Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

    2021        02          04                                  2021/ШЦТ/114

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр , 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.А  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овгийн Б.А од холбогдох эрүүгийн 2011017871169 дугаар хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Анчин овгийн Б.А , 1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Таван толгой сор говь төслийн туслах тогооч ажилтай, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, бага тойруу гудамж, 26 дугаар байр 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.А  нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 63а байрны гадна согтуугаар, тодорхой шалтгаангүйгээр, насанд хүрээгүй Г.Ирмүүнийг дуудахад ирсэнгүй гэж шалтаглан нүүрэнд нь удаа дараа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би их согтуу биеэ авч явах чадваргүй байсан болохоор манай найз ирээд намайг гэрт оруулахаар явж байсан. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Хохирогчийн нэхэмжилсэн 130.000 төгрөгийг төлсөн уучлалт гуйсан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Насанд хүрээгүй хохирогч Г.Ирмүүн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед нохойгоо салхилуулах гээд найз Мөнхдөлийн хамт гараад 63 дугаар байрны гадаа явж байтал зүс таних залуу миний нэрээр Ирмүүнээ нааш ир гээд дуудаад байхаар нь яваад очтол үгийн зөрөөгүй намайг цохисон. Манай найз Мөнхдөлийг бас цохисон. Тэгснээ намайг дахин цохиж өшиглөсөн. Яг тэр үед 2 цагдаа явж таараад нөгөө согтуу залууг машиндаа суулгаад аваад явсан. Би зүс л мэднэ манай тэр хавьд 26 дугаар байранд байдаг байх, манай тэр хавиар байнга явж байдаг, нэрийг нь Ариунболд гэдэг. Тэр өдөр ямар учраас намайг зодсоныг мэдэхгүй. Миний толгойны зүүн хэсэгт 10 удаа гараараа цохисон, гэдэс рүү 1 удаа элэгдэж, зүүн хөлийн гуяны хэсэгт 1 удаа өшиглөсөн. Би тухайн үед нүүр рүүгээ цохиулаад доошоо харчихсан байсан болохоор Мөнхдөлийг яаж зодсоныг хараагүй. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Насанд хүрээгүй гэрч Г.Мөнхдөл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ирмүүний нохойг салхилуулах гээд бид хоёр 63а байрны гадаа явж байхад нэг согтуу ах араас орилоод хөөе наанаа зогсож бай гээд хараагаад байсан. Тэгээд тоолгүй явж байсан чинь араас хүрч ирснээ дуудахаар ирж бай хэн бэ чи гээд Ирмүүнийг зодоод эхэлсэн. Би түүнийг салгах гээд очсон чинь намайг бас зайл гээд цохиж авсан. Тэгтэл цагдаа явж таараад бид нарыг салгасан. Тэр хавьд байдаг Ариунболд гэдэг ах байсан, согтуу байсан. Согтуурхаад дуудахад ирсэнгүй гээд л зодсон. Ирмүүний зүүн талын шанаа, чих, элэг рүү нь гараараа нэлээн олон 10-аад удаа цохисон. Миний толгой хэсэгт тохойгоороо цохисон, зүүн шанаанд 1 удаа гараараа цохисон. Гуя руу 1 удаа өшиглөсөн. Миний биед ямар нэг гэмтэл шарх учраагүй болохоор цагдаад гомдол гаргаагүй...” гэх мэдүүлэг /хх 28-31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12042 дугаар дүгнэлтэд: “...Г.Ирмүүний биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, нүдний гадна буланд цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 33-34/,

Гэрч Э.Түвшинтөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний хажууд Б.А  нь Г.Ирмүүнийг эхлээд нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа алгадаж авсан нүүрний зүүн талын шанаа хэсэгт нь алгадаж байсан, тэгээд би түүнийг салгаж байсан тэгтэл тэр миний үгэнд орохгүй байсан тэгээд Б.А  Г.Ирмүүнийг толгойн арын дагз хэсэг рүү нь 3-4 гараараа алгадаж цохиж авч байхад нь цагдаа ирээд бид нарыг энд аваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх 21/,

             Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 51/,  насанд хүрээгүй хохирогч Г.Ирмүүний хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохиролын баримт /хх 58/, шүүгдэгч Б.А ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 53/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А  нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 63а байрны гадна согтуугаар, тодорхой шалтгаангүйгээр, насанд хүрээгүй Г.Ирмүүнийг дуудахад ирсэнгүй гэж шалтаглан нүүрэнд нь удаа дараа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Г.Ирмүүний “...2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед нохойгоо салхилуулах гээд найз Мөнхдөлийн хамт гараад 63 дугаар байрны гадаа явж байтал зүс таних залуу миний нэрээр Ирмүүнээ нааш ир гээд дуудаад байхаар нь яваад очтол үгийн зөрөөгүй намайг цохисон. Манай найз Мөнхдөлийг бас цохисон. Тэгснээ намайг дахин цохиж өшиглөсөн. Яг тэр үед 2 цагдаа явж таараад нөгөө согтуу залууг машиндаа суулгаад аваад явсан. Би зүс л мэднэ манай тэр хавьд 26 дугаар байранд байдаг байх, манай тэр хавиар байнга явж байдаг, нэрийг нь Ариунболд гэдэг. Тэр өдөр ямар учраас намайг зодсоныг мэдэхгүй. Миний толгойны зүүн хэсэгт 10 удаа гараараа цохисон, гэдэс рүү 1 удаа элэгдэж, зүүн хөлийн гуяны хэсэгт 1 удаа өшиглөсөн. Би тухайн үед нүүр рүүгээ цохиулаад доошоо харчихсан байсан болохоор Мөнхдөлийг яаж зодсоныг хараагүй. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 19-20/, насанд хүрээгүй гэрч Г.Мөнхдөлийн “...Ирмүүний нохойг салхилуулах гээд бид хоёр 63а байрны гадаа явж байхад нэг согтуу ах араас орилоод хөөе наанаа зогсож бай гээд хараагаад байсан. Тэгээд тоолгүй явж байсан чинь араас хүрч ирснээ дуудахаар ирж бай хэн бэ чи гээд Ирмүүнийг зодоод эхэлсэн. Би түүнийг салгах гээд очсон чинь намайг бас зайл гээд цохиж авсан. Тэгтэл цагдаа явж таараад бид нарыг салгасан. Тэр хавьд байдаг Ариунболд гэдэг ах байсан, согтуу байсан. Согтуурхаад дуудахад ирсэнгүй гээд л зодсон. Ирмүүний зүүн талын шанаа, чих, элэг рүү нь гараараа нэлээн олон 10-аад удаа цохисон. Миний толгой хэсэгт тохойгоороо цохисон, зүүн шанаанд 1 удаа гараараа цохисон. Гуя руу 1 удаа өшиглөсөн. Миний биед ямар нэг гэмтэл шарх учраагүй болохоор цагдаад гомдол гаргаагүй...” гэх мэдүүлэг /хх 28-31/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12042 дугаар “...Г.Ирмүүний биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, нүдний гадна буланд цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 33-34/, гэрч Э.Түвшинтөрийн “...Миний хажууд Б.А  нь Г.Ирмүүнийг эхлээд нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа алгадаж авсан нүүрний зүүн талын шанаа хэсэгт нь алгадаж байсан, тэгээд би түүнийг салгаж байсан тэгтэл тэр миний үгэнд орохгүй байсан тэгээд Б.А  Г.Ирмүүнийг толгойн арын дагз хэсэг рүү нь 3-4 гараараа алгадаж цохиж авч байхад нь цагдаа ирээд бид нарыг энд аваад ирсэн...” гэх мэдүүлэг /хх 21/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А  нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Насанд хүрээгүй хохирогч Г.Ирмүүний хууль ёсны төлөөлөгч Ц.Гансүх нь “...130.000 төгрөгийг авсан одоо гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Б.А од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар торгох ял шийтгэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.А од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Анчин овгийн Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.А  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН