Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2017/00053

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******гийн *******д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 6317685 төгрөг, нотариатын зардал 12000 төгрөг, нийт 63*******685 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.******* түүний нөхөр асан ******* нар нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр *******ны Хонгор тооцооны төвтэй байгуулсан 1640001757 тоот зээлийн гэрээ барьцааны гэрээний дагуу 14,000,000 тогрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар авсан. 2015 оны 10 сарын 03-ны өдөр зээлдэгч ******* нас барсан бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлбөр хийгдээгүй хугацаа хэтэрсэн. 1640001757 тоот зээлийн барьцаанд Б.*******гийн өмчлөлийн Тоёота ансам маркийн БНА78-84 улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машин, 5 ханатай иж бүрэн гэр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн ******* дүгээр гудамжны 4 тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-0320003652 тоот бүртгэлийн дугаартай 500м2 газар, блок үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 1640001757 тоот зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээл, хүүгийн толбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, 1640001757 тоот Барьцаат зээлийн гэрээний 4.2.1-д заалтыг зөрчин барьцаанд байсан автомашиныг банкны зөвшөөрөлгүй зарсан. Хариуцагч Б.*******, нөхөр асан ******* нар нь 5,0 тн-ын даацтай ТРАК маркийн ачааны автомашиныг иргэн Цолмон гэдэг хүнд зарсан. Машин зарсан мөнгөө авч чадахгүй ШШГА-аар хөөцөлдөж байна. Мөнгө орж ирэхээр зээлээ төлнө гэж амаар болон бичгээр мэдэгдэж байсан. Банкны зүгээс үндсэн зээлдэгч нас барсан тул сангаас хаах саналыг төв албанд уламжлан, төв албанаас сүүлийн төлбөр төлсөнөөс хойшхи бүх хүүг буцааж зөвхөн үндсэн төлбөрийг төлүүлэх шийдвэр гарсаны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Б.*******гаас 6317684,096 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэг болон 1640001757 тоот зээлийн гэрээний 3.3.1 дэх заалтын дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 01-р сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгчийн 1640001757 тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 6317685 төгрөг болон зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний үйлчилгээний хөлс 12000 төгрөг, нийт 63*******685 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.******* нь *******тай 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр *******наас бизнесийн зориулалтаар 14000000 төгрөгийн зээл  хамтран авч бизнес эрхэлж байсан боловч ******* нас барснаас хойш зээлийн төлөлт хэтэрч зээл төлөгдөөгүй байгаа. Цолмонд трак маркийн автомашинаа зарсан боловч машины үнийн үлдэгдэл 13000000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлүүлж байгаа. Тус мөнгийг авахаараа банкны нэхэмжилсэн 63*******685 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн 6317685 төгрөг, нотариатын зардал 12000 төгрөг, нийт 63*******685 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн 6317685 төгрөг, нотариатын зардал 12000 төгрөг, нийт 63*******685 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 58112 төгрөг, хариуцагч Б.*******гаас 58112 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан  уг захирамжийг хариуцагч Б.******* нь  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцааны  зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ