
3. 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Э.Азжаргалын Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 40-1-12 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Маяара” гэх нэртэй хэвлэлийн үйлдвэр дээр очиж үйлдвэрийн хэвлэлийн машиныг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхдээ “машины толгойг доргисон байна, Хятад улсаас шинэ толгой захих хэрэгтэй, уг толгойг захиалахад урьдчилгаа 500.000 хэрэгтэй” гэж хуурч 500.000 төгрөгийг шилжүүлэн авч, мөн шинэ хэвлэлийн машины толгойг хуучин машины толгойгоор сольж 3.169.760 төгрөгийн үнэ бүхий Сабал мишин хортой хэвлэлийн машины толгойг авсан,
4. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Энхбатын хэвлэлийн тоног төхөөрөмжөө засуулах гэсэн хүсэлтийг ашиглан засварын тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад ард улсаас оруулж ирж засна гэж түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.800.000 төгрөгийг Голомт банкны 1165114225 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
5. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын нутаг дэвсгэрт хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг “Мон Өртөөчин” ХХК-ийн ажилтан Ц.Уламбаярт “Дөлгөөн Пүрвээ” гэх фэйсбүүк цахим хаягаар Хятад улсаас хямд үнэтэй хэвлэлийн машины сэлбэг оруулж ирнэ гэж итгүүлэн хуурч, Т.Билгүүний 5076151058 дугаартай банкны дансаар 3.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
6. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Чинтөгсөөс Бүгд найрамдах хятад ард улсаас хэвлэлийн тоног төхөөрөмж захиалж өгнө гэж итгүүлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.000.000 төгрөгийг Голомт банкны 1165114225 тоот дансаар шилжүүлэн авсан,
7. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 03 тоотод иргэн Ч.Хулганаагаас “Бүгд найрамдах хятад ард улсаас хэвлэлийн тоног төхөөрөмж захиалж өгнө” гэж итгүүлэн, түүнийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 565.000 төгрөгийг Голомт банкны 1165114225 тоот дансаар шилжүүлэн авсан,
8. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Золзаяагийн хэвлэлийн тоног төхөөрөмж захиалах гэсэн фэйсбүүк зарыг ашиглан Бүгд найрамдах хятад ард улсаас хямд үнэтэй хэвлэлийн тоног төхөөрөмж оруулж ирнэ гэж цахим хэрэгсэл ашиглан итгүүлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 825.000 төгрөгийг Голомт банкны 1165114225 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
9. 2020 оны 08 дугаар 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэх Б.Номин- Эрдэнээс “гар утас худалдаж авна, Гадаадын хамтарсан компанид ажилладаг өөрийнх нь дансанд заавал орлого хийсний дараа зарлага гарах боломжтой байдаг учир 320.000 төгрөг шилжүүл, буцаан шилжүүлнэ” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 320.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
10. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теди худалдааны төв дотор гар утасны худалдаа эрхэлдэг П.Мөнхцэцэгийг авсан гар утасны төлбөрийг хийхэд байгууллагын данснаас мөнгө гаргуулах хэрэгтэй, над руу түр төгрөг шилжүүлчих” гэж хуурч, өөрийн нэр дээрх Голомт банкны 1165114225 дугаарын дансаар 640.000 төгрөг шилжүүлэн авсан,
11. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Б.Галбадрахаас самсунг А-10 маркийн гар утас худалдаж авах гэтэл миний данс тодорхой мөнгөн дүнтэй байж зарлагын гүйлгээ хийгддэг 200.000 төгрөг дутаад байна миний данс руу шилжүүлчихээч би утасны мөнгө нэмээд буцаагаад өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
12. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утасны худалдааны төв дотор үйл ажиллагаа эрхлэх Ц.Цэрэнсономд байгууллагаас дансны дүүргэлт хийж байгаа тул 900.000 төгрөг түр шилжүүлээч” гэж зохиомол зүйлийг зориуд бий болгон, хуурч 900.000 төгрөгийг Хаан банкны 5622505884 гэсэн дансаар шилжүүлэн авсан,
13. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монтел” худалдааны төв дотор гар утасны худалдаа эрхэлдэг С.Мөнхбаярыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, авсан гар утасны төлбөрийг хийхэд байгууллагын данснаас мөнгө гаргуулах хэрэгтэй, над руу түр 393.000 төгрөг шилжүүлчих гэж хуурч, Л.Чинзоригийн нэр дээрх Голомт банкны 2015141782 дугаарын дансыг ашиглан 393.000 төгрөгийг шилжүүлүүлж, мөн 280.000 төгрөгийн үнэ бүхий LGQ-9 маркийн гар утсыг залилан авсан,
14. 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компьютер ланд худалдааны төвийн 315 тоот лангуунд үйл ажиллагаа эрхлэх Б.Дэлгэрцэцэгт “Делл” загварын суурин компьютер, 3 ширхэг дэлгэц худалдаж авна, мөнгө шилжүүлэхэд лимит хүрэхгүй байна, та мөнгө шилжүүлчих, хамтран эзэмшигч доллар шилжүүлсэн, код ирэхээр хамт тооцоо хийнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан залилж, Н.Чинзориг гэгчийн дансаар 1.200.000 төгрөг шилжүүлэн авсан,
15. 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бета автомолл дэлгүүрт үйл ажиллагаа эрхлэх Д.Мэндцэцэгээс бараа материал авна гэж итгүүлэн, төлбөрийг байгууллагын дансаар шилжүүлнэ, миний дансны лимит хүрэлцэхгүй байна, эхлээд мөнгө шилжүүлэх хэрэгтэй буцаагаад шилжүүлнэ гэж хуурч, 2 удаагийн гүйлгээгээр буюу 5111367796 гэсэн дансаар 560.000 төгрөг шилжүүлэн авсан,
16. 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “АвтоМалл” худалдааны төвийн 1-7 лангуунд үйл ажиллагаа явуулах Х.Мөнхзулаас шалавч худалдан авна хэмээн итгүүлэн, төлбөр шилжүүлэх цахим банкны доод үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа тул миний дансанд мөнгө хийвэл шалавчны үнэтэй хамт шилжүүлье хэмээн хуурч 270.000 төгрөгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор Н.Чинзориг эзэмшигчтэй 2015141782 тоот дансаар шилжүүлэн авсан,
17. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кибер” худалдааны төвийн 1 давхрын А-5 дугаартай лангууг ажиллуулдаг Т.Батдуламаас компьютер авна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон гүйлгээний утга буруу хийснээс шилжүүлэг хийх боломжгүй байна, шилжүүлсэн бүх мөнгийг чинь буцааж өгье хэмээн хуурч 1.220.000 төгрөгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор Х.Чинзориг эзэмшигчтэй 2015141782 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 520.000 төгрөг, Билгүүн гэх харилцагчийн дансаар 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
18. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их орд худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлдэг Б.Өлзийгийн лангуунаас Самсунг А60, Самсунг жэй-7 прайм загварын 2 ширхэг утсыг худалдан авна гэж итгүүлэн, үнийг Голомт банкны аппликэйшин ашиглан уг мөнгийг шилжүүлсэн гэж хуурч, гар утсыг залилан авч 989.000 төгрөгийн хохирол учруулсан,
19. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэе худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэх Л.Болдбаатарын 1039 дугаартай лангуунаас ай фоне 8 плас загварын гар утсыг 850.000 төгрөгөөр худалдан авна гэж итгүүлэн, Л.Болдбаатарын данс руу 850.000 төгрөг шилжүүлсэн гэж хуурамч дансны хуулга үзүүлэн хуурч, 850.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилан авсан,
20. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн Бат трейд ХХК-иас НР Омен брендийн зөөврийн компьютер худалдаж авна, мөнгийг нь мобайлаар шилжүүлчихлээ гэж хуурч, 3.050.000 төгрөгийн үнэ бүхий НР Омен брендийн зөөврийн компьютерийг залилан авсан,
21. Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Ганзамын гудамжны 129-27 тоотод оршин суух, Х.Баатарсүрэнд хэвлэлийн машин засч өгнө, хямд үнээр хэвлэлийн машиныг сэлбэг зарна гэж, Пүрвээ Дөлгөөн гэсэн цахим хэрэгслээр холбогдон зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5700818322 дансаар 50.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд 5026766242 дугаарын дансаар 150.000 төгрөг, 125.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 5026766242 дугаарын дансаар 300.000 төгрөг, мөн өдөр Хаан банкны 5026766242 тоот дансаар 100.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 5026477182 тоот дансаар 250.000 төгрөг, мөн өдөр 5925311283 тоот дансаар 250.000 төгрөгийг буюу 1.072.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 25.925.760 төгрөгийн буюу үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009000001076 дугаартай хэргээс:
Шүүгдэгч П.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүк хаягаас харж байгаад Золзаяа гэж хүний “Термо трансвер принтер оруулж өгч чадах хүн байна уу” гэсэн зарын дагуу холбогдоод “Бүгд Найрамдах Хятад ард улсаас оруулж өгч чадна урьдчилгаа 825.000 төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлээд урьдчилгаа 825.000 төгрөг авсан. Тус мөнгөөр би өөрийн өрийг дарсан бөгөөд ямар нэг Хятад улс руу захиалсан зүйл байхгүй... 2020 оны 05 дугаар сарын сүүлээр фэйсбүүк хаяг дээрээс “хэвлэлийн машин угсруулж ажилд оруулна” гэсэн зар харсан. Тэрний дагуу Хулганаа гэгч хүнтэй холбогдож ажлын газар нь очсон. Намайг очих үед хэвлэлийн машин нь угсрагдаагүй байсан ба би тухайн үед Хулганаа болон Хулганаагийн эхнэртэй нийлж хэвлэлийн машиныг нь бүрэн гүйцэт угсарсан. Угсарч дууссаны дараа хэвлэлийн машины дэлгэц дээр нь алдаа заасан ба тэрийн хэвийн болгох гэж 1, 2 цаг оролдсон. Тухайн үед над руу Хятад улсад байгаа танилаас холбоо барьж “хэвлэлийн авто стикер хямдхан эндээс гарч байна авах уу” гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь энэ саналыг Хулганаад хэлэхэд тэрээр зөвшөөрч миний Голомт банкны 1165114225 гэсэн данс руу 565.000 төгрөгийг хоёр хувааж хийсэн. Би Хулганаагаас авсан мөнгийг хувьдаа зарцуулсан... 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын их сургуулийн урд талын Кибер нэртэй компьютерын дэлгүүрт орж “компьютер авна” гэж нэг лангуунаас угсруулсан. Тэгээд хажуу талын лангууны эгчээс 600.000 төгрөгийг мастер карттай хүний данс руу шилжүүлэн бооцоо тавьдаг сайт буюу спортын бооцоотой тоглоомд мөрий тавьсан. Тухайн 600.000 төгрөгийг буцаагаад татуулан тэр лангууны эгчийн данс руу буцаан хийлгэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дахин Кибер орж нөгөө эгч дээр очоод “данс болохгүй байна, би нэг дансанд мөнгө хийчхээд буцаагаад тань руу шилжүүлье” гэж хэлээд 260.000 төгрөгөөр 2 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа шилжүүлэг хийлгээд тэр эгчийг юм хийж байх хооронд явчихсан. Тэгээд тус 1.220.000 төгрөгөөр спортын бооцоонд мөрий тавиад алдсан... миний данс 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс хаачихсан юм. Харин би фэйсбүүкээс банкны мастер карттай хүмүүс хайж олсон бөгөөд эдгээр хүмүүс нь Н.Чинзориг, Н.Билгүүн гэх хүмүүс юм. Эдгээр хүмүүс рүү мөнгө шилжүүлээд энэ хүмүүс нь миний шилжүүлсэн мөнгийг миний цахим бооцооны акаунт руу шилжүүлсэн... 2020 оны 05 дугаар сарын эхээр Энхбатын хэвлэлийн үйлдвэр дээр очиж Лиопарт гэх нэртэй хэвлэлийн машиныг оношилж өгсөн. Оношилгоогоор 2 ширхэг хэвлэлийн машины толгой солих шаардлагатай талаар Энхбатад хэлсэн. Тухайн үед би Бүгд Найрамдах Хятад ард улсаас 2 ширхэг шинэ хэвлэлийн машины толгой захиалж өгнө гэж хэлээд урьдчилгаа 1 сая төгрөг авсан. Үүний дараагаар Энхбат ахаас 800.000 төгрөг авсан. Уг авсан 1.800.000 төгрөгөө хүнээс зээлсэн байсан өрөө дарсан. Би дээрх мөнгөөр Хятад улсаас ямар нэг ч хэвлэлийн машины толгой захиалаагүй бөгөөд хувьдаа зарцуулсан... Чинтөгстэй анх 2020 оны 03 дугаар сарын үед фэйсбүүкээр танилцаж байсан. Тухайн үед танилцахдаа хэвлэлийн тоног төхөөрөмжийн засвар гэсэн фэйсбүүкийн групп дээрээс танилцаж байсан. Чинтөгсөд “пэйтин 3208 маркийн хэвлэлийн машины 5 ширхэг толгой Бүгд найрамдах Хятад ард улсаас захиалж өгнө” гэж 2020 оны 05 дугаар сарын сүүлээр өөрийн Голомт банкны 1165114225 гэх дугаарын дансаар 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан... 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Авто плазад орж 1 давхарт машины хэрэгсэл зардаг эгч дээр очоод “шалавч, алчуур” гэх зүйлүүд бэлдүүлээд “данс болохгүй байна” гэсэн шалтгаанаар 280.000 төгрөгөөр 2 удаа буюу 560.000 төгрөгийг бас мастер карттай хүн рүү шилжүүлж мөнгөөр нь бооцоонд тавиад дуусгасан... 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Авто малл худалдааны төвийн 1 давхарт нэг эмэгтэйгээс “шалавч авъя миний дансны лимит хүрэхгүй байна, би буцаагаад шалавчны мөнгөтэй нийлүүлээд шилжүүлнэ” гэж худлаа хэлээд Голомт банкны 2015141782 данс руу 270.000 төгрөг шилжүүлж аваад тэр лангуун дээрээ хэсэг байж байгаад “гарч тамхилчхаад ирье” гээд явсан. 2015141782 тоот данс бол онлайн спортын сайт руу мөнгө хийж өгдөг хүний данс. Фэйсбүүкээс банкны мастер карттай хүн хайж олсон бөгөөд тэр нь Чинзориг. Чинзориг руу мөнгө шилжүүлээд Чинзориг нь миний шилжүүлсэн мөнгийг миний цахим бооцооны акаунт руу шилжүүлдэг байсан... 2020 оны 02 дугаар сарын эхээр “Маяараа” гэх нэртэй даавуун дээр хэвлэх хэвлэлийн машинтай компани дээр очсон. Тухайн үед надаар шинээр хэвлэлийн тоног төхөөрөмж угсруулахаар болж хоорондоо тохиролцсон. Тус хэвлэлийн машиныг нь угсарч өгөх явцад машины толгой нь гэмтэлтэй байсныг илрүүлж, тус компанид мэдэгдсэн. Шинэ хэвлэлийн машины толгой доргисон болохоор өөрсдөд нь хэлж, мэдэгдэж таньдаг хүнээсээ толгой авч тавихаар болсон. Би хэвлэлийн машины толгой авч, тавьж өгнө гэж хэлээд 500.000 төгрөг авсан боловч тавьж өгөөгүй. ...Би тус машиныг засварласан зүйл огт байхгүй бөгөөд зүгээр л өрөө дарах гэж 500.000 төгрөгийг худлаа хэлж авсан юм... Харин Хятад улс руу ямар нэгэн хэвлэлийн машины толгой захиалаагүй бөгөөд Азжаргалаас авсан мөнгөө би хувьдаа зарцуулсан буюу цахим спорт бооцооны сайтад оруулж алдсан... тухайн үед Маяараа компанийн холбогдох хүмүүст шинээр угсарсан хэвлэлийн машины толгой доргисон ашиглах боломжгүй талаар мэдэгдсэн, туршиж үзүүлсэн, тухайн үед шинэ хэвлэлийн машины 8-р ширхэг сувгаас өөр, өөр өнгө гарах ёстой байхад уг машины толгойноос 4 өнгө давтаж гарч байсан. Уг шинэ хэвлэлийн машины доргисон толгойг би хаясан... 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их орд худалдааны төвд гар утасны худалдааны төвийн лангуун дээр очиж худалдагч болох нэгэн залуугаас Самсунг А-60, Самсунг Жи-7 прайм гар утаснуудыг худалдан авахаар болоод мөнгийг нь гар утаснаасаа интернэт банк үйлчилгээ ашиглан шилжүүлчихлээ гэж хэлээд мөнгийг нь шилжүүлэлгүй гар утаснуудыг аваад явсан байгаа. Энэхүү гар утаснуудыг би хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орчимд байрлах нэгэн ломбардад 500.000 орчим төгрөгт барьцаанд тавиад мөнгөөр нь интернэтээр тоглодог тоглоомд бооцоо тавиад алдсан... 2020 оны 08 сарын сүүл болон 9 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэй худалдааны төвийн нэг давхарт гар утас худалдааны лангуун дээр очиход худалдагч нь эрэгтэй хүн байсан бөгөөд би худалдагчтай нь ай фоне 8 загварын гар утсыг худалдаж авъя. Таны данс руу мөнгийг нь шууд шилжүүлье гэж хэлсэн. “Айфоне 8 плас загварын гар утсыг хэдэн төгрөгөөр худалдаалж байгаа вэ” гэж асуухад 770.000 төгрөг гэж байсан бөгөөд би утсаа оролдож байгаад худалдагч ахад мөнгийг нь шилжүүлчихлээ гэж хэлсэн. Тэгсэн чинь худалдагч ах за шалгаад үзье гээд мөнгө ирээгүй байна гэхээр нь би банк хооронд болохоор удаж байгаа байлгүй дээ гэж хэлээд утасны дугаараа үлдээгээд тухайн лангуунаас ай фоне 8 плас загварын гар утсыг аваад явсан... 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Монтел гар утас худалдааны төв ороод гар утас зардаг 1 эгч дээр очин гар утас үзэж байгаад нэг гар утас худалдаж авахаар болоод мөнгийг нь өгөх болохоор нь тэр эгчид “миний дансны мөнгө гүйлгээ хийх хэмжээндээ хүрэхгүй байна та 393.000 төгрөг шилжүүлээч тэгэхээр нь би буцаагаад таны данс руу утасны мөнгөтэй хамт шилжүүлье” гэж хэлээд Голомт банкны 2015141782 гэсэн данс руу хийлгэчихсэн. Мөн хөх билүү улаан хүрэн өнгөтэй ЛЖ маркийн гар утсыг авсан. Худалдагч эгчийн анхаарлыг нь сарниулж байгаад “тамхи татчихаад ирье” гээд гараад тэр чигээрээ зугтаасан... 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер ланд гэх газар орж 40 орчим насны эмэгтэй хүнээс суурин компьютер авахаар тохиролцсон. Тооцоогоо интернэт банк ашиглан шилжүүлэхээр болсон ба дээрх худалдагчид хандан “гүйлгээ хийх лимит хүрэхгүй байна. Та над руу түр 600.000 төгрөг явуулчих. Дансанд мөнгө орж ирэхээр нь таны явуулсан мөнгөтэй цугтаа тооцоогоо шилжүүлье” гэж хэлтэл тухайн эгч Хаан банкны данснаас 600.000 төгрөг шилжүүлчихлээ гэсэн. Дээрх мөнгийг авсан Голомт банкны данс нь интернэт цахим орчинд зүс таньдаг Чинзориг гэж залуугийн данс байгаа юм. Дахиж 600.000 төгрөг авсан. Авсан 1.200.000 бооцоондоо алдсан... 2020 оны 8 дугаар сард мөн адил өдрийг нь сайн санахгүй байна Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” төвийн 2 дугаар давхарын гар утасны лангууны нэг настайвтар эгчээс гар утас худалдаж авахаар болоод өөрийнхөө Голомт банкны 1165114225 дугаарын данс руугаа 320.000 төгрөгөөр 2 удаа нийт 640.000 төгрөгийг шилжүүлж авсан... 2020 оны 08 дугаар сард байх яг өдрийг санахгүй байна гэхдээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвийн 1 дүгээр давхарт гар утас худалдаж байсан нэг эмэгтэй хүн дээр очсон. Улмаар тэр эмэгтэйгээс 200.000-300.000 төгрөгийн хооронд гар утас худалдаж авахаар болоод гар утасны мөнгөтэй нийлүүлээд мөнгийг шилжүүлчихье гэж хэлээд өөрийн Голомт банкны 1165114225 дугаарын данс руу 320.000 төгрөгийг шилжүүлж авсан... 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвийн гар утас зардаг лангуунуудаар явж гар утас сонирхсон юм. Ингээд тус худалдааны төвийн зүүн урд талд байдаг дэлгүүрийн хамгийн баруун захын лангуун дээр очиход 35 орчим насны үл таних эмэгтэй хүн худалдагчаар нь зогсож байсан... гар утаснуудыг үзэж байгаад самсунг А10 маркийн гар утсыг худалдагчаар нь гаргуулж ирэн үзэж байгаад “энэ гар утсыг худалдаж авъя. Мөнгийг нь би интернэт банк үйлчилгээгээр шилжүүлье. Гэхдээ миний дансны лимит нь хүрэхгүй байна. Та миний Голомт банкны 1165114225 дугаарын данс руу 200.000 төгрөг хийчих гээд шилжүүлж авсан... 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Энхтайван найрамдлын ордны баруун талд байдаг электрон барааны дэлгүүрт орж хар өнгийн HP OMEN брэндийн үзэж байгаад 3.050.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод гүйлгээ болохоор маргааш гэхэд мөнгө нь орчихно гэж хэлээд тэр өдөр худалдаж авсан. Тэндээсээ гараад ертөнцийн зүгээр зүүн тийш 3 байр газар яваад 1 байрны зүүн хойд талын буланд байсан ломбардад 1.250.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан... 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өргөө кино театрын урд байх гар утас худалдааны төв рүү өдөр ганцаараа очоод гар утас сонирхож байгаад нэг эмэгтэй худалдагч дээр очоод самсунг 7 гэх гар утас 2 ширхгийг 450.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Би худалдагч эгчид миний данснаас мөнгө гаргахын тулд үлдэгдэл нь их хэрэгтэй, энэ байгууллагын данс байгаа юм одоо гүйлгээ хийх мөнгөн дүнд миний мөнгө хүрэхгүй байна танд боломж байвал над руу мөнгө шилжүүлээд би танд эргүүлээд гар утасны мөнгөтэй хамт шилжүүлье гэхэд худалдагч эгч зөвшөөрөөд миний худалдаа хөгжлийн банкны 411021850 гэсэн данс руугаа 450.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн... Хэнтий аймгийн харьяат Оюунбилэг гэх хүнтэй өөрийн тухайн үед ашиглаж байсан Uka гэх фэйсбүүкээр харилцаж өнгөт хулдаасан хэвлэлийн машины толгой плат зарна гэж тохиролцож 380.000 төгрөгийг авсан юм. Мөнгө авах үедээ би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрний баруун талын Оранж нэртэй интернет кафед байхдаа тэнд байж байсан хүүхдийн данс руу нь 380.000 төгрөг шилжүүлээд тэр хүүхдийн дансанд мөнгө нь орохоор нь өөрийнхөө голомт банкны 1165114225 гэсэн данс руу шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-46, 226-228, 245-249, 2 дугаар хх-ийн 26-28, 69-71, 92-93, 95-99, 118-122, 149-153, 182-185, 226, 3 дугаар хх-ийн 47-48, 74, 101, 117, 147, 171-172, 211-212, 3 дугаар хх-ийн 45-47, 5 дугаар хх-ийн 147-150 дугаар хуудас/,
Хохирогч А.Золзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр фэйсбүүкийн “хэвлэлийн тоног төхөөрөмж” гэсэн группт “шошго хэвлэгч термо принтер Хятад улсаас захиалж өгч чадах хүн байна уу” гэсэн зар оруулсан. Үүний дагуу Дөлгөөн гэгч надтай холбогдсон. Тухайн үед Дөлгөөн “Хятад улсаас Термо принтер захиалж өгнө 825.000 төгрөг болно” гэж хэлсэн. Харин би үгэнд нь итгээд Дөлгөөний Голомт банкны данс руу 825.000 төгрөг тус өдөр шилжүүлж хийсэн. Мөнгийг шилжүүлж хийснээс хойш ямар нэг шалтаг тоочиж захиалсан барааг өгөхгүй байсан. Дөлгөөн нь “жолоочтой холбоо барьж чадахгүй байна, үер болоод зам хаачихсан байна” гэх зэргээр шалтгаан хэлж байсан. Ингээд хэсэг байж байхад фэйсбүүк дээрээс Дөлгөөнд залилуулсан хэсэг хүмүүс гарч ирсэн тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Хохирлын мөнгөө барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
“Хаан” банк хүлээгдэж буй шилжүүлгийн мэдээлэлд “...А.Золзаяагаас Голомт банкны 1165114225 тоот Дөлгөөний дансанд 825.000 төгрөг шилжүүлэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас/,
А.Золзаяа, П.Д нар фэйсбүүк чатаар захиалгын талаар харилцсан тухай баримт /1 дүгээр хх-ийн 17-42 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Хулганаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ажлын газар болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 3 тоотод байрлах Рояал колар хэвлэх үйлдвэрт байж байхад зүс таних Дөлгөөн манай байгууллагын шинээр авсан хэвлэх машины тохиргоог хийж өгнө гэж хүрч ирсэн байсан. Тухайн үед Дөлгөөн надад “Бүгд найрамдах Хятад ард улсаас хэвлэлийн материал хямд үнээр захиалж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 565.000 төгрөгийг бараа материал захиалуулахаар болсон. Дөлгөөний Голомт банкны данс руу 565.000 төгрөг тус өдрөө шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш ямар нэг шалтгаан хэлж хойшлуулаад байсан бөгөөд фэйсбүүк дээр Дөлгөөнд залилуулсан хүмүүс гарч ирсэн болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Хохирлын мөнгөө барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Ч.Хулганаагийн П.Дий 1165114225 дугаарын данс руу 565.000 төгрөг шилжүүлсэн талаарх “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 90 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Батдулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр буюу 5 дахь өдөр манай ажлын газар болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кибер худалдааны төвд гаднаас эрэгтэй үйлчлүүлэгч орж ирсэн. Тус эрэгтэй нь “манай лангуунаас 1 сая гаруй төгрөгийн бараа авна ер нь 3 лангуунаас нийт 3 сая гаруй төгрөгийн бараа авна” гэсэн. Мөн өөрийгөө манай хажуу лангууны хүнийг таньдаг гэж тухайн үед надад хэлсэн. Тэр залуу “данс хаагдчихсан байгаа болохоор мөнгө гарахгүй байна түр 600.000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэж манай хажуу лангууны хүнээс гуйсан. Харин хажуу лангууны эмэгтэй надаас тэр залуу руу 600.000 төгрөг шилжүүлээд өгөхийг гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэр залууд 600.000 төгрөг шилжүүлсэн. Харин тэр залуу нэлээн удаан 3, 4 цаг болсны дараа данс болчихлоо гэж хэлээд надад буцаад 600.000 төгрөг шилжүүлсэн. Тэр залуу тус өдөр яваад өгсөн. Харин маргааш буюу хагас сайн өдөр өдөржингөө Кибер төв дотор данс болохгүй байна гэж хэлээд суусан гэж манай өөр лангууны хүмүүс хэлсэн. Ингээд “2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өглөө ажил эхлээд лангуу онгойгуут нөгөө залуу бэлдүүлж тавьсан байсан бараагаа авна” гэж хэлсэн. Тэндээ 2, 3 цаг нөгөө залуу утсаа оролдож байж байгаад над дээр хүрч ирээд дахиад данс болохгүй байна “та жаахан мөнгө шилжүүлээд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд эхний ээлжид 260.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа нөгөө залуу надад “данс нь буруу байсан байна дахиад 260.000 төгрөг зөв данс руу шилжүүлээд өгөөч би танд буцаагаад мөнгийг чинь өгнө” гэсэн. Тэгэхээр нь итгээд дахиад 260.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа “одоо яг данс нээгдэх гэж байна та дахиад 700.000 төгрөг шилжүүлчих аравхан минутын дараа мөнгийг чинь буцааж өгөөд бараагаа авна” гэсэн. Би бас итгээд хүлээгээд байж байсан. Ингээд нэг харахад алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 238-240 дүгээр хуудас/,
Х.Лхагвасүрэнгийн 2015141782 дугаартай дансны лавлагаа /3-р хх-ийн 44 дүгээр хуудас/,
Т.Билгүүний Хаан банкны 5076151058 дугаартай дансны хуулга /4-р хх-ийн 144 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай хэвлэлийн Мөнгөн прис ХХК-ийн хулдаасан хэвлэлийн машины толгойд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэмтэл гарсан тул үүний дагуу засварчин хайж яваад Дөлгөөн гэгчийг олсон. Ингээд Дөлгөөнтэй холбогдоод 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр захиалга өгсөн. Дөлгөөн нь тухайн үед “Бүгд Найрамдах Хятад ард улсаас хэвлэлийн толгой 2 ширхгийг авч байж засварлаж болно” гэсэн. Тэгэхээр нь үнэ өртгийг нь асуухад “нийтдээ 7 мянган юань болно. Монгол мөнгөөр 2.800.000 төгрөг эхний ээлжид 1.800.000 төгрөг өгчих 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор сэлбэгийг нь Хятадаас оруулж ирж засна” гэсэн. Дөлгөөний хэлсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1 сая төгрөгийг Дөлгөөний Голомт банкны 1165114225 дугаар данс руу, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 600.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 200.000 төгрөг тус данс руу буюу нийт 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлж өгснөөс хойш 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болоход Эрээн хотод бараа ирж байгаа, бараа ачиж явсан тээврийн хэрэгсэл эвдэрсэн, дугуй нь хагарсан гэж шалтаг тоочиж явсаар өнөөдрийг хүрсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар 11-12 дугаар хуудас/,
Д.Энхбатын 5009693250 дугаарын данснаас 1.800.000 төгрөг П.Дд шилжүүлсэн талаарх дансны баримт /2 дугаар хх-ийн 19 дүгээр хуудас/,
Д.Энхбат, П.Д нарын хооронд харилцсан фэйсбүүк чатны хуулбар болон дансны хуулбар /2 дугаар хх-ийн 20-24 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Чинтөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын үед фэйсбүүк дээр “хэвлэлийн машины сэлбэг захиалж өгнө” гэсэн зарын дагуу Дөлгөөн гэгчтэй холбоо барьж 2020 оны 05 дугаар сарын сүүлээр 4 дүгээр сургуулийн хойд талд байдаг Дөлгөөний оффис дээр нь очиж уулзсан. Тухайн үед Дөлгөөн надад хэвлэлийн машины толгой найдвартай хямд үнээр Хятад улсаас захиалж авчруулна гэхээр нь итгээд 5 ширхэг пэйтин 3208 хэвлэлийн машины толгой захихаар Дөлгөөнтэй тохиролцож 1 ширхэгийн үнийг 470.000 төгрөгөөр тооцож авахаар болсон бөгөөд 2.000.000 төгрөгийг 2 хувааж урьдчилгаа болгож Дөлгөөнд өгсөн. Мөнгө өгснөөс хойш 10 хоногийн дотор өгнө гэсэн боловч одоог хүртэл авчирч ирээгүй. Хохирлоо авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Ж.Чинтөгсийн “Хаан” банкны 5062007655 дугаарын данснаас 2.000.000 төгрөг П.Дий 1165114225 дугаарын данс руу шилжүүлсэн талаарх баримт /2 дугаар хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Ж.Чинтөгс хэвлэлийн тоног төхөөрөмж П.Дд захиалсан талаарх тэдний хооронд харилцсан фэйсбүүк мессенжерийн хуулбар /2 дугаар хх-ийн 57-64 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Мэндцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бета автомолл дэлгүүртээ сууж байхад “машины шалавч, алчуур гэх мэт зүйл авна” гэж нэг залуу бэлдүүлээд мөнгө шилжүүлэхдээ “байгууллагын данс байгаа та над руу 280.000 төгрөг шилжүүлээч тэгээд би буцаагаад тань руу шилжүүлчихье” гэж хэлээд 280.000 төгрөг би шилжүүлтэл “нөгөө хүн чинь буруу данс руу явуулчхаж, энийг залруултал хугацаа орох юм шиг байна та дахиад шилжүүлээч гэхээр нь би дахиж 280.000 төгрөг шилжүүлээд нийтдээ 560.000 төгрөг залилуулсан. Тэр хүн 88264857 гэх утасны дугаараас над руу ярьж байсан. Өөрийн 5720266568 гэсэн данснаас Хаан банкны 5111367796 гэх данс руу шилжүүлсэн. Хохирлын мөнгөө барагдуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Д.Мэндцэцэг Хаан банкны 5720266568 тоот данснаас 5111367796 тоот данс руу 280.000 төгрөг шилжүүлсэн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 85 дугаар хуудас/,
Хохирогч Х.Мөнхзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто молл худалдааны төвийн 1-7 тоот лангуу дээр сууж байх үед 30 орчим насны бор царайтай уруул дээрээ мэнгэтэй залуу ирээд 8 ширхэг бүх төрлийн машинд таардаг шалавч авъя гэсэн нийтдээ 400.000 төгрөг болоод тооцоогоо мобайл банкаар хийнэ гээд миний Хаан банкны дансны дугаарыг авсан тэр залуу надад хэлэхдээ би дансны мөнгөний доод хэмжээний лимит хүрэхгүй байна та над руу 270.000 төгрөг шилжүүлчих би шалавчны мөнгөтэй нийлүүлээд 670.000 төгрөг шилжүүлье гэсэн би зөвшөөрч Голомт банкны Чинзориг эзэмшигчтэй 2015141782 тоот данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 453155400 данснаас 270.000 төгрөг шилжүүлсэн. Тэр залуу төд удалгүй “тамхи татчихаад ирье” гээд гарж яваад буцаж ирээгүй. Би гомдолтой байна. Хохирлын мөнгө болох 270.000 төгрөгийг буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 106-107 дугаар хуудас/,
Х.Мөнхзулаас 2015141782 дугаарын данс руу 270.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /2 дугаар хх-ийн 111 дүгээр хуудас/,
Хохирогч З.Азжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...“Юни пресс” хэвлэлийн компанид хандаж зөвлөгөө авах үед тус газраас Дөлгөөн гэгчийг санал болгосон. Үүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр П.Дтэй холбоо барьж ажлын газраа дуудсан. Дөлгөөн нь анх 2020 оны 02 дугаар сарын үед “Маяара” үйлдвэр дээр ирж хэвлэлийн шинэ машин суурилуулахаар болсон. Тухайн үед тэрээр “хэвлэлийн машины толгой нь доргисон байна, тиймээс засах ёстой” гэж хэлээд шинэ хэвлэлийн машиныг маань задалж тавиад 7 хоног манай ажлаар ирж, очиж ажилласан. Ингэхдээ шинэ хэвлэлийн машины толгойг авч яван оронд нь хуучин толгой суурилуулсан байсан. Яаж мэдсэн гэхээр хэвлэлийн машинтай холбоотой асуудлаар Дөлгөөнтэй холбоо барих гэхэд огтоос утсаа авахгүй алга болоод байхаар нь сэжигтэй санагдаад хэвлэлийн машинаа задалж байгаад толгойг нь хэвлэлийн машины серийн дугаартай нь харьцуулж үзэхэд зөрсөн байсан. Үүнийг мэдээд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрт нь хэлэхэд тэрээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд надад хандаж “Хятад улсаас шинэ хэвлэлийн машины толгой захисан, түүнийг өгнө” гэж хэлээд тэрнээс хойш ямар нэгэн шалтаг хэлээд өдийг хүрээд байна. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Монгол Улсад орж ирсэн 40.000.000 төгрөгийн үнэтэй “Сабал мишин” хортой машины шинэ толгойны үнэ 3.000.000 төгрөг, уг машины толгойг “засаж” өгнө гээд авсан 500.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 133-135 дугаар хуудас/,
Э.Азжаргал “Хаан” банкны 5675268001 тоот данснаас П.Дд 500.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /2 дугаар хх-ийн 141 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Өлзий мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ир орд худалдааны төв дээр гар утасныхаа лангуун дээр байж байтал 30 орчим насны эрэгтэй махлагдуу, толгойдоо богино хар үстэй, эрүүн доороо сахалтай, ногоон өнгийн цамцтай, зүүн мөрөн дээрээ хар өнгийн куртик тохсон залуу 17 цаг 15 минутаас 18 цаг хүртэл манай лангуунаас гар утас худалдаж авахаар үзсэн. Тэгээд тэр залуу гар утаснууд үзэж байснаа самсунг А-60 загварын гар утсыг 550.000 төгрөгөөр, мөн самсунг жи-7 прайм загварын гар утсыг чихэвч, цэнэглэгч, наалтны хамт 200.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод тохиролцоод тэгээд мөнгийг нь Голомт банкны апликшейнээс шилжүүлнэ гээд өөрийнхөө гар утас дээрээс мөнгө шилжүүлсэн зарлагыг нь харуулсан. Тэгээд мөнгө орж ирэхийг нь хүлээгээд тус газар хаах болчихоор нь за за мөнгө нь ороод ирэх байлгүй дээ гээд нөгөө залууг явуулчихсан. Тэр залуу өөрийнхөө 88264857, 86094411 гэсэн дугаар үлдээгээд явсан. Тэгээд хүлээгээд байсан чинь мөнгө орж ирэхгүй байхаар нь тэр залуугийн тэмдэглүүлж үлдээсэн нөгөө 2 дугаар луу залгасан чинь за одоо очлоо, очиж явна Хятад хоолны энд явж байна гэж хэлсэн. Тэгээд хүлээж байгаад дахиад нөгөө дугаар луу залгаж үзсэн чинь холбогдох боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 170-172 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 165-166 дугаар хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung А60, Samsung j7 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 989.000 /есөн зуун наян есөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 177-178 дугаар хуудас/,
Хохирогч Л.Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сандэй худалдааны төв дээр 1039 лангуун дээрээ утас зарж байхад 6 цаг орчимд үл таних залуу манай лангуун дээр орж ирээд “утас авъя, дансаа өгчих” гээд данс аваад гараад явсан. Тэгээд 1 цаг орчмын дараа тэр залуу буцаж орж ирээд миний худалдаандаа ашигладаг данс руу 850.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулганы зургийг утсан дээрээсээ үзүүлээд “таны зарж байгаа ай фоне 8 плас загварын утсыг авъя” гэж хэлсэн. Тэгээд би хүү рүүгээ залгаад дансанд чинь мөнгө орсон байна уу гээд асуухад мөнгө ороогүй гэж хэлсэн. Тэгээд тэр залууд мөнгө ороогүй байна гэхэд ахаа дансаар шилжүүлсэн ачаалалтай байгаа болохоор жоохон удаж байж магад хоёулаа жоохон хүлээгээд байж байхад мөнгө чинь орчих байхаа гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа миний ажилдаг худалдааны төв хаах цаг нь болчхоод байсан болохоор нь шилжүүлсэн дансны хуулганы зургийг нь утаснаас нь хараад тэр залуугийн 88264858 дугаартай утасны дугаарыг нь аваад ай фоне 8 плас загварын гар утсаа өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь өглөө тэр залуугийн өгсөн дугаар луу залгахад “ахаа нөгөө мөнгө чинь миний данс руу буцаад орсон байна, тань руу өдөр очоод мөнгийг чинь өгчихье” гэж хэлсэн, өдөр мөнгө орохгүй байхаар нь нөгөө залуу руу залгахад утас нь холбогдох боломжгүй, тэр цагаас хойш тэр залуутай холбоо барьж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 207-209 дүгээр хуудас/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 199 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /2 дугаар хх-ийн 200 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 201-203 дугаар хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Iphone 8 plus загварын гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв....” гэжээ /2 дугаар хх-ийн 215-216 дугаар хуудас/,
Хохирогч С.Мөнхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зүс таних залуу ажил дээр ирээд “нөгөө авсан гар утсаа хүүхдэдээ өгчихсөн болохоор шинэ гар утас худалдаж авахаар ирлээ” гэж хэлээд гар утас сонирхоод улмаар 300.000 төгрөгийн 2019 онд үйлдвэрлэгдсэн LG Q-9 загварын гар утсыг худалдаж авахаар болоод тэрээр надад хэлэхдээ “өмнөх шигээ байгууллагын данснаас мөнгө гаргаж болохгүй байгаа доод хэмжээ нь 1.500.000 төгрөгийн үнийн дүн гаргах боломжтой, миний дансанд 1.000.000 гаран төгрөг байгаа болохоор та над руу 300.000 төгрөг шилжүүлчихвэл би танд гар утасны мөнгө болон над руу шилжүүлсэн 600.000 төгрөгийг чинь буцаагаад шилжүүлье” гэж хэлээд надад голомт банкны 2015141782 данс буюу Чинзориг гэх хүний данс өгсөн. Тэгээд өөрийн Хаан банкны 5063234655 данснаас эхлээд 300.000 төгрөг дахин 93.000 төгрөгийг шилжүүлсэн. Нөгөө залуу гэнэт “би тамхи татчихаад ирье” гэж хэлээд гараад явсан. 2-3 минутын дараа араас нь гараад хартал байхгүй болчихсон байсан. Түүний 86094411 дугаар луу удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...цагаан өнгийн дискийг “бичлэг” гэж тэмдэглэгээ хийн эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /3 дугаар хх-ийн 16 дугаар хуудас/,
С.Мөнхбаяраас П.Дд 393.000 төгрөг шилжүүлсэн талаарх “Голомт” банкны дансны хуулга /3 дугаар хх-ийн 45-46 дугаар хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь LG Q-9 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Дэлгэрцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Компьютер ланд худалдааны төвийн 315 тоот лангуун дээр ганцаараа ажлаа хийж байхад үл таних залуу орж ирээд Делл брэндийн суурин компьютер нэг ширхэг, 24 инчийн делл брэндийн дэлгэц 3 ширхгийг худалдаж авна гэж хэлээд бэлдүүлсэн. Тэгээд тооцоо хийх болсон чинь эхлээд 600.000 төгрөг миний данс руу шилжүүлчих, миний лимит хүрэхгүй байна гэхээр нь тэр залуугийн өгсөн Голомт банкны 2015141782 Чинзориг гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5011335257 данснаас 600.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд “Голомт банк орчхоод ирье, мөнгөө бэлэн болгочхоод тань руу ярья” гээд миний гар утасны дугаарыг аваад явсан. Тэгээд 17 цагийн орчим нөгөө залуу буцаж ирээд Голомт банкин дээр очиж уулзчихаад ирлээ гэхээр нь “мөнгө бэлэн авчихгүй яасан юм бэ” гэтэл “2 хүний эзэмшигчтэй болохоор бэлэн мөнгө гаргадаггүй гэнэ, шилжүүлж болох юм байна гээд та над руу одоо дахиад 600.000 төгрөг шилжүүл, би түрүү буруу шилжүүлээд байсан юм байна” гэхээр нь дахиад 600.000 төгрөг мөн данс руу итгээд шилжүүлсэн. Тэгээд нөгөө залуу чинь гар утсаа оролдоод код ирэх ёстой гээд хүлээгээд сууж байсан. Энэ хооронд нэлээн хүмүүс орж ирээд юм авч байх хооронд нөгөө залуу “ариун цэврийн өрөө орчхоод ирье” гээд гадуураа өмсөж байсан цамцаа үлдээгээд гарсан. Тэгээд гэнэ алга болчихсон. Нийт 1.200.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Б.Дэлгэрцэцэгээс П.Дд 1.200.000 төгрөг шилжүүлсэн талаарх “Хаан” банкны шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 57-60 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 61-63 дугаар хуудас/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 64-66 дугаар хуудас/,
Хохирогч П.Мөнхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед өөрийн ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” төвийн 2 давхарын 12 дугаар павилоны 7 дугаартай гар утасны лангуун дээрээ байхад үл таних эрэгтэй ирээд надад хандаж “таныг хайж байгаад ирлээ, өмнө нь танаас гар утас авч байсан, одоо 3 дахь утсаа авах гэж байна, 300.000 төгрөгөөр утас авмаар байна” гэж хэлсэн. Ингэхээр нь би 300.000 төгрөгөөр зарж байгаа самсунг А6 маркийн шаргал өнгийн гар утсыг тухай залууд үзүүлээд, улмаар 280.000 төгрөгөөр авч болно гэж хэлсэн. Тэр залуу гар утас үзэж байхдаа өөрийгөө гадаадын хөрөнгө оруулалтай Өнөр билүү нэг компанийн захирал Дөлгөөн гэж хүн байна гэж хэлж танилцуулаад нөгөө дээрх худалдан авах гэж байгаа утсандаа өөрийнхөө сим картыг хийгээд компанийн нягтлан бодогч руу залгаж байгаад таны энэ гар утасны мөнгийг шилжүүлнэ гэсэн. Тэгээд тэр залуу “миний данс руу эхлээд 320.000 төгрөг хийхгүй бол карт дүүргэлт болохгүй, таны гар утасны мөнгийг өгч болохгүй, цаанаас манай нягтлан бодогчоос мөнгө ороод ирвэл таны шилжүүлсэн мөнгийг гар утасныхаа мөнгөтэй хамт өгчихнө” гэж хэлсэн. Тэр залуугийн Голомт банкны 1165114225 дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5077165683 дугаарын данснаас эхлээд 320.000 төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй тэр залуу руу цаанаас утаснаас нэг залгаад “гүйлгээний утгаа буруу бичсэн байна гээд мөнгө ирээгүй байна, дахиад мөнгө шилжүүл” гэж хэлээд нөгөө залуу надаас “дахиад мөнгө шилжүүлж өгнө үү” гэж гуйхаар нь дээрх данс руу дахин 320.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 640.000 төгрөгөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 87-88 дугаар хуудас/,
П.Мөнхцэцэгээс П.Дд 640.000 төгрөг шилжүүлсэн талаарх “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 97 дугаар хуудас/,
Хохирогч Б.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвийн 1 дүгээр давхарын гар утасны худалдааны лангуун дээрээ 10 цагийн үед байхад нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд 2 симтэй самсунг жи 6 маркийн гар утсыг 260.000 төгрөгөөр авахаар тохиролцож үзээд улмаар өөрийгөө Гадаадын хамтарсан компанид ажилладаг өөрийнхөн дансанд заавал орлого хийсний дараа зарлага гарах боломжтой гэж хэлээд эхлээд өөрийн Хаан банкны 5045608556 дугаарын данснаас 320.000 төгрөгийг тэр эрэгтэй Голомт банкны 1165114225 дугаарын данс руу шилжүүлж авсан. Тэгээд буцаагаад дээрх 320.000 төгрөгийг манай хажуу талын лангууны эгч Одсарын Наранцэцэгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн гар утасны сэлбэгийн 20.000 төгрөгөө нэмж шилжүүлсэн байсан. Ажил тарах үеэр орж ирээд банк дээр шилжүүлэг хийх асуудал нь болчихлоо над руу “дахиад 320.000 төгрөгийг шилжүүлчих, би авах гэж байгаа гар утасныхаа мөнгөтэй нийлүүлээд шилжүүлчихье” гэхээр нь тэр залууд итгээд би өөртөө мөнгөгүй байсан болохоор дахин Наранцэцэгээс мөнгө зээлээд Наранцэцэг эгчийн өөрийнх нь данснаас шууд тэр залуугийн Голомт банкны 1165114225 дугаарын данс руу 320.000 төгрөг шилжүүлсэн. Наранцэцэг эгчид би мөнгийг нь буцаагаад өгчихсөн тул тэр залуугаас би өөрөө 320.000 төгрөг нэхэмжилж байна. Тэр залуу гар утсыг огт худалдаж аваагүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 112 дугаар хуудас/,
Гэрч О.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажил дээр байх үед гаднаас нэгэн үл таних залуу орж ирээд манай хажуугийн лангуунд зогсдог Номин-Эрдэнийн лангуун дээрээс гар утас худалдан авахаар үзэж 2-3 цагийн хугацаанд зогссон. Номин-Эрдэнэ надад хандаж “та надад 320.000 төгрөг өгч байгаач би энэ залуугийн данс руу нь түр хийчхээд гар утасныхаа мөнгийг авахдаа танаас авсан мөнгийг хамтад нь явуулъя” гэж хэлсэн. Би Номин-Эрдэнийн өгсөн данс руу 320.000 төгрөгийг түр шилжүүлсэн. Номин-Эрдэнэ надаас авсан мөнгөө тэр гар утас үзээд байсан залуу руу шилжүүлэх шиг болсон. Удалгүй тэр залуу миний Хаан банкны данс руу 340.000 төгрөг шилжүүлсэн. 18 цагийн үед тэр залуу дахин орж ирээд “би банкин дээр хэрүүл хийж байгаад ирлээ, тан руу шилжүүлсэн мөнгийг над руу буцаагаад шилжүүлээч, компанийн данс руу хийчихвэл би хажуугийн худалдагчийн мөнгө мөн таны мөнгийг нийлүүлээд нийт 570.000 буцааж өгөх гээд байна” би юм саналгүй түүний Голомтын данс руу 320.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 113 дугаар хуудас/,
Хохирогч Б.Галбадрах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 19-ний 18 цагийн үед манай эхнэр Даваасүрэнг дээрх лангуун дээрээ ажлаа хийж байхад нэг үл таних залуу өөрийгөө “борлуулалтын нэг компанийн ажилтан байна, 250.000 төгрөгийг үнэ бүхий самсунг А10 маркийн гар утсыг худалдаж авъя” гэж хэлээд, улмаар өөрийнхөө дансанд эгчээ миний дансанд 1.900.000 төгрөг байна гэж хэлж харуулаад, манайх борлуулалтын компани байгаа юм. “2.000.000 төгрөгөөс дээш борлуулалт хийж байж зарлага гардаг юм, та миний Голомт банкны 1165114225 дугаарын данс руу 200.000 төгрөг хийгээд өгөөч, буцаагаад тань руу энэ гар утасны мөнгөтэй нийлээд нийт 450.000 төгрөгийг тань руу шилжүүлчихье” гэж хэлэхээр нь манай эхнэр Даваасүрэн өөрийн Хаан банкны 5065221430 дугаарын данснаасаа дээрх Голомт банкны 1165114225 дугаарын данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар тэр эрэгтэй мөнгө хийнэ гэж хэлээд манай эхнэрийн хажууд бараг 3 цаг гаруй хугацаанд хүлээж зогсоод бүр ажлын цаг тарах үеэр эгчээ цаанаасаа зарлага нээгдэхгүй байна гэж хэлээд мөнгийг нь өгөхгүй байсан ба тухайн үед би бас 1 цаг гаруй хугацаанд байсан ба улмаар бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 136-137 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...цэнхэр өнгийн дискийг “бичлэг” гэж тэмдэглэгээ хийн эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /3 дугаар хх-ийн 159 дүгээр хуудас/,
Эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл /3 дугаар хх-ийн 130 дугаар хуудас /
Б.Галбадрахаас 200.000 төгрөгийг П.Дий 1165114225 тоот Голомт банкны данс руу шилжүүлсэн дансны мэдээлэл /3 дугаар хх-ийн 131 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Амарсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн Бат трэйд ХХК-д буюу ажлын байран дээрээ байж байхад тухайн өдрийн 17 цагийн орчим гаднаас нэгэн үйлчлүүлэгч орж ирээд лангуун дээр байсан нөүтбүүкнүүдийг үзэж байгаад НР ОМЕN брендийн нөүтбүүкийг авахаар болсон. Би энд хүн хүлээж байна. Энэ хүн зөвшөөрчихвөл худалдаж авна гээд 20-30 минут миний хажууд суугаад гар утсаараа яриад оролдоод байж байсан. Би тухайн нөүтбүүкийг шалгаж өгөөд цүнхэнд хийгээд дансаа өгтөл “би шилжүүлчихлээ” гээд данснаасаа мөнгө гарсан мэдээлэл харуулахаар нь итгээд нөүтбүүкээ өгөөд явуулсан. Тухайн өдөр ямар нэгэн орлого орж ирээгүй болохоор нь маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дөлгөөн гэх залуугийн 86021393 дугаар руу залгахад тэрээр нөгөө шилжүүлсэн данс чинь миний данс руу буцаад орчихлоо би одоо ингэсгээд шилжүүлчихье гээд утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 162 дугаар хуудас/,
Гэрч А.Дэлгэрбаясгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2018 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 50 мянгатын 15 дугаар байрны өргөтгөл 27 тоотд “Шонхор экспресс” ХХК-ийн харьяа Скай нэртэй ломбардын үйл ажиллагааг явуулж байна. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлын байран дээр байхад Пүрвээ овогтой Дөлгөөн гэх нэртэй залуу орж ирээд, иргэний үнэмлэхийн лавлагаагаа үзүүлж, улмаар HP OMEN брендийн нөүтбүүкийг 7 хоногийн хугацаатай, 7 хоногийн 8 хувийн хүүтэйгээр 1.230.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Барьцаанд тавихдаа 86021393 дугаарын гар утсыг бүртгүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд холбогдоогүй. Улмаар манай ломбард хүлээлгийн 7 хоног дуусаад, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зарж төлбөрөө барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 170 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь HP OMEN брендийн зөөврийн компьютер болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.050.000 /гурван сая тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
П.Дий “Скай прогресс” ХХК-д HP OMEN брендийн нөүтбүүкийг 1.230.000 төгрөгөөр барьцаанд тавьсан талаарх баримт /3 дугаар хх-ийн 179 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Цэрэнсоном мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байхад үл таних залуу ирээд 2 ширхэг гар утас худалдаж авахаар болсон. Тэгсэн нөгөө залуу “эгчээ та миний өгсөн данс руу 450.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлчих манай байгууллага дансны дүүргэлт хийж байгаа утасны төлбөртэй хамт мөнгийг нь шилжүүлнэ, ямар ч асуудалгүй найдвартай итгэхгүй байвал та хажуу талын лангууны хүнээс асуу” гэж хэлсэн. Тэгээд “би тамхи татчихаад ороод ирье” гэж хэлсэн. Би хажуу талын лангууны Долгормаагаас асуусан чинь 22-р лангуунаас утас худалдаж авч байсан бас дансны дүүргэлт хийх гэсэн юм гээд мөнгө шилжүүлж авсан. Тэгээд орой мөнгө нь гар утасны төлбөртэй ирсэн гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугийн өгсөн худалдаа хөгжлийн 411021850 гэсэн данс руу тэр залууг орж ирэхээр нь мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд тэр залуу зогсож байгаад гэнэт алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 196-197 дугаар хуудас/,
Ц.Цэрэнсономын Худалдаа хөгжлийн банкны 436001550 дугаартай данснаас нийт 900.000 төгрөгийг П.Дий 411021850 дугаартай данс руу шилжүүлсэн талаарх дансны хуулга /4 дүгээр хх-ийн 7 дугаар хуудас/,
Хохирогч Б.Оюунбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаар мэдээлэл үзэж байгаад “Хэвлэлийн машин, тоног төхөөрөмж, принтер, плоттер авна, зарна” гэсэн групп руу нэвтрэн орж “хулдаасан машины плат авна” гэсэн зар байршуулсан. Тэгсэн миний хувийн чатаар Uka CH гэх фэйсбүүк хаягтай хүн “плат зарна шүү” гэсэн. Тэгээд бид хоёр хэвлэлийн машиныхаа марк, дугаар зэрэг бусад зүйлсийг нь ярилцаж байгаад авахаар болсон. Тухайн үед тэр хүн Монголд байхгүй байна Орос улсад явж байна гэсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсад орж ирнэ гэсэн. Тэрнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр чатаар дахин холбогдоход Монголд орж ирсэн Эрдэнэт хотод байна гээд над руу утасны дугаараа явуулсан. Би 80666405 гэсэн дугаарын утас руу нь холбогдож яриад хэвлэлийн машины платаа авахаар тохиролцож тэр эрэгтэй “одоо Эрдэнэт хотоос унаанд тавьлаа шүү машины дугаар нь 37-86 ОРА гэсэн цагаан өнгийн соната 7 маркийн машин байгаа” гэж хэлээд намайг мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Би дансны дугаараа гэж хэлсэн чинь над руу 5622505884 гэсэн дансны дугаар өгсөн. Тэр данс руу нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 380.000 төгрөг шилжүүлсэн... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс гар утсаа авахгүй, фэйсбүүкээр нь чат мессеж бичихээр хариу бичээгүй...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч С.Золбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Г.Төгөлдөрийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний баруун талд байдаг Оранж нэртэй интернэт кафед сууж байхад махлаг царайтай, хар өнгийн савхин куртик, жинсэн өмдтэй, саарал өнгийн малгайтай цамцтай насаар надаас ах хүн “10.000 төгрөг өгье ахын дүү утсаараа нэг яриулаач” гэж хэлээд тэр ах найз Төгөлдөрийн гар утсаар ярьсан утсаар ярихад би хажууд нь хамт байгаагүй. Тэгээд эргэж орж ирээд “ахын дүү нарт Хаан банкны данс байна уу ах нь данс руу чинь мөнгө оруулаад буцаагаад шилжүүлээд авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5622505884 тоот дансны дугаараа тэр ахад өгсөн. Удалгүй мөнгө орсон байна ахын дүү дансаа шалгаад Голомтын данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрийнхөө утсаар мобайл банк ашиглаад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Б.Оюунбилэг Хаан банкны 5107031341 гэсэн данснаас С.Золбаярын 5622505884 гэсэн данс руу 380.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 7-8 дугаар хуудас/,
С.Золбаярын Хаан банкны 56225055884 гэсэн данснаас П.Дий 1165114225 гэсэн данс руу 370.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /4 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 26-31 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Улаанбаатар хотод хулдаасан хэвлэлийн машин засдаг Пүрвээгийн Дөлгөөн гэх залуу 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай ажлын Уламбаяр гэх залуугийн фэйсбүүк цахим хаягаар Дөлгөөн Пүрвээ гэх хаягаас холбогдож “танай компани хулдаасны машинтай бил үү, БНХАУ-аас хулдаасны машины толгой захих гэж байна, олуулаа нийлээд захивал хямд үнээр ирнэ шүү” гэсэн утгатай чат бичсэн байсан. Ирүүлсэн чатын дагуу Дөлгөөнөөс гар утасны дугаарыг нь чатаар авч манай ажлын Батчулуун гэдэг залуу холбогдож үнэ өртөг, ажлын хөлс зэргийг утасдаж асуусан. Тэгээд 950.000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хулдаасан хэвлэлийн машины толгой нийт 3.800.000 төгрөгөөр захихаар болсон. Гол нь өөрөө ирж суурилуулна, баталгаа өгнө гээд байхаар нь итгээд мөнгөө шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 115-116 дугаар хуудас/,
Гэрч Ц.Уламбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...хэвлэлийнхний нэгдсэн групп байдаг. Тэнд тэр хаяг /Дөлгөөн Пүрвээ/ байдаг юм. Тэгээд асуух юм байвал асуугаад хариулаад байж байдаг байсан. Тэр хүн “урагшаа хулдаасны толгой захих гэж байгаа захих хүн байна уу олон ширхгийг авбал хямдралтай юм байна” гэсэн. Манайд яг тэр хулдаасны толгой нь хэрэгтэй байсан. Нэг машинд 4 толгой ордог. Тэгээд би нягтлан Энхбаярт энэ талаар хэлсэн. Энхбаяр холбогдож байгаад мөнгөө шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 133 дугаар хуудас/,
Гэрч Т.Билгүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Би сүүлийн 3 жил энэ Хаан банкны 5076151058 тоот дансыг эзэмшиж, ашиглаж байгаа. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр миний 5076151058 тоот дансанд “хулдаас толгой” гэсэн утгатай 3.800.000 төгрөг шилжиж орсон нь үнэн. Энэ мөнгийг манай эмээгийн дүү Пүрвээ гэж хүний хүүхэд Дөлгөөн гэдэг манай хамаатны ах “чиний данс руу удахгүй 3.800.000 төгрөг орно, ахынхаа данс руу буцаагаад шилжүүлчхээрэй, чи өөрөө 20.000 төгрөг аваарай” гэж фэйсбүүк чат бичсэн. Удалгүй миний дансанд Энхбаяр гэж хүний 5029418453 тоот данснаас “хулдаас толгой” гэсэн утгатай 3.800.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгэхээр нь би 20.000 төгрөг аваад 3.780.000 төгрөгийг Голомт банкны 1165114225 тоот Дөлгөөн ахын данс руу тэр дор нь мөн хулдаасны толгой гэсэн утгатай шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 140-141 дүгээр хуудас/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 117 дугаар хуудас/,
Ц.Энхбаярын Хаан банкны 5029418453 дугаарын данснаас 5076151058 гэсэн данс руу 3.800.000 төгрөг шилжүүлсэн талаарх “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 117-118 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 119-132 дугаар хуудас/,
Т.Билгүүнээс П.Д рүү 3.780.000 төгрөг шилжүүлсэн тухай “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 145-146 дугаар хуудас/,
Хохирогч Х.Баатарсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би хувиараа хэвлэлийн газар ажиллуулдаг юм. Би анх Дөлгөөн гэгчтэй интернэтээр танилцаад хэвлэлийн машиныг Фейсбүүкээр зааварчлуулаад засварлаж байсан. Тэгээд анх 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хэвлэлийн машин засварлахад урьдчилгаа болгож 50.000 төгрөгийг 5700818322 Дөлгөөн гэх данс руу өөрийн 5376146015 тоот данснаас шилжүүлж байсан. Тэгээд Дөлгөөн Улаанбаатар хотоос Дорноговь аймаг Сайншанд сум руу ирнэ гэж байгаад больчихсон, яагаад ирэх гэж байгаад больсон талаар тодорхой зүйл хэлээгүй. Түүнээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 5026766242 С.Ганзориг гэгчийн данс руу 150.000 төгрөгийг шилжүүлсэн мөн өдрийн 21 цаг 10 минутын үед хэвлэлийн машины сэлбэгийн үнэ болох 125.000 төгрөгийг 5026766242 Ганзориг гэх хүний данс руу Ариунтуяа гэх найзынхаа данснаас шилжүүлж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цаг 52 минутад хэвлэлийн машины толгой захиалж 300.000 төгрөгийг 5026766242 С.Ганзориг гэх хүний данс руу өөрийн 5376146015 тоот данснаас шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цаг 52 минутад хэвлэлийн машины сэлбэг болох аяга гэх зүйлийг захиалж 97.000 мянган төгрөгийг 5925311283 Батмөнх гэгчийн тоот данс руу өөрийн 5376146015 тоот данснаас шилжүүлсэн. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цаг 42 минутад хэвлэлийн материалын зардал /хулдаас/ болох 250.000 төгрөгийг 5026477182 тоот Солонго гэгчийн данс руу хүргэн ах Ууганбаярын данснаас шилжүүлсэн. Би хамгийн сүүлд Дөлгөөн гэгчтэй 90884443 дугаарын утсаар холбогдож хэвлэлийн машины электрон магнет гэх зүйлийг захиалж 100.000 төгрөгийг 5026766242 тоот Ганзориг гэх данс руу шилжүүлж байсан. Би Дөлгөөн гэгчтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Өмнөх захиалсан зүйлүүдээ ч авч байгаагүй. Утсаар ярихдаа би Дорноговь аймаг руу очно гээд байсан болохоор өгчих байх гэж найдсандаа сэлбэг захиалах гээд нийтдээ 1.072.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан....” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 209 дүгээр хуудас/,
Гэрч С.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Дөлгөөн нь надад “таны данс руу мөнгө шилжүүлэх ёстой тэр мөнгийг миний данс руу шилжүүлчих, нэг бол өөр хүний данс руу шилжүүлээрэй” гэж хэлдэг байсан. Би тухайн үед санаанд ороогүй “за” гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 215-217 дугаар хуудас/,
Хохирогч Х.Баатарсүхийн Хаан банкны 5376146015 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 199-202 дугаар хуудас/,
Хохирогч Х.Баатарсүх, П.Д нарын фэйсбүүк цахим хаягаар хоорондоо харилцсан мессеж зурвасын хуулбар /4 дүгээр хх-ийн 203-205 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 243-247 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Дий иргэний үнэмлэхийн лавлагаа /5 дугаар хх-ийн 64 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5 дугаар хх-ийн 66, 80-81 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /5 дугаар хх-ийн 87 дугаар хуудас/, шүүгдэгч П.Дий хувийн байдалтай холбоотой баримтууд /5 дугаар хх-ийн 88-89 дүгээр хуудас/, гэрч П.Уянгын мэдүүлэг /5 дугаар хх-ийн 92-93 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэрэнгээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 42 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Д нь үргэлжилсэн үйлдлээр:
1. 2019 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А51-23 тоотод оршин суух иргэн Б.Оюунбилэгийг цахим хэрэгсэл буюу өөрийн “Пүрвээ Дөлгөөн” гэх фэйсбүүк хаягаар холбогдон “өнгөт хэвлэлийн машины сэлбэг зарна” гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар хуурч, “Голомт” банкны 1165114225 дансаар 942.000 төгрөг шилжүүлэн авсан,
2. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А51-23 тоотод оршин суух иргэн Б.Оюунбилэгтэй түүний өөрийн буюу “Пүрвээ Дөлгөөн” гэх фэйсбүүк хаягаар Ика СН гэж фэйсбүүк хаягнаас харилцаж, “өнгөт хулдаасан хэвлэлийн машины толгой плат зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 380.000 төгрөгийг С.Золбаярын Хаан банкны 5622505884 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
3. 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Э.Азжаргалын Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 40-1-12 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Маяара” гэх нэртэй хэвлэлийн үйлдвэр дээр очиж үйлдвэрийн хэвлэлийн машиныг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхдээ “машины толгойг доргисон байна, Хятад улсаас шинэ толгой захих хэрэгтэй, уг толгойг захиалахад урьдчилгаа 500.000 хэрэгтэй” гэж хуурч 500.000 төгрөгийг шилжүүлэн авч, мөн шинэ хэвлэлийн машины толгойг хуучин машины толгойгоор сольж 3.169.760 төгрөгийн үнэ бүхий “Сабал” мишин хортой хэвлэлийн машины толгойг авсан,
4. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Энхбатын хэвлэлийн тоног төхөөрөмжөө засуулах гэсэн хүсэлтийг ашиглан “засварын тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад ард улсаас оруулж ирж засна” гэж түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.800.000 төгрөгийг “Голомт” банкны 1165114225 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
5. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын нутаг дэвсгэрт хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг “Мон Өртөөчин” ХХК-ийн ажилтан Ц.Уламбаярт “Дөлгөөн Пүрвээ” гэх фэйсбүүк цахим хаягаар “Хятад улсаас хямд үнэтэй хэвлэлийн машины сэлбэг оруулж ирнэ” гэж итгүүлэн хуурч, Т.Билгүүний 5076151058 дугаартай банкны дансаар 3.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
6. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Чинтөгсөөс “Бүгд найрамдах хятад ард улсаас хэвлэлийн тоног төхөөрөмж захиалж өгнө” гэж итгүүлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.000.000 төгрөгийг “Голомт” банкны 1165114225 тоот дансаар шилжүүлэн авсан,
7. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 03 тоотод иргэн Ч.Хулганаагаас “Бүгд найрамдах хятад ард улсаас хэвлэлийн тоног төхөөрөмж захиалж өгнө” гэж итгүүлэн, түүнийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 565.000 төгрөгийг “Голомт” банкны 1165114225 тоот дансаар шилжүүлэн авсан,
8. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Золзаяагийн хэвлэлийн тоног төхөөрөмж захиалах гэсэн фэйсбүүк зарыг ашиглан “Бүгд найрамдах хятад ард улсаас хямд үнэтэй хэвлэлийн тоног төхөөрөмж оруулж ирнэ” гэж цахим хэрэгсэл ашиглан итгүүлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 825.000 төгрөгийг Голомт банкны 1165114225 дугаарын дансаар шилжүүлэн авсан,
9. 2020 оны 08 дугаар 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэх Б.Номин- Эрдэнээс “гар утас худалдаж авна, Гадаадын хамтарсан компанид ажилладаг өөрийнх нь дансанд заавал орлого хийсний дараа зарлага гарах боломжтой байдаг учир 320.000 төгрөг шилжүүл, буцаан шилжүүлнэ” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 320.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
10. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Теди” худалдааны төв дотор гар утасны худалдаа эрхэлдэг П.Мөнхцэцэгийг “авсан гар утасны төлбөрийг хийхэд байгууллагын данснаас мөнгө гаргуулах хэрэгтэй, над руу түр төгрөг шилжүүлчих” гэж хуурч, өөрийн нэр дээрх “Голомт” банкны 1165114225 дугаарын дансаар 640.000 төгрөг шилжүүлэн авсан,
11. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Б.Галбадрахаас “Самсунг А-10 маркийн гар утас худалдаж авах гэтэл миний данс тодорхой мөнгөн дүнтэй байж зарлагын гүйлгээ хийгддэг 200.000 төгрөг дутаад байна миний данс руу шилжүүлчихээч би утасны мөнгө нэмээд буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
12. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гар утасны худалдааны төв дотор үйл ажиллагаа эрхлэх Ц.Цэрэнсономд “байгууллагаас дансны дүүргэлт хийж байгаа тул 900.000 төгрөг түр шилжүүлээч” гэж зохиомол зүйлийг зориуд бий болгон, хуурч 900.000 төгрөгийг Хаан банкны 5622505884 гэсэн дансаар шилжүүлэн авсан,
13. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монтел” худалдааны төв дотор гар утасны худалдаа эрхэлдэг С.Мөнхбаярыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “авсан гар утасны төлбөрийг хийхэд байгууллагын данснаас мөнгө гаргуулах хэрэгтэй, над руу түр 393.000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, Л.Чинзоригийн нэр дээрх “Голомт” банкны 2015141782 дугаарын дансыг ашиглан 393.000 төгрөгийг шилжүүлүүлж, мөн 280.000 төгрөгийн үнэ бүхий LGQ-9 маркийн гар утсыг залилан авсан,
14. 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компьютер ланд худалдааны төвийн 315 тоот лангуунд үйл ажиллагаа эрхлэх Б.Дэлгэрцэцэгт “Делл” загварын суурин компьютер, 3 ширхэг дэлгэц худалдаж авна, мөнгө шилжүүлэхэд лимит хүрэхгүй байна, та мөнгө шилжүүлчих, хамтран эзэмшигч доллар шилжүүлсэн, код ирэхээр хамт тооцоо хийнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан залилж, Н.Чинзориг гэгчийн дансаар 1.200.000 төгрөг шилжүүлэн авсан,
15. 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бета автомолл дэлгүүрт үйл ажиллагаа эрхлэх Д.Мэндцэцэгээс “бараа материал авна гэж итгүүлэн, төлбөрийг байгууллагын дансаар шилжүүлнэ, миний дансны лимит хүрэлцэхгүй байна, эхлээд мөнгө шилжүүлэх хэрэгтэй буцаагаад шилжүүлнэ” гэж хуурч, 2 удаагийн гүйлгээгээр буюу 5111367796 гэсэн дансаар 560.000 төгрөг шилжүүлэн авсан,
16. 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто Малл” худалдааны төвийн 1-7 лангуунд үйл ажиллагаа явуулах Х.Мөнхзулаас “шалавч худалдан авна” хэмээн итгүүлэн, төлбөр шилжүүлэх цахим банкны доод үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа тул миний дансанд мөнгө хийвэл шалавчны үнэтэй хамт шилжүүлье” хэмээн хуурч 270.000 төгрөгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор Н.Чинзориг эзэмшигчтэй 2015141782 тоот дансаар шилжүүлэн авсан,
17. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кибер” худалдааны төвийн 1 давхрын А-5 дугаартай лангууг ажиллуулдаг Т.Батдуламаас “компьютер авна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон гүйлгээний утга буруу хийснээс шилжүүлэг хийх боломжгүй байна, шилжүүлсэн бүх мөнгийг чинь буцааж өгье” хэмээн хуурч 1.220.000 төгрөгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор Х.Чинзориг эзэмшигчтэй 2015141782 тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 520.000 төгрөг, Билгүүн гэх харилцагчийн дансаар 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
18. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их орд” худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлдэг Б.Өлзийгийн лангуунаас “Самсунг А60, Самсунг жэй-7 прайм” загварын 2 ширхэг утсыг худалдан авна гэж итгүүлэн, үнийг “Голомт” банкны аппликэйшин ашиглан уг мөнгийг шилжүүлсэн гэж хуурч, гар утсыг залилан авч 989.000 төгрөгийн хохирол учруулсан,
19. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандэе худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэх Л.Болдбаатарын 1039 дугаартай лангуунаас “Ай фоне 8 плас” загварын гар утсыг 850.000 төгрөгөөр худалдан авна гэж итгүүлэн, Л.Болдбаатарын данс руу 850.000 төгрөг шилжүүлсэн гэж хуурамч дансны хуулга үзүүлэн хуурч, 850.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг залилан авсан,
20. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн Бат трейд” ХХК-иас НР Омен брендийн зөөврийн компьютер худалдаж авна, мөнгийг нь мобайлаар шилжүүлчихлээ” гэж хуурч, 3.050.000 төгрөгийн үнэ бүхий “НР Омен” брендийн зөөврийн компьютерийг залилан авсан,
21. Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Ганзамын гудамжны 129-27 тоотод оршин суух, Х.Баатарсүрэнд “хэвлэлийн машин засч өгнө, хямд үнээр хэвлэлийн машиныг сэлбэг зарна” гэж, Пүрвээ Дөлгөөн гэсэн цахим хэрэгслээр холбогдон зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5700818322 дансаар 50.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд 5026766242 дугаарын дансаар 150.000 төгрөг, 125.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 5026766242 дугаарын дансаар 300.000 төгрөг, мөн өдөр Хаан банкны 5026766242 тоот дансаар 100.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 5026477182 тоот дансаар 250.000 төгрөг, мөн өдөр 5925311283 тоот дансаар 250.000 төгрөгийг буюу 1.072.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 25.925.760 төгрөгийн буюу үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулан залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Б.Оюунбилэг, Э.Азжаргал, Д.Энхбат, Ц.Энхбаяр, Ж.Чинтөгс, Ч.Хулганаа, А.Золзаяа, Б.Номин-Эрдэнэ, П.Мөнхцэцэг, Б.Галбадрах, Ц.Цэрэнсоном, С.Мөнхбаяр, Б.Дэлгэрцэцэг, Д.Мэндцэцэг, Х.Мөнхзул, Т.Батдулам, Б.Өлзий, Л.Болдбаатар, Ж.Амарсайхан, Х.Баатарсүрэн нарын мэдүүлэг,
Гэрч Ц.Уламбаяр, Т.Билгүүн, С.Ганзориг, А.Дэлгэрбаясгалан, О.Наранцэцэг, насанд хүрээгүй гэрч С.Золбаяр нарын мэдүүлэг,
Шүүгдэгч П.Дий шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,
“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд,
Мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд,
Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлангууд,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,
Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл П.Д нь “бараа материал хямд үнээр захиалж, засварлаж өгнө”, “Гар утас, комьпютер, шалавч зэрэг зүйлс худалдаж авна” гэх зэргээр Б.Оюунбилэг, Э.Азжаргал, Д.Энхбат, Ц.Энхбаяр, Ж.Чинтөгс, Ч.Хулганаа, А.Золзаяа, Б.Номин-Эрдэнэ, П.Мөнхцэцэг, Б.Галбадрах, Ц.Цэрэнсоном, С.Мөнхбаяр, Б.Дэлгэрцэцэг, Д.Мэндцэцэг, Х.Мөнхзул, Т.Батдулам, Б.Өлзий, Л.Болдбаатар, Ж.Амарсайхан, Х.Баатарсүрэн нарыг төөрөгдүүлэн хуурч мөнгийг дансаар өөртөө шилжүүлэн авсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогч нарт 25.925.760 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул П.Дий санаатай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Тодруулбал шүүгдэгч нь цахим хэрэгсэл ашиглан дээрх байдлаар худал хэлж хохирогч нарт ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, “бараа материал, эд зүйл, захиалж авах, засварлуулах”, “эд зүйлээ худалдан борлуулах” гэсэн хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан зориудаар зохиомол байдлыг үүсгэсэн үг, үйлдэл хийж мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
П.Д нь хохирогч нараас авсан мөнгөн хөрөнгийг залилан авах шууд санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэсэн нэг төрлийн нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч П.Дийг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэрэнгээс “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаангүй...” гэсэн санал тус тус гаргажээ.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаар /5 дугаар хх-ийн 186-228 дугаар хуудас/ шүүгдэгчээс хохирогч Т.Батдуламд 1.220.000 төгрөг, хохирогч Ч.Хулганаад 565.000 төгрөг, хохирогч С.Мөнхбаярт 673.000 төгрөг, хохирогч Б.Өлзийд 989.000 төгрөг, хохирогч Д.Энхбатад 1.800.000 төгрөг, хохирогч Ж.Чинтөгст 2.000.000 төгрөг, Э.Азжаргалд 3.669.760 төгрөг, хохирогч Ц.Цэрэнсономд 900.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрцэцэгт 1.200.000 төгрөг, хохирогч Ж.Амарсайханд 3.050.000 төгрөг, хохирогч Л.Болдбаатарт 850.000 төгрөг, хохирогч П.Мөнхцэцэгт 640.000 төгрөг, хохирогч Б.Галбадрахад 200.000 төгрөг, Д.Мэндцэцэгт 560.000 төгрөг, хохирогч Х.Баатарсүхэд 1.072.000 төгрөг, хохирогч Б.Номин-Эрдэнэд 320.000 төгрөг, хохирогч Х.Мөнхзулд 270.000 төгрөг, хохирогч А.Золзаяад 825.000 төгрөг, хохирогч Б.Оюунбилэгт 1.322.000 төгрөг, хохирогч Ц.Энхбаярт 3.800.000 төгрөг, хохирогч нийт 25.925.760 төгрөгийг хохирогч нарт төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчээс баримтаар гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх П.Дийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогч нарт төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд П.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...П.Дд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсвэл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг шүүх хүлээж аваагүй.
Учир нь шүүгдэгч П.Дөөс 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 9 сар хүртэл хугацааны туршид 21 удаагийн үйлдлээр бусдыг залилж хохироосон, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, залилах гэмт хэргийн хэд хэдэн шинжийг агуулсан үйлдэл хийсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тодорхой хугацаагаар тусгаарлах нь зүйтэй гэж үзсэн.
Гэсэн хэдий ч шүүгдэгч П.Дий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг шүүх ял оногдуулахдаа харгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч П.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 141 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Дг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Дийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Дий цагдан хоригдсон 141 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН