Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2017/0001/И |
Дугаар | 131/ШШ2017/00045 |
Огноо | 2017-01-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2017/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******ы ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.******* нь 1985 онд Улаанбаатар хотод Политехникийн дээд сургуулийг төгсөж ирээд Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын ангид инженерээр орж ажилласан. 1992 оноос аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу уг байгууллага нь компани болж “Жим” компанид ашиглалт-нярваар 1995 оныг хүртэл ажилласан байна. Миний 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Зам барилга ашиглалтын ангид инженерээр, Жим компанид нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Д.*******ы иргэний үнэмлэхний хуулбар, 1985-1994 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 918 тоот албан бичиг, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Зам, барилга ашиглалтын анги болон Жим компанид инженер, механик ашиглалтын нярваар ажиллаж байсан болох нь түүний 1985-1994 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№74, Б№01, ХН№16, 18, 19, 20, 23, 24, 26, 27, 30, 31, 32 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 918 тоот албан бичиг, 1985-1994 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж, тамга дарж баталгаажуулсан 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******гийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ы 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Зам, барилга ашиглалтын анги болон Жим компанид инженер, механик ашиглалтын нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай..
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ