| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2021/0020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/21 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч М.Сайнзаяа, шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б д холбогдох 163/2021/0020/Э индекстэй, эрүүгийн 2115000000016 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 29-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Булган аймгийн ... од оршин суух хаягтай, урьд өмнө 2 удаагийн ял шийтгэлтэй, Б овгийн В.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.Б нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... од иргэн Э.Б ийн толгойн тус газарт архины шилээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б ий өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2115000000016 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Э.Б ий өгсөн: “...би 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ү гэх айлд нэг хүнтэй танилцсан, өөрийгөө Бух Б гэж хэлсэн. Б гэх хүн над руу томроод ханахын ямар пизда ирчихээд байгаа юм гэж хэлсэн. А ах намайг өмөөрч Б гэх хүнтэй хэрүүл маргаан хийгээд барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгахад Б гэх хүн “чи хэн юм дундуур орлоо ахыг нь Булганд мэдэхгүй хүн байхгүй” гэж хэлээд Монгол стандарт нэртэй архины шилээр миний зүүн талын шанаа хэсэг рүү хоёр удаа цохисон эхний цохилтод нь архины шил нь хагарсан дараагийн цохилтод нь хагарсан шил нь миний хацрыг зүссэн. Би Ү гийнгээс гараад хашаан дотор нь хэвтэж байхад эмнэлэг хүрч ирээд намайг аваад явсан. В.Б нь надад эмчилгээний мөнгө өгөхөө илэрхийлсэн. Бид хоёр хоорондоо эвлэрсэн. Надад гомдол санал нэмэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /ххийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч С.Е гийн өгсөн: “...гудамж тодорхой бус 524 гэсэн дугаартай хаягуудыг хайж явсаар байгаад бараг 30 минутын дараа гэхэд дуудлага өгсөн хүнээ олсон. Уг хүн нь хашааны хаалга байхгүй айлын хашаан дотор газар хэвтэж байсан биед нь үзлэг хийх гэхэд толгойны зүүн тал тэр чигтээ цус болсон байсан. Асуумж асуухад бүтэн үгээр хариулахгүй байсан. Өвдөж байгаа зүйл байгаа эсэхийг асуухад зүүн гар өвдөж байна гэж хариулсан. Зүүн талын эрүү хэсэгт нь зүсэгдсэн ил шарх байсныг нь цэвэрлэж боогоод эмнэлэг рүү авч явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. А гэх хүний найз намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Яллагдагчаар В.Б мэдүүлэхдээ: “...би 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Ү гийнд архи ууж байгаад... Э.Б ийн толгой тус газарт нь архины шилээр нэг удаа цохиход архины шил хагарсан дараа нь дахиж цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-54 дүгээр хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 25 тоот дүгнэлтэнд: 1. Э.Б ийн биед нүүрний зүүн хэсэгт шарх, зүүн долоовор, дунд хурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч В.Б нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... од иргэн Э.Б ийн толгойн тус газарт архины шилээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Э.Б , гэрч С.Е нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Э.Б ий нүүрний зүүн хэсэгт шарх, зүүн долоовор, дунд хурууны зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 25 тоот тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч В.Б ий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч В.Б ий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Э.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч В.Б ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч В.Б ий үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч В.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч В.Б ий нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН