| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0040/И |
| Дугаар | 131/ШШ2014/00048 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2014/00048
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 02 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, эрэгтэй, ВЭ56082091 регистрийн дугаартай, Таван хонгор овогт Тоохүүгийн Чимэдцогзолын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 80 дугаар байрны 05 тоотод оршин суух, эрэгтэй, ВГ88020119 регистрийн дугаартай, Боржигон овогт Ганболдын Түвшинбаатарт холбогдох
Блок худалдсаны үнийн 700000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Чимэдцогзол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Тогоохүү овогт Чимэдцогзол нь 2013 оноос хувиараа блок хийж зардаг байсан. 2015 оны 07 дугаар сард Ганболд овогтой Түвшинбаатарт 700 ширхэг блок худалдаж, 1 ширхэгийг нь 1000 төгрөгөөр бодож нийт 700000 төгрөгийн блок зарсан. Блокныхоо мөнгийг авахаар удаа дараа очиж уулзсан боловч өгнө гэдэг боловч өдийг хүртэл өгөхгүй байна. Иймд Г.Түвшинбаатараас блокны үнэ 700000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Түвшинбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:
Г.Түвшинбаатар миний бие нь Т.Чимэдцогзолоос 700000 төгрөгийн блок худалдаж авсан нь үнэн. Уг мөнгийг Д.Чимэдцогзолд 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Г.Түвшинбаатар нь блок худалдсаны үнийн 700000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Чимэдцогзолд төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Түвшинбаатар нь блок худалдсаны үнийн 700000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Чимэдцогзолд төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 10675 төгрөг, хариуцагч Г.Түвшинбаатараас 10675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Чимэдцогзолд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Т.Чимэдцогзол нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ