| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00336/И |
| Дугаар | 138/ШШ2017/00361 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2017/00361
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 138/ШШ2017/00361 | Дорнод аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 476496.20 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот давхарт байрлах ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн ******* ******* *******-д *******ны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А153 дугаар тушаалын дагуу ******* *******инд *******ны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д *******ны эрх хүлээн авагч нь *******ны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд *******ийг төлөөлөн оролцох гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Зээлдэгч *******, ******* нар нь ******* *******тай 2011 оны 11 сарын 08-ны өдөр цалингийн зээлийн гэрээгээр 1000000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, 2011 оны 12 сарын 28-ны өдөр цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 2000000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар тус тус байгуулж нийт 3000000 төгрөгийн зээлийг авч ашигласан.
Зээлийн барьцаанд тоотод орших зурагт, хөргөгч зэрэг гэрийн бусад тавилга, эд хөрөнгүүдийг бүхэлд
нь барьцаалсан болно. Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 2771755.86 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 698.089.75 төгрөг, зээлийн
нэмэгдүүлсэн хүүнд 37.268.39 төгрөг, нийт 3507114 төгрөгийг төлсөн байна. ....зээлдэгч нарын үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2017 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар 476496.20 /дөрвөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг хорин мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хөдлөх эд хөрөнгүүдээс болон бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагч *******оос татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч хэргийг шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
******* миний бие 2011 онд ******* *******наас 3 сая төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Энэхүү зээлийн үлдэгдэл 476496.20 төгрөгийг төлөх ёстой нь үнэн юм. Миний бие энэхүү мөнгийг шууд төлөх боломжгүй тул 2017 оны 09 сарын дотор төлж барагдуулна. Энэ хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан ******* нь энэ мөнгийг авч ашиглаагүй ба зөвхөн миний батлан даагчаар орж байсан тул энэ хүнийг хариуцагчаар татахгүй байхыг хүсье. Миний бие уг мөнгийг хугацаанд нь төлөхгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагч нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 476496.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг хэрэгт хамтран хариуцагчаар оролцвол зохих *******ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан хүсэлт гаргасан байх тул шүүх уг хэргийн хариуцагчаар *******г тогтоож, нэхэмжлэлийн хувийг *******од гардуулаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн
шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 476496.20 төгрөг /дөрвөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг хорин мөнгө/-ийг нэхэмжлэгч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 7472.5 төгрөг /476496.20 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14945 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН