Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2017/00328

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2017/00328

******* *******

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* ******* ******* Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч ******* холбогдох баривчлах байрны төлбөр 42700 төгрөг гаргуулах тухай ******* аймгийн Засаг даргын дэргэдэх ******* газрын нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 17ы өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* ******* газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

******* ******* нь 2017 оны 03 сарын 10-ны өдөр ******* ******* ******* Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 110 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 42700 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ******* ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие 2017 оны 03 сарын 10-ны өдөр ******* ******* ******* Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 110 тоот шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус аймгийн ******* газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд төлөх 42700 төгрөгийг ирэх 6 сард төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* холбогдуулан саатуулах байрны төлбөр 42700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Ц.******* нь саатуулах байрны төлбөр 42700 төгрөг /дөчин хоёр мянга долоон зуу/-ийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг /42700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Г.УРТНАСАН