| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2021/0024/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/27 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч П.Шижиртуяа, шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т д холбогдох 163/2021/0024/Э индекстэй, эрүүгийн 2115000000019 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт амьдрах, Монгол Солонгосын хамтарсан сургуульд оюутан, Булган аймгийн ...од тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х овгийн Б овогтой Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим Булган аймгийн ... ийн нутагт хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2115000000019 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.Б ын өгсөн: “...2020 оны 12- дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим Булган аймгийн ...ийн нутаг /сумын төв/ хойд хороонд байрлах П гийн дэлгүүр орж нойтон салпетка , тамхи аваад хашааны гадна гараад ирсэн чинь хашааны гадна 20 гаран насны хоёр залуу зогсож байсан ба надаас ... т оршин суух шар гэх хүний хүүхэд том биетэй залуу нь наадах дэлгүүр чинь ажиллаж байна уу? гэж асуухаар нь хааж байна гэж хариулсан чинь уг залуу нь ямар хамаатай юм бэ? гэж хэлэхээр нь би юу гэсэн бэ? уг залуу нь миний энгэрнээс заамдаад авахаар нь боль гэж хэлсэн боловч тавихгүй байсан ба тухайн үед би боолтонд орох гээд толгой эргээд байхаар нь уг залууг тавиулах гээд баруун хөлөөрөө нэг удаа хавирсан чинь бид хоёр газар унасан ба намайг босох хооронд уг залуу нь намайг заамдаад дарж байгаад миний нүүрний хэсэгт гараа хоёр удаа, хөлөөрөө нэг удаа хамарлуу өшиглөсөн юм. Тэгээд надтай хамт явж байсан манай А /********, П.А / нь машинаасаа буугаад намайг залгаж авах гэсэн чинь намайг цохьсон залуутай хамт явсан танихгүй хоёр залуу нь А ийг ойртуулахгүй хориод байх шиг байсан. Тэгээд би эмнэлэг орж 3-4 оёдол тавиулаад гэртээ ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Гэрч Э.Э ы өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 24-ний орой 21-22 цагийн орчим ... хойд хороонд байрлах Гандангийн урд талын хаалган дээр Т бид хоёр машинаа үлдээгээд П эгчийн дэлгүүрээс юм авах гээд хашааныхаа үүдэнд хүрээд ирсэн чинь цагаан өнгөтэй машин зогсож байсан ба уг машины баруун талын хаалга нь онгорхой байсан ба уг машины урдуур нь гараад П эгчийн хашаа руу орох гэж байсан чинь машин дотроос танихгүй ах Т бид хоёрыг энэ дэлгүүр хаах гэж байна гэж хэлэхээр бид хоёр гялс ороод юмаа авчихна гэж хэлсэн чинь тухайн танихгүй ах юу гэнээ та хоёр гэж хэлсэн чинь Т юу гэсэн ч яадаг юм гэж хэлсэн чинь тухайн танихгүй ах юу гэнээ та хоёр гэж хэлсэн уг танихгүй ах машинаас буугаад заамдалцаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Ү.Ө ын өгсөн: “...дотор суугаад байж байтал удалгүй Э гүйж ирээд надад Т г хүн зодоод байна гэхээр нь яваад очтол П гийн хашаан дотор Т , Т гэх хүн хоёр зодолдсон байдалтай маргалдаад зогсож байхаар нь Т г яасан вэ? ахын дүү юу болсон юм бэ? гэж асуусан чинь Т надад энэ хүн намайг хавирч унагаад дээрээс нэг цохихоор нь би босож ирээд нэг удаа цохьсон гэж хэлсэн юм. Б ыг зодуулсаны дараа харахад зүүн талын хөмсөгнөөс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч П.А ийн өгсөн: “...танихгүй залуу зөрөөд орсон ба удалгүй Б тай нэг нь маргалдаад заамдалцаад авсан чинь нэг залуу нь хашаанаас гараад машин руу гүйгээд нэг хүн дагуулаад ирэхээр нь би машинаас буугаад Б дээр очиж боль гэж хэлээд салгасан. Тухайн үед Б уг танихгүй залуу хоёр П гийн хашаан дотор дээр, доороо ороод зодолдоод байсан. Тухайн үед хэн хэнийгээ хэдэн удаа юугаар цохисныг нь бол хараагүй харанхуй байсан. Зодоон дууссаны дараа Б ын нүүрний хэсэг нь тэр чигтээ цус болчихсон, цус гоожиж байсан юм. Тэгээд цусаа тогтоогоод талийгаач Д ийн ажил явдал дээр очсон юм. Тухайн үед зодоон дууссаны дараа машин дотор Б бид хоёр ороод гэрэлд харсан чинь зүүн талын хөмсөг яз цохигдсон, хамар нь мурийсан, нэг нүд нь хөхөрсөн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.Т мэдүүлэхдээ: “...би Б.Б гэх хүнийг гараа атгаж байгаад зүүн нүдний орчим хоёр удаа цохисон өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 тоот дүгнэлтэнд: 1. Б.Б ын биед хамар ясны дунд хэсэгт зөрсөн хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний ухарайн цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгөнд хоёр тооны язарсан шарх, баруун зүүн зовхинд хоёр тооны цус хуралт, зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, хамарт 4 тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим Булган аймгийн ... ийн нутагт хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Б , гэрч Э.Э , Ү.Ө , П.А нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.Б ын биед хамар ясны дунд хэсэгт зөрсөн хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний ухарайн цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгөнд хоёр тооны язарсан шарх, баруун зүүн зовхинд хоёр тооны цус хуралт, зүүн шанаа, баруун нүдний доод зовхи, хамарт 4 тооны зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Т гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Т гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Т г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Т гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэгцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН