| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2021/0010/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/09 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/09
*******ОНГО******* У*******СЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Отгончимэг
Улсын яллагч *******.*******илгүүн
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *******агануур ХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *******агануур дүүргийн ___ дугаар хороо, ____ байрны ___ тоот орон сууцанд оршин суух хаягтай *******.
*******рокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 22.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн ___ дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ эхнэр *******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа алгадах, гарнаас татаж аваад үсдэх, зүүн талын бөөрний хэсэгт 2 удаа өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙ*******ОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед найз *******-тэй таараад 1 шил Эдэн нэртэй 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд 21 цагийн үед хөдөөнөөс авчирсан шуудайтай зүйлээ оруулахаар гэр лүүгээ ороход манай эхнэр байхгүй, 2 хүүхэд маань гэртээ байсан. *******и буцаж гэрээсээ гараад үлдсэн архиа ууж дуусгасан. *******и 22 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэнээ санаж байна. Түүнээс хойш болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. *******и маргааш өдөр нь эхнэртээ гар хүрсэн талаараа мэдсэн. Хардалтын улмаас болж эхнэртээ гар хүрсэн байх, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 31, 32-р хуудас/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний оройн 22 цагийн орчим манай нөхөр гаднаас “хаалга онгойлго” гэж хашгиран гэрийн хаалгыг чангаар нүдсэн. *******и хүүхэд айчих байх гэж бодоод хаалгаа онгойлгоход манай нөхөр гэрийн хаалгаар орж ирээд шууд миний баруун нүд рүү алгадаад, миний гарнаас татаж үсдэж зүүн талын бөөр хэсэг рүү 2 удаа цохьсон. Удалгүй гаднаас манай хөрш болох нөхрийн төрсөн эгч нөхрийн хамт орж ирээд биднийг салгасан. *******анай нөхөр намайг хардалтын улмаас зодсон. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 8, 9-р хуудас/
Гэрч *******-н өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 19-ний оройн 23 цагийн үед ******* гэрийнхээ хаалгыг чанга нүдээд байсан. Удалгүй эхнэр нь хаалгаа онгойлгож өгч байх шиг байсан ба *******-г гайгүй унтчих болов уу гэж бодоод байж байтал *******-н дуу сонсогдоод эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би нөхөр Ц-н хамт *******-н гэр лүү орсон. Тэгэхэд нь ******* коридорт, эхнэр ******* нь гал тогооны өрөөндөө байсан. Тэр хоёр хэрүүл хийгээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч *******-н өгсөн “...аав 23 цагийн үед гэртээ согтуу ирээд гэрийн хаалга чанга нүдээд, 2-3 удаа хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд ээж гэрийн хаалгаа онгойлгоход аав ээжийг үстээд газар унагааж чирсэн. Хөргөгчний дээд талд байсан усны шилэн савыг барьчихаад ээж рүү далайгаад “чи муу хаалгаа тайлдаггүй хэн юм” гээд ээжийн баруун талын нүд рүү 2-3 удаа гараараа цохьсон. ******* эгч манайд орж ирээд ээж аав хоёрыг салгах үед аав ээжийн нуруу руу 2-3 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/
Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 007 дугаартай “…*******-н биед хамар ясны хугарал, тархины доргилт, ар нурууны ар хэсэгт зулгаралт, баруун болон зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, тархины доргилт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21, 22-р хуудас/
Гэрч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ******* баяр ёслолын үеэр л архи уудаг, бусад үед бараг архи уудаггүй. *******рхи уусан үедээ элдэв ааш зан гаргадаггүйг нь би мэднэ. Эхнэртэйгээ хэрэлдэж муудалцаад байдаг талаар нь сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-р хуудас/
Гэрч *******-н өгсөн “...манай дүү ******* тохитой томоотой элдэв ааш зан гаргаад байдаггүй, хүмүүстэй маргалдаж муудалцсан гэж сонсож байгаагүй. Надтай согтуу байдалтай таарч байгаагүй болохоор согтсон үедээ ямар ааш араншинтай байдгийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-р хуудас/
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 104 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан...” тэмдэглэл /хх-н 48-р хуудас/
*******-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд /хх-н 38-44-р хуудас/
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн “...Гэм буруугаа ойлгож байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 22.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ эхнэр *******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа алгадах, гарнаас татаж аваад үстэх, зүүн талын бөөрний хэсэгт 2 удаа өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд ар нурууний доод хэсэгт босоо чиглэлтэй 6х0,2 см, 5х0,2 см, 4х0,2 см зулгаралт, баруун гарын бугалганы дотор дунд хэсэгт 6х5 см, 4х3 см, зүүн гарын бугалганы дотор дунд хэсэгт 6х3 см, 5х4 см цус хуралт, хамар ясны хугарал, тархины доргилд зэрэг хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хардалтын улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа алгадах, гарнаас татаж аваад үсдэх, зүүн талын бөөрний хэсэгт 2 удаа өшиглөх зэргээр зодсон үйлдлүүдээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 007 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хохирогч ******* нь “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-н 8, 9-р хуудас/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
*******рокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй
4. Хохирогч ******* нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Д*******РГ*********************ГЧ ШҮҮГЧ *******.*******Я*********************Ж*******В