| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0915/И |
| Дугаар | 131/ШШ2017/00042 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2017/00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******гийн ******* миний бие 1956 онд Баян-Овоо суманд төрсөн. Миний биө 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн Баян-овоо сумын “Санаачлага” нэгдлийн 2-р бригадад худгийн моторчноор анх ажилд орж 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт тушаалын бичилт болон цалин дутуу бичигдсэнээс болоод тэтгэвэрт орох гэхэд ажилласан байдлаа заавал шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Мөн улаан өнгийн 1980 гэсэн онтой “Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр” гэх дэвтэрт миний нэрийг *******гийн Жамбадорж гэж миний нэрний нэг үсгийг гээж бичсэн байгаа бөгөөд миний бие шинэчилсэн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтад *******гийн ******* гэж зөв бичигдсэн байгаа. Тиймээс тус дэвтрийг миний дэвтэр мөн болохыг буюу хөдөлмөрийн дэврийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Санаачлага” нэгдлийн 2-р бригадад худгийн моторчноор анх ажилд орж 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Я.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн эх болон хуулбар байдлаар, 1984-1987 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 775 тоот албан бичиг, Санаачилга нэгдлийн ажилчин, албан хаагчдын 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөлгөөний хурлын 03 тоот протокол, Баян-Овоо сумын “Санаачилга” нэгдлийн 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөлийн дөрөвдүгээр хуралд тавих илтгэл, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Санаачилга” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 37 тоот, 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот тогтоолууд, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1980 хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж бичигдсэн байдал нь түүний иргэний үнэмлэхэд Я.******* гэж бичигдсэнтэй тохирохгүй байх боловч түүний эцгийн овог, төрсөн он, сар, өдөр, гэрэл зураг нь өөр хоорондоо тохирсон, хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг бичихдээ үсгийн алдаа гаргаж “л” үсгийг гээж бичсэн болох нь тодорхой байх тул 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******гийн ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Я.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн 1 дүгээр бригадад худгийн моторчноор ажиллаж байсан болох нь түүний 1984-1987 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№29, б№01, хн№34, 35, 36, 40 дүгээр хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 775 тоот албан бичиг, Санаачилга нэгдлийн ажилчин, албан хаагчдын 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөлгөөнд оролцсон талаарх Санаачилга нэгдлийн ажилчин, албан хаагчдын 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөлгөөний хурлын 03 тоот протокол, түүний ажлын талаар дүгнэж, илтгэсэн Баян-Овоо сумын “Санаачилга” нэгдлийн 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөлийн дөрөвдүгээр хуралд тавих илтгэл, “Мал тууварчдыг батлах тухай” Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Санаачилга” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 37 тоот, 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 тоот тогтоол, 1980 оны хөдөлмөрийн дэвтэрт 1981-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг бичиж тэмдэглэсэн бичилт нь Я.*******ийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******ийн мэдүүлэг болон гэрчийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтны гарын үсэг нь Я.*******ийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтны гарын үсэгтэй нэгэн ижил байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн 1 дүгээр бригадад худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Я.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч,тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ