Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Хохирогч Б.С ,

Шүүгдэгч С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б т холбогдох эрүүгийн 2015000000237 дугаартай, 163/2021/0013/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ...од оршин суух, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ө  овогт С.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б ын өгсөн: Би эхнэртэйгээ ханилаад 15 жил болж байна. Бид хоёр хоорондоо барагтай л бол маргалддаггүй байсан. 2019 оноос эхнэр маань гэр бүлээсээ гадуур харилцаатай болж түүнээс болж маргаан үүсч эхэлсэн. Юу ч хэлж ярихгүй, хаашаа явсан болох нь мэдэгдэхгүй хэл чимээгүй 3 хүүхэдтэй маань гэрт үлдээчихээд алга болчихдог. Тухай бүрт нь “утас нь холбогдохгүй алга болчихлоо” гээд цагдаад дуудлага өгдөг байсан. Гэр бүлээсээ гадуур уулзаад байдаг залууг нь сумын цагдаад 3 удаа барьж өгсөн. Ямар ч арга хэмжээ авч байгаагүй. Би 2019 оны 9 дүгээр сард архины эмчилгээнд Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш жил архи уугаагүй. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “ингэж доромжлуулж амьдарна гэж юу байхав” гэж бодоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болоод эхнэртэйгээ маргалдсан асуудал болсон. Би эхнэрээ тэнээд явахад нь юм хэлдэггүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С ийн өгсөн: 2019 онд манай нөхөр Б  намайг 3 хүүхэдтэй маань үлдээгээд 3 сар алга болсон. Энэ хугацаанд би хүнтэй танилцаад гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд бараг нэг жил болсон. Миний бодлоор надаас л бүх зүйл болсон юм болов уу гэж боддог. Сая 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сум руу найзуудтайгаа “Ану” баар орж ганц хоёр цаг бүжиглэхээр болоод явсан. Тэгээд очоод удаагүй байж байтал манай нөхөр С.Б  миний байсан газарт очсон. Тэгтэл Тариалан сумын надтай холбогдож байсан залуу Э  бааранд орж ирээд манай нөхөр тэр хоёрын хооронд хэрүүл маргаан үүссэн. 10 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр гэртээ согтуу орж ирээд миний мөрөн дээр 2 удаа алгадсан. 10 дугаар сарын 22-ны орой Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт “Ану” баарны хашааны гадна талд намайг гурван удаа алгадаж, нэг удаа цохисон. Тэгээд гэртээ 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэвтэж байгаад 10 дугаар сарын 24-ний үдээс хойш шүүх эмнэлэгт үзүүлээд Булган аймгийн Булган суманд ирж 2, 3 хонож байгаад 10 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед гэр рүүгээ харьсан. Нөхөр архи уугаагүй эрүүл саруул байсан. Хоол ундаа хийж идчихээд унтах гээд орондоо ороод хэвтэж байтал манай нөхөр учиргүй нэг удаа алгадсан. Би 350000 төгрөгний нэхэмжлэл гаргаснаас 100000 төгрөгийг манай нөхрийн дүү болох Урантүлхүүр дансаар шилжүүлсэн. Үлдсэн мөнгөө нөхөртэйгээ ярилцаж тохиролцсон байгаа тул нэхэмжлэхгүй. Энэ бүх асуудал надаас боллоо л гэж харж байгаа. Тэгээд дахиж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхгүй байхаар ярилцаж тохиролцсон. Цаашид нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000000237 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний хооронд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.С т хүчирхийлэл үйлдэж байнга зодсон, 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 29-ний өдрүүдэд бие эрх чөлөөнд халдаж зодох явцдаа түүний биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зүүн хацар, шанаа, эрүүний доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэг, цээж, баруун бугалга, зүүн бугалга, шуунд цус хуралт, уруул, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

Хохирогч Б.С ийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний орой нөхөртөө зодуулсан талаараа дэлгэрэнгүй ярьж мэдүүлэг өгсөн байгаа. Б  намайг зодохдоо нүүр лүү хоёр удаа маш хүчтэй алгадсанаас болж тархи толгой доргисон байх. Тухайн үед толгой маш их хүчтэй өвдөж байсан. Мөн хүзүү цээжээр боож чирснээс болж хүзүү зулгарсан байсан. ...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б т зодуулаагүй ээ. 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой нөхөр Б  Хөвсгөл аймгийн Тариалан суманд зодуулж биедээ гэмтэл авсан. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр С.Б  согтуу байсан. Тэгэхээр нь би нөхрийг зодож айлгана гэж бодоод өдөр нь гэр орноо янзалчхаад орой 18 цагийн үед нөхөр С.Б ыг цэцэрлэгээс охиныг авахаар гарах үед нь мэдэгдэхгүйгээр гэрээсээ гарч Хөвсгөл аймгийн Тариалан сум руу явсан. ...Энэ зодуулсан асуудал 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 21- 22 цагийн хооронд болсон. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ хариад 2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө сумынхаа эмнэлэгт үзүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.Б т зодуулж тархи толгой өвдөөд зүгээр болоогүй байхад нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэмж зодож толгой, нүүр лүү маш олон цохисон. Үүнээс болж нүүр хавдаж гэмтсэн” гэх мэдүүлэг /1хх-15-17 тал/, “...Би 2020 оны 10 дугаар сарын 29ний орой 17 цагийн үед Хутаг-Өндөр суманд гэртээ ирсэн. Тэгээд бид нар оройн хоолоо идчихээд 21 цагийн үед би орондоо ороод охиныхоо хамт хэвтэж байтал охиноо хоёр ахынх нь өвөрт хийгээд зурагтаа унтраагаад, гэрлээ унтраагаад миний хажуугаар орж ирж хэвтээд “чи муу ямар овоо пизда вэ, намайг зовоох бүх юмыг хийчихээд хүрээд ирсэн үү” гэж хэлээд орон дотроо босч ирээд миний баруун шанаа, нүдний хэсэгт хоёр удаа алгадаад цохиод авсан. Тэр үед би “чи яаж байгаа юм бэ, түрүүчийн зодсон гэмтлүүд чинь намдаагүй байхад” гэж хэлэхэд “яадаг юм чамайг нэг мөсөн гүйцээчихээд явдаг юманд чинь явна” гэж хэлээд намайг зодож эхэлсэн. Би тухайн үед намайг хичнээн цохисныг мэдээгүй. Тэр үед Б  миний дээр гараад суучихсан байсан. Тэгээд миний дээрээс буугаад орны хажууд байсан гар утасны цэнэглэгчийг аваад намайг боох гэхээр нь би ноцолдож эсэргүүцээд утасны цэнэглэгчийг авсан. Тэгтэл дэрэн доороос заазуур аваад миний хоолой дээр тулгасан. Би тэр үед хоёр бандиа Б , Б  хоёрыг дуудсан. Тэр үед манай хоёр хүүхэд дуугарахад “дуугүй байгаарай, дуу гаргавал хоёуланг чинь ална шүү” гэж орилсон. Тэгээд надтай ноцолдож байх үед нь манай дунд хүүхэд Б  чимээгүйхэн гараад гүйсэн. Тэр үед хүүхэд маань нүцгэн байсан. Тэгтэл Б  хүүгийнхээ араас гараад “Б  оо миний хүү хэрээд ир, аав нь ээжийг нь зодохоо больсон” гээд зогсож байх үед би араар нь гарч гүйгээд урд айлын Х  гэдэг айлд ороод “цагдаа дуудаад өг” гэсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /1хх-86 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б ын өгсөн: “Аав ээжийн цээж рүү, нүүр рүү, гарын булчин руу цохиж байсан. Бас хөл рүү хөлөөрөө өшиглөж байсан. Би аавыг чанга дуугарахаар маш их айдаг. Аавыг хамт байхаар шөнө ч унтаж чадахгүй хөлс гараад байдаг. Нэг шөнө хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, намайг унтаж байхад ээжийг хоёр удаа алгадаж, хутга заазуур гаргаж айлгаад байсан. Тэр орой би ааваас айгаад ээжийг зодож байхад нь гэрээсээ гарч цагдаа дуудах гэж явсан. Аав хойноос гүйж ирээд намайг барьж аваад гэрт оруулсан. Гэрт оруулаад аав “ээжийг тавьж зугтаахад туслачихлаа, би гүйцээх байсан юм” гээд намайг алгадсан. Тэгээд аав мотоцикль унаад гараад зугтчихсан. Тэгэхэд аав эрүүл, архи уугаагүй байсан” гэх мэдүүлэг /1хх-18 тал/,

Гэрч Б.Х ийн өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хоёр хүүхдээ цэргийн албанд явуулчихаад Хутаг-Өндөр суманд ирсэн. Тэгээд шууд Б ын гэрт яваад очсон чинь миний дүү С  нь зодуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “Б т зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэр үед Б  гэртээ байсан. Тэгээд би дүүгээсээ юу болсон талаар асуухад “Б  намайг 3 хүүхдийнхээ мөнгийг миний нэр дээр болгуулж өг” гэж хэлээд зодсон гэсэн. ...Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Нэг их удалгүй цагдаа ирсэн. Тэр үед Б  гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг, /1хх-19-20 тал/,

Гэрч М.Э гийн өгсөн: “...2019 оноос гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирж эхэлсэн. ...2019 оны 12 сард эхнэрээ зодсон гээд цагдаа дээр асуудал үүссэн. Тэр үед цагдаа гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар баривчилгаанд явуулсан. Тэгсэн түүний дараа нэг хэсэг нам гүм байж байгаад дахин эхнэр С  нь 2020 оны 01 сард байхаа дуудлага өгсөн гэсэн. Тэр үед мөн цагдаагийн байгууллага шалгаад хоёуланг нь баривчилсан. ...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б  нь эхнэр С ийг зодсон талаар цагдаагаас надад мэдэгдсэн. Тэр үед би шууд С тэй эмнэлэг дээр очиж уулзсан. Тэр үед С ийн биеийн байдал нүүрэн хэсэг нь хөхөрсөн, хавдсан байсан. ...2020 оны 10 дугаар сарын 29-ний орой С  нь нөхөр Б т дахин зодуулсан гэж мэдсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өглөө нь би эмнэлэг дээр очиж уулзсан. Тэгсэн чинь С ийг зодсон нь тодорхой байсан” гэх мэдүүлэг /1хх-21-22 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б ийн өгсөн: “...Миний харснаар ээж гэртээ ирэхдээ баруун талын хацар нүүр нь хавдсан байсан. Тэгээд би ээжээс өглөө нь “та яасан юм бэ” гэж асуухад “аав чинь намайг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-23-24 тал/, “...Манай аав Б  нь ээж С ийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний шөнө зодсон. ...Тэгээд нэг мэдсэн манай дүү Б  нь “ээжийг аллаа” гээд орилсон. Би сэрээд хартал гэрэл унтраалттай, ганцхан зурагтны гэрэл асаалттай байсан. Гэрийн зүүн талын орон дээр ээж хэвтчихсэн аав зодох гээд дээр нь байж байхаар нь би орноосоо босоод шууд аавыгаа футболкноос нь татаад орон дээрээс нь унагаасан. Тэгсэн аав “за, за би унтлаа” гэж хэлээд ээжийн хажуугаар ороод хэвтсэн. Аав ээжийг зодох үед гарт нь гар утасны залгуур, мөн дэрний хажууд заазуур байсан. ...Саяхан хэд хоногийн өмнө зодсон. ...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аав бид хэд гэртээ байж байхад ээж гаднаас халамцуу орж ирсэн. Тэгсэн аав, ээжийг “чи архи уусан байна” гэж уурласан. Тэгээд аав, ээж хоёр хоорондоо маргалдаад аав, ээжийн нүүрэн тус газарт 2-3 удаа алгадаад авсан...” гэх мэдүүлэг /1хх-99-100 тал/,

Гэрч С.Э ийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед манай бааранд гаднаас С , Э , Д  ...нар зургуулаа нэг шил архи аваад сууж байтал гаднаас Б  орж ирээд Э  гэх залууг цохиод авсан... тэгээд эхнэр С тэйгээ маргалдаад ...тэндээс хүмүүс гарцгаасан,

...гараад харахад гадаа хоорондоо зодолдоод байсан” гэх мэдүүлэг /1хх-25-27 тал/,

Гэрч Х.Б гийн өгсөн: “...Д  надаас Хөвсгөл аймгийн Тариалан сум руу явах ажилтай болсон, ...та яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд хамт яваад Тариалан сумын төвийн “Ану” бааранд очсон, тэнд уулзах хүн нь байсан ба бүжиглэцгээж байсан. ...Тэгсэн чинь тэдний хооронд маргаан үүссэн байсан ба сүүлд нь хүмүүсийн амнаас Б  нь эхнэр С ийг зодсон гэж сонссон” гэх мэдүүлэг /1хх-28-29 тал/,

Гэрч Ч.Э ийн өгсөн: “...Тэгсэн Б, С хоёр бас нөгөө бааранд зодолдох гээд маргалдаад байсан. Тариалан явахаас өмнө нэг гар хүрсэн гэж С  өөрөө ярьж байсан. Би тэрийг нь хараагүй. Тариалан дээр баарны гадаа С ийг цохиод байсан. Тухайн үед шөнө байсан болохоор яг хаана нь цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг /1хх-36-37 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Б.С ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, цээжний баруун доод хэсэг, дух, зүүн шанаанд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хохирогчийн биед байгаа гэмтлээр цохилтын хүчийг нарийн тодорхойлох боломжгүй. Гэмтэл нь унах үед үүсэх боломжтой” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 319 дугаартай  /1хх-43-44 тал/,

...“Б.С ийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зүүн хацар, шанаа, эрүүний доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэг, цээж, баруун бугалга, зүүн бугалга, шуунд цус хуралт, уруул, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл авсан дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрхи гэмтлүүдээс цээжний зүүн хэсгийн цус хуралт нь 2020.10.23-ны өдөр, бусад гэмтлүүд нь 2020.10.29-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 325 дугаартай /1хх-106-108 тал/ дүгнэлтүүд,

Шүүгдэгч С.Б ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр гэрээсээ гараад сураггүй алга болчихоор нь хайахад сургыг Хөвсгөл аймгийн Тариалан суманд очсон сураг гарсан. Тэгээд би араас нь мотоцикльтой явсан. Тариалан сумын төвд байдаг бааранд очиход эхнэр С  найзуудтайгаа байсан. ...Би С ийг барьж аваад хоёроос гурван удаа баруун хацар руу алгадаж унагаасан. Тэгээд эхнэр маань “болъё” гэж хэлээд надаас уух юм нэхэхээр нь бааранд орчихоод гараад иртэл алга болчихсон байсан.

...2020 оны 10 дугаар сарын 29-ний орой эхнэртэйгээ орондоо ортол надад “чам шиг муу юмыг шоронд чинь явуулна, хийх зүйлээ бүрэн хийгээд ирлээ” гэж хэлэхээр нь уур хүрээд бага охиноо хоёр ахынх нь өвөр рүү хийгээд эхнэр дээрээ очоод баруун хацар руу алгадаад, айлгая гэж бодоод шкафнаас заазуур, орны урд байсан гар утасны цэнэглэгч хоёрыг урдаа тавьж сүрдүүлсэн. Тэр үед дээр нь гарч суугаад 3-4 удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэгтэл манай бага хүү гэрээс гараад “аав болиоч” гээд гүйгээд явчихсан. Би хүүгийнхээ хойноос гараад хүүгээ аваад эргээд иртэл С  гэрт байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-58-59, 145-146 тал/ болон тэдний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-145 тал/, шүүгдэгч С.Б ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүгийн хариуцлага болон захиргааны шийтгэл хүлээж байсан шийтгэх тогтоол, шийтгэвэрийн хуулбарууд /1хх- 100-250, 2хх-1-84 тал/ зэрэг бичгийн болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар модон иштэй хутга, ногоон хуванцар иштэй заазуур, гар утасны цэнэглэгч залгуур, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн цэцгэн хээтэй даавуу, ногоон эрээн өнгийн орны даавуу зэрэг биет нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбодь болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч С.Б ын хохирогч Б.С ийг гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл давтагдаж дамжирсан, байнгын шинжтэй болсон нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч С.Б ын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс  2020 оны 10 дугаар сарын 29-ний хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүгийн болон захиргааны шийтгэл хүлээж байсан, түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь энэ гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.Б ын гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч Б.С , насанд хүрээгүй гэрч Б.Б , Б.Б , гэрч Б.Х , М.Э , С.Э , Х.Б , Ч.Э  нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон ба хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч С.Б ын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.С  нь гэм хорын хохиролд хэргийн 8991 дүгээр талд авагдсан Медипас эмнэлэгт компьютер томографын толгойн зураг авахуулсан 150000, цээжний хоёр байрлалын рентген зурагны үнэ 30000, эм тарианы 196500, нийт 376500 төгрөгийг нэхэмжилж баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгч С.Б  нь хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 100000 төгрөгийг төлсөн, хохирогч төлбөрийг авч үлдэх хохирол дээрээ шүүгдэгчтэй эвлэрч тохиролцсон тул нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч С.Б ыг хохирогч  Б.С т төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав. Эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаар:

Шүүгдэгч С.Б ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хамаарал бүхий хүнд хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Хэргийн нэгдүгээр хавтасны 148-161 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын болон шийтгэвэрийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б  нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж удаа дараа захиргааны шийтгэл хүлээсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нэгдүгээр багийн Гуртын 11 дүгээр гудамжны 1101 тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Б ын гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 сар, 20 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг найман сар, хорь хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгуллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар модон иштэй хутга, ногоон хуванцар иштэй заазуур, гар утасны цэнэглэгч залгуур, ягаан өнгийн цэцгэн хээтэй даавуу, ногоон эрээн өнгийн орны даавуу тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ө  овогт С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн2 дахь хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч С.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сар, 20 /хорь/ хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 /найм/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч С.Б т оногдуулсан 8 /найм/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж,шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч С.Б  нь гэм хорын хохиролд 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг төлсөн, хохирогч Б.С  нь нэхэмжлэлийн үлдэх хэсэгт шүүгдэгчтэй эвлэрч нэхэмжлэлээсээ татгалзсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахьхэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар модон иштэй хутга, ногоон хуванцар иштэй заазуур, гар утасны цэнэглэгч залгуур, ягаан өнгийн цэцгэн хээтэй даавуу, ногоон эрээн өнгийн орны даавуу тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД