| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0010/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т ид холбогдох эрүүгийн 2015000000227 дугаартай, 163/2020/0010/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... гэх газарт оршин суух, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ш овогт Б.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т ийн өгсөн: Манай эхнэр Б энэ хэрэг болохоос өмнө гэртээ 7 хоног архи уусан. Би хөдөө ганцаараа хэдэн малаа малладаг, харин эхнэр маань төвд хүүхдүүдтэйгээ байдаг. Намайг гэртээ ирэх бүрт л архи уучихсан байдаг байсан. Сүүлийн үед эрэгтэй хүнтэй ч нийлж уудаг болсон. Би согтуу үедээ энэ байдлыг нь тэвчиж чадахгүй зодсон нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000227 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн орчим, 17-ны шөнө 02 цагийн орчим тус тус Булган аймгийн ... ийн нутагт байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн очиж эхнэр Б.Б ийг “архи, согтууруулах ундаа хэрэглэлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас биед нь нэг хавирганы зөрөөгүй хугарал, баруун нүдний дээд зовхи, хүзүү, цээж, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, зүүн алга, баруун зүүн өгзөг гуя, зүүн ташаа, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт, эрүү, нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.Б ийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед Булган аймгийн ... ийн нутагт байрлах гэртээ байж байтал нөхөр болох Т нь согтуу орж ирээд “намайг хоол халаагаад өг” гэхээр нь “миний бие өвдөж байна” гэж хэлсэн чинь Т босож хаалгаа дотроосоо түгжиж байгаад миний эрүүн доороос хутгаар хатгаж цус гоожуулсан. Мөн өмсөж байсан бакал гутлаар миний зүүн талын сарвууны хэсэгт 1 удаа /тухайн үед толгойгоо хааж байгаад цохиулсан/ цохисон. Тэгээд миний хоёр хөл рүү гутлаараа нилээн олон удаа цохисон. Би тоог нь сайн санахгүй байна, миний баруун талын нүд рүү Т гараараа нэг удаа цохиж хөхрүүлсэн. Толгойн хэсэгт нилээн олон удаа гараараа цохисон. Мөн тэлээ /суран бүс/-гээр нилээн олон удаа нурууруу цохиж гэмтээсэн. Урьд нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны шөнийн 01 цагийн үед ... т байрлах гэртээ байж байтал Т нь согтуу орж ирээд миний духны хэсэгт нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөж миний дух хэсэг хавдаж, нүд рүүгээ орж хөхөрсөн юм. Би Т ид зодуулсан тухайгаа хүнд хэлээгүй яагаад гэвэл Т нь намайг цагдаад хэлэх юм бол “цагдаатай чинь ална” гэж намайг айлган сүрдүүлсэн. Мөн 2020 оны 10 сарын 06-ны өдөр зодуулсны дараа миний нүүр хөхөрчихсөн байхад захиргаанд ажилладаг Оюунаа эгч харсан ба тухайн үед намайг цагдаад өг гэж хэлсэн боловч гайгүй болчих байх гэж бодоод дуудлага өгөөгүй юм” гэх мэдүүлэг /хх-16-18 тал/,
Гэрч М.Б ын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед гэртээ байж байтал манай төрсөн дүү болох Б ийн том охин Г миний фэйсбүүкээр Б ийн зодуулж бие нь хөх эрээн болсон зургийг явуулсан байхаар нь Б ийн гар утас руу залгаж үзсэн боловч гар утас нь холбогдохгүй байхаар нь Булган аймгийн Цагдаагийн газрын утас руу залгаж “манай дүү Б нь нөхөртөө зодуулсан байж болзошгүй байна” гэж дуудлага өгсөн юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өглөө Хишиг-Өндөр сумын цагдаа надруу залгаж “Б зодуулсан байна” гэхээр нь Улаанбаатар хотоос Хишиг-Өндөр суманд ирэхэд миний дүү Б нь Хишиг-Өндөр сумын эмнэлэгт эмчлүүлж байсан ба Б ийн биеийн ил харагдах хэсэг нь шарх сорви, хөх няц болсон байхаар нь дүүгээсээ “хэн чамайг зодсон юм” гэж асуухад “манай нөхөр Т зодсон” гэж надад хэлэхээр нь мэдсэн. Өмнө нь Б надад нөхөртөө зодуулсан гэж хэлж байгаагүй. Харин манай ээж болох М т хэлж байсан ба би ээжээсээ сонсож байсан” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Гэрч Г.О ийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б тэй таарахад нүүр хэсэг нь тэр чигтээ хөхөрч хавдсан байхаар нь тухайн үед Б ээс “чиний нүүрийг хэн цохисон” талаар асуусан чинь “манай нөхөр Т зодсон” гэж хэлээд өнгөрсөн юм. Тэрнээс хойш дахин таараагүй. Нүүрний бүх хэсэг нь хөхөрч няцарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-24 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1278 дугаартай хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон “Б.Б ийн биед нэг хавирганы зөрөөгүй хугарал, баруун нүдний дээд зовхи, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн өгзөг гуя, зүүн ташаа, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт, эрүү, нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи цус хуралт гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цус хуралт бүхий гэмтлүүд нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгээр 1-3 хоногт үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-33-38 тал/,
Шүүгдэгч Б.Т ийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 16-ны орой найзуудтайгаа архи ууж байгаад гэртээ нэлээд согтуу 2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 2 цагийн үед орсон. Намайг гэртээ ороход манай эхнэр Б.Б , хүү Ө , охин Ү нар унтаж байсан. Тэгээд би гэрт ороод Б ийг “хоол халаагаадах” гэсэн чинь “би чадахгүй” гэж хэлэхээр нь миний уур хүрээд Б ийг зодсон. Тэгээд бид хоёрын хооронд маргаан болоод би Б ийн нуруу руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгэхэд манай эхнэр Б мөн архи согтуурулах ундаа хэрэглэсэн байсан учир намайг хэл амаар доромжилж хэрүүл хийгээд байхаар нь уурандаа бөгс рүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би өмнө нь нэг удаа эхнэр Б ийг зодож байсан. Уг асуудлаас болж шүүхээр шийтгүүлж байсан. ...Манай эхнэр Б надад худал хэлээд байдаг юм. Дэлгүүрт миний нэрийг хэлээд архи аваад ганцаараа уучихаад байдаг юм. Архинаас хамааралтай болчихоод байгаа, уг асуудлаас болоод эхнэрийгээ зодсон юм” гэх мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урттай, бор хүрэн өнгийн модон иштэй, эвхэгддэг хутга /хх-65-67 тал/ зэрэг бичгийн болон биет нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Т ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Шүүгдэгч Б.Т ийн гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд удаа дараа халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч Б.Б , гэрч М.Б, Г.О нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Б.Т нь гэм буруугийн талаар маргаагүй ба дээрх нотлох баримт нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Т ийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Т ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Т ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаар:
Шүүгдэгч Б.Т ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Т ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 69-77 дугаар талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Т нь энэ төрлийн гэмт хэрэгт урьд ял шийтгүүлж байсан, Булган аймгийн ... т эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Т ийн хөрөнгө орлогын байдал болон торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ид оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээнйй буюу 800000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 4 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урттай, бор хүрэн өнгийн модон иштэй, эвхэгддэг нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: