| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/08 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/08
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Н.Ганчимэг
Шинжээч эмч Ө.Ш
Шүүгдэгч ******* нар оролцов.
*******онгол Улсын иргэн, .оны . дүгээр сарын .-ны өдөр .аймгийн .суманд төрсөн, .настай, ., ..боловсролтой, .мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .,.хамт Улаанбаатар хотын .дүүргийн .дугаар хороо, ..дугаар гудамжны .тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Д ******* /РД: /
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дугаар сарын .-нөөс .-нд шилжих шөнө 2 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн .дүгээр хороо, .дугаар гудамжны .тоот өөрийн гэрт “******* бие өвдөөд байхад тоосонгүй” гэх шалтгааны улмаас хохирогч ******* алгадах, үсдэх зэргээр цохисны улмаас түүний биеийн эрүүл мэндэд нь тархины доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн гэртээ *******, *******, ******* нарын хамт архи уусан. *******аралмаа найз руугаа утасдаа дахин нэг шил архи авчирсан. Гэнэт ******* бие өвдөөд уруул нь хөхрөөд байсан. Гэтэл ******* утсаар яриад байсан.Эхлээд би ******* алгадсан, эргүүлээд үсдэлцсэн. ******* намайг үсдэж байх хооронд би уурандаа түүний нүүр амыг маажсан байх. Бид хоёр эвлэрээд байж байхад ******* над руу хутга бариад дайрсан, хэл амаар доромжилсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дугаар .-ний өдөр 20 цагийн орчимд *******, *******, Р.******* нартай ******* дүүргийн .дүгээр хороо, .р. гудамжны .тоотод байх ******* гэрт очиж архи хувааж уусан. Сүүлд авч ирсэн архиа ууж байхдаа би ******* найз руу залгаад “ирээд аваач” гээд утсаар ярихад ******* “******* бие өвдөөд байхад эрэгтэй хүнтэй ярьж дуудлаа” гэж байсан. Би ******* “энэ чинь ******* найз нь” гэж тайлбарлаж өгч байснаа санаж байна. Нэг мэдэхэд ******* миний үснээс зулгаачихсан, бид хоёрын дунд ******* салгах гээд зогсож байсан. Эмчилгээний зардал эм тарианы мөнгө 250.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/
*******өрдөн байцаалтад гэрч Р.******* мэдүүлсэн: “...*******, *******, ******* бид дөрөв ******* гэрт очиход ******* авдраасаа 0.75 граммын архи гаргаж ирсэн. Тэгээд тухайн архийг хувааж уугаад явах гэж байсан чинь ******* найз руугаа залгаад дахин 1 шил архи авахаар болсон. *******рхиа ууцгаагаад *******, ******* хоёр хоорондоо маргалдах гээд нэг нэгнээ хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Тэгэхэд ******* царай нь шаргалтаад уруул нь хөхрөөд байхаар нь цээжин дээр нь нойтон алчуур тавьж байх хооронд *******, ******* хоёр нэгнийхээ үснээс зулгааж байхаар нь салгасан. ******* босч тольтой шүүгээнд очиж нүүрээ харснаа “миний нүүрийг ийм болгодог нь яаж байгаа юм бэ?” гээд зуухны таг бариад ******* рүү дайрахаар нь би ******* гараас зуухны тагийг булаагаад авсан. Тэгсэн чинь гэрийн зүүн урд талд байсан гал тогооны шүүгээг ухаад заазуур авахаар нь би *******аралмаагийн гараас заазуурыг нь авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,
*******өрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...Нэг сэрсэн чинь миний хажууд ******* уйлчихсан сууж байсан. ******* ******* хоёр зүүн талын орон дээр хоорондоо зууралдсан чинь ******* ах очоод дундуур нь орсон. Намайг сэрэхэд ******* нүүрээ самардуулчихсан улаан эрээн болчихсон сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 304 дугаартай дүгнэлтэд: “******* биед тархины доргилт, хацар, дух, ар нуруу, нүүр орчмын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр уирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 25-26/,
*******өрдөн байцаалт болон шүүх хуралдаанд шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Олон тооны шарх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр буюу тухайлбал, хумсаар маажих, самардах үед олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Харин гоо сайханд нөлөөлөхгүй. *******өн хохирогчийн биед учирсан тархины доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны 16 дугаар гудамжны 48 тоотод иргэн ******* хамт очиход тухайн хашаанд байх эсгий гэрийн хаалга цоожтой байсан. Гэрт орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад гэрийн эд хогшил тавилга эвдэрч гэмтсэн, бохирлогдсон зүйл байхгүй...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-3/
Шүүгдэгч, хохирогчийн нарын согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “******* согтуурлын зэрэг 0.69 хувьтай, ******* согтуурлын зэрэг 1.30 хувьтай” гэжээ. /хх-н 56, 62/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Д *******...” гэжээ. /хх-н 49/,
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар “...Б овгийн Д ******* РД: 1 гэжээ. /хх-ийн 50/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар “....оны .дүгээр сарын .-ны өдөр төрсөн охин Н овгийн Г Э, . оны .дугаар сарын .-ны өдөр төрсөн хүү Н овгийн Г Э нарын эх нь Б овгийн Д *******...” гэжээ. /хх-ийн 53-54/
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын *******НБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 86/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 103/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар .оны .дугаар сарын .-нөөс .-нд шилжих шөнө 02 цагийн үед .дүүргийн .дүгээр хороо, ..дугаар гудамжны .тоот өөрийн гэрт “******* бие өвдөөд байхад тоосонгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч ******* алгадах, үсдэх, маажих зэргээр цохисны улмаас түүний биеийн эрүүл мэндэд нь тархины доргилт, хацар, дух, ар нуруу, нүүр орчмын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “эхлээд би *******аралмааг алгадсан. Тэгээд бид хоёр үсдэлцэх явцдаа түүний нүүр амыг маажсан байх” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “Нэг мэдэхэд ******* миний үснээс зулгаачихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12/, гэрч Р.******* “*******, ******* хоёр нэгнийхээ үснээс зулгаахад би очиж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч ******* “******* ******* хоёр зүүн талын орон дээр хоорондоо зууралдсан чинь ******* ах очоод дундуур нь орсон. Намайг сэрэхэд ******* нүүрээ самардуулчихсан улаан эрээн болчихсон сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, хохирогчийн биед тархины доргилт, хацар, дух, ар нуруу, нүүр орчмын шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 304 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, шинжээч эмчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол” гэж үзсэн ба хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буругийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******лтанчимэгийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед тархины доргилт, хацар, дух, ар нуруу, нүүр орчмын шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хавтаст хэргийн 12 дугаар талд хохирогч ******* “эмчилгээний зардал, эм тарианы мөнгө 250.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байх боловч энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсарган ирүүлээгүй байна. Иймд хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
******* “ам бүл .,.амт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Д ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Д ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ******* нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ Б.Б*******ЙГ*******Л*********************