Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 01369

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 7-68 тоотод оршин суух “Ногоон нуур” овогт Намсрайн Лхагвасүрэн /РЮ-59010777/-гийн хүсэлттэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 7-14 тоотод оршин суух “Чулуун дүүгүүртэн” овогт Агваансамдангийн Энхжаргал /РЮ-71120662/

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөвсгөл аймгийн түймэр эсэргүүцэх, агаарын харуулын албанд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс шүхэрчнээр анх ажилд орсон. Үүнээс хойш 1992 оныг дуустал Хөвсгөл аймгийн түймэр эсэргүүцэх агаарын харуулын албанд шүхэрчин, гал сөнөөгч, холбоочноор тасралтгүй 15 жил ажилласан.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй байгаа тул миний улсад ажилласан жил тооцогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн түймэр эсэргүүцэх агаарын харуулын албанд 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шүхэрчин, гал сөнөөгч, холбоочиноор ажиллаж байсныг миний ажиллаж байх хугацаандаа авсан баярын бичиг, шагнал урамшуулал, ажиллаж байх үедээ хамт олноороо авахуулсан гэрэл зураг, мэргэжлийн үнэмлэх зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Лхагвасүрэн нь миний хүргэн ах ба одоо Улаанбаатар хотод бие нь муу байдаг тул би өмнөөс нь итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байгаа юм.

Лхагвасүрэн нь Мөрөн сумын 1 дүгээр 10-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1975 онд төгсөөд ажилгүй байж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1977 оны 6 дугаар сараас эхлэн байгалийн гамшигтай тэмцэх алба ба одоогийн онцгой байдлын газарт шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байсан юм билээ. Хугацаат цэргийн алба хаагаагүй ба одоо өндөр насны тэтгэвэрт орох нас дөхөж байгаа тул ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд Н.Лхагвасүрэнг 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл онцгой байдлын газарт шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн байгалийн гамшигтай тэмцэх албанд /хуучнаар/ 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: БНМАУ-ын НАХ яамны 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай мэргэжлийн үнэмлэх,

1977 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүхэрчний үсрэлтийн дэвтэр дэх бичилтүүд,

НАХЯ-ны 1977 оны 6 дугаар 01-ний өдрийн 10969 дугаартай үнэмлэх,

Хөвсгөл аймаг Нийгэмийн аюулаас хамгаалах хэлтсийн 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай социалист хөдөлмөрийн гавшгайчийн гэрчилгээ,

1977 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07-ны өдрийн 99 дугаартай шүхэрчин, гал сөнөөгчийн мэргэжлийн үнэмлэх,

БХТН-ийн Нисэх спортын төв клубын 1977 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаартай нисэх спортын тамрчны зэргийн үнэмлэх,

Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай үнэмлэхний хуулбар,

Гэрч Ж.Болдбаатарын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “....Н.Лхагвасүрэн нь анх Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба гэж байхад Хөвсгөл аймаг дахь салбарт 1977 оны 6 дугаар сараас шүхэрчнээр анх ажилд орж байсан. 1992 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан юм. Байгууллагын нэр нь анх Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба гэж байгаад Байгалийн гамшигтай тэмцэх салбар болж байгаад Онцгой байдлын алба болж өөрчлөгдөж байсан. Хэдэн онд ингэж өөрчлөгдөж байсныг нь аав сайн санахгүй байна....” гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “....1977-1992 онд Байгалийн гамшигтай тэмцэх албан байсан ба Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газар болон зохион байгуулагдсан нь үнэн болно. Мөн 1977-1992 оны үед бодогдож байсан цалинг манай байгууллагаас тодорхойлох боломжгүй болно...” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: