| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0023/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.М ад холбогдох эрүүгийн 2015003470011 дугаартай, 163/2021/0023/Э индекстэй хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бурэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн ...т оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Р.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.М ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохиролд 800000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015003470011 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Булган аймгийн ...ийн “Х” гэх газарт Р.М нь адуу хайх зорилгоор явж байхдаа Б.С тай тааралдан хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж Б.С гийн нүүр, шанаа, нуруу, толгой руу нь цохиж, түүний биед тархи доргилт, баруун ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүтэй хугарал, духны баруун хэсэг, баруун нүдний эргэн тойрон, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Л.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...хонио ойртуулъя гээд туугаад явж байхад “Х” гэх газарт найз М нэг ахын хамт мотоцикльтой сундалчихсан ирсэн. Тэгснээ “ганц юм ууя, мотоциклиосоо буугаад ир” гэж хэлэхээр нь “айлд ойрхон уухгүй, О эгчийн нөхөр өнгөрөөд удаагүй байгаа, эндээс холдъя” гэж хэлсэн. Тэгээд бид гурав О эгчийн гэрт ороход О эгч тэр хоёрт цай хийж өгөөгүй юм билээ. Би тэр хоёртой хамт гарахдаа О эгчид “дүү нь хурдхан шиг Хишиг-Өндөр сум руу явчихаад ирье” гэхэд “за ойлголоо, болгоомжтой яваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд гэрээс холдож байгаад Жагдалын гарамын урд зогсоод шилтэй архиа задалсан. Би тэр үед “архи уухгүй” гэхэд М “чи хэзээ архи уухаа болчихсон юм, хамт уучих, тэгээд хөдлье” гэж хэлтэл хамт явсан ах нь мотоциклийн түлхүүр авчихаад өгөхгүй “чамтай ярих юм байна” гэж хэлэхэд М “танай О эгч чинь надад цай хийж өгсөнгүй, хэзээ ийм болсон юм” гэж хэлсэн. Би “тэрийг яаж мэдхэв дээ” гэхэд О эгчийн хүүхэд Д гийн салсан эхнэрийн талаар М яриад “чамаас болж салсан, чи тэр охиныг нөхрөөс нь салгасан” гэж байснаа сүүлдээ “чи морь хулгай хийсэн” болоод маргалдаж байснаа гэнэт миний нүүр рүү мөргөж, гараараа цохиод, үснээс зулгаагаад дурангийн хайрцгаар толгой руу цохиод авсан. Дараа нь М нөгөө “Д чинь байхгүй байгаа нь аз боллоо, хэрвээ байсан бол та хоёрыг би энд алаад булах байсан юм” гэж хэлсэн. Тэгснээ намайг “шатааж ална” гээд мотоцикль дээрээ ганзагалаатай байсан савтай бензинээсээ аваад миний дээрээс асгаад “чамайг одоо энд шатааж ална” гээд дайраад байсан. Тухайн үед уучлал гуйж худлаа аргалаад “ийшээ айлд очъё” гээд хөдлөөд Ш гэх айлд очиход малчин нь ганцаараа байсан. Тэнд М тай хамт явсан ах нь тасраад унтаад өгсөн. М бид хоёр “Номын булаг” хамт явсан. М дахиж архи авахаар дэлгүүр ороход нь хаяад зугтаагаад яваад өгсөн...” гэх /хх-9-11 тал/...,
...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,
Гэрч Л.Б гийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнө би гэртээ байж байхад манай хүүгийн байгаа айлын эмэгтэй над руу утсаар залгаад “танай хүү С г М зодчихоод яваад өгсөн байна. Бид нар ХишигӨндөр сум ороод ирэхэд ийм зүйл болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би сумын цагдаад хэлээд цагдаагийн хамт хүүгийнхээ байгаа газарт нь очсон. Тэгэхэд нүүр ам нь хавдчихсан, дээл хувцас нь урагдаад юм ярьж чадахгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-14 тал/,
Гэрч Н.Ц гийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 19-ний орой нөхөр бид нар гэртээ байхад манай хүүгийн байгаа айлын эмэгтэй манай нөхрийн утас руу залгаад “С г М жигтэйхэн зодчихсон байна сумын цагдаад дуудлага өгөөд хамт аваад ир” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-15 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн: “Б.С ийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрүүтэй хугарал, духны баруун хэсэг, баруун нүдний эргэн тойрон, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 334 дугаартай дүгнэлт /хх-21-23 тал/,
Шүүгдэгч Р.М ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би О оо /бүтэн нэрийн мэдэхгүй/ гэх ахын хамт 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр адуу хайж явж байгаад 18 цагийн үед Булган аймгийн ...ийн “Хүрэм” гэх газарт найз Б.С тай тааралдаад “Ерөөл” нэртэй 0.75 литрийн 2 шил архийг О оо, С бид гурав хувааж уусан. Би нилээн согтоод Б.С гийн нүүр хэсэг рүү нь 2 удаа мөргөөд, баруун талын шанаа хэсэгт нь баруун гараараа 3 удаа цохисон, дурангийн хайрцагаараа нуруу хэсэгт нь 1 удаа цохисон, толгойруу нь 1 удаа цохиод өмсөж явсан хувцас руу нь бензин асгасан. Б.С надад хандан “ийшээ айлд очъё” гэж хэлэхээр нь гадаа харанхуй болсон байсан. Би айлд очиж унтая гэж бодоод Б.С , О оо бид гурав танихгүй нэг айлд очсон. Очиход тэр айлын малчин нь ганцаараа байж байсан. Гэрийн эзэд нь байхгүй байсан. Тэр айлд О оо тасраад унтсан. Би Б.С г “Номын булаг” явъя гэж хэлээд Б.С мотоциклио унаад би ард нь суугаад бид хоёр “Номын булаг” руу явсан. Би “Номын булаг” дээр ирээд хүнсний дэлгүүрээс “Ерөөл” нэртэй 0.5 литрийн 1 шил архи аваад гараад ирсэн чинь Б.С мотоциклио унаад яваад өгсөн байсан. Би Б.С г цохиж зодсон. Надаас өөр хүн Б.С г цохиж зодсон зүйл байхгүй. Миний буруу. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Б.С бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-52-53 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.С гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Р.М ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Р.М нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Р.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.С нь эмчилгээний зардалд буюу оношлогоонд /хх-28/ 100000, 15000, 100000, эм тарианд 48200, 135700, нийт 398900 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд шүүгдэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хохирогчид 800000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байна.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Р.М ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Р.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.М ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 43-46 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Р.М нь аав, ээжийн хамт мал маллан Булган аймгийн ...т амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Р.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм хорын хохирлыг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/06 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Р.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Р.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД