Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч М.Сайнзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А д холбогдох эрүүгийн 2015001690166 дугаартай, 163/2021/0009/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү нарын хамт Орхон аймгийн ... од оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.А.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохирол төлөгдөөгүй байгаа. Төлж барагдуулна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001690166 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.А  нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн ... ийн “У” гэх газарт оршин суух Б.М ын туслах малчнаар ажиллаж хамтран амьдарч байх хугацаандаа тэдний эзгүйд Б.М ын байшингийн таамбараас 12 кг ноолуур, гэрийн гадна байсан “Мустанг 5” загварын мотоцикль зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч зарж борлуулсан,

  1. оны 05 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн ... т оршин суух Т.О ын гэрт туслах малчнаар ажиллаж байх хугацаанд нь итгэмжлэн хариуцуулсан “Хайрхан” загварын мотоциклийг “хонинд яваад ирье” гэж хэлэн унаж яваад бусдад зарж борлуулан завшсан,
  2. оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн ... т Ш.Э тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүнийг зодож, биед нь хоёр нүдний зовхи, цээжний зүүн талд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Дээр дурдсан үйл баримтууд нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлцэгдсэн хохирогч Б.М ын өгсөн: “Манайх Булган аймгийн ... ийн “У” гэх газарт оршин суудаг. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн орчим банк орох ажлаар сумын төв рүү явах болсон. Манай гэрт түрээсийн малчин болох Д.А  мал хараад үлдсэн. Бид нар сумын төвийн дэлгүүр ороод ойр зуурын хэрэглээний бараа болон малын эмч Уянгаас эм тариа аваад 16 цагийн орчим сумын төвөөс гарсан. ...Гэртээ ирэхэд хэсэг хургатай хонь гадаа ирсэн байсан. Хонь маань байхгүй байсан. Морь уяан дээр, харин мотоцикль байхгүй болохоор нь Д.А ийг хонин дээрээ байгаа гэж бодоод хэсэг харсан. 17 цаг 30 минутын орчимд манай малчин ирэхгүй удаад байхаар нь хонины араас би явсан. Тэгсэн хонь доошоо уруудаад “Улаан толгой” гэх газрын ар хэсэгт бэлчиж явсан. Очиход малчин А  байхгүй байсан. Хонио эргүүлчихээд гэртээ ирж ямааны самнасан ноолуураа хартал 1 нэг ширхэг шуудайтай 12 кг орчим ноолуур байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

Гэрч О.Э гийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай хадмынд туслах малчнаар ажиллах гэж Орхон аймгийн Баян-Өндөр сумаас А  гэдэг хүн ирсэн. Ингээд тэр хүн манай хадмынд 7 хоног мал малласан. ...малчин А ийг үлдээгээд Могод сумын төв рүү 10 цаг өнгөрч байхад машинтай явсан. ...16 цагийн орчимд гэртээ харьцгаасан. Очиход малчин А  алга байхаар нь ээж машинаа унаад малчныг хайсан. ...Хонио олж ирсний дараа Ц , ээж хоёр самнаж хураасан ноолуур алга болчихсон байна гэж хэлсэн. 12 кг ноолуур байсан алдагдсан. Мөн мотоцикль нь алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч Б.Ц гийн өгсөн: “...А ийг мал дээр үлдээгээд сумын төв рүү явцгаасан. ...гэр лүүгээ 16 цагт очсон. А  байхгүй болохоор нөгөө хэсэг хонь руу явчихсан юм болов уу гээд хэсэг хүлээсэн. ..Урд айлын Б  гэдэг өвгөнөөс асуухад Улаантолгойн өвөрт танай хонь байна, өдөржингөө эзэнгүй явсан гэж хэлсэн. Ингээд хонио гэр лүүгээ тууж эргүүлчихээд гэртээ хүрч ирээд ноолуураа үзэхэд алга болчихсон байсан. Мөн манай мотоцикль алга болсон байдалтай байсан. 2020 оны 04 сарын эхээр манайх ноолуураа самнаад 12-13 орчим кг ноолуурыг шар өнгийн 50 килограммын нэг шуудайд хийгээд байшингийн таамбарт орон дээр даавуугаар хучаад тавьчихсан байсан ноолуур алдагдсан. Мөн “Мустанг-5” загварын ногоон өнгийн, улсын дугааргүй мотоцикль алдагдсан” гэх мэдүүлэг /хх-24 тал/,

Гэрч Д.Э ийн өгсөн: “...Орхон аймгийн архи уудаг хүмүүстэй нийлээд энд тэндгүй хонож өнжөөд яваад байдаг болсон. Гэрт ирэхээрээ дүү нарын хувцас, мөнгө болчихоор эд зүйлсийг хулгайлаад зарж борлуулаад архи уугаад байдаг юм. Сүүлд Булган аймгийн Могод суманд айлын туслах малчин хийж байтал малаа маллуулж байгаа айлын хүмүүс нь мал маллуулсан мөнгөө өгөхгүй болохоор нь мотоциклыг нь унаж яваад зарсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-30-31 тал/, хохирлын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 210040 дугаартай: “Бүгд найрамдах Хятад улсад үйлдвэрлэсэн “Мустанг 5” загварын мотоцикль 1.440.000 төгрөг, 12 кг ноолуур 540.000 төгрөг, нийт 1.980.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-35-40 тал/,

Шүүгдэгч Д.А ийн яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Мэдээллийн биржийн зараас дүүгээрээ зар харуулж байгаад “Булган аймгийн Могод суманд малчин авна” гэсэн зарыг олж сонссон. Сонсоод зарын дагуу гар утсаар ярьж туслах малчнаар ажиллахаар болсон. ...М ын гэрт малыг нь маллаад долоо хонож байхад М  эгч, хүү, бэр хоёртойгоо “сумын төв ороод ирье” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь ганцаараа үлдсэн. М  эгч явахаасаа өмнө надад жаахан айраг үлдээгээд “уугаарай” гэж хэлсэн, би айргаа уугаад халсан. Айргандаа халаад Орхон аймаг руу харимаар санагдсан. Тэгээд би М  эгчийн мотоциклиор Орхон аймаг руу явчихъя гэж бодоод гэрийн гадаа байсан мотоцикль дээр очоод бензиний банкийг онгойлгож үзэхэд литр гаруй бензин байхаар нь Орхон аймаг руу очиж чадахгүй юм байна гэж бодсон. Цахилгаан гаргадаг мотор байхаар нь бинзен хийдэг банкийг нь нээж үзэхэд нэлээн байсан. Тэгээд саванд юүлж аваад мотоцикль руу хийсэн. Орхон аймаг явахдаа мөнгөгүй байсан учраас М  эгчийн байшингийн таамбарт байсан шуудайтай ноолуураас 1 шуудайтайг нь аваад мотоцикль дээр ачаад Орхон аймаг руу гарсан. Замдаа Архангай аймгийн Өгийнуур сумаар орж ноолуураа килограммыг нь 45000 төгрөгөөр зараад бэлэн 540000 төгрөгтэй болсон. М  эгч сумын төв ороод ирье гэж хэлээд зуны байшин болон байшингийн хажуугийн монгол гэрээ надад хариуцуулаад онгорхой орхиод явчихсан. Ноолуур байшингийн үүдний таамбарт байсан. Би угаасаа байшин дотор М  эгч болон хүү, бэр нартай нь хамт амьдардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-49-52 тал/,

Хохирогч Ш.Э ы өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхнэр, хүүхдүүдийн хамт барааны зах дээр явж байгаад эхнэр О аас 20.000 төгрөг, 0.5 литрийн нэг шил архи аваад архиа гудамжинд зүс таних хүнтэй уучихаад гуравдугаар микрийн 22 дугаар байранд байрлах хийдэд очиж засал хийлгэсэн. Хийдээс гараад Э ы гэрт газан плитка авахаар очиход гэртээ дөрвүүлээ архи уугаад сууж байсан. Би ууж байсан архинаас нь нэг хундага уугаад сууж байхад тэнд байсан А  гэх залуу найз охиноо надтай хардаж зүүн шанаа руу нэг удаа, нүүр болон хавирга руу 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би босож чадахгүй хэвтсэн. Миний хамарнаас цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх63 тал/,

Гэрч Г.Э ы өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ согтуу унтаж байхад надтай хамт ажилладаг Ш.Э  манайд согтуу ирээд манай эхнэр О  болон дүү А ийг “бэлгийн харьцаанд орох уу” гэж оролдсон. Эхнэр О  намайг дуудаж босгоод Ш.Э  чинь намайг оролдоод байна, энийгээ явуулаач гэхээр нь би “юу болсон бэ” гэхэд Ш.Э ы хамраас цус гарсан байсан. А ийн найз залуу Д.А  нь Ш.Э ы нүүр рүү алгадаж, цохисон гэсэн” гэх мэдүүлэг /хх-65 тал/,

Гэрч Ц.А ийн өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би хүргэн ах Г.Э  болон түүний эхнэр О , миний хамтран амьдрагч А  бид хэд архи уугаад нэлээн халсан байдалтай байж байхад гаднаас хүргэн ахтай хамт ажилладаг гэх Ш.Э  согтуу орж ирээд хамт архи ууж байгаад манай эгч О  рүү “бэлгийн харьцаанд оръё, хамт унтана” гэж хэлээд над руу бас “би чамтай унтмаар байна” гэхээр нь би уурандаа Ш.Э ыг нүүр рүү нь нэг удаа алгадсан. Мөн миний хамтран амьдрагч А  намайг өмөөрөөд гэрээс чирч гаргаад Ш.Э ы нүүрэн тус газарт 1-2 удаа алгадаж, цохихыг нь харсан. Би А ийг таньдаг болоод найман жил, хамтран амьдраад нэг жил болж байна” гэх мэдүүлэг /хх-66 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаартай: “Ш.Э ы биед хоёр нүдний зовхи, цээжний зүүн талд цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь 2020.07.10-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэх дүгнэлт /хх-70-71 тал/,

Шүүгдэгч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...О  эгч гэрийнхээ зүүн талын орон дээр унтах гээд хэвтэж байхад Э  ах О  эгч дээр очоод “унтая” гээд О  эгчийн араар ороод хэвтэхээр нь Ш.Э  ах дээр очоод “та яах гээд байгаа юм бэ, яв” гээд орноос татаж босгоод гэр болон хашаанаас гаргачихаад буцаж гэрт орж ирээд суусан. Гэтэл араас Ш.Э  ах орж ирээд “дахиад ганц юм уучихмаар байна” гэж хэлэхээр нь “одоо надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Ш.Э  ах надад хандан “О тай ганц унтчихъя л даа, тасарсан хүн мэдэхгүй ш дээ” гэж хэлэхээр нь “юу яриад балайраад байгаа юм бэ? болохгүй” гэж хэлэхэд манай найз охин А  унтаж байснаа босож ирээд “наад хүн чинь юу гээд байгаа юм, наадхаа явуулаач” гэж хэлэхэд тэр хоёрын хооронд хэрүүл болсон. Ш.Э  ах манай найз охиныг “чамтай бас унтана шүү, эсвэл чамтай унтчих уу” гэж хэлэхээр нь миний уур хүрээд Ш.Э  ахыг дагуулж гэрээс гараад баруун гараа атгаж байгаад Ш.Э  ахын баруун шанаа хэсэгт 2-3 удаа цохиход газар унасан. Газар унахаар нь цээж хэсэгт нь баруун хөлөөрөө 3-4 удаа өшиглөхөд манай найз охин гэрээс гарч ирээд намайг “боль” гэж хэлэхээр нь би буцаж гэр лүү орсон. ...Эргээд харахад Ш.Э  ах баруун гараа атгаж байгаад миний шанаа хэсэгт 1 удаа цохихоор нь би Ш.Э  ахын өмсөж явсан цамцных нь урдаас нь барьж байгаад өөр лүүгээ татаад нүүр хэсэгт нь нэг удаа мөргөөд, баруун гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон... Ш.Э ы биед учирсан гэмтлийг би учруулсан миний буруу” гэх мэдүүлэг /хх-78-79 тал/  ,

Хохирогч Т.О ын өгсөн: “2019 оны 04 дүгээр сард би Эрдэнэтийн зарын цэгт “туслах малчин авна” гэсэн зар тавьсан байсан. Тэгтэл зарын дагуу ярьж байна гээд нэг залуу миний утас руу ярьсан. Тэгээд нөгөө залуутай утсаар яриад “Хутаг-Өндөр сум руу явах машинд суугаад хүрээд ир, би чамайг тосоод авъя” гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу хүрээд ирсэ, өөрийгөө А  гэж танилцуулсан. ...Тэгээд манайд сар гаруй хугацаанд хонь хариулж, мал маллаж байгаад 2019 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед “хонь эргүүлчихээд ирье” гээд гэрийн гадаа байсан “Хайрхан” загварын улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг унаад манайхаас гараад хонь байгаа урд зүг рүү явсан. Тэр өдрөө эргэж ирээгүй удаад байхаар нь би хойноос нь яваад хонин дээрээ ирэхэд байхгүй, хонь айлын хоньтой нийлчихсэн байхаар нь төрсөн ах П  руу утсаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-138-142 тал/,

Гэрч С.М ын өгсөн: “...Манайх туслах малчнаар А  гэх залууг авч ажиллуулсан. Тэгтэл 2019 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед “хонь эргүүлчихээд ирье” гээд манайхаас гараад “Хайрхан” нэртэй улаан өнгийн “Мустанг” загварын мотоциклийн мотор сольж хийсэн мотоциклийг унаад хонь байгаа газар, урд зүг рүү явсан. Тэр өдрөө эргэж ирээгүй удаад байхаар нь нөхөр маань хойноос нь яваад хонин дээрээ очиход байхгүй, хонь маань айлын хоньтой нийлчихсэн байхаар нь манай нөхөр төрсөн ах П  руугаа утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-146-147 тал/,

Гэрч Д.Б ийн өгсөн: “...А  нэг мотоцикль уначихсан явж байсан. Тухайн үед асуухад би цалингийнхаа оронд авч байгаа юм аа гэж хэлж байсан. Би өнгө болон бусдыг нь сайн санахгүй байна, 2019 оны 05 дугаар сард байхаа “хөдөөнөөс орж ирлээ” гээд нэг мотоцикль уначихсан явж байсан...” гэх мэдүүлэг /хх-154-155 тал/,

Хохирлын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 210511 дугаартай: “Хятад улсад үйлдвэрлэсэн “Хайрхан” загварын мотоцикль 1.080.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-162166 тал/,

Шүүгдэгч Д.А ийн яллагдагчаар өгсөн: “Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна, яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. ...Булган аймгийн ... т оршин суух О  гэх айлд очиж туслах малчин хийсэн. ...Малыг нь маллаж байгаад Орхон аймаг орж гэртээ харимаар санагдаад байхаар нь би “Хайрхан” загварын улаан өнгийн “Мустанг” загварын мотоциклийн мотортой мотоциклийг нь унаад Орхон аймагт байх өөрийн дүү нар дээрээ ирээд гэртээ байж байгаад үл таних эрэгтэй хүнд 250.000 төгрөгөөр худалдсан” гэх мэдүүлэг /хх-180-184 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.А ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн 2015001690166 дугаартай хэрэг /хх-44 тал/, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн 2025000000305 дугаартай хэрэг /хх-75 тал/, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн 1915002510243 дугаартай хэрэг /хх-176 тал/ тус тус үүсгэж, эрүүгийн 2015001690166 дугаартай хэрэгт /хх-54, 120 тал/ нэгтгэсэн байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол хор уршгийн талаар хохирогч Б.М , Т.О , Ш.Э , гэрч О.Э , Б.Ц , Д.Э , Г.Э , Ц.А , С.М , Т.П , Д.Б  нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Э ы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.А ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.А ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ш.Э ы бие, эрх чөлөөнд халдаж буй болон бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчдэд нь мэдэгдэлгүй нууц далд аргаар авч зарж борлуулан завшиж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.А ийн дээрх үйлдлүүд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн, өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ш.Э  иргэний нэхэмжлэлийн баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.А ийг хохирогч Ш.Э д төлөх төлбөргүйд тооцов.

Харин шүүгдэгч Д.А  нь хохирогч Б.М ын 1440000 төгрөгний үнэлгээ бүхий “Мустанг 5” загварын мотоцикль, 540000 төгрөгний үнэлгээ бүхий 12 кг ноолуурыг тус тус хулгайлан авч нийт 1980000 төгрөгийн, хохирогч Т.О ын “Хайрхан” загварын мотоциклийг завшиж 1080000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх бөгөөд хохирлыг төлөөгүй байна.

Иймд шүүгдэгч Д.А ээс нийт 3060000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М д 1980000 төгрөгийг, Т.О т 1080000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.А ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутай үйлдлүүд нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А ийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 106, 169-170 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... од оршин суух бүртгэлтэй боловч тус хаягтаа амьдардаггүй, айлд туслах малчнаар ажиллаж амжиргаагаа залгуулдаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Д.А ийн гэмт хэрэг үйлдэж олсон эдийн хөрөнгө буюу 12 килограмм ноолуур, “Хайрхан” загварын мотоциклийг тус тус зарж борлуулах замаар олсон орлого нийт 790000 төгрөгийг шүүгдэгч Д.А ээс албадан гаргуулж, хохиролд зарцуулахыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.А ийн 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Д.А ийг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч Д.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныгбаримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нэг сар, тав хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 7 /долоо/ сар, 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Д.А д оногдуулсан 1 /нэг/ жил, 07 /долоо/ сар, 05 /тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Д.А ийн цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзаасныг баримтлан шүүгдэгч Д.А ээс гэм хорын хохиролд нийт 3060000 /гурван сая жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн ... т оршин суух Б.М-д 1980000 /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгийг, Булган аймгийн ... т оршин суух Т.О-т 1080000 /нэг сая наян мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1, 3 дахьхэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 790000 /долоон зуун ерэн мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.А ээс хурааж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ш.Э аас мэдүүлэг авах явцыг бэхжүүлсэн нэг ширхэг “CD”-ыг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалсугай.
  10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ш.Э  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД