| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2021/00001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн танхимд Нарийн бичгийн дарга: Н.Наранцай Улсын яллагч: Шүүгдэгч Д.Б-ү, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-үд холбогдох 2033000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ***** гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнссэн, 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 3/76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Хөхнуур овогт, Д-н Б-ү /РД:МК00000000/ гэв. Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Д.Б-ү нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өгөөмөр” гэх газарт хадлангийн талбайгаас болж иргэн *******, ******* нартай маргалдан, улмаар *******ийн зүүн гарын сарвууг хутгаар зүсэж гарын сарвууны ар хэсгийн шөрмөсийг таслан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Б-ү нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг “Цан толгойн өвөр” гэх газарт хадсан өвсийг бухалдлаа гэж уурлаж, улмаар *******ийн зүүн гарын сарвууг хутгаар зүсэж гарын сарвууны ар хэсгийн шөрмөсийг таслан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт үйлдэл нь:Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Д.Б-үгийн өгсөн: “…Би ******* гэх залуутай хадлангийн талбайгаас болж маргалдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би эхнэртэйгээ хоёулхнаа байдаг...” гэх мэдүүлэг, Эрүүгийн 2033000000054 тоот хавтаст хэргээс Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-н өдрийн өглөөний 10 цагийн үед би өөрийн төрсөн эгч , хүргэн ах нарын хамтаар Сайханаа ахын хадлангийн газар дээр очсон. Хадлангийн газар дээр очиход Сайханаа ахын хадлангийн газрын захаас нь хүн хадаж эхлээд өвсийг нь тарамлаад буюу баалдсан байсан. Сайхнаа ах тэрийг хараад сумын Газрын даамал руу залгаж манай авсан газрын өвсийг хүн хадчихсан байна гэж хэлсэн. Тэгсэн сумын Газрын даамал наад газар чинь яг танай газар мөн байна уу? тэмдэгтэй газар чинь мөн байна уу гэж асуусан тэгсэн чинь Сайхнаа ах мөн гэж хэлсэн ба газрын даамал үнэхээр танай газар мөн бол өвсөө бухалдаад байж бай, би үдээс хойш яваад очно, тэр хооронд хүн амьтан ирээд хэл ам хийвэл битгий хэрүүл уруул хийгээрэй, бичлэг хийгээд баримтжуулаад байж байгаараа гэж хэлсэн. Тэгээд бид нар хадлангийн газрыг маань хадсан байсан өвснүүдийг бухалдаад байж байсан чинь цаанаас нэг мотоциклтой хүн, хойноос нь цэнхэр өнгийн портер машин ирж яваа харагдсан. Эхлээд мотоциклтой нэг хүн нь түрүүлж ирээд Сайханаа ахын хажууд зогсоод Сайханаа ахыг ална гэж хөөгөөд гүйсэн. Миний хажуунаас манай эгч нь намайг бичлэг хийж бай гэж хэлсэн. Тэгээд Сайханаа ах тэр хүнээс зугтаагаад гүйгээд байсан. Хойноос нь нөгөө залуу ална гээд гүйж ирэхэд нь би харахад баруун гартаа хутга барьчихсан байж байсан. Тэгэхээр нь би та наад юмаараа яах гэж байгаа юм бэ гэсэн чинь ална ална гээд над руу гүйгээд ирсэн. Тэгснээ шууд намайг мөргөөд хутгаараа миний зүүн гарын ар хэсэгрүү дүрсэн. Намайг хутгаараа дүрчээд манай эгчийн зүг гүйцээнэ ээ гээд явсан. Би тэгэхээр нь машины хойноос буу гаргаж ирээд тэр хүнийг айлгах санаатай дээшээ нэг удаа буудсан. Би яагаад буугаар буудсан бэ гэвэл намайг хутгалчихсан хүн дээрээс нь манай эгчийн зүгрүү явахдаа нэг мөсөн гүйцээгээд, өөрийгөө ална гээд байхаар нь надад буудахаас өөр сонголт байгаагүй. Ингээд би дээшээ нэг удаа буудсаны дараагаар портер машинаас нэг хүн бууж ирээд миний буудсан бууг надаас аваад магазиныг нь салгаад машины хойд тэвчин дээр тавьсан. Тэгээд би надаас буу авсан хүнд хандаж та нар наад хүнийхээ хутгыг аваач ээ гэж хэлсэн чинь тэр хүмүүс тэр залуугийн хутгыг авахгүй байгаад байсан ...” гэх мэдүүлэг /Хх-ийн 21-23 дугаар хуудас/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 08 цагийн үед хадлангийн газар болох Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг Цан толгой өвөрт очсон юм. Сумын газрын даамалын зааж өгсөн газрыг хүн хадсан байсан юм. Тэгэхээр нь би сумын газрын даамал О.*******рүү залгаж манайд өгсөн газрыг хүн хадчихсан байна. Чи энэ асуудлыг ирж цэгцэлж өг, би одоо яах вэ гэж асуутал би орой очно. Гэхдээ та хоёр зохицно, яагаад вэ гэвэл таны өмчид өгсөн хадлангийн газар та өвсөө авна, харин тэр хадсан хүндээ түлшийг нь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь за би чамайг иртэл хадсан өвснүүдийг нь бухалдаад байж байя аа гэж хэлсэн юм. Ингээд би өөрийн эхнэр , хадам дүү ******* нарын хамтаар бухал хийж байтал Цагаанаа буюу мотоциклтой ирсэн. Харин араас нь Б-а ах хүү Г-н хамтаар ирсэн. Тэгтэл Цагаанаа ах түрүүлж ирээд мотоциклоо хажуугаар нь унагаагаадтүрийнээсээ хутга гаргаад ална гээд дайрсан. Тэгэхээр нь би бухал хийж байсан сэрээгээ бариад тойроод зугтаагаад энэ чинь миний хадлангийн газар, газрын даамал О.М-г ирэхээр нь учраа олоо гэж хэлэхэд тэр чинь надад хамаагүй гээд дайраад байсан. Тэгээд би машинаа тойроод явж байтал манай хадам дүү ******* нь утсаараа бичлэг хийж байсан. Тэгтэл Цагаанаа ах ******* дээр ирэхэд нь ******* хойшоо гэдийсэн чинь гар луу нь хатгачихсан юм шиг байгаа юм. Тэгсэн чинь ******* намайг шаачихлаа гэж хэлсэн. Энэ дунд манай эхнэр ийн гарыг бас зүсчихсэн байсан. Тэгээд байж байснаа намайг бас дахиад ална гээд элдээд хөөж байхад нь ******* буу гаргаж буудлаа шүү гэж хэлээд магазингүй буугаар атгасан. Намайг бүүр хөөгөөд болохгүй байхаар ******* магазин авч буу дуугарсан. Ингээд буу тавьсны дараагаар Тулгаа ах хүүгийнхээ хамтаар ирчихсэн байсан. Тэгэхээр нь би Тулгаа ах руу та яагаад хүний газар хадаж хэрүүл болгоод байгаа юм бэ гэхэд Цагаанаа өөрөө хэд тойроодох гэж хэлээд намайг оруулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /Хх-ийн 37- 40 дүгээр хуудас/, Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр 10 цагийн үед Орхонтуул сумын 1-р баг Өгөөмөр гэх газарт Цагаанаа буюу ******* бид хоёр хадлан хийж байсан юм. Тэгтэл бид хоёрын хадлан өвсийг Сайханаа эхнэртэйгээ бас дүүтэйгээ хамт бухалдаад байсан. Тэгэхээр нь би за Цагаанаа минь хадсан өвсийг чинь цаана чинь бухалдаад байна, хүний газар хадсан юм биш үү гэж хэлсэн. Тэгтэл Цагаанаа мотоциклоо унаад тэр хүмүүс рүү давхиад очсон юм. Тэгээд би ардаас нь өөрийнхөө цэнхэр өнгийн портер машинтай дүү болох Гантулгын хамт очсон. Би машинаас буугаад тэр хүмүүс рүү очих хооронд буун дуу дугарсан. Тэгээд би гайхаад та нар минь монгол хүмүүс байж юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл ******* гэх залуу нь наадах чинь хутга бариад байхаар нь би буудсан юм гэж хэлсэн. Тухайн үед тэр залуугийн гарнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөөдөр 09 цагийн үед үхрээ гэр лүүгээ буюу зэлэн дээрээ дөхүүлчхээд хадлангийн талбай руу очсон юм. Намайг очиж явахад хажуугаар Цагаанаа буюу Д.Б-ү ах зөрөөд өнгөрсөн. Тэгээд би аавыг аваад Цагаанаа ах болон тэнд байсан хүмүүс дээр очоод машинаас буутал буун дуу дугарсан. Аав тэр хүмүүс дээр надаас түрүүлээд очсон. Намайг очих үед тэнд байсан ******* гэх залуугийн гарнаас цус гарсан байсан. Тэгээд тэр залуугийн гарыг нь эгч нь Шүрээ гэх хүн боосон...” гэх мэдүүлэг, /Хх-ийн 43-44 дүгээр хуудас/, Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн нөхөр болох , төрсөн дүү *******, хүү ******* нарын хамтаар өглөө 08-09 цагийн үед Цана-Толгой гэх нэртэй хадлангийн талбайдаа очсон юм. Тэгсэн чинь манай хадлангийн талбайг өөр хүн хадаад өвсөө баалалцан байсан. Тэгэхээр нь бид нар сумын газрын даамал *******рүү утасдаад манай хадлангийн газрыг хадцан байна та ирж асуудлыг шийдэж өг өө гэтэл би одоохондоо очих боломжгүй байна, одоо өөр хадлангийн газар руу явж байна, үнэхээр танай газар мөн бол та өвсөө бухалдаад авч бай, би оройхон очиж асуудлыг чинь шийдэж өгье гэж хэлсэн. Ингээд бид нар өвсөө бухалдаад дуусахын алдад манай тэр хавьд амьдардаг Цагаанаа буюу буюу ах мотоциклтой, цаанаас Тулгаа ах, хүү Маам нарын хамтаар ирсэн. Цагаанаа буюу ах мотоциклтой түрүүлж ирээд манай нөхөр руу шууд ална тална гэж дайрсан. Тухайн үед ах ямар шалтгаанаар тэгж дайрсныг мэдэхгүй байна. Тэгтэл манай нөхөр нь ахаас зугтаагаад тойроод гүйсэн.Тэгэхэд нь манай дүү ******* бид хоёр гар утсаараа бичлэг хийсэн. Манай нөхөр нь ахаас зугтаагаад бид хоёр дээр ирэхэд нь би ахыг хутга барьсан байхыг нь харсан. Тэгсэн чинь гэнэт манай дүү ******* рүү дайраад мөргөх шиг болоход нь манай дүү хойшоо болсон. Тэр хооронд Б-ү ах Ч-г хутгалчихсан юм шиг байна лээ. Тэгсэн чинь наадах чинь намайг шаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахыг та яагаад байгаа юм бэ гэсэн чинь шууд над руу дайраад ирсэн. Тэгээд миний зүүн гарын эрхий болон долоовор хуруу хоёрын голоор бага зэрэг хутгаар зүссэн. Тэгтэл манай дүү ******* нь машинаас буу гаргаж ирээд дээшээ хий буудсан. Тухайн үед Тулгаа ах, хүү Маамын хамт ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг, /Хх-ийн 48-50 дугаар хуудас/, Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн иргэн нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг Цан толгой өвөр гэх газарт ахуйн зориулалтаар 5 га талбай авсан юм. Д.Б-ү нь 2020 онд албан ёсоор хадлангийн газар заалгаж аваагүй. Тухайн өдөр 09-10 цагийн үед ******* нь над руу залгаж таны зааж өгсөн газрыг Цагаанаа буюу /Д.Б-ү/ ах хадаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэхээр танай газар мөн бол хадсан өвсийг нь танайх аваад хадаж өгсөн хүндээ түлш болон гарсан зардлыг нь өгөөрэй. Би одоо очих гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /Хх-ийн 51-52 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 01-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 03-05 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 814 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: 1. *******ийн биед зүүн гарын сарвууны ар хэсгийн, шөрмөс тасарсан шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. *******ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд буюу 2020.10.05-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 5. *******ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт хэсэг /Хх-ийн 13-14 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 72 дугаар хуудас/, Шүүгдэгчээс Хохирогч *******т 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 378,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-36/,Хохирогч *******ийн “...Болор овогтой ******* миний бие Д.Б-үд гомдол санал байхгүй болно. Нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх баримт /Хх-ийн 130 дугаар хуудас/ гэх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Б-үг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 19.5 сантиметрийн урттай, 10.3 сантиметр ажлын хэсэгтэй, 9.2 сантиметр модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн байцаалтын шатанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч Д.Б-ү нь хохирогч *******т 378,000 төгрөг төлсөн байх бөгөөд шүүхийн шатанд тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлагаболгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хөхнуур овогт, Д-н Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч *******ийн эмчилгээний болон бусад зардалд 378,000 төгрөг төлөгдсөн цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Б-ү нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 19.5 сантиметрийн урттай, 10.3 сантиметр ажлын хэсэгтэй, 9.2 сантиметр модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүгдэгч Д.Б-үд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-үд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМА