Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2017/00348

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2017/00348

******* аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч Ж.*******т холбогдох баривчлах байрны төлбөр 65150 төгрөг гаргуулах тухай ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 23ы өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

******* ******* нь 2017 оны 03 сарын 14-ний өдөр ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 61000 төгрөг, 2017 оны 03 сарын 13-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд 10 хоног саатуулагдсан ба үүний төлбөр болох 61000 төгрөг, саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Ж.*******т холбогдуулан саатуулах байрны төлбөр 65150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Ж.******* нь саатуулах байрны төлбөр 65150 төгрөг /жаран таван мянга нэг зуун тавь/-ийг нэхэмжлэгч ******* аймаг дахь Цагдаагийн газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг /65150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод оруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Г.УРТНАСАН