| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0533/Э-1 |
| Дугаар | 2021/ШЦТ/34 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
иргэдийн төлөөлөгч Г.Батзориг,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,
шүүгдэгч Б.Булгансайхан, түүний өмгөөлөгч Б.Баттулга ҮД:/2814/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баттөмөрийн Булгансайханд холбогдох эрүүгийн 2010000000490 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 аав, ээж, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын байрны 24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 16-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Боржигон овогт Баттөмөрийн Булгансайхан /РД:УС82071416/,
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Булгансайхан нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 3 дугаар орцны подвалд бусдын оёдлын цехийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч З.Жаргалын орон байрны хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн төмрөөр эвдэж, хууль бусаар нэвтэрч, нийт 1.130.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бага бус хэмжээний хохирол учруулахыг завдсан,
2. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд оршин суух хохирогч Д.Буянжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Шарп /Sharp/ брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 379.924 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
3. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны подвалд оршин суух иргэн Д.Энхтуяагийн гэрийн хаалгыг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Самсунг брэндийн зурагт, Самсунг эс-5 загварын гар утас, даралтын аппарат зэрэг эд зүйлийг авч, 600.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
4. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байрны 1 орцны подвалд оршин суух иргэн Э.Гантулгын гэрийн хаалгыг эвдэн, хууль бусаар нэвтэрч, Самсунг маркийн эс -9 загварын гар утас 1 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, захиалгаар ирсэн 3 ширхэг энгийн цамц, 2 ширхэг хар усан цэнхэр малгайтай цамц, 38 ширхэг зурагтай оймс, 2 ширхэг фудволк, пүүзэн гутал хос 1 ширхэг 3 ширхэг SSD хард /240gg/, T400I, CPU cooler 3 ширхэг, HUGA boss үнэртэй ус 1 ширхэг, Vape иж бүрэн 2 ширхэг зэрэг эд зүйлс авч, 2.365.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
5. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Саарлын 10 дугаар байрны 5 дугаар орцны подвалд оршин суух иргэн Д.Балдандоржийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч түрийвч, бичиг баримт, бэлнээр 145.000. төгрөг зэрэг эд зүйл хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,
6. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Талхны 20 дугаар орцны 3 дугаар орцонд байрлах иргэн Н.Мөнхзулын гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч кен маркийн тастагч 1 ширхэг, дрилл 1 ширхэг, хайч 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан авч, 267.200 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
7. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтай 2 дугаар гудамжны 48 тоот хашааны 13 тоотод оршин суух иргэн Н.Батбаярын хүн байнга амьдрах зориулалттай байрны хаалганы цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, Сони маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 292.500 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, 04 дүгээр байрны 02 дугаар орцны зоорины давхрын агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, иргэн Б.Мөнхтуяагийн 99 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 4.534.530 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2020 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, 11 дүгээр байрны 4 дүгээр орцны зоорины давхарт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох иргэн Ц.Төгөлдөрийн мужааны цехийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 2 ширхэг цахилгаан дрилл, 1 ширхэг зүлгүүр, 1 ширхэг цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 179.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, 15 дугаар байрны 02 дугаар орцны зоорины давхарт байрлах оёдлын үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн Б.Мөнхсайханы эзэмшлийн цехийн нэвтэрч, 5 боодол арьсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд үйл ажиллагаа явуулдаг “Уран Жаргалуут” оёдлын цехийн цоожийг эвдэн нэвтэрч 70 ширхэг үхрийн арьсан түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Дэлгэржаргалд 840.000 /найман зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
12. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн багш ажилчдын байрны 9 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж зурагт, цүнх, даалин, богтог, гинж, 4 ширхэг ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, иргэн Б.Одончимэгт 1.076.992 төгрөгийн хохирол учруулсан,
13. Мөн Б.Булгансайхан нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн багш ажилчдын байрны 16 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, үнэртэй ус, дээл, фудволк зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, иргэн С.Цогтгэрэлд 152.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6а байрны 4 дүгээр орцны подвалд байрлах иргэн Ч.Эрдэнэдэлгэрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай оёдлын цехэд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж оёдлын машин, өмд маск зэрэг эд зүйл хулгайлан авч, бусдад 553,600 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2020 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны подвалд байх иргэн Е.Буянбилэгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хөгжмийн бэлтгэлийн өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж проктер, гитар зэрэг эд зүйл хулгайлан авч, бусдад 583,920 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 2 дугаар орцны подвалд байх “ГБЭЭАХХ” СӨХ-ийн ажлын байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг компьютерын процессор хулгайлан авч, иргэн Б.Энхтуяад 168.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. Мөн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15-22 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 1 дүгээр орцны подвалын 3 тоотод иргэн Б.Алтансүхийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогчийн хэтэвчтэй 4.012.500 төгрөгийг хулгайлан авч, хохирол учруулсан,
18. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 19-20 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 3 дугаар орцны подволд байрлах “Өлзий” СӨХ-ийн ажлын байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг компьютерын процессор, 1 ширхэг дэлгэцийг хулгайлж, иргэн С.Одонцэцэгт 1.407.200 төгрөгийн хохирол учруулсан,
19. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 2 дугаар орцны 0 тоотод байх оёдлын цехийн байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монгол цамц 28 ширхэг, пальто 16 ширхгийг хулгайлан авч, иргэн Х.Батгэрэлд 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хуудаснуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах хуудасны дараах нотлох баримтуудыг хуудас бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Булгансайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нийт 19 удаагийн хулгайн үйлдэлдээ маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн 2010000000490 дугаартай хавтаст хэргээс:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 53-58-р хуудас/,
2. Хохирогч Д.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 62 хуудас/,
3. Дамно ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 71-72-р хуудас/,
4. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 80-81-р хуудас/,
5. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 87-89-р хуудас, хх-ийн 2 дугаар хавтас 20-23-р хуудас/,
6. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 98-100 хуудас/,
7. Дамно ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 122-123 хуудас/,
8. Хохирогч Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 130-131 хуудас/,
9. Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 134 хуудас/,
10. Шүүгдэгч Б.Булгансайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 152, хх-ийн 2 дугаар хавтас 20-23 хуудас/,
11. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 161-164 хуудас/,
12. Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 165-166 хуудас/,
13. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 171-173 хуудас/,
14. Хохирогч Э.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 180 хуудас/,
15. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 193, 2хх-ийн 20-23 хуудас/,
16. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 199-204 хуудас/,
17. Хохирогч Д.Балдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 206-208 хуудас/,
18. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 20-23 хуудас/
19. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 171-173 хуудас/,
20. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 231-237 хуудас/,
21. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 240-242 хуудас/,
22. Хохирогч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 250 хуудас/,
23. Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 2 дугаар хавтас 2-3 хуудас/,
24. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 20-23 хуудас /
25. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2 дугаар хавтас 28-32 хуудас/,
26. Хохирогч Н.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 46 хуудас/,
27. “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 2 дугаар хавтас 51-52 хуудас/,
28.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас 6-13 хуудас/,
29. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас 19-22 хуудас/,
30. Хохирогч Б.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас 27-29 хуудас/,
31. “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 3 дугаар хуудас 208-212 хуудас/,
32.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас 72-75 хуудас/,
33. Хохирогч С.Дэлгэржаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас 79-80 хуудас/,
34. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас 81-86 хуудас/,
35. “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 3 дугаар хуудас 208-212 хуудас/,
36.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас 129-123 хуудас/,
37. Хохирогч Д.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас 135-136 хуудас/,
38. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас 145-152 хуудас/,
39. “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 3 дугаар хуудас 204-205 хуудас/,
40.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас 165-169 хуудас/,
41. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас 171-174 хуудас/,
42. Хохирогч Ч.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас 176-177 хуудас/,
43. Гэрч Б.Балчингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас 179 хуудас/,
44. “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 3 дугаар хуудас 200-201 хуудас/,
45. Хохирогч Ч.Эрдэнэдэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтас 11 хуудас/,
46. “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 4 дүгээр хавтас 17-18 хуудас/,
47. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дүгээр хавтас 42-45 хуудас/,
48. Хохирогч Е.Буянбилэгийн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтас 58 хуудас/,
49. “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 4 дүгээр хавтас 65-66 хуудас/,
50.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дүгээр хавтас 92-97 хуудас/,
51. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хавтас 98 хуудас/,
52. Хохирогч Б.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтас 164-165 хуудас/,
53. Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...нийт 1.067.992 төгрөг” гэх /хх-ийн 4 дүгээр хавтас 122-124 хуудас/,
54. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтас 124 хуудас/,
56.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дүгээр хавтас 140-150 хуудас/,
57. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хавтас 152 хуудас/,
58. Хохирогч С.Цогтгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтас 156-157/,
59. “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 4 дүгээр хавтас 174-175 хуудас/,
60.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хавтас 6-10 хуудас/,
61. Хохирогч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 16-17 хуудас/,
62. Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 5 дугаар хавтас 20-21 хуудас/,
63.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хавтас 59-63 хуудас/,
64. Хохирогч Б.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 70-71 хуудас/,
65. Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 5 дугаар хавтас 99-100 хуудас/,
66.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хавтас 121-125 хуудас/,
67. Хохирогч С.Одонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 132-134 хуудас/,
68. Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 5 дугаар хавтас 151-152 хуудас/,
69. Гэрч Л.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 137-138 хуудас/,
70.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хавтас 170-173 хуудас/,
71. Хохирогч Х.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 177-182 хуудас/,
72. Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 5 дугаар хавтас 193-194 хуудас/,
73. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 3-7 хуудас/,
74. Хохирогч З.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 9-12 хуудас/,
75. “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №ХУД007 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 16 хуудас/,
76. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 25-31 хуудас/,
77. Эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1 дүгээр хавтас 33-35 хуудас/,
78. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эвдэгч багажийн гэрэл зураг /хх-ийн 1 дүгээр хавтас 36-37 хуудас/,
79. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 44, хх-ийн 2 дугаар хавтас 20-21 хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Булгансайханд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж Б.Булгансайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаар шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч Б.Булгансайхан нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ний хооронд нийт 19 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай байрны хаалгыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр эвдэн хууль бусаар нэвтэрч, нэр бүхий хохирогч нарт нийт 21.541.066 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. 2020 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны подвалд байх иргэн Е.Буянбилэгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хөгжмийн бэлтгэлийн өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж проктер, гитар зэрэг эд зүйл хулгайлан авч, бусдад 583,920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дүгээр хавтас 42-45 хуудас/,
1.2. Хохирогч Е.Буянбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 07 цагийн орчимд ирэхэд хаалга эвдэрсэн бэлтгэлийн өрөөнөөс Яамаха брэндийн гитар, Касио брэндийн проктер зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтас 58 хуудас/,
1.3. “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...Цагаан өнгийн проктер 400.000 төгрөг, Цагаан өнгийн Касио брэндийн проктер 120.000 төгрөг, Яамаха брэндийн 4 утастай цэнхэр өнгийн гитар 63.920 төгрөг, нийт 583.920 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-ийн 4 дүгээр хавтас 65-66 хуудас/,
2. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 2 дугаар орцны подвалд байх “ГБЭЭАХХ” СӨХ-ийн ажлын байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг компьютерын процессор хулгайлан авч, иргэн Б.Энхтуяад 168.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хавтас 6-10 хуудас/,
1.2. Хохирогч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ээрмэлийн 13 дугаар байрны 2 дугаар орцны подвалд байрлах “ГБЭЭАХХ” СӨХ-ийн ажлын байрнаас 14 цаг өнгөрч байхад гарсан. Улмаар 07 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд ажлын байранд хулгай орж, Делл брэндийн процессор, том Мерси шоколад, хуудсыг нь уусан виски алдагдсан байсан. Алдагдсан гэх процессорт ажлын бүх мэдээлэл байгаа. ...13 цагийн үед нэг танихгүй хүн түрээслэх подвал байгаа юу гэж асуусан. Ямар нэг сэжиглэж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 16-17 хуудас/,
1.3. Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...Делл маркийн процессор 168.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 5 дугаар хавтас 20-21 хуудас/,
3. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд үйл ажиллагаа явуулдаг “Уран жаргалуут” оёдлын цехийн цоожийг эвдэн нэвтэрч 70 ширхэг үхрийн арьсан түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Дэлгэржаргалд 840.000 /найман зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
3.1.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хавтас 72-75 хуудас/,
3.2. Хохирогч С.Дэлгэржаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр танай өрөө гэрэлгүй хаалга онгорхой байна гэж ярьсан, нийт 70 ширхэг монгол үхрийн арьсаар хийсэн түрийвчнүүд алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтас 79-80 хуудас/,
3.3. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд : “...Хар ногоон өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн 2 гараа куртикнийхээ халаасанд хийсэн байдалтай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 22 дугаар байрны 1 дүгээр орц руу ороод баруун гартаа улаан өнгийн уут мэт зүйл бариад гарав...” гэх тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хавтас 81-86 хуудас/,
3.4. “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...Монгол үхрийн арьсан казак дугуй хээтэй түрийвч нэгжийн үнэ 12.000, 70 ширхэг түрийвч нийт 840.000 төгрөгөөр үнэлэгдэв... “ гэх тайлан /хх-ийн 3 дугаар хавтас 91-92 хуудас/,
4. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд оршин суух хохирогч Д.Буянжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 32 инчийн Шарп /Sharp/ брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 379.924 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
4.1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 53-58 хуудас/,
4.2. Хохирогч Д.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай гэрээс тухайн үед 32 инчийн Шарп брэндийн зурагт хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 62 хуудас/,
4.3. Дамно ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Шарп маркийн “Шарп” брэндийн 32 инчийн зурагт нийт 379.924 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 71-72 хуудас/,
4.4. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын эхээр одоо өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн зүүн зүг рүү харсан орцтой шар 4 давхар байрны хамгийн урд хуудасны орцны подвал руу орж нэг цоожтой байсан айлын цоожийг нь төмрөөр хөшиж эвдэн ороод 32 инчийн хар өнгийн зурагтыг хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 80-81 хуудас/,
4.5. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, .. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус дүүргийн 6-р байрны 1-р орцны подвалд байрлах хаалганы цоожийг эвдэж 32 инчийн “Шарп” брэндийн зурагтыг хулгайлаад зам дагуу явж байгаад танихгүй хүнд 120.000 төгрөгөөр өгсөн... “ гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 87, хх-ийн 2 дугаар хавтас 20-23 хуудас/,
5. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 2 дугаар орцны 0 тоотод байх оёдлын цехийн байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч монгол цамц 28 ширхэг, пальто 16 ширхгийг хулгайлан авч, иргэн Х.Батгэрэлд 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
5.1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хавтас 170-173 хуудас/,
5.2. Хохирогч Х.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн “..2020 оны 04 дүгэр сарын 01-ний 17 цагт ажлаа тараад эгч Энхзулын хамт гараад гэртээ харьсан. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 02-ны 22 цагийн үед нөхрийн хамт оёдлын цехээ шалгах гээд ирсэн. Тэгтэл цехийн хаалга онгорхой, хаалганы цоож байхгүй байсан. ...тэгээд бид хоёр өрөөн дотор материал байдаг өрөөний цоож байхгүй эвдэрчихсэн байсан. Тэгээд 102-т мэдэгдсэн. Хананд өлгөөтэй байсан 27 ширхэг эрэгтэй, эмэгтэй цамц, ууттай байсан хувцаснаас 53 ширхэг байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 177-182 хуудас/,
5.3. “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...Эрэгтэй, эмэгтэй хүний Монгол цамц нэгжийн үнэ 54.500 төгрөг, 28 ширхэг цамц 1.526.000 төгрөг, эмэгтэй хагас ноолууран пальто нэгжийн үнэ 60.000 төгрөг, 16 ширхэг пальто 1.024.000 төгрөг, нийт 2.550.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх /хх-ийн 5 дугаар хавтас 193-194 хуудас/
6. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны подвалд оршин суух иргэн Д.Энхтуяагийн гэрийн хаалгыг эвдэн. хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Самсунг брэндийн зурагт, Самсунг эс-5 загварын гар утас, даралтын аппарат зэрэг эд зүйлийг авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
6.1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 98-100, 15-19 хуудас/,
6.2. “Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “...Самсунг брэндийн 42 инчийн зурагт 496.000 төгрөг, даралтын аппарат 39.000 төгрөг, Самсунг эс-5 загварын гар утас 65.000 төгрөг, нийт 600.000 төгрөг...“ гэх үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 122-123 хуудас/,
6.3. Хохирогч Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээсээ 15 цаг өнгөрч байхад хүү Мөнхболдын хамт цоожлоод гарсан, тэгээд 19 цагийн үед ирэхэд гэрийн хаалга дэлгээстэй байсан, ороод харангуут том өрөөнд байсан зурагт байхгүй эд хогшлыг ухсан байдалтай гал тогоонд байсан миний Самсунг эс-5 маркийн гар утас, даралтын аппарат 1 ширхэг байхгүй алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 130-131 хуудас/,
6.4. Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхболдын мөрдөн байцаалтад өгсөн “...Гэрт орох үед хаалга онгорхой байхаар нь ороход том өрөөнд байсан зурагт байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 134 хуудас/,
6.5. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р байрны подвалд байрлах хаалганы цоожийг эвдэлж 42 инчийн самсунг брэндийн зурагт хулгайлж 100 айлд очиж замд таарсан 50 орчим настай эрэгтэй, эмэгтэй хүн 160.000 төгрөгт өгсөн. Одоо тэр хүнээ танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 152, хх-ийн 2 дугаар хавтас 20-23 хуудас/,
7. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Талхны 20 дугаар орцны 3 дугаар орцонд байрлах иргэн Н.Мөнхзулын гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч кен маркийн тасдагч 1 ширхэг, дрилл 1 ширхэг, хайч 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
7.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 231-237 хуудас/,
7.2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны 3 дугаар орцны подвал руу хар ногоон өнгийн куртик, хар өнгийн саравчтай малгайтай, цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн ултай хар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн ороод, гарав..” гэх тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 240-242 хуудас/,
7.3. Хохирогч Н.Мөнхзулын: “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Талхны 20 дугаар байрны 3 дугаар орцны подвалд байрлах төмрийн цехдээ ажиллаж байгаад цайндаа 15 цаг 50 минутын орчим үдийн цайгаа уухаар гараад буцаад 17 цагийн орчимд иртэл цехийн хаалгыг эвдээд хулгай орж 2020 оны 01 дүгээр сард 50.000 төгрөгөөр авсан улаан өнгийн кен брэндийн цахилгаан дрилл, улаан өнгөтэй кен брэндийн тасдагч мөн 2020 оны 01 сард 50.000 төгрөгөөр авч байсан, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 200.000 төгрөгөөр авч байсан ногоон саарал өнгийн ноос хяргагч машин 1 ширхэг зэрэг зүйл алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 250 хуудас/,
7.4. “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн “...Кен нэртэй тасдагч 33.600 төгрөг, кен нэртэй дрилл 33.600 төгрөг, ноос хяргадаг хайч 200.000 төгрөг, нийт 267.200 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 2 дугаар хавтас 2-3 хуудас/,
7.5. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 дугаар хороо Талхны 60 дугаар байр орцны нойл давхарт байрлах зүүн гар хуудасны мухрын хаалга цоожтой байхаар нь гадаа байсан арматуран төмрийг авч тус хаалганы цоожийг цохиж онгойлгож дотроос нь тасдагч 1 ширхэг, дрилл 1 ширхэг, хайч 1 ширхэг аваад барс зах дээр явж байгаа нэг эрэгтэй хүнд 30.000 төгрөгөөр өгсөн. Хийсэн хэргээ хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 20-23 хуудас /
8. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн багш ажилчдын байрны 9 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж зурагт, цүнх, даалин, богтого, гинж, 4 ширхэг ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч, иргэн Б.Одончимэгт 1.076.992 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
8.1.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дүгээр хавтас 94-99 хуудас/,
8.2. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...бараан өнгийн цагаан логотой саравчтай малгайтай, хар өнгийн маск зүүсэн, ногоон өнгийн хүрэмтэй, дотуураа бараан өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, бараан өнгийн пүүзэн гуталтай эрэгтэй хүн гартаа гялгар ууттай эд зүйл барьчихсан хойшоо явж байгаад бичлэгийн 00:20 секундэд хар өнгийн зурагт барьчихсан явав...” гэх тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хавтас 100 хуудас/,
8.3. Хохирогч Б.Одончимэгийн “...Би өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрээсээ Эрдэнэчимэгийн хамт гараад ажилдаа явсан. Би ажлаа тараад явж байх үед манай эгч Эрдэнэчимэг утсаар гэрт хулайг орсон байна гэж хэлсэн. Би замдаа цагдаад дуудлага өгсөн. ...Philips брэндийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний урт оосортой хар өнгийн цүнх, хөөрөгний даалин, богтого, гинж зэргийг алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтас 106-107 хуудас/,
8.4. Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...Philips брэндийн 42 инчийн зурагт 439.992 төгрөг, Хар өнгийн Michael Kors брэндийн эмэгтэй хүний цүнх 72.000 төгрөг, Дунд мана чулуу болон үнэт чулууг мөнгөөр бөгжилж шигтгэсэн хөөрөгний даалин 350.000 төгрөг, Хаан, хатан сүйх хээтэй богтого 54.000 төгрөг, монетон гинж 117.600 төгрөг, нийт 1.067.992 төгрөгөөр үнэлэгдэв... “ гэх /хх-ийн 4 дүгээр хавтас 122-124 хуудас/,
8.5. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад өгсөн “...Би тухайн өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг олон улсын сургуулийн хойно байрлах найзындаа очих гээд явж байгаад тухайн оюутны байр руу ороод зүүдэг цоожтой өрөөг гадаа үүдэн дээр байсан төмрөөр хөшөөд онгойлгоод дотроос нь зүүн талын хана хэсэгт байсан ЛСД загварын 42 инчийн хар өнгийн зурагтыг хулгайлсан. Тухайн зурагтыг такси барьж буцаж ирээд 100 айл орчимд үл таних хүнд 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтас 124 хуудас/,
9. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн багш ажилчдын байрны 16 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж, үнэртэй ус, дээл, фудволк зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, иргэн С.Цогтгэрэлд 152.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
9.1.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дүгээр хавтас 140-150 хуудас/,
9.2. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хавтас 154 хуудас/,
9.3. Хохирогч С.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би уг байрнаас 2020 оны 04 сарын 05 ны орой 20 цагаас 21 цагийн үед уг амьдардаг байрандаа хамгийн сүүлд ирж юм авчхаад тэрнээс хойш огт ирээгүй байж байгаад харин орой манай түрээсэлдэг байрны хажуу хуудасны 9 номерт амьдардаг Одончимэг нь 22 цагийн үед танай гэрийн цоож онгорхой байна чи гэрээ онгорхой орхисон юм уу танай шкаф онгорхой байна гэж хэлэхээр нь би тийм онгорхой орхисон зүйл байхгүй гээд шууд ирээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтас 156-157/,
9.4. Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...Coach брэндийн үнэртэй ус 74.000 төгрөг, Ивээл брэндийн цэнхэр өнгийн дээл 39.000 төгрөг, Smoke брэндийн саарал өнгийн фудволк 39.000 төгрөг, нийт 152.000 төгрөгөөр үнэлэгдэв... “ гэх /хх-ийн 4 дүгээр хавтас 174-175 хуудас/,
10. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, 15 дугаар байрны 02 дугаар орцны зоорийн давхарт байрлах оёдлын үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн Б.Мөнхсайханы эзэмшлийн цехийн нэвтэрч, 5 боодол арьсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
10.1.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хавтас 129-123 хуудас/,
10.2. Хохирогч Д.Мөнхсайханы “...Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 15 дугаар байрны подвалд арьсан эдлэлийн оёдлын цехээс 5 боодол 50 ширхэг арьс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтас 135-136 хуудас/,
10.3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байрны 2 дугаар орцноос хар өнгийн малгайтай, хар цагаан өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, цагаан ултай хар өнгийн гуталтай эрэгтэй хүн хуйлж ороосон байдалтай зүйлийг хоёр гараараа барьж тэврэн гарч ирэв. Саарал өнгийн марк тодорхойгүй тээврийн хэрэгслийн ард талын зорчигч хэсгийн хаалгыг онгойлгон хуйлж ороосон зүйлээ тавьж жолоочийн талын эсрэг суудалд суув...” гэх тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хавтас 145-152 хуудас/,
10.4. “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...Арьсан түүхий эдлэл ширхгийн үнэ 250.000 төгрөг, 5 боодол арьсан эдлэл нийт 1.250.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-ийн 3 дугаар хавтас 204-205 хуудас/,
11. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 19-20 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 3 дугаар орцны подвалд байрлах “Өлзий” СӨХ-ийн ажлын байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг компьютерын процессор, 1 ширхэг дэлгэцийг хулгайлж, иргэн С.Одонцэцэгт 1.407.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
11.1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хавтас 121-125 хуудас/,
11.2. Хохирогч С.Одонцэцэгийн “...Өнөөдөр 19 цагийн үед манай ажлын байрны хаалгыг хөшиж хулгай орж 2 ширхэг процессор 1 ширхэг дэлгэц хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 132-134 хуудас/,
11.3. Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...Asus i5 mga брэндийн процессор 513.600 төгрөг, марк загвар тодорхойгүй компьютер 380.000 төгрөг, нийт 839.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 5 дугаар хавтас 151-152 хуудас/,
11.4. Гэрч Л.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манайх 5 дугаар байрны подвалд амьдардаг. Өнөөдөр би 19 цаг 20 минутын гэрээсээ гарч 6 дугаар байрны хогоо 54-р байрны хогийн цэгт хийчхээд хогоо ачуулаад пункерээ цэвэрлээд ойролцоогоор 20 цагийн орчимд гэртээ орж ирэхэд манай СӨХ-ийн даргын хаалга болон хажуугийн давсны үйлдвэрийн хаалгыг хөшиж онгойлгож хулгай орсон байхаар нь даргыг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 137-138 хуудас/,
12. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо. 32 дугаар байрны 1 орцны подвалд оршин суух иргэн Э.Гантулгын гэрийн хаалгыг эвдэн, хууль бусаар нэвтэрч, Самсунг маркийн эс -9 загварын гар утас 1 ширхэг нөүтбүүк 1 ширхэг, захиалгаар ирсэн 3 ширхэг энгийн цамц, 2 ширхэг хар усан цэнхэр малгайтай цамц, 38 ширхэг зурагтай оймс, 2 ширхэг фудволк, пүүзэн гутал хос 1 ширхэг 3 ширхэг SSD хард /240дд/, Т400L, CPU cooler 3 ширхэг, HUGA boss үнэртэй ус 1 ширхэг, Vape иж бүрэн 2 ширхэг зэрэг эд зүйлс авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
12.1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 161-164 хуудас/,
12.2. Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байрны 1 дүгээр орцноос хар бараан өнгийн хувцастай цүнх гэмээр юм үүрсэн гүйж гараад, ертөнцийн зүгээр урд зүг рүү гүйв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 165-166 хуудас/,
12.3. “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны “...Самсунг эс-9 загварын гар утас 750.000 төгрөг, загвар тодорхойгүй нөүтбүүк 350.000 төгрөг, цамц нэгжийн үнэ 25.000 төгрөг, 3 ширхэг цамц нийт 75.000 төгрөг, хар усан цэнхэр малгайтай цамц 2 ширхэг 50.000 төгрөг, 38 ширхэг зурагтай оймс 95.000 төгрөг, 2 ширхэг фудволк 30.000 төгрөг, пүүзэн гутал хос 1 ширхэг 80.000 төгрөг, 3 ширхэг SSD хард 390.000 төгрөг, T400I CPU cooler 45.000 төгрөг, “HUGA” boss үнэртэй ус 200.000 төгрөг, Vape иж бүрэн 2 ширхэг 300.000 төгрөг, хар өнгийн түрийвч 30.000 нийт 2.365.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 171-173 хуудас/,
12.4. Хохирогч Э.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний түрээсэлж байгаа подвалын хаалганы цоожийг эвдэж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15 цаг 20 минутаас 17 цаг 10 минутын хооронд хулгай орж Самсунг маркийн эс -9 загварын гар утас 1 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, захиалгаар ирсэн 3 ширхэг энгийн цамц, 2 ширхэг хар усан цэнхэр малгайтай цамц, 38 ширхэг зурагтай оймс, 2 ширхэг фудволк, пүүзэн гутал хос 1 ширхэг 3 ширхэг SSD хард /240gg/, T400I, CPU cooler 3 ширхэг, HUGA boss үнэртэй ус 1 ширхэг, Vape иж бүрэн 2 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 180 хуудас/,
12.5. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ...2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо 32-р байрны 1-р орцны подвалд байрлах хаалганы цоожийг эвдэж нөүтбүүк ширээ нь дээр байхаар нь аваад шкаф нь дээр эрээн судалтай хар өнгийн цүнхэнд хийгээд замаар явж байгаа хүнд нөүтбүүкийн 30.000 төгрөгөөр өгсөн. Тус цүнхэнд оймс байсан хараагүй тэгээд тэр чигээр нь хар цүнхийн хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 193, хх-ийн 2 дугаар хавтас 20-23 хуудас/,
13. 2020 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, 11 дүгээр байрны 4 дүгээр орцны зоорийн давхарт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох иргэн Ц.Төгөлдөрийн мужааны цехийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 2 ширхэг цахилгаан дрилл, 1 ширхэг зүлгүүр, 1 ширхэг цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 179.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
13.1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хавтас 165-169 хуудас/,
13.2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хар саравчтай малгай, ногоон өнгийн малгайтай богино куртик, бараан өнгийн өмдтэй, улны өсгийн хэсэгтээ цагаан өнгийн оруулгатай хар өнгийн гуталтай баруун гартаа хар өнгийн дөрвөлжин бариултай цүнх, зүүн гартаа улаан шаргал өнгийн дөрвөлжин бариултай цүнх тус тус барьсан 30-35 орчим насны эрэгтэй хүн төв зам дагуу хашааны зүүн талд барьж явсан эд зүйлүүдээ тавиад төв зам руу явав. Цагаан өнгийн улсын дугаар харагдахгүй тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээгээр явж зогсоод газар тавьсан байсан эд зүйлээ аван жолооч талын арын хаалгыг онгойлгож суугаад явав...” гэх тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хавтас 171-174 хуудас/,
13.3. Хохирогч Ч.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өнөөдөр 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа ирээгүй “...утсаар танай мужааны өрөөний хаалга онгорхой байна “ гэж хэлсэн өрөөний цоожийг эвдсэн байсан дотроос нь хар шар өнгийн танкан зүлгүүр, цохилттой дрилл, гар дрилл, хар өнгийн арьсан цүнх зэрэг алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтас 176-177 хуудас/,
13.4. Гэрч Б.Балчингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Анх суухдаа өөрийгөө "би мужаан хийдэг юм аа” гэж танилцуулсан Би айлд тавилга хийсэн юм аа тухайн айл 1200000 төгрөгөөр тохироод 300.000 төгрөг өгөөд бусад мөнгийг нь хулхидуулчихлаа гэсэн. Тэгээд би багажаа аваа явж байгаа юм аа гэж байсан. Би тавилгаа хэдүүлээ хийдэг юм бэ дээ гэсэн чинь би 2 уулаа хийдэг юм аа гэж байсан. Мөн би эхнэртэй нэг 2 ой гарантай охинтой гэж бас ярьж байсан, хүүхэд маань эхнэрийн нэр дээр байдаг, эхнэр маань өөр хүнтэй явалддаг барьдаг гээд байсан, мөн хөдөө уурхай дээр очиж харуул хамгаалагчаар ажилладаг юм билүү гээд сонин сонин зүйл яриад л байсан. Мөн ээжтэй, дүүтэй гээд гэж яриад би хүнээс мөнгө авч өгөх ёстой байгаа юм аа гээд л ярьж байсан. 100 айлын тэнд буух газраа буучхаад авч явсан эд зүйлээ түр үлдээгээд мөнгө олж ирэхээр орж ирсэн тал руугаа буюу ертөнцийн зүгээр баруун тийшээ явган алхаад буусан тэгээд 5-10 минут орчим болоод л бэлэн 10.000-ын дэвсгэрт бариад ирсэн. Тэгэхээр нь би задалж чадахгүй, над руу шилжүүлж болохгүй юу гэсэн чинь өөрөө дахин явган яваад задлуулаад 3500 төгрөг аваад орж ирсэн тэгээд юм аа аваад үлдсэн. Би цааш хөдөлсөн” гэх мэдүүлэг /3хх-ийн 179 хуудас/,
13.5. “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...Зүлгүүр 68.000 төгрөг, дрилл 45.000 төгрөг, гар дрилл 27.000 төгрөг, цүнх 39.000 төгрөг, нийт 179.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 3 дугаар хавтас 200-201 хуудас/,
14. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, 04 дүгээр байрны 02 дугаар орцны зоорийн давхрын агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, иргэн Б.Мөнхтуяагийн 99 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 4.534.530 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
14.1.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас 6-13 хуудас/,
14.2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн малгайтай цамц, түүн дээр “1959 CWAS” гэсэн цагаан өнгийн бичиглэл бүхий цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй 4 дүгээр байрны орцны хаалгануудыг татаж үзнэ. Подвал руу ороод гарч ирэхдээ хайрцагтай эд зүйл тэврэн гарч ирнэ. Тэвэрсэн эд зүйлээ машиндаа ачаад дахин ороод гарч ирэхдээ шуудайтай эд зүйл үүрэн, нөгөө гартаа хайрцагтай эд зүйл барин гарч ирж машиндаа ачаад явав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас 19-22 хуудас/,
14.3. Хохирогч Б.Мөнхтуяагийн “...Манайх гэр бүлээрээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завьяа худалдааны төвийн урд талд жижиглэнгээр хүнсний болон бусад жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн худалдаалах ажил эрхлээд 10 гаруй жил болж байна манайх худалдаалдаг бараануудаа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 4 дүгээр байрны 02 дугаар орцны подвалыг агуулахын зориулалтаар ашиглаж хадгалдаг байсан. Тус агуулахад 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хаалганы цоожийг эвдэн хулгай орж бараа бүтээгдэхүүнүүд алдагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтас 27-29 хуудас/,
14.4. “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...нийт 99 нэр төрлийн хүнсний болон ахуйн хэрэглээний бараа 4.534.530 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-ийн 3 дугаар хавтас 208-212 хуудас/,
15. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтай 2 дугаар гудамжны 48 тоот хашааны 13 тоотод оршин суух иргэн Н.Батбаярын хүн байнга амьдрах зориулалттай байрны хаалганы цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, Сони маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 292.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
15.1. Хэргийн газарт үзлэг хийсэн “..Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтайн 2-48 тоот хашаан доторх нийтийн байрны 2 дугаар давхрын зүүн тийш харсан 13 тоот хаалгыг Н.Батбаяр онгойлгож өгөв .. зурагт алга болсон гэх зурагтын тавиур дээр байсан гэх хэсгийг 46 гэж дугаарлав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2 дугаар хавтас 28-32 хуудас/,
15.2. Хохирогч Н.Батбаярын “...Өглөө 8 цагийн үед гэрээсээ гарч ажилдаа яваад орой 20 цагийн орчим найз Амарсайханы хамт гэртээ ирэхэд манай өрөөний хаалганы гадна хуудасны цоож байхгүй байхаар нь хаалгаа онгойлгоод ортол Сони загварын 32 инчийн ЛСД зурагт байхгүй болсон байсан,..зурагтаа 300.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 46 хуудас/,
15.3. “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний “...Сони загварын 32 инчийн ЛСД зурагт 292.500 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх тайлан /хх-ийн 2 дугаар хавтас 51-52 хуудас/,
16. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Саарлын 10 дугаар байрны 5 дугаар орцны подвалд оршин суух иргэн Д.Балдандоржийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч түрийвч, бичиг баримт, бэлнээр 145.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:
16.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 199-204 хуудас/,
16.2. Хохирогч Д.Балдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн урд хуудасны Саарлын 10 дугаар байрны 5 дугаар орцны подвалд эхнэр С.Амгалангийн хамт оёдлын газар ажиллуулдаг юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим оёдлын газар дээрээ ширээн дээр өөрийн түрийвчээ тавиад гадагшаа гарч машинаа угааж байгаад 17 цагийн үед буцаад оёдлын газар руу ортол хаалгыг нь эвдээд хулгайч орсон байсан. Тэгээд доторх эд зүйлсийг нь онгичоод ширэн дээр байсан миний түрийвчийг хулгайлаад аваад явсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Миний түрийвчинд 145.000 төгрөг, иргэний үнэмлэх, Хаан, Төрийн банкны карт зэрэг эд зүйлс байсан. Гэтэл маргааш нь нэг танихгүй дугаараас эмэгтэй хүн залгаад таны түрийвч, бичиг баримтыг оллоо 120 мянгатын явган хүний гүүрэн гарцын хогийн саванд байна гэхээр нь яваад очтол миний түрийвч бичиг баримт хогийн саванд байсан. Харин дотор нь 145.000 төгрөг, хоёр банкны карт алга болсон байсан, ...түрийвчээ 30.000 төгрөгөөр үнэлж байна, Хаан банкны картаа буцааж авсан болохоор гомдолгүй, угийн ашигладаггүй байсан юм, түрийвчээ буцааж авсан хулгайчаас 145.000 төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 206-208 хуудас/,
16.3. Шүүгдэгч Б.Булгансайханы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 03-ны Хан-Уул дүүргийн саарал 10-р байрны 5 дугаар орцны подвалд ороод цоожтой хаалга байхаар нь хаалганы цоожийг тухай орцонд байсан арматурын төмөр-өөр цохиж онгойлгож ороод зүүн гар хуудасны ширээ нь дээр арьс нь эрэгтэй хүний түрүүвч байхаар нь аваад тус түрүүвч нь дотор 145.000 төгрөг, карт, иргэний үнэмлэх байсан. Мөнгийн аваад түрүүвчийн хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 20-23 хуудас/
16.4. “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны “...хар өнгийн түрийвч 30.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 171-173 хуудас/,
17. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6а байрны 4 дүгээр орцны подвалд байрлах иргэн Ч.Эрдэнэдэлгэрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай оёдлын цехэд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж оёдлын машин, өмд маск зэрэг эд зүйл хулгайлан авч, бусдад 553,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
17.1.Хохирогч Ч.Эрдэнэдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цайндаа орчхоод буцаж ирэхэд цехийн цоожийг эвдээд дотроос нь 30 ширхэг жинсэн өмд, эсгүүрийн машин, 120 ширхэг даавуун маск алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хавтас 11 хуудас/,
17.2. Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “... Оёдлын машин 193.600 төгрөг, өмд нэгжийн үнэ 8000 төгрөг, 30 ширхэг өмд нийт 240.000 төгрөг, даавуун маск нэгжийн үнэ 1200 төгрөг, 120 ширхэг маск нийт 120.000 төгрөг, нийт 553.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 4 дүгээр хавтас 17-18 хуудас/,
18. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15-22 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 1 дүгээр орцны подвалын 3 тоотод иргэн Б.Алтансүхийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогчийн хэтэвчтэй 4.012.500 төгрөгийг хулгайлан авч, хохирол учруулсан болох нь:
18.1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар хавтас 59-63 хуудас/,
18.2. Хохирогч Б.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн “...Орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганууд онгойчихсон. Доторх эд зүйлийг нь ухсан байдалтай байсан. миний түрийвч, дотор нь 1.300 доллар, 200.000 гаран төгрөг, 100 ион, 20 евро байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хавтас 70-71 хуудас/,
18.3. Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...LV брэндийн хэвтэвч нийт 125.100 төгрөг “ гэх /хх-ийн 5 дугаар хавтас 99-100 хуудас/,
19. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 3 дугаар орцны подвалд бусдын оёдлын цехийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч З.Жаргалын орон байрны хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн төмрөөр эвдэж, хууль бусаар нэвтэрч, нийт 1.130.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бага бус хэмжээний хохирол учруулахыг завдсан болох нь:
19.1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 3-7 хуудас/,
19.2. Хохирогч З.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 3 дугаар байрны 3 дугаар орцонд байрлах оёдлын цехдээ байж байгаад охины хамт гарч яваад 15 цагийн орчим буцаж ажлын гадаа ирэхэд орцны подвалоос нэг залуу гараад ирсэн тэгээд би юун хүн бэ гэж асуухад эгчээ оёдол ажиллаж байгаа юу гэж надаас асуусан, тэгсэн охин маань ажлын хаалга онгорхой байна гээд нөгөө залуугийн араас гүйсэн, тэгээд өөр нэг залуу гуйгаад тэр хүнийг бариулсан байсан, манайхаас Урбин шигтгээтэй зоос гоёлын 4 хослол мөнгөн гинж, навчин цэцгэн мөнгөн зүүлт, түрийвч, сувдан зүүлт, ундрам зүүлт, 2 сим хийдэг ногоон өнгийн гар утас, эс-7 маркийн гар утас, шигтгэдэг мөнгөн ээмэг, 1 гр орчим цаасанд боосон байсан монет, охины гинж зэрэг эд зүйл авсан байсан, үүдний хаалганы цоожийг эвдэлсэн байсан, ...алдсан эд зүйлээс хэлхээтэй байсан мөнгөн гинж, ээмэг, кулон аваагүй бусдыг нь бол авсан, тэр залуу хойноос нь хөөгөөд замдаа хаясан юм шиг байна лээ, манай охин Уянга тухайн үед жирэмсэн байсан болохоор гүйцэж барьж чадахгүй болохоор замд таарсан залууг гуйсан юм байна лээ, одоо тэр залууг танихгүй тухайн үед барьж өгчхөөд яваад өгсөн манай охин саяхан төрөөд Завхан аймагт хөдөө сүлжээгүй газар байгаа, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд суух боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 9-12 хуудас/,
19.3. “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “...Самсунг эс-7 загварын гар утас 160.000 төгрөг, Point гар утас 45.000 төгрөг, Монетан гинж грамм тодорхойгүй 100.000 төгрөг, мөнгөн гинж грамм тодорхойгүй 60.000 төгрөг, мөнгөн ээмэг 1 хос 50.000 төгрөг, сувдан зүүлт 200.000 төгрөг, Ундрам хүзүүний зүүлт 80.000 төгрөг, мөнгөн гинж кулон хос 280.000 төгрөг, гинж /рубин/ 70.000 төгрөг, мөнгөн гинж сувдан шигтгээтэй 60.000 төгрөг, арьсан түрийвч 15.000 төгрөг, цоож 10.000 төгрөг зэрэг нийт 1.130.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан” /хх-ийн 16 хуудас/,
19.4. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25-31 хуудас/,
19.5. Эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1 дүгээр хавтас 33-35 хуудас/,
19.6. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эвдэгч багажийн гэрэл зураг /хх-ийн 36-37 хуудас/,
19.7. Шүүгдэгч Б.Булгансайханы “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ...2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 3 дугаар байрны 3 орцны подвалд цоожтой байхаар биедээ авч явж байсан төмрөөр гөжиж онгойлгоод дотроос нь Самсунг эс-7 гар утас, монетан гинж нэг ширхэг, мөнгөн гинж нэг ширхэг, мөнгөн ээмэг 1 хос хүзүүний зүүлт 2 ширхэг, мөнгөн хослол, ягаан өнгийн арьсан хэтэвч, кулон 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж байгаад газар дээрээ баригдсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 44, 2хх-ийн 20-21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Прокуророос шүүгдэгч Б.Булгансайханы 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 3 дугаар орцны подвалд бусдын оёдлын цехийн үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч З.Жаргалын орон байрны хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн төмрөөр эвдэж, хууль бусаар нэвтэрч, нийт 1.130.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар давхар зүйлчилж ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Булгансайханд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182 дугаартай яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах прокурорын тогтоолд /хэргийн 6-р хавтас 25-30-р хуудас/ хохирогч З.Жаргалын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар давхар зүйлчилснийг зөвшөөрөхгүй талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч зөвтгөх зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон, гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй байдаг.
Шүүгдэгч Б.Булгансайхан нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ний хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт 19 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байр болон орон сууцны подвалд байрлах оёдлын цех мэтчилэн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтрэх үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэхээр тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмрийг ашиглан хаалгыг эвдэн орж эд хөрөнгийг хулгайлсан байдлаас дүгнэхэд тэрээр шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлээр үйлджээ.
“Байнга” гэдэг үгийн үг зүйн тайлбарыг авч үзвэл тогтмол, давтагдсан шинжийг илэрхийлдэг бол хууль зүйн нэр томьёонд гурав ба түүнээс дээш удааг тодорхойлдог.
Иймд шүүгдэгч Б.Булгансайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Булгансайхан, түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Б.Булгансайханыг гэм буруутай” гэсэн хэргийн байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгч Б.Булгансайханы үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас :
1. Хохирогч Е.Буянбилэгийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...583.920 төгрөг “/хх-ийн 4 дүгээр хавтас 65-66 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
2. Хохирогч Б.Энхтуяагийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...нийт 168.000 төгрөг...” /хх-ийн 5 дугаар хавтас 20-21 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
3. Хохирогч С.Дэлгэржаргалын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...түрийвч 840.000 төгрөг...” тайлан /хх-ийн 3 дугаар хавтас 208-212 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
4. Хохирогч Д.Буянжаргалын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Дамно ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Шарп маркийн 379.924 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 71-72 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
5. Хохирогч Х.Батгэрэлийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...нийт 2.550.000 төгрөг... “ гэх /хх-ийн 5 дугаар хавтас 193-194 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
6. Хохирогч Д.Энхтуяагийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “...Самсунг брэндийн 42 инчийн зурагт 496.000 төгрөг, даралтын аппарат 39.000 төгрөг, Самсунг эс-6 загварын гар утас 65.000 төгрөг нийт 600.000 төгрөг...“ үнэлсэн /хх-ийн 1 дүгээр хавтас 122-123 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
7. Хохирогч Н.Мөнхзулын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн “...Кен нэртэй тасдагч 33.600 төгрөг, кен нэртэй дрилл 33.600 төгрөг, ноос хяргадаг хайч 200.000 төгрөг нийт 267.200 төгрөг” тайлангаар үнэлсэн /2хх-ийн 2-3 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
8. Хохирогч Б.Одончимэгийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...нийт 1.067.992 төгрөг... “/хх-ийн 4 дүгээр хавтас 122-124 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
9. Хохирогч С.Цогтгэрэлийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...нийт 152.000 төгрөг...” /хх-ийн 4 дүгээр хавтас 174-175 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
10. Хохирогч Д.Мөнхсайханы эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...5 боодол арьсан эдлэл 1.250.000 төгрөг “/хх-ийн 3 дугаар хавтас 204-205 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
11. Хохирогч С.Одонцэцэгийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...нийт 839.600 төгрөг” /хх-ийн 5 дугаар хавтас 151-152 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
12. Хохирогч Э.Гантулгын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...нийт 2.365.000 төгрөг...” /хх-ийн 1 дүгээр хавтас 171-173 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
13. Хохирогч Ч.Төгөлдөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...179.000 төгрөг...” /хх-ийн 3 дугаар хавтас 200-201 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
14. Хохирогч Б.Мөнхтуяагийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлан “...нийт 99 нэр төрлийн бараа 4.534.530 төгрөг” /хх-ийн 3 дугаар хавтас 208-212 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
15. Хохирогч Н.Батбаярын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаар “...Сони загварын 32 инчийн ЛСД зурагт 292.500 төгрөгөөр үнэлэгдэв..” /хх-ийн 2 дугаар хавтас 51-52 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
16. Хохирогч Д.Балдандоржийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны “...хар өнгийн түрийвч 30.000 төгрөг” гэх үнэлгээний тайлангаар /хх-ийн 1 дүгээр хавтас 171-173 хуудас/ хохирогчид бэлнээр 145.000 төгрөгийн хохирол учирсан ба 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий түрийвчийг буцаан өгсөн 145.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй.
17. Хохирогч Ч.Эрдэнэдэлгэрийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...553.600 төгрөг” /хх-ийн 4 дүгээр хавтас 17-18 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
18. Хохирогч Б.Алтансүхийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...нийт 125.100 төгрөг” /хх-ийн 5 дугаар хавтас 99-100 хуудас/ ба хохирол нөхөн төлөгдөөгүй.
19. Хохирогч З.Жаргалын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Ашид билгүүн” ХХК-ийн тайлангаар “...нийт 1.130.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 16 хуудас/ Хохирогч З.Жаргалд 940.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн /хх-ийн 1 дүгээр хавтас 34-р хуудас/ байхад прокуророос төлөгдөөгүй хохирлын дүнг тооцоолохдоо 180.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй гэж тооцооны шинжтэй алдаа гаргасан байх тул үнийн дүнг зөвтгөж, 190.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж дүгнэлээ.
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Булгансайханаас 21.541.066 төгрөг гаргуулж, хохирогч З.Жаргалд 190.000 төгрөг, хохирогч Д.Буянжаргалд 379.924 төгрөг, хохирогч Д.Энхтуяад 600.000 төгрөг, хохирогч Э.Гантулгад 2.365.000 төгрөг, хохирогч Д.Балдандоржид 145.000 төгрөг, хохирогч Н.Мөнхзулд 267.200 төгрөг, хохирогч Н.Батбаярт 295.200 төгрөг, хохирогч Б.Мөнхтуяад 4.534.530 төгрөг, хохирогч С.Дэлгэржаргалд 840.000 төгрөг, хохирогч Б.Мөнхсайханд 1.250.000 төгрөг, хохирогч Ч.Төгөлдөрт 179.000 төгрөг, хохирогч Ч.Эрдэнэдэлгэрт 553.600 төгрөг, хохирогч Ё.Буянбилэгт 583.920 төгрөг, хохирогч Б.Одончимэгт 1.067.992 төгрөг, хохирогч С.Цогтгэрэлд 152.000 төгрөг, хохирогч Б.Энхтуяад 168.000 төгрөг, хохирогч Б.Алтансүхэд 4.012.500 төгрөг, хохирогч С.Одонцэцэгт 1.407.200 төгрөг, хохирогч Х.Батгэрэлд 2.550.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.Булгансайханд 8 /найман/ жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Б.Булгансайханы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Булгансайхан нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Булгансайханыг энэ хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийн байдлаар түүний цагдан хоригдсон хугацаа бүгд 249 хоног байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ял эдлэх ялд оруулан тооцох журмын дагуу Б.Булгансайханы цагдан хоригдсон 249 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн малгай, дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Боржигон овогт Баттөмөрийн Булгансайханыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Булгансайханыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Булгансайханд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Булгансайханы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 249 /хоёр зуун дөчин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Булгансайханаас 21.541.066 төгрөг гаргуулж, хохирогч З.Жаргалд 190.000 төгрөг, хохирогч Д.Буянжаргалд 379.924 төгрөг, хохирогч Д.Энхтуяад 600.000 төгрөг, хохирогч Э.Гантулгад 2.365.000 төгрөг, хохирогч Д.Балдандоржид 145.000 төгрөг, хохирогч Н.Мөнхзулд 267.200 төгрөг, хохирогч Н.Батбаярт 295.200 төгрөг, хохирогч Б.Мөнхтуяад 4.534.530 төгрөг, хохирогч С.Дэлгэржаргалд 840.000 төгрөг, хохирогч Б.Мөнхсайханд 1.250.000 төгрөг, хохирогч Ч.Төгөлдөрт 179.000 төгрөг, хохирогч Ч.Эрдэнэдэлгэрт 553.600 төгрөг, хохирогч Ё.Буянбилэгт 583.920 төгрөг, хохирогч Б.Одончимэгт 1.067.992 төгрөг, хохирогч С.Цогтгэрэлд 152.000 төгрөг, хохирогч Б.Энхтуяад 168.000 төгрөг, хохирогч Б.Алтансүхэд 4.012.500 төгрөг, хохирогч С.Одонцэцэгт 1.407.200 төгрөг, хохирогч Х.Батгэрэлд 2.550.000 төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн малгай, дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Булгансайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН