| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0012/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч Д.А ,
Хохирогч Ж.Б , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, П.Ган-Очир,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А д холбогдох эрүүгийн 2015000000221 дугаартай, 163/2021/0012/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... ийн “Х” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Д.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар,
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А гийн өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б гийн өгсөн: Д.А нь хоёр хоногийн давтамжтай архи уудаг. Архи уух болгондоо зодохгүй юм аа гэхэд агсам тавьж үг хэлээр доромжилдог. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр архи ууж ирчихээд хоолоо идээд сууж байсан. А манай гэрт ирчихээд явсны дараа “чи энэ залуутай явалдаад байгаа юм биш үү” гэсэн. Тэгэхээр нь “би юу гэж тийм зүйл байхав дээ” гэж хэлсэн. Тэгээд байж байгаад “унтаж амрая” гэж хэлснийхээ дараа “чи ер нь явалдаад байгаа байхаа” гэж хэлээд шанаа хэсэг рүү 2, 3 удаа цохиод байхаар нь би айсандаа тийм гэж хэлсэн. Тэгтэл “чи яасан их янханддаг пизда вэ?” гэж хэлээд үснээс зулгааж, алгадсан. “Чи бөгсөө яагаад захирч чаддаггүй янхан бэ? би чамайг ална шүү” гэж хэлээд хутга, сүх гаргаж ирсэн. Тэр үед гэрт Б гэж хүн ирсэн. Би тусламж гуйдаг юм уу гэж байгаад больсон. Надад туслахгүй бол би дараа нь алуулах байхдаа гэж айгаад орон дээрээ цааш хараад хэвтэж байсан. Тэгтэл нөхөр маань чи тэр А ийг “миний бие өвдөөд байна” гэж хэлээд дууд гэсэн. Тухайн үед утсаар залгаж ярихад “яасан бэ? Б эгчээ” гэж хэлсэн. Тэгээд би “өө Түвшөө ахынх нь бие өвдөөд байна” гэж хэлээд дуудсан. Хариуд нь А “эмч дуудах юм уу?” гэж асуусан. Нөхөртөө хэлэхэд “яахын өвчин намдаах эм аваад хүрээд ир” гэж хэл гэсэн. Тэгээд би А гийн зааврын дагуу хэлсэн. Утсаар ярьж дууссаны дараа А ийг хүрч ирэхээр нь “би та хоёрыг сүхдэж ална” гэж хэлсэн. А ийг хүрч ирэхэд “та хоёр явалдаад байгаа байх” гэж хэлсэн. Намайг орон дээр хэвтэж байхад “А ирчихлээ чи одоо бос янхан минь” гэж хэлэхэд би айсандаа боссон. Тухайн үед би ямар ч хувцасгүй байсан. Тэгэхэд А “Б эгчээ эргээд хэвтээч, та хувцасгүй байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл Түвшөө “бос пизда минь, чи юундаа хэвтэх гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд “чамтай яриатай” гэж хэлээд А тай хамт архи уусан. Тэгээд би тэр хоёрыг ноцолдож байх хооронд нь гэрээс гарсан. Би гадаа байж байтал А А ийг “чи цаад янханаа дууд” гэж хэлсэн. А гэрийн хаалгаар шагайгаад “Б эгч байхгүй байна” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад хаалгаар шагайгаад “хөөе чи орооч” гэж хэлсэн. Тэгээд би түлээний хажууд зогсож байгаад орсон. Тэгээд гэрт ортол газар дуссан байсан цусыг долоо гэж хэлсэн. Чи үүнийг долоо гэж хэлээд намайг дэвссэн. А т “чи энэ янханаа аваад зайл” гэж хэлсэн. Гэрээс гараад машинд суугаад явсан. Энэ үйл явдал нь 10 дугаар сарын 04-ний өдөр болсон. Энэ хугацаанаас өмнө 2017 оны хавар дөрөв юм уу?, тавдугаар сард байхаа он, сараа сайн санахгүй байна. Мал төллөөд дуусч байсан үеэр нөхөртэйгээ хамт төв явчихаад гэртээ ирсэн. Тухайн үед халамцуу байсан. Элдвээр хэлээд эхлэхээрээ л зодчихдог учраас би гэрээс гараад зугтсан. Тэгээд хонины хашаа давах гэж байтал үснээс зулгааж чирсэн. Тэгээд би “чи намайг дандаа үсдэж зодож байна. Энэ үс гай болоод байгаа бол үсээ хяргая” гэж хэлээд би үсээ тайрсан. Тэгтэл намайг “чи үсээ тайрлаа” гэж хэлээд над руу сандал шидээд маш их цус гарсан. Юмаар ороолгож зодсон, бие маань өвдөөд сумын төв орж эмнэлэгт үзүүлэхээр явсан. Төв орох замд явж байхад мотоцикльноос унасан гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Эмнэлэг дээр 4-5 оёдол тавиулсан. Гэрээс гарч зугтахгүй л бол зоддог учраас би унтах хүртэл нь гэрийн гадуур юм уу? эсхүл зугтаж байгаад гэртээ ордог. Мөн 2020 оны 8 дугаар сарын 27-ны үед унтах гээд хэвтэж байтал намайг хардаад “чи сургуульд байх үеийн л янхан” гэж хэлсэн. Гараа дэрлүүлж хэвтэж байснаа хоолой боогоод би ухаан алдчихсан. Сэхээн ортол хацар, нүүр рүү учир зүггүй алгадаад байсан. Би “зүгээр байна” гэж хэлэх гэтэл хэл ам бамбайчихсан үг хэлж болохгүй байсан. Намайг зодох үед голцуу бид хоёр хоёулахнаа л байдаг. Хүүхдүүд байх үеэр хэл амаар доромжилж, элдвээр харааж зүхдэг. Энэ талаар манай хүүхдүүд мэднэ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А ийн өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байхаа УлаанБ хотоос ирсэн. А гийн хүү Б г “манай эзэнгүй хаваржаан дээр очиж машин үзээд өгөөч” гэж гуйсан. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу утсаар яриад “машиныг чинь эвдсэн байна” гэж хэлж байсан. Тэгээд Могод сумын цагдаа очиж шалгасан. Шалгаад тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээд салхины шил, хаалганы шил, хаалга, арын салхины шил, бас машин дээр зөндөө зурчихсан байсан. Б эгч, Б бид нар УлаанБ хотоос хамт ирсэн. Үүнээс учирсан хохирол төлбөрийг надад төлж барагдуулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000000237 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... ийн нутагт өөрийн гэртээ 2017 оны хавраас 2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр эхнэр Ж.Б г бусадтай хардан хэл амаар доромжлох, зодох, хоолойг боож амь тэнссэн байдалд оруулах, үсдэх, үснээс нь чирэх, бэлэг эрхтэний үснээс зулгаах, бэлэг эрхтэн рүү нь уусан архины шилээ хийлгүүлэх, гэрээсээ нүцгэн хөөж гаргах, шалан дээр байгаа цусыг долоолгож дэвсэх зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж догшин авирласан, 2020 оны 10 дугаар сарын 04-нөөс 05нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох явцдаа Ж.Б гийн биед баруун зүүн нүдний зовхи, бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Д.А ийг эхнэр Ж.Б тай “явалдлаа” гэх шалтгаанаар Булган аймгийн ... ийн “Дух” гэх газарт байх Д.А ийн хаваржааны байшингийн гадна байсан “Hyundai Mighty 2” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, хаалганы арын кабины жижиг хоёр шилийг санаатай хагалж 310000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6 тал/
Хохирогч Ж.Б гийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сумын төв яваад орой 20 цагийн орчимд архи уучихсан халамцуухан орж ирсэн юм. Хоол идчихээд сууж байтал А гийн үеэл буюу аавынх нь ахын хүү А гэдэг залуу орж ирээд тэр хоёр юм ярьж байгаад А гэр рүүгээ явсан. Орой 22 цагийн үед унтах гээд А бид хоёр орондоо орсны дараа “чи ер нь энэ А тай явалдаад байгаа юм биш биз” гэж асуусан. Тэгснээ бүх хувцасаа тайл гэж хэлээд миний бүх хувцасыг тайлуулсан. Тэгэхээр нь би “юу гэж тийм юм байхав дээ” гэж хэлэхэд “А энүүгээр сүүлийн үед эргэлдээд байгаа” гэж хэлээд үсдээд нүүр рүү гараараа 3-4 удаа цохьсон. Намайг орон дээрээс унагаан цохиж байхдаа “үнэнээ хэл, хэлэхгүй бол чамайг ална” гэж хэлээд хутга гаргаж, хажуудаа сүх авчирч тавиад дахиад цохиж, үсдээд газар руу савж унагаасан. Мөн намайг сандал дээр зогс гэж хэлээд нүцгэн зогсоосон. Тэгснээ газ асаагаад чамайг түлж ална, 2 хөхийг чинь огтлоод эрхтэн рүү чинь сүхний иш чихнэ гэж айлгаж, умдагны үснээс зулгааж базсан. Үсдэж байснаа газар эргэлдүүлсэн. Ингээд зодож нүдээд алах шинжтэй болохоор нь би айсандаа “тиймээ би явдаг” гэж худал хэлсэн чинь арай тайвшраад зодож нүдэхээ больсон. Тэгснээ “за тэгээд яаж явсан өвгөөн” гэхээр нь би А д “хавар чамайг цагдаад баригдаад явсан хойгуур явсан” гэж хэлсэн. “Тэгвэл та 2 сэтгэлтэй юм уу” гэхээр нь дуугарахгүй байтал “сэтгэлтэй л биз дээ” гэж хашгираад үсдээд цохих гэхээр нь айгаад “сэтгэлтэй” гэж хариулсан. “Чи яасан их банзалддаг хүүхэн бэ? дунд сургуульд байхын л банзал хүүхэн байсан гэсэн. Танай ангийнхан тэгж ярьдаг, чи хормойн донтой хүүхэн юм байна, би чамайг хангаж чадахгүй байна уу” гэх зэргээр доромжилсон. Дараа нь хэсэг босож тамхи татаж явж байснаа дахиад уурлаж цохиж зодсон. Дараа нь Б гэдэг хүн гаднаас орж ирээд А ийг асуусан. Тэр үед А намайг буруу хараад хэвт гэсэн. Би цаашаа хараад хэвтсэн. Уг нь Б аас тусламж гуйя гэж бодсон боловч туслахгүй бол би дараа нь А д алуулах байх гэж айгаад дуугүй хэвтэж байсан. Б ыг гарсны дараа одоо А руу ярьж дууд гэсэн. “Юу гэж хэлэх юм бэ” гэж асуухад “Т ахын чинь бие муудаад байна, хурдан ир гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд би А гийн зааврын дагуу А руу ярьсан. А “түргэн дуудах уу, эсвэл эм авч очих уу” гэж асуухад Т гийн зааврын дагуу “хэрэггүй” гэж хариулсан. Надаар дахин дахин А руу залгуулж байсан, нэг ярихад би аавын машиныг аваад колонкоос бензин аваад гарч байна гэж байсан. Ингээд шөнийн 01 цаг өнгөрч байхад А сумын төвөөс манай гэрт хүрч ирсэн. А ийг орж ирэхээс өмнө намайг хөнжлөөр хучаад хэвтүүлсэн. А ийг орж ирэхэд нь “за Б та хоёр яаж яаж банзалдсан гэнээ” гэснээ очоод толгойгоороо нүүр рүү нь мөргөж амнаас нь цус гаргачихсан. Тэгснээ намайг “босоод ир, босооч пизда минь” гэхээр нь айсандаа нүцгэн босоод зогссон. А “Б эгчээ, та нүцгэн шалдан босож ирж яаж байгаа юм бэ” хэвтээч гэсэн. Тэр үед би А т “эгч нь айсандаа чамтай явдаг гээд хэлчихсэн” гэхэд “эгчээ, та яах гэж худлаа хэлж байгаа юм бэ” гэж надаас асуухаар нь би “айсандаа тэгж хэлсэн” гээд үнэнээ хэлсэн юм. Тэгээд А , А хоёр хоорондоо ноцолдоод А г А дээрээс нь дараад хэвтчихсэн. Би тэр хооронд хувцасаа өмсөөд гэрт байсан сүх хутга зэргийг гаргаж нуугаад гадагш гарсан. Намайг гадаа байж байхад гэрт А цаадахыгаа оруулж ирээч гэж байх шиг байсан. А гарч ирээд
“Б эгчээ” гэхээр нь “би энд байнаа” гэж хариулахад А гарч ирээд “пизда минь орооч” гэхээр нь би орсон. Гэрт ороход А ийн толгой хагарчихсан, гэрийн шалаар нилээн цус болчихсон байсан. Сүүлд сонсоход шаазан аягаар цохисон юм билээ. Тэгээд намайг “хувцасаа тайл гичий минь” гэхээр нь хувцасаа тайлах гэтэл А “та хувцасаа битгий тайл” гэсэн. Гэтэл “тайл гичий минь” гээд гэр тойруулж элдэхээр нь айсандаа дахиад хувцасаа тайлсан. Тэгтэл А “чи шалан дээр хэвтээд янхандсан хүнийхээ цусыг долоо” гэсэн, А надад “Б эгчээ хүний цус долоодоггүй юм, битгий” гэж хэлсэн. Би айсандаа хэвтээд шалан дээрх цусыг долоотол А дээрээс дэвссэн. А гүйж ирээд түүнийг татаж надаас холдуулсан. Босох гэхээр л А “хэвт чи, долоо” гээд байсан. Мөн та хоёрыг алж өгнөө гэснээ надад хандаж, “чамайг нүцгэн шавхуурдаж хөөнө, цасан дээр секс хийлгэнэ” гэх зэргээр доромжилсон. Тэгээд А т “чи одоо наад янханаа аваад явна биз дээ” гэх зэргээр элдэвлэсэн. А ийг дийлэхгүй болохоороо түүн рүү дахиж довтлоогүй. Одоо “гар, зайл” гэхээр нь хувцасаа авах гэтэл “нүцгэн чигээрээ зайл” гэсэн. А “эмэгтэй хүнийг ингэж хайрладаг юм уу, та ч араатан юм даа” гэж хэлж байсан. “Гар чи” гэж хашгирахаар нь би нүцгэн гараад цасан дээр зогсож байсан. Гэтэл гэр дотор А “наадах чинь осгож үхлээ, одоо надад хэрэггүй, чи аваад зайл” гэж А т хэлсэн. Тэгээд А гарч ирээд намайг машинд суулгасан. Өөрийнхөө дээлийг тайлж өгч нөмөргөөд “одоо яах вэ хоёулаа” гэж асуусан. Тэгснээ юу ч гэсэн төв ороё гээд А ийн хаваржаан дээрээс А ийн хувцаснаас олж өмсөөд нүүрнийхээ цусыг бага зэрэг цэвэрлэсэн. Ингээд би А т “эгч нь хүүхдүүд рүүгээ явъя, эгчийгээ УлаанБ хот руу хүргээд өгчих” гэж гуйсан. Ингээд тэр шөнөдөө хот руу гарсан. Бид хоёр хамт амьдраад 26 жил болж байна. Сүүлийн 14 жилийн хугацаанд энэ хардалтын асуудал байнга үргэлжилж байгаа. Энэ 14 жилд архи ууж байгаа юм. Архи уудаг болсноосоо хойш л ингэж хардаж зодож нүддэг. Одоогоос 5 жилийн өмнө нэг удаа архи ууж орж ирээд агсан тавьж хардаж зодсон. Тэр үед бас нүцгэлж зодоод уусан архиныхаа шилийг гаргаж ирээд энийг эрхтэн рүүгээ өөрөө хий гээд хийлгүүлж байсан. Мөн 3 жилийн өмнө сандлаар зүүн гарын бугалга руу цохиж махыг нь язалчихсан. Сумын төв орж ирж оёдол тавиулсан. Надад эмчид мотоциклиос унасан гэж хэлээрэй гэж зааж өгсөн. Тэгэхээр нь сумын эмч Булганд А гийн өгсөн зааврын дагуу мотоциклиос унасан гэж хэлж байсан. Энэ оны 8 сард орондоо хэвтэж байгаад бас л бөгс бөөрний хэрүүл хийж байгаад “тэрэнтэй унтсан уу, энэнтэй унтсан уу” гэхээр нь “үгүй” гэж хэлэхэд шууд зүүн гараараа хоолой боож ухаан алдуулсан. Боолгуулж байхад хэл бамбайж байгаад л ухаан алдчихсан. Нэг сэргэхэд нүүр рүү алгадаад зүгээр үү, зүгээр үү гээд асуугаад байсан. Юм ярих гэтэл хэл хавдаад үг гарахгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-1316 тал/,
Хохирогч Д.А ийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед би сумын төвд байдаг гэртээ унтаж амарч байсан чинь миний гар утас руу А ахын утаснаас залгахаар нь авсан чинь А ахын эхнэр Б эгч “А ахын чинь ходоод өвдөөд байна, чи хүрээд ир” гэхээр нь “эм авч очих уу, аль эсвэл эмч авч очих уу” гэж асуутал “яах юм бэ, чи өөрөө л хүрээд ир” гэсэн. Тэгээд би сумын төвөөс гэрээсээ өөрийн машинтайгаа А ахын гэрт явж очоод гэрт ороход А ах гэрийнхээ хойморт ширээний хажуу талын сандал дээр суугаад “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи задалчихсан тал хэрээтэй байсан. Тэгээд би гэрийнх нь баруун талын орон дээр суусан. Харин А ахын эхнэр гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан. Тэгээд би “за юу болов” гэж асуутал А ах “чамтай яриатай даа” гээд надад аяганд архи хийж өгөөд эргэж сандал дээр суусан. Би тэр архийг нь уугаад аягыг нь ширээн дээр тавьсан. Тэгтэл А ах босоод гэрийнхээ хаалгыг дотор талаас нь түгжээд эхнэрийгээ “чи бос” гэсэн. Тэгтэл Б эгч орноосоо ямар ч хувцасгүй нүцгэн босож ирсэн. Тухайн үед Б эгчийн нүд нь хөхөрчихсөн, зүүн талын гуя, мөн зүүн гарын булчин хэсэг нь хөхөрчихсөн байсан. Тэгээд А ах гэрийнхээ зүүн талын хатавчнаас модон иштэй сүх бариад “чамайг ална” гээд ирэхээр нь А ахын гараас нь бариад сүхийг унагаагаад А ахтай ноцолдож эхэлсэн. Тэгээд дээр доороо ороод А ахын дээр нь гараад хоёр гарыг нь хорьж бариад байж байсан чинь А ах “больё” гэж хэлэхээр нь би хоёр гарыг нь тавиад боссон. Тэгээд зүүн талын орон дээр би суусан. А ах ширээний хажууд суугаад эхнэрийгээ дуудсан. А ах бид хоёрыг ноцолдож байх үед эхнэр нь гарчихсан юм байна лээ. Тэгээд эхнэр нь орж ирсэн. Тэгтэл А ах цай ууж байсан аяга аа над руу шидсэн. Тэр аяга нь миний толгойн баруун талын хэсэг рүү онож аяга хагараад миний толгойн баруун хэсгээс цус гарч шалан дээр гоожсон. Тэгтэл А ах дахин над дээр ирээд намайг зодох гээд дайрахаар нь би хувцаснаас нь зуураад хэсэг ноцолдсон. Тэгээд болиод А ах гэрийнхээ зүүн талд байсан. Харин би гэрийн баруун талд баганы хажууд цусаа гоожуулаад зогсож байтал А ах эхнэрийгээ “энэ цусыг долоож цэвэрлэ” гэсэн чинь эхнэр нь миний цусыг долоохоор нь би “боль” гэж болиулсан чинь А ах “чи зайл” гэж хэлсэн. Тэгээд Б эгч хувцасаа өмсөх гэсэн чинь “нүцгэн зайл” гэж хэлсэн чинь нүцгэн гэрээс гарахаар нь би А ахад “хөлдөж үхнэ ш дээ” гэж хэлэхэд “чи аваад зайл” гэхээр нь би гэрээс гарахад гэрийн гадаа Б эгч зогсож байхаар нь “машинд суу” гэж хэлээд машинд суулгаад машинаа асаагаад хөдлөөд замдаа би өөрийн өмсөж явсан дээлээ тайлаад Б эгчид өмсүүлээд “одоо яах вэ” гэж асуутал Б эгч “одоо УлаанБ т байдаг хүүхэд дээрээ очъё” гэж хэлсэн... 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр галт зэвсэг алдсан гэдгээ мэдсэн тэгээд цагдаад хэлсэн. Манай хаваржаанд хүн байдаггүй. Тэгээд миний машины салхины шил эд ангийг хагалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22, 24 тал/,
Гэрч Ж.Б ын өгсөн: “Өмнө нь зоддог байсан гэж дуулсан. Б өөрөө нуугаад хэлдэггүй байсан. Миний буруугаас болж би зодуулсан гээд нуугаад байсан. Одоо л дүү минь хэлж байгаа. Би А д их хэлсэн, “дүүг минь багахан дээрэлхээрэй, өмөөрөх хүн байдаг” гэж хэлэхэд тухайн үедээ ойлголоо дахиж тэгэхгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Гэрч А.Б гийн өгсөн: “Манай аав Д.А нь манай ээжийг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зодож нүдээд биед нь гэмтэл учруулсан байсан. Ээж зодуулсан шөнөдөө А ахаар УлаанБ хот руу хүргүүлж, 10 сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж шалгуулж байгаа.
Д.А ах надтай утсаар ярихдаа, манай хаваржаан дээр очоод үзээдхээч Д.А ах очоод янз бүр болчихсон байж магадгүй гэж байсан. Тэгээд хаваржааны байшинд эмээлийн хажууд “СКС” маркийн буу байгаа үзээдэх гэсэн. Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчимд Булган аймгийн ... ийн “Дух” гэх газарт байх Д.А ийн хаваржаан дээр очсон юм. Тэдний хаваржаан дээр байшин, хаваржааны байр, байшингийн гадна “Hyundai Mighty 2” загварын ачааны машин, “Муссо” маркийн хагас ачааны машин байсан. “Hyundai Mighty 2” загварын машины хоёр хаалганы 2 шил, урд салхины шил зэрэг нь хага цохиулсан байдалтай. Жолооч талын хаалганы шил бүр хагарч үйрээд уначихсан байсан. Мөн урд салхины шил нь бутарч хага үсрээд бүр уначихаагүй тогтсон байдалтай байсан. Хаваржааны байшингийн цоож нь эвдэрчихсэн байдалтай дотор нь байсан. Байшингийн хаалга онгорхой байдалтай гэр дотор нь буу зэргийг нь хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-27 тал/,
Гэрч Г.Б ны өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нөхөртөө зодуулсан гэж орж ирж үзүүлсэн. Биед нь тодорхой хэмжээний няцралт, хөхрөлт байсан. 2017 онд үзүүлсэн эсэхийг нь санахгүй байна. Магадгүй үзүүлсэн байж болох юм. Хэрэв мотоциклиос унасан гэж мэдүүлсэн бол би эмчийн тодорхойлолт бичиж өгөөгүй болов уу...” гэх мэдүүлэг /хх-28 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №298 дугаартай: “Ж.Б гийн биед баруун, зүүн нүдний зовхи, бугалга, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-40-42 тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ОРХ/20-036 дугаартай: “Hyundai Mighty II загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил 180.000 төгрөг, хаалганы арын кабины жижиг шил 2 ширхэг 130.000 төгрөг, нийт 310.000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /хх-58-61 тал/,
Шүүгдэгч Д.А гийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим сумын төв орж мотоциклдоо бензин аваад гэрлүүгээ харих замдаа айлаар орж айлын хүмүүстэй 0.5 литрийн архи уучихаад гэртээ харьсан. Тэгээд гэртээ хариад ойр зуурын юм хийчихээд хоол идчихээд унтаж амрахаар болоод эхнэр бид хоёр орон дээрээ хэвтсэн. Тухайн үед цаг 21 цагийн үед байх, бид хоёр ойр зуурын юм яриад хэвтэж байгаад эхнэрээс “А та хоёр юу болоод байна” гэсэн чинь эхнэр дуугараагүй, би хэсэг байж байгаад “үнэн үү” гэсэн чинь “үнэн” гэсэн. Тэгэхээр нь “яаж байгаа юм бэ, одоо амьдрал яах юм бэ, энэ 4 хүүхэд яах юм, би яах юм, чи тэрэнд сайн юм уу” гэж асуусан чинь эхнэр “би балай болчихоод байгаа юм, би сэтгэлтэй болчихоод байна” гэхээр нь би “цаадах чинь чамд хайртай юм уу” гэж асуусан чинь эхнэр надад “хайртай л гэсэн ш дээ, А гээс өөр хүн байсан бол салгаад сууна” гэсэн. Би уурандаа зүүн гарынхаа араар баруун нүд хэсэг рүү нь нэг удаа алгадаад эхнэрийг “өмхий бөгсөө чирээд явж чаддаггүй, яасан тэнэг толгой вэ” гээд эхнэрийн бөгс хэсэг рүү баруун гараараа хэд хэдэн удаа цохьсон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. ...Тэгээд Тэгэхээр нь эхнэрийг А ийг дууд гэсэн чинь “би юу гэж дуудах юм” гэж хэлэхээр нь А ахын чинь ходоод өвдөөд байна, эм аваад ир гэж хэл гэсэн чинь эхнэр А ийн гар утасруу залгаад ахын чинь ходоод өвдөөд байна эм аваад ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэсэг унтахаар хэвтээд бэлгийн харьцаанд ороод дуусаад би зүгээр хэвэндээ байгаа биз дээ гэж эхнэрээс асуусан. Тэгээд орон дотроо хэвтэж байтал Б ирсэн. Тэр үед би эхнэрийг чи цааш хараад байж бай, нүд чинь хөхөрчихсөн юм чинь гэж хэлсэн. Тухайн үед би арай тайвширсан байсан. Удалгүй Б гэрлүүгээ харихаар явсан. Б ыг явсны дараа 20-оос 30 минутын дараа А орж ирээд эхнэрийн нүдийг хараад “яаж байгаа юм, та” гэж хэлсэн. Би дуугараагүй. Тэгээд А т нэг хундага архи хийж өгсөн чинь А уусан. Би А т “яасан их хүн доромжилдог юм, би хүн юм байгаа биз дээ” гэж хэлээд сандлаас боссон чинь А намайг дарж унагасан. Тэгээд А намайг дээрээс дараад байхаар нь би А ийг “бос бос, одоо зүгээр, болъё” гэж хэлэхэд А босоод орон дээр суухаар нь би эхнэрийг “орноосоо бос” гэж хэлээд “та хоёр хулгайч минь юу болсноо мэдэж байна уу” гэж хэлсэн чинь Б , А т бүгдийг нь хэлсэн гэж хэлэхээр нь би А ийг дуугараач гэж хэлээд ширээн дээр байсан аягыг шидсэн. Миний шидсэн аяга орны толгой хэсэг рүү оноод бутраад бутарсан хэсэг нь А ийн толгойг оносон. Тэгтэл А ийн толгойноос цус гарсан. Би А т “би чамд айлын авгай хулгайлбал, адуу хулгайлснаас аюултай байдаг шүү” гэж олон удаа хэлсэн. Гэтэл А дуугараагүй. Тэгээд би “одоо чи миний 4 хүүхдийг, намайг, аав, ээж, ах, дүү нараа яаж харах юм бэ” гэж асуусан чинь дуугараагүй. Тэгтэл эхнэр Б А ийн духнаас гарсан цус шалан дээр дусчихсан байсныг арчихаар нь би Б г “чи энэ балиар юмныхаа цусыг долоо” гэж хэлтэл Б долоох гэж ухас хийсэн чинь А татаж авахаар нь “хоёр балиар минь гар” гэж хэлсэн чинь А “бид хоёр үхэхээс өөр замгүй боллоо, энэ голд багтахаа болилоо” гэж хэлсэн. Эхнэр Б нүцгэлж байж байгаад дээлээ аваад гарах гэхээр нь “яах гэж байгаа юм” гэж хэлсэн чинь нүцгэлээд гэрээс гарсан. Араас нь А “бид хоёр явж үхье” дээ гэж хэлээд гарсан. А унаж ирсэн өөрийнхөө машинтайгаа Б г суулгаад аваад гарсан. Тэгээд би араас нь гарч хартал А гэрлүүгээ явж байх шиг байхаар нь 10 гаруй минутын дараа эхнэр Б гийн хувцасыг аваад араас нь явж байтал А ийн гэрийн гаднаас машин хөдөлөөд гол уруудаад явсан. Тэгээд би А ийн гэр рүү орсон. Тухайн үед миний унаж явсан мотоцикль гэрэлгүй байсан учир удаан явсан. Тэгээд А ийн гэрт ороход харанхуй байхаар нь гэрлийг асаах санаатай эрж явж байтал миний хөлд нэг төмөр тээглээд унахаар нь тэрийг аваад гэрээс гараад А ийн машины урд тал болон хажуу талын салхины шилийг нь тэр төмрөөр хагалсан. Тэр үедээ барьсан төмрөө харсан чинь буу байхаар нь бууг байшингийн хойд талын залгаа амбаарын зүүн талын буланд тавиад газарт дээл байхаар нь дээгүүр нь хучаад амбаарыг нь хаасан. Тэгээд гэрлүүгээ харихаар явсан замдаа мотоциклын гинж мултраад явахгүй байхаар нь мотоциклио хээр орхиод гэрлүүгээ харьсан. Маргааш өглөө нь хүний мотоциклийг гуйж унаад А ийн гэрт очтол хүн байхгүй байхаар нь бууг амбаараас аваад гэрт нь байсан газарт тавиад харьсан” гэх мэдүүлэг /хх-85-87 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь гэр бүлийн хүрээнд нууцлагдмал байдлаар хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илэрнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.А гийн хохирогч Ж.Б г бусадтай хардаж доромжлох, зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл давтагдаж даамжиран байнгын шинжтэй, харгис хэрцгий болсон нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б гийн өгсөн “Одоогоос 5 жилийн өмнө 2017 оны намар нэг удаа архи ууж орж ирээд агсан тавьж хардаж зодсон. Тэр үед бас нүцгэлж зодоод уусан архиныхаа шилийг гаргаж ирээд энийг бэлэг эрхтэн рүүгээ өөрөө хий гээд хийлгүүлж байсан, 2017 оны хавар 5 сард мал төллөөд дуусаж байсан хамт төв яваад халамцуу ирсэн. Тэгээд намайг зодож үснээс зулгааж чирсэн, тэгэхээр би “чи намайг дандаа үсдэж чирэх юм” гээд би үсээ хяргасан. Тэгтэл “үсээ хяргалаа” гээд сандлаар цохиж гэмтээгээд сумын төв орж эмнэлэг дээр очиж мотоциклиос унасан гэж оёдол тавиулсан. “2020 оны 8 дугаар сарын 27-28-ны шөнө гэртээ унтах үед мөн л бусадтай хардан “янхан, банзал” гэж харааж зүхэн бөгс бөөрний хэрүүл хийж байгаад “тэрэнтэй унтсан уу, энэнтэй унтсан уу” гэхээр нь “үгүй” гэж хэлэхэд шууд зүүн гараараа хоолой боож ухаан алдуулсан. Боолгуулж байхад хэл бамбайж байгаад л ухаан алдчихсан, ер нь бол 2020 онд намайг 3-4 удаа зодсон” гэх мэдүүлгийг шүүгдэгч няцаагаагүй, энэ цаг хугацаанд дээрх үйл баримт болсоныг хүлээн зөвшөөрч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Д.А гийн эхнэр Ж.Б г удаа дараа бусадтай хардан зодож, түүний хоолойг боож амь тэнссэн байдалд оруулах, үсдэх, үснээс нь чирэх, бэлэг эрхтэний үснээс зулгаах, бэлэг эрхтэн рүү нь уусан архины шилээ хийлгүүлэх, гэрээсээ нүцгэн хөөж гаргах, шалан дээр байгаа /хүний /цусыг долоолгох зэрэг үйлдэл нь энэ гэмт хэргийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан шинжүүдийг хангаж байна.
Шүүгдэгч Д.А гийн гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б , хохирогч Д.А , гэрч Ж.Б , А.Б , Г.Булган нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон ба хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Түүнчлэн шүүгдэгч Д.А гийн “Hyundai Mighty 2” загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, хаалганы арын кабины жижиг хоёр шилийг санаатай хагалж устгаж гэмтээсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.А гийн дээрхи гэм буруутай үйлдлийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийн шинжээр нь тус тус зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хоёр. Гэм хорын хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.А гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б д бие махбодийн болон сэтгэл санааны хохирол учирсан байх ба энэ хохирол, хор уршигтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Д.А нь хохирогч Д.А т учирсан гэм хорын хохирол буюу “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ОРХ/20-036 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон түүний тээврийн хэрэгсэлд учирсан 310000 төгрөгийн хохирлыг төлсөн нь хэргийн 108 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон, хохирогч Д.А т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Д.А г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний талаар:
Шүүгдэгч Д.А гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлүүд нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.А г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 95-100 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, мөн хэргийн 31-33 дугаар талд авагдсан гэрч П.Н , Д.Б , Д.Т нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.А нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... т мал маллан амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.А гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож 400 цагийн, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож уг ялын доод хэмжээгээр буюу хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.А гийн биечлэн эдлэх ялыг тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирох бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: