| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0128/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2021-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
М**************Г*******Л УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
*******арийн бичгийн дарга Б.*******аранжаргал
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ____ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн _ дугаар хороо, ____3 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн __ дүгээр хороо,__ дугаар байрны ___ тоот орон сууцанд оршин суух урьд 2 удаагийн ял шийтгэлтэй *******.
*******рокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 21:30-22:34 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн Багануур дүүргийн ___ дүгээр хороо, ___ дугаар байрны ___ тоот буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч *******-г бусадтай хардаж түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохих, зүүн чихний ард хэсгийн үснээс нь зулгааж татаад толгойн баруун дээд хэсгээр хана руу 2 удаа мөргүүлэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, *******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
**************Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн үед гэртээ согтуу орж ирээд эхнэр *******-д хандаж “чи намайг цагдаад өгдөг хэн бэ” гэхэд ******* архи дарсаа тааруулж уухад яадаг юм гэхээр нь би “пизда минь чамд ямар хамаатай юм” гэж хэлээд гарынхаа ар хэсгээр *******-н нүүр хэсэгт 1-2 удаа цохисон. Мөн үснээс нь зулгааж байгаад толгойгоор нь хана мөргүүлсэн. Бидний хувьд гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа 2 нас гарантай хүүтэй...” гэсэн мэдүүлэг /хх-н 60, 61-р хуудас/
Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид дундаасаа 1 хүүхэдтэй, хүүхэд маань 3 нас хүрч байгаа. Би архи уугаад согтохоороо эхнэрээ хардаад байдаг юм. Архи уухгүй байвал бидний дунд хэрүүл маргаан үүсээд байдаггүй. Би архинаас гаргах эм тан ууж байгаа, архинаас татгалзаж ажил хөдөлмөр эрхэлж амьдарна. Ажлаасаа чөлөө авчихсан байсан ба одоо ковидын шинжилгээ өгөөд ажилдаа эргэж орно. Миний хувьд цалин 1.200.000 төгрөг авдаг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр ******* архи уучихсан байсан. *******эгээд гэртээ байхдаа “чи миний мууг үзэж, намайг баривчилгаанд явуулчихаад миний араар өөр хүнтэй сайхан байх гэсэн үү” гээд хэрүүл хийж, намайг хардаж доромжилсон. Бид хоёр гэрийн үүдний хэсэгт зогсож байхад ******* миний уруулны дээд хэсэгт зангидсан гараараа 2 удаа цохисон. Мөн миний үснээс зулгааж хана руу толгойгоор минь мөргүүлсэн. ******* сүүлийн 1 жилийн хугацаанд архи уух нь олширч ааш зан нь муухай болсон. Сэтгэл санааны хувьд байнгын түгшүүртэй байна, байнга л намайг элдэв хүнтэй хардаж доромжилдог. Миний толгой хөдөлсөн, уруулын зүүн дээд дотор талд язарч хавдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29-р хуудас/
Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би *******-н эхнэр *******-н төрсөн эгч бөгөөд *******-г эрүүл /архи уугаагүй/ байх үед тэдний гэр бүлд хэрүүл маргаан гардаггүй амар тайван байдаг гэж дүү маань надад ярьж байсан. Гэвч ******* архи уухгүй байх тохиолдол маш бага байдаг. Архи уусан үедээ маш муухай зан авиртай болж манай дүүг элдэв үгээр доромжилж, айлган сүрдүүлдэг. *******-г зодож гэмтээдэггүй ч гэсэн байнга хэрүүл өдөж энд тэнд нь цохидог талаар сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-н 35, 36-р хуудас/
*******асанд хүрээгүй гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...******* ах, ээж хоёр гал тогооны өрөөнд хэрэлдээд ******* ах ээжийг гараараа цохиод байгаа юм шиг чимээ гараад ээж уйлаад байсан. Би айгаад байсан болохоор ээж рүүгээ очиж чадаагүй. Би ээж, дүү хоёртойгоо хамт ******* ахаас тусдаа амьдармаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-р хуудас/
Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай ажлын газрын *******_ ******* нар гэр бүлийн харилцаатай хамтран амьдардаг. ******* архи уусан үедээ *******-д агсам согтуу тавьдаг талаар ******* надад хэлж байсан. *******-с сэтгэл гутралын шинж их ажиглагддаг болсон. *******-н хувьд архи их уудаг, ажлаа хааяа тасалдаг, хамт олны дунд нэр хүнд муутай байдаг ...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-р хуудас/
Шинжээч Ө.Шаарийбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр *******-н биед үзлэг хийхэд үзүүлэгчийн уруулын дотор талд үүссэн язарсан шарх нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба энэ нь бага зэргийн цус хуралттай эдгэрч буй шарх байсан. Уг гэмтэл нь шарх биш учраас цус хуралтын хэмжээ болон биеийн онцлогоос хамаарч түргэн хугацаанд эдгэрэх боломжтой. Харин дагзны баруун дээд хэсэгт цус хуралттай хавдсан байсан нь тархины доргилт үүсгэж дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн мэдүүлэг /хх-н 51-р хуудас/
Шинжээч эмчийн 301 дугаартай “…*******-н биед тархины доргилт, дагзны хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээ “дунд” гэсэн тэмдэглэл /хх-ийн 16-17-р хуудас/
Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 70-77-р хуудас/
*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай тэнссэн, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдсэн...” гэх хуудас /хх-н 92-р хуудас/
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 94 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 204 дугаартай шийтгэвэрүүдийн хуулбарууд /хх-ийн 84-91-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа /хх-н 65, 68 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 21:30-22:30 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн Багануур дүүргийн __ дүгээр хороо, ___ дугаар байрны __ тоот орон сууцанд буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч *******-г бусадтай хардаж түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохих, зүүн чихний ард хэсгийн үснээс нь зулгааж татаад толгойн баруун дээд хэсгээр хана руу 2 удаа мөргүүлэх зэргээр зодож, *******-н эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, толгойгоор нь хана мөргүүлсэн үйлдлүүдээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 301 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 “…хамтран амьдрагч...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч *******, хохирогч ******* нар гэр бүлийн харилцаатай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэх, уг ялыг 6 сарын хугацаанд биелүүлэх хугацаа тогтоолгох саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн “...*******оргуулийн ялыг багасгаж, торгууль төлөх хугацааг уртасгаж өгөөч... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч ******* нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, түүний хүсэлт, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон **************Г*********************Х нь:
1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-г нэг мянган /1.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая /1.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгахаар тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
4. Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГ******* ШҮҮГ******* А.БЯМБАЖАВ