Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 068

 

Эвлэрлийн гэрээг баталгаажуулж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-5-21 тоотод оршин суух, эмэгтэй, ФМ88122969 регистрийн дугаартай, Сартуул овогт Ганхуягийн Оюуны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-3-20А тоотод оршин суух, эрэгтэй, ВН88032514 регитсрийн дугаартай, Цагаан овогт Болдоогийн Түмэнд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Оюун эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбартаа:

Би Б.Түмэнтэй 2010 онд танилцаж 2014 оны 10 сарын 10-ны өдөр гэр бүл болж 2011 оны 05 сарын 20-ны өдөр Т.Ууганзул, 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Т.Эрхэмбаяр нарыг тус тус төрүүлсэн. Архинаас болж гэр бүлийн дотор маргаан гардаг юм. Энэ асуудлаас болж гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нөхөр Б.Түмэн буруугаа ойлгож, дахин архи уухгүй гэсэн учраас амьдралаа үргэлжүүлэхээр эвлэрч байна гэжээ.

Хариуцагч Б.Түмэн эвлэрүүлэн зуучлалд гаргасан тайлбартаа:

Би эхнэр Г.Оюунтай 2010 онд танилцаж 2014 оны 10 сарын 10-ны өдөр гэр бүл болж 2011 оны 05 сарын 20-ны өдөр Т.Ууганзул, 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Т.Эрхэмбаяр нарыг тус тус төрүүлсэн. Архинаас болж гэр бүлийн дотор маргаан гардаг юм. Одоо би архи уухгүй, өмнө нь гаргасан дутагдлаа гаргахгүй, хүүхдийнхээ ирээдүйг бодож амьдралаа үргэлжлүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Оюун нь Б.Түмэнгээс гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх, хариуцагч Б.Түмэн архи уухгүй, өөрт байгаа дутагдлуудаа засаж, эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрсэн болох нь нэхэмжлэгч Б.Цэнгэлсайхан, хариуцагч Д.Жаргалсайхан нарын тайлбар, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул энэхүү эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Цэнгэлсайхан нь Д.Жаргалсайханаас гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх, хариуцагч Д.Жаргалсайхан архи уухгүй, өөрт байгаа дутагдлуудаа засаж, эхнэр, үр хүүхэдтэйгээ амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Жаргалсайханаас 35100 төгрөг, төрийн сангийн данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэнгэлсайханд олгосугай.

3. Хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй ба урьд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шинэ нэхэмжлэлд цаг хугацаа, үйл баримт, шалтгаан зэргийн хувьд дахин зааж тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргавал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болохыг дурьдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ