Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

МО*******ГОЛ *******ЛЫ******* **************РИЙ******* М*******

 

******* дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

*******арийн бичгийн дарга                          Б.*******аранжаргал

*******лсын яллагч                                            *******.Ганчимэг

Хохирогч                                               *******

Хохирогчийн өмгөөлөгч                       А.Даваабилэг

Шүүгдэгч                                               *******, *******, *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                  Д.*******энд-Аюуш нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр *******лаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ш*******ТИ-ын 4 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт ******* дүүргийн ___ дугаар хороо,__ дугаар байрны__ тоот орон сууцанд оршин суух *******.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 29-ний өдөр *******лаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ш*******ТИ-ын 4 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ******* дүүргийн __ дугаар хороо, __ дүгээр байрны __ тоот орон сууцанд оршин суух *******.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, “*******рдэнэс сэлүүр” ХХК-д геологич ажилтай, ам бүл5, аав, ээж, дүү нарын хамт ******* дүүргийн __ дугаар хороо, ___ байрны __ тоот орон сууцанд оршин суух *******.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь *******, ******* нартай бүлэглэж 2020 оны 9 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны 22 дугаар байрны урд хохирогч *******-н толгой хэсэг рүү гараараа цохиж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Яллагдагч ******* нь *******, ******* нартай бүлэглэж 2020 оны 9 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны 22 дугаар байрны урд хохирогч *******-г газарт унасан байхад нь түүний толгой хэсэг рүү гараараа цохиж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Яллагдагч ******* нь *******, ******* нартай бүлэглэж, 2020 оны 9 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны 22 дугаар байрны урд хохирогч *******-н толгой хэсэг рүү гараараа цохиж, түүний биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүхээс *******, *******, ******* нарт холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 5-ны оройн 23 цагийн үед найз нарын хамтаар ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Доун баарны караокед орж дуулсан юм. Бид тэндээс 23 цагийн үед гарсан ба би найз ******* нөгөө хэдээсээ түрүүлээд гадагш гарсан юм. Тэгэхэд бааранд зодоон болж байсан ба цагдаа нар ирчихсэн уг зодоооныг зохицуулж байсан. *******амайг баарнаас гарах үед хохирогч ******* ухарч ирээд намайг мөргөчихсөн юм. Биднийг баарны гадна зогсож байхад ******* болон түүнтэй хамт явсан ах нар нь бидэнд хандаж “та нар яах гээд байгаа бацаанууд вэ” гэж хэлээд Б гэх ах манай найз *******-г цохиод унагаачихсан. Тухайн үед баарны гадна цагдаа нар байсан учраас бидний дунд зодоон болоогүй тарцгаасан. Манай найзыг цохисон Баатархүү гэх ахын гэр нь 22 дугаар байранд байдаг гэдгийг би мэддэг учраас найз *******, ******* нарын хамт 22 дугаар байр луу явсан юм. Би 22 дугаар байранд очоод Б ахын гэрийн хаалгыг тогшиж түүнтэй уулзаад та манай найзыг цохисон хүн мөн биз дээ, та гарч ирээд манай найзаас уучлалт гуй гэж хэлэхэд Б ах “ах нь согтсон байна лээ, ахыгаа уучлаарай” гэж хэлээд бид нар гар бариад салсан. *******амайг орцноос гарч ирэхэд манай найзууд гадаа сууж байсан ба тэр үед ******* болон Б ах нар машинтай хүрч ирсэн. Манай найз *******, Б гэдэг ахыг таньдаг гээд түүнтэй мэнд усаа мэдсэн. Би Б гэх ахад хандаж “танай найз манай найзыг цохиж унагаасан, ******* жоохон газар шүү дээ” гэж хэлэхэд ******* хүрч ирээд “та нар тэгээд яах гээд байгаа юм” гэж хэлээд намайг заамдаж аваад толгой руу маань цохисон. Тэр үед манай найз ******* хажуунаас орж ирээд *******-н нүүр лүү гараараа 2 удаа цохисон. ******* намайг тавихгүй зуураад байхаар нь би биеэрээ түлхэж *******-н гарыг тавиулаад толгой руу нь гараараа 2 удаа цохисон. *******-г надаас гадна манай найз *******, ******* нар зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 52, 53-р хуудас/

         Шүүгдэгч *******-н шүүх хуралдаанд өгсөн “...*******эг ах машин дотроос бууж ирээд “за сайн уу дүү нар” гэсэн. Манай нэг найзыг бас таньж байсан. Тэгээд байж байхад ******* ах бууж ирээд “өө саяны пацаанууд мөн байна, одоо та нарыг ална, нусгай бацаануудад зодуулахгүй” гээд ******* ах намайг түрүүлж цохисон. *******амайг түрүүлж цохисон болохоор миний хажууд байсан найзууд маань зодоонд оролцсон... Гэмшиж байна, хохирогчийн нүд, хөмсөг, духны дээд тал, эрхий хуруу гэмтсэн, би цохисноо хүлээн зөвшөөрч байна. Хохирогч *******-с уучлалт гуйсан. Хохирол төлбөрт бэлнээр 2.000.000 төгрөг төлсөн... бид нар хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан учраас түүний хохирлыг төлнө...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой найз нарынхаа хамтаар “Доун” баарны караокед ороод сууж байтал 23 цагийн үед манай найз караокены өрөөнд орж ирээд *******-г хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө гараад очиход найзууд маань согтуу хүмүүстэй маргасан шинжтэй зогсож байсан, тэр үед цагдаа нар ирчихсэн бид нарыг тар тар гээд тарааж байсан. Бид *******урхайн байрны гадаа юм яриад зогсож байхад “түрүүний муудалцдаг ах нар дунд миний таньдаг ах байсан” гээд бид нар 22 дугаар байр луу алхсан, бусад найзууд маань орой болчихсон байна гээд харьсан. 22 дугаар байранд очоод ахтай уулзаад учраа олчихлоо гээд гарч ирсэн. Бид орцны үүдэнд тамхи татаад зогсож байтал орцны үүдэнд машин ирж зогсоод, 2 согтуу эрэгтэй машинаас бууж ирсэн. *******хлээд ирсэн Монгол цамц, бүрх малгайтай ах *******-тэй уулзаад гар бариад байсан. Тэгтэл нөгөө ах нь ирээд энэ юун бацаанууд вэ? яах гээд байгаа юм бэ? гэж найздаа хандаж хэлээд, *******-г заамдаж аваад, толгой руу нь гараараа цохисон. Тэр үед Монгол цамцтай ах найзыгаа өмөөрч *******-г тохойгоороо түлхэж байгаа харагдсан. Тэр үед *******, *******-тэй зууралдаад газар унасан. *******нхбаяр, *******  бид хэд *******-г, *******-ээс салгахаар оролдсон бөгөөд би *******-г газар унаж байхад дагз хэсэг рүү нь гараараа нэгээс хоёр удаа, Монгол цамцтай ахын шанаа руу нь гараараа хоёроос гурван удаа цохисон. *******, ******* нар  *******-н дээрээс өшиглөж байгааг харсан, гадаа харанхуй байсан учраас хэн нь хохирогчийн хаашаа өшиглөж байгаа нь харагдаагүй, бужигнасан зодоон болсон. Тэгээд цаанаас зодуулсан 2 ахтай хамт явсан бололтой 2 ах гүйж яваа харагдсан. Тэр ахын нэг нь -г бариад авчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 60, 61-р хуудас/

           Шүүгдэгч *******-н шүүх хуралдаанд өгсөн “...Хохирогчийг *******-тэй зодолдоод босоо байдалтай байхад нь толгой руу нь цохьсон. *******-тэй зодолдож байхад нь ардаас нь дагз руу нь цохьсон. Зодоон цохион дэмий юм байна гэж гэмшиж байна... Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна, төлбөр төлөх тал дээр санал нийлж байна төлбөр гарвал төлнө...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой найзуудын хамтаар “Доун” баарны караокед хэсэг найз нарын хамтаар үйлчлүүлсэн. Бид нарыг гарахаас өмнө баарны нэг давхарт хүмүүс муудалцаад байсан ба манай найзууд болох *******, , ******* нар танихгүй ах нартай маргаад байсан юм байна лээ. Тэгээд цагдаа ирээд тарсан. Тэр согтуу хүмүүсийн дунд -н хөрш байсан нэг ах байсан. *******, , , ******* бид нар тэр ахаас уучлалт гуйхаар 22 дугаар байр луу шөнийн 00:00 цагийн үед очсон. ******* нөгөө ахаас уучлалт гуйгаад гараад ирэхэд байрны гадаа ирсэн машинаас 2 ах бууж ирсэн. Тэр хоёр ахын нэг нь манай аавтай хамт ажилладаг Б гэж ах байсан, тэгээд надад ахыгаа зодохгүй биз дээ гэхээр нь юу гэж дээ, та ингээд хариарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал ******* гэж ах ирээд бацаанууд яах гээд байгаа юм бэ? нийлж байгаад зодох гээд байгаа юм уу гэж хэлсэн. Хохирогч *******-н толгой руу цохисон, ******* зөрүүлээд толгой руу нь цохисон. Ингээд зодоон эхэлсэн. Хохирогч ******* газар унасан бөгөөд түүний толгойн зулайн орчим гараараа 1 удаа цохиод баруун гуя руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Зодоон барагцаагаар 20-30 секунд орчим болсон учраас *******-н дээрээс хэн нэмж зодсоныг анзаараагүй. Ингээд зугтаарай гэж хашхирсан. Тухайн үед бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 67, 68-р хуудас/

              Шүүгдэгч *******-н шүүх хуралдаанд өгсөн “...машинаас 2 ах бууж ирсэн ба саравчтай малгайтай ах юу юугүй томроод “*******-г бацаан” гээд *******-тэй заамдалцаад зодолдоод эхэлсэн тэгээд би найзыгаа өмөөрөөд зодолдсон. 3 ах ардаас нь нэмэгдэж ирсэн. Хурдан хугацаанд болоод өнгөрсөн болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна... Би унасан байхад нь толгой хэсэг рүү нь баруун гараараа 3 удаа цохьсон. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлнө...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр найз Б-н үсний найранд очоод, 23 цагийн үед  “ Доун” бааранд ороход манай найз нар эхнэрүүдийнх хамт байсан. Тэр үед Б-н эхнэр хэдэн залуучууд Б-г хоргоогоод байна гэж хэлсэн. Биднийг баарнаас гарах үед хэдэн залуус дайрчихваа гээд байсан, тухайн үед цагдаа нар ирчихсэн байсан болохоор зодоон бололгүй гарсан. 22 дугаар байрны гадна Ба машинаа байрлуулах хооронд Бэ бид хоёр буусан. Орцны үүдэнд Ба нэг залуутай бараг дух, духаа нийлүүлчихсэн зогсож байсан. Тэр хоёр руу дөхөөд очиход баруун гар талаас нэг хүн хөмсөг  хавьцаа цохисон. Гараараа юм уу эсвэл өөр юмаар цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд цохиулаад нүүрээ гараараа дараад доошоо суухад хэн нэгэн нь наадахаа алаад өгөөрэй гэж хашхирсан. Тухайн үед олуулаа намайг зодож байгаа юм байна гэж бодсон, хэн нь мэдэгдэхгүй залуучууд толгой, нуруу, хэвлий гар гэх мэт газар луу маш олон удаа цохиж, өшиглөж эхэлсэн. Тэгээд байж байтал найзууд машинаа тавиад наашаа ирсэн. Миний баруун нүдний ухархайн яс цөмөрч, хугарсан. Мөн зүүн талын эрхий хуруу гэмтсэн. Би гомдолтой байна, эмчилгээнд гаргасан зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-9-р хуудас/,

              Хохирогч *******-н шүүх хуралдаанд өгсөн: “...*******айрны эзэн эхнэртэйгээ бид хэд машинд сууж хөдлөөд дэлгүүр ороод 22 дугаар байрны гадаа очсон. Б түрүүлээд буусан. *******амайг буугаад араас нь очиход орцны үүдэн дээр Б нэг залуутай нүүр нүүрээрээ тулаад зогсож байсан. Очих замынхаа дунд явган хүний замаар явж байхад хажуунаас нэг залуу ирээд тас гээд цохиод авсан. Үзэгдэх орчин харанхуй орцны гэрэл харагдаж байсан ба 5-6 залуучууд байсан. Миний нүд маналзаад нүүрээ дарсан гэтэл залуучууд “нөгөө нэг пизда байна, алаад өгье” гээд шуугилдаад юу болоод байгааг мэдээгүй. *******үүрээ хамгаалахгүй бол болохгүй юм байна гээд нүүрээ дараад суусан. Тэгээд ирээд дээрээс зодсон. Хөмсөгнөөс цус гоожоод тогтохгүй болохоор нь оёулна гээд эмнэлэг явсан. 103 дээр очтол оёж өгөөгүй, миний хурууг бас тоогоогүй. Тэндээс гараад гэртээ 3 хоног хэвтсэн. Тэр шөнөдөө толгой эргээд бөөлжөөд, дайвалзаад байсан. 4 хоногийн дараа нөхдүүдтэй уулзахад 6 залуу байсан. *******улзаад би “та нар яагаад намайг цохих болов, би та нартай муудсан уу? гэхэд “үгүй”, би та нарыг таних билүү? гэхэд “үгүй танихгүй” гэсэн. *******амайг хэн чинь эхлээд цохьсон бэ? гэхэд нүдний шилтэй залуу “би эхлээд цохьсон” гэсэн. Тэгээд юугаар цохьсон бэ? гэхэд “гараараа цохьсон” гэсэн. нүдний шилтэй залуу “би таныг зүгээр ирэхээр чинь шууд цохьсон” гэж байсан. Тэгтэл одоо та нарын ярьж байгаагаар “би цохьсон болж таараад байна” ингэж худлаа ярьж болохгүй. Тухайн үедээ та нар “уучлаарай ах таныг хүнтэй андуураад цохьчихлоо” гэж байсан. *******тсаа дараа нь засмал зам дээрээс олж авсан, утасны платыг хугартал дэвссэн байсан....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

              Гэрч -н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...хохирогч гээд байгаа ах бид нар дээр ирээд муу сайн бацаанууд ална гэсэн утгатай үг хэлээд *******айрамдалыг заамдаж аваад, түүний толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд ******* тэр ахын толгой руу зөрүүлээд цохиж, зодоон эхэлсэн. Тэр хоёр зууралдаад газар унахад *******, *******-н доор орчихсон. Зодоон хоромхон зуур болоод өнгөрсөн тул *******-г хэн яаж зодсоныг анзаараагүй. *******-г зодоон хийж байхад салгах гээд дийлээгүй. Хохирогч гар утастай байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16-р хуудас/

              Гэрч -н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... машинаас буусан эрчүүдийн нэгтэй нь ******* гар бариад зогсож байсан. *******эг харахад *******-г нэг ах зуураад унаж байсан. Зодоон эхлэнгүүт хохирогч ******* газар унасан. Түүний дээрээс *******, ******* нар хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан, тэгэхээр нь *******-н хойноос очоод татсан. Үйл баримтыг нэг бүрчлэн нарийн харж амжаагүй, бужигнасан зүйл болоод өнгөрсөн. Байрны цонхоор хүн хашхирч бид нар зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/

              Гэрч -н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Бид нар машинд суугаад манай гэр лүү явсан. Дэлгүүр ороод юм аваад, 22 дугаар байрны гадаа машинаа зогсоолд тавиад буухад *******-г хэдэн залуус зодож байсан. Би яг хэдэн залуус зодож байгааг сайн хараагүй бужигнасан юм болж байсан. *******-гхараад гүйхэд тэнд байсан хүмүүс тал тал тийшээ зугтсан. Бид нарыг очиход *******-н толгойноос цус гараад толгойгоо барьчихсан сууж байсан. Түүний хажуухан талд гар утас нь эвдэрсэн байсан. Гар утасны дэлгэц нь зодооны үед газар унаад хагарсан байдалтай байсан. Гэрт орсны дараа *******-н духнаас гарч байсан цус нь тогтохгүй байсан, түүний гарын эрхий хуруу нь язарч цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-р хуудас/

              Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... орцны үүдэнд байсан залуучууд нөгөөх чинь байна гэж хэлээд ******* руу очоод тал талаас нь цохиод явчихсан. Би салгах гээд  алхах үед хэн нэгэн залуу толгой түрүүгүй цохиод явчихсан. Ямар хүн цохисныг мэдэхгүй байна. *******-г бараг нэг минутын дотор зодчихоод зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-р хуудас/

              Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Б ах машинаас буугаад манай хоёр хүнтэй муудалцаж байна гэж хэлээд гүйгээд явсан, би түүний араас гүйгээд очиход ******* нүүрээ гараараа дараад суусан байсан. *******-н нүүр нил цус болсон байсан. Бид нар гэрт ороод *******-н нүүрийг угаах гэхэд түүний зүүн гарын эрхий хуруу зулгараад сэтэрсэн байсан. Би *******-с хурууг чинь хазчихсан юм уу гэхэд миний хурууг хазаагүй, юмаар цохисон байх гэж хэлсэн. Гар утас нь зодооны улмаас газарт унаж дэлгэц нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-р хуудас/

              Шинжээчийн 278 дугаартай “*******-н биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хөмсөг, зүүн гарын эрхий хуруунд шарх, зүүн өвдөгний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг үед учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34, 35-р хуудас/

              Шинжээчийн 325 дугаартай “...*******-н биед дээд үүдэн шүдний хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх шүдний гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******-н хамар ясны хугарал гэмтэл нь хуучин гэмтэл. *******үдний ухархайн хананы хугарал гэмтэл нь үрэвсэж хамар болон ойролцоох эд үрэвсэж буглаа үүссэн байх боломжтой. /*******хархайн хананы хугаралтай холбоотой болно/. *******аашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 125, 126-р хуудас/

              Шинжээч эмчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Хохирогч нүүрээ гарын алгаараа дарж хамгаалж байх үед хамгаалж буй алга руу гуталтай хөлөөр хүчтэй өшиглөх үед шүд хугарч болно. Гэхдээ хохирогчийн нүүрээ дарж буй байрлалаас хамаарна. *******-н хамар ясны хугарал нь хуучин гэмтэл байсан. Харин баруун нүдний ухархайн хананы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******үдний ухархайн хугарал гэмтэл нь үрэвсэж хамар болон ойролцоох эдэд буглаа үүсгэсэн байх боломжтой. *******нэ нь тухайн хүний биеийн онцлог, дархлаа, эмчилгээ хэзээ хийгдсэн зэргээс хамаарна. Үрэвсэл, буглаа нь тухайн гэмтлээс гаралтай учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй. *******-н биед учирсан гэмтлээс хамаарч тэнцвэрийн тогтолцоо алдагдах боломж муутай. Тэнцвэр алдагдсан эсэхийг багажийн шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, тархины цахилгаан бичлэг зэргээр тогтоох боломжтой. *******-н биед учирсан баруун хөмсөг, зүүн гарын эрхий хурууны шарх, гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 127, 128-р хуудас/

              “элэнгээстимэйт” Хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн “...Samsung Note8 маркийн гар утсанд үзлэг хийхэд үндсэн дэлгэц хагарсан, эргэн тойронд цус болсон, асахгүй байсан. Гар утасны өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 570.000 төгрөгөөр тогтоов...” гэсэн 334 дугаартай дүгнэлт /хх-н 41-р хуудас/

              Хохирогч ч-н амбулаториор эмчлүүлэгчийн карт, хохиролын баримтууд /хх-н 85-112-р хуудас/

              Хохирогчоос шүүх хуралдаанд гаргасан 10 хуудас хохиролын баримт

              Хохирогч *******-д учирсан хохирлын тооцооны “...эмчилгээний нийт зардал 5.378.365 төгрөг...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 113, 114-р хуудас/

              *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...урьд ял шийтгэл эдэлж байгаагүй ...” гэх хуудас /хх-н 75-р хуудас/

              *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...урьд ял шийтгэл эдэлж байгаагүй ...” гэх хуудас /хх-н 79-р хуудас/

              *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...урьд ял шийтгэл эдэлж байгаагүй ...” гэх хуудас /хх-н 83-р хуудас/

  Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73, 77, 81-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 *******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******, *******, ******* нарыг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол 2.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 6.089.592 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувааж гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх боломжтой...” гэсэн дүгнэлт.

 Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хохирогч гомдолтой байна. *******рүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол нийт 8.564.802 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо төлүүлмээр байна...” гэсэн дүгнэлт.

             Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангитай маргахгүй шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нараас хохирол 2.000.000 төгрөг төлсөн... “ гэсэн дүгнэлт гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийг бүлэглэж зодсоныг хохирогч, шүүгдэгч, гэрч нар хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч *******, *******, ******* нартай бүлэглэж 2020 оны 9 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны 22 дугаар байрны гадна хохирогч *******-н толгой хэсэгт гараараа цохин газарт унагаж толгой, гар нүүр рүү нь 3 удаа гараараа цохиж болон өшиглөж зодсоны улмаас,

            Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэж 2020 оны 9 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны 22 дугаар байрны гадна хохирогч *******-г газарт унасан байхад нь 2-3 удаа түүний толгой хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас,

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэж, 2020 оны 9 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хорооны 22 дугаар байрны гадна хохирогч *******-г газарт унасан байхад нь 3 удаа толгой бие хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас

Хохирогч *******-н биеийн эрүүл мэндэд баруун хөмсөгний дотор хэсэгт 4х2 см язарсан шарх, зүүн өвдөгний өмнөд хэсэгт 10х5 см зулгаралт, зүүн гарын эрхий хурууны 2-р үений хэсэгт 2х0,5 см зүсэгдсэн шарх, баруун талын нүдний ухархайн дотор хана 3,03х0,6х1,4 см хэмжээтэй элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, дээд үүдэн шүдний хугарал бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

*******нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 278, 325 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь *******-н Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүгдэгч нар хохирогчийг бүлэглэн зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэлээ.

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус заасан.

           Хохирогч *******-н өмгөөлөгчөөс “...эмчилгээний зардал болон эд хөрөнгийн /гар утасны/ хохиролд нийт 8.564.802 төгрөг нэхэмжилж байгаа. *******аашид эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэжээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нараас хохирогч *******-д хохирол төлсөн “... учруулсан хохирол болох  эмчилгээний зардал, утасны төлбөр болох 2.000.000 бэлнээр төлж байна...” гэсэн тэдний гарын үсэг бүхий баримт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нараас хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн байна.

Хохирогчоос нотлох баримтын шаардлага хангахгүй баримт ирүүлсэн байх тул /эмнэлгийн, банкны карт уншуулсан баримт, “*******үүрст эх” ХХК-ны нэр дээр гарсан шатахууны баримт зэрэг/ нийт 295.950 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн имплант хийлгэсэн гэх зарлагын баримт нь дангаараа нотлох баримт болохгүй байх тул 2.152.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 4.116.752 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас тэнцүү гурав хуваан гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. /нийт 4.116.752 : 3 = 1.372.250 төгрөг/

Мөн хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

*******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

*******лсын яллагчаас “…Шүүгдэгч *******, *******, ******* нарыг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Ял шийтгэл, торгуулийн хэмжээг бага оногдуулж өгөөч...” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...*******рүүгийн хуулийн 8 дугаар зүйлд зааснаар гэмт  хэрэг үйлдэхдээ 21 насанд хүрээгүй хүмүүсийг өсвөр насны хүүхэд гэж үзээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 21 нас хүрээгүй 2-т  нь авч өгөөч, 21 настайг нь 450 нэгжээр торгож өгөөч...“ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 2.000.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, үлдсэн хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж, шүүгдэгч нарыг *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******, *******, ******* нарыг зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******, *******, ******* нарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нараас 2.000.000 төгрөг хохирогч *******-д төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч *******, *******, ******* нараас эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохиролд 4.116.752 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч *******-д олгох, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх 295.950 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2.152.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******, *******, ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. *******рүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГ******* ШҮҮГ*******                               А.БЯМБАЖАВ