Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

    2021        02          04                                   2021/ШЦТ/115

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр , 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Э.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Э.О д холбогдох эрүүгийн 2011012400897 дугаар хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Э.О , 1996 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 63 дугаар гудамж 1 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 523 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 64 дүгээр зүйлийн 64.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.О  нь 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ойн булаг амралтын газрын гадна зогсоол дээр байсан иргэн Б.Энхчимэгийн эзэмшлийн 97-83 УНӨ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар зурж хууль бусаар гэмтээж, 1.212.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Тухайн үед миний хөл холгочихсон байсан учраас би машинаас тогоо авах гээд явж байхад тэр залуучууд намайг доголон хулгайч минь зайлаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний машины дугаарыг харсан шүү гэж хэлсэн. Тэгээд согтуудаа ийм үйлдэл хийсэн миний буруу...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 15-16/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-20/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-22/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх  23/,  

Хохирогч Б.Энхчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ойн булаг амралтын газарт найз нарынхаа хамт амарч хоноод машиндаа суух гэтэл миний эзэмшлийн 97-83 УНО улсын дугаартай Соната-7 маркийн саарал өнгийн автомашиныг гадна талыг хэн нэгэн үзүүртэй зүйлээр зурж гэмтээсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх 26-29/,

            Гэрч С.Эрдэнэсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр эхнэр Дөлгөөний төрсөн өдрийг найз Отгонцэнгэл, Тэмүүжин нарын хамт тэмдэглэсэн ба маргааш нь буюу 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр найз Шинээ, Оюука нартай нийлээд Ойн булаг гэх амралтанд очсон. Бид нар дөнгөж очоод амралтын газраа очоод байж байтал Отгонцэнгэл, Тэмүүжин нар боодогны чулуу түүнэ гээд гарсан ба буцаж орж ирэхдээ Отгонцэнгэл нь Соната-7 маркийн автомашин унасан хэдэн согтуу юм, доголон пизда минь үхсэнээ хийж амралтанд дээр ирсэн юм, замаас зайлаач гээд хэл амаар доромжиллоо. Би юм хэлсэнгүй гэж орж ирсэн. Тэгээд автомашинийг нь зурчихсан гэж нөгөөдөр нь гар утсаар холбоо барихад хэлсэн юм. Тэр шөнөдөө Отгонцэнгэл, Тэмүүжин нар болон Тэмүүжингийн танил 2 хүүхэн нь амралтан дээр хоноогүй хот руу явсан. Яг хэдэн цагийн үед явсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч Г.Отгонтэнгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...ойн булаг амралтын газар очиж амарч байх хугацаанд 19 цагийн үед амралтын газрын хашаанд явж байсан 2 залуугийн хажуугаар гарахад хөл муутай залуу нь “чи яагаад инээгээд байгаа юм, шоолоод байгаа юм уу” гэсэн бид нар өөр юм яриад явж байхад гэж хэлээд алхаад явтал араас нь нэг нь би машины чинь дугаарыг харсан шүү гэсэн, та хараад яадаг юм гээд маргаад өнгөрсөн. Тэгээд өглөө сэрээд байж байхад найз охин Энхчимэг миний машиныг эргэн тойрон, дээвэр, багаж зэргийг зурсан байсан. Тухайн амралтын газрын камерыг шүүхэд маргалдаад байсан хоёр залуугийн нэг нь машиныг зурж байгаа нь бичлэгт буусан байсан...” гэх мэдүүлэг /хх 34-35/,

Гэрч С.Оюунцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ойн булаг амралтын газар, нөхөр, нөхрийн найзууд нийлсэн 8 хүн 2 машинтай очсон. Тэгээд тэндээ 4 нь хоноод 2 эрэгтэй, 2 эмэгтэй нь шөнө 22 цагийн үед явсан. Тэгээд маргааш нь би нөхөртэйгөө, нөхрийн найз эхнэртэйгээ бид 4 гэр гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх 36-37/,

Шүүгдэгч Э.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Бид нар амралтын газар очоод би машинаас тогоо авах гээд автомашины зогсоол руу явж байтал үл таних залуу над руу гараа зангидаад далайхад нөгөө хэд нь болиулаад аваад явсан. Тэр залуу согтуу байсан. Намайг хэл амаар доромжлоод байсан залуу согтуугаар миний зурж гэмтээсэн автомашиныг тухайн үед жолоодоод хөдлөөд явсан. Би тухайн үед хөл холгочхоод доголж байсан. Би шөнө 00:00 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар луу явах болоод амралтаас гарч явахдаа өдрийн муудалцсан залуугийн сууж байсан саарал өнгийн Соната-7 маркийн автомашин зогсоол дээр байж байхаар нь газраас чулуу аваад нөгөө автомашиныг тойруулаад чулуугаар зурчхаад яваад өгсөн юм. Би тухайн үед тэр залуугаас уучлаарай гэж өчнөөн гуйсан боловч намайг зодох гээд дайраад байхад нь хамт байсан найзууд нь нөгөө залуугаа чирсээр байгаад салгаад авч явсан...” гэх мэдүүлэг /хх 32-33/,

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №17614309 дугаар үнэлгээний тайланд: “...дээвэр 95000 төгрөг, баруун урд крыло 85000 төгрөг, баруун хойд хаалга 25000 төгрөг, баруун хойд крыло 85000 төгрөг, хойд буфер 95000 төгрөг, тээшний хаалга 90000 төгрөг, зүүн хойд крыло 85000 төгрөг, зүүн хойд хаалга 95000 төгрөг, зүүн урд хаалга 95000 төгрөг, зүүн урд крыло 60000 төгрөг, капуд 70000 төгрөг, баруун урд хаалга 95000 төгрөг нийт үнэлгээний тогтоогдсон дүн 1.212.200 төгрөг...” гэх үнэлгээ /хх 43-46/,

Шүүгдэгч Э.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд би найзууд дээрээ очоод хоол унд хийж идээд орой 00:00 цагийн үед амралтын газраасаа гараад машины зогсоол дээр очсон чинь нөгөө соната загварын автомашин байж байсан. Тэгэхээр нь би уурандаа газраас чулуу аваад тэр машины эргэн тойрон, дээвэр зэрэг бүх хэсгийг нь тойруулж зураад явсан. ...Надад үнэлгээтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 53-54/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 79/, шүүгдэгч Э.О д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 92-94/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.О  нь 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ойн булаг амралтын газрын гадна зогсоол дээр байсан иргэн Б.Энхчимэгийн эзэмшлийн 97-83 УНӨ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар зурж хууль бусаар гэмтээж, 1.212.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 15-16/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-20/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-22/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх  23/, хохирогч Б.Энхчимэгийн “...2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ойн булаг амралтын газарт найз нарынхаа хамт амарч хоноод машиндаа суух гэтэл миний эзэмшлийн 97-83 УНО улсын дугаартай Соната-7 маркийн саарал өнгийн автомашиныг гадна талыг хэн нэгэн үзүүртэй зүйлээр зурж гэмтээсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх 26-29/, гэрч С.Эрдэнэсүхийн  “...Би 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр эхнэр Дөлгөөний төрсөн өдрийг найз Отгонцэнгэл, Тэмүүжин нарын хамт тэмдэглэсэн ба маргааш нь буюу 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр найз Шинээ, Оюука нартай нийлээд Ойн булаг гэх амралтанд очсон. Бид нар дөнгөж очоод амралтын газраа очоод байж байтал Отгонцэнгэл, Тэмүүжин нар боодогны чулуу түүнэ гээд гарсан ба буцаж орж ирэхдээ Отгонцэнгэл нь Соната-7 маркийн автомашин унасан хэдэн согтуу юм, доголон пизда минь үхсэнээ хийж амралтанд дээр ирсэн юм, замаас зайлаач гээд хэл амаар доромжиллоо. Би юм хэлсэнгүй гэж орж ирсэн. Тэгээд автомашинийг нь зурчихсан гэж нөгөөдөр нь гар утсаар холбоо барихад хэлсэн юм. Тэр шөнөдөө Отгонцэнгэл, Тэмүүжин нар болон Тэмүүжингийн танил 2 хүүхэн нь амралтан дээр хоноогүй хот руу явсан. Яг хэдэн цагийн үед явсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 30-31/, гэрч Г.Отгонтэнгэрийн “...ойн булаг амралтын газар очиж амарч байх хугацаанд 19 цагийн үед амралтын газрын хашаанд явж байсан 2 залуугийн хажуугаар гарахад хөл муутай залуу нь “чи яагаад инээгээд байгаа юм, шоолоод байгаа юм уу” гэсэн бид нар өөр юм яриад явж байхад гэж хэлээд алхаад явтал араас нь нэг нь би машины чинь дугаарыг харсан шүү гэсэн, та хараад яадаг юм гээд маргаад өнгөрсөн. Тэгээд өглөө сэрээд байж байхад найз охин Энхчимэг миний машиныг эргэн тойрон, дээвэр, багаж зэргийг зурсан байсан. Тухайн амралтын газрын камерыг шүүхэд маргалдаад байсан хоёр залуугийн нэг нь машиныг зурж байгаа нь бичлэгт буусан байсан...” гэх мэдүүлэг /хх 34-35/, гэрч С.Оюунцэцэгийн “...Ойн булаг амралтын газар, нөхөр, нөхрийн найзууд нийлсэн 8 хүн 2 машинтай очсон. Тэгээд тэндээ 4 нь хоноод 2 эрэгтэй, 2 эмэгтэй нь шөнө 22 цагийн үед явсан. Тэгээд маргааш нь би нөхөртэйгөө, нөхрийн найз эхнэртэйгээ бид 4 гэр гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх 36-37/, гүүгдэгч Э.О ийн  гэрчээр өгсөн “...Бид нар амралтын газар очоод би машинаас тогоо авах гээд автомашины зогсоол руу явж байтал үл таних залуу над руу гараа зангидаад далайхад нөгөө хэд нь болиулаад аваад явсан. Тэр залуу согтуу байсан. Намайг хэл амаар доромжлоод байсан залуу согтуугаар миний зурж гэмтээсэн автомашиныг тухайн үед жолоодоод хөдлөөд явсан. Би тухайн үед хөл холгочхоод доголж байсан. Би шөнө 00:00 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар луу явах болоод амралтаас гарч явахдаа өдрийн муудалцсан залуугийн сууж байсан саарал өнгийн Соната-7 маркийн автомашин зогсоол дээр байж байхаар нь газраас чулуу аваад нөгөө автомашиныг тойруулаад чулуугаар зурчхаад яваад өгсөн юм. Би тухайн үед тэр залуугаас уучлаарай гэж өчнөөн гуйсан боловч намайг зодох гээд дайраад байхад нь хамт байсан найзууд нь нөгөө залуугаа чирсээр байгаад салгаад авч явсан...” гэх мэдүүлэг /хх 32-33/, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №17614309 дугаар “...дээвэр 95000 төгрөг, баруун урд крыло 85000 төгрөг, баруун хойд хаалга 25000 төгрөг, баруун хойд крыло 85000 төгрөг, хойд буфер 95000 төгрөг, тээшний хаалга 90000 төгрөг, зүүн хойд крыло 85000 төгрөг, зүүн хойд хаалга 95000 төгрөг, зүүн урд хаалга 95000 төгрөг, зүүн урд крыло 60000 төгрөг, капуд 70000 төгрөг, баруун урд хаалга 95000 төгрөг нийт үнэлгээний тогтоогдсон дүн 1.212.200 төгрөг...” гэх үнэлгээ /хх 43-46/, шүүгдэгч Э.О ийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд би найзууд дээрээ очоод хоол унд хийж идээд орой 00:00 цагийн үед амралтын газраасаа гараад машины зогсоол дээр очсон чинь нөгөө соната загварын автомашин байж байсан. Тэгэхээр нь би уурандаа газраас чулуу аваад тэр машины эргэн тойрон, дээвэр зэрэг бүх хэсгийг нь тойруулж зураад явсан. ...Надад үнэлгээтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 53-54/ болон шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.О  нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Э.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 1.212.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Энхчимэг нь “...1.300.000 төгрөгийг авсан, өөр санал хүсэлт байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.О ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Э.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Э.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 1.212.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Э.О  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН