| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0047/И |
| Дугаар | 131/ШШ2017/00076 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 131/ШШ2017/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн Оюун-Эрдэнийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.******* нь 1967 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Заг суманд төрсөн. Одоо нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 50 нас хүрч тэтгэвэрт орох болсон. Миний бие 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Заг сумын сургуульд ажилчнаар орж 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн. 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Заг сумын хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр орж 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн. Иймд дээр хугацаанд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар ******* иргэний үнэмлэхний хуулбар, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн эх болон хуулбар байдлаар, Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 01 дүгээр сарын 04-ний 02 тоот, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 тоот тушаал, Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн харъяа цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 тоот тушаал, Заг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 тоот, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тушаал, Заг сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 07 тоот тушаал, гэрч З.Цэрэндулам, ******* нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
А.******* нь 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүнийг үндсэн ажилтнаар ажилд томилсон “Зарим ажилчдыг ажилд авах ба чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 01 дүгээр сарын 04-ний 02 тоот тушаал, түүнийг өөр ажилд шилжих болонтой холбогдуулан ажлаас чөлөөлсөн “Зарим ажилчдыг ажилд авах ба чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 тоот тушаал, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч З.Цэрэндуламын мэдүүлэг зэргээр,
1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын цэцэрлэгт үйлчлэгч, туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан болох нь түүнийг жирэмсний амралтаа авсантай холбогдуулан ажлаас түр чөлөөлсөн Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтсийн харъяа цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 тоот тушаал, үйлчлэгчийн ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон “Ажилд хүн томилох тухай” Заг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 тоот тушаал, тус цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан П.Бумаа нь жирэмсний амралтаа авсантай холбогдуулан түүнийг түр хугацаагаар А.Оюун-Эрдэнийг хүмүүжүүлэгчээр ажилд томилсон “Ажилд хүн томилох тухай” Заг сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тушаал, түүнийг орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн Заг сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 07 тоот тушаал, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******гийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна
Мөн түүний 1986-1994 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан оны хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтууд түүний дээрхи хугацаагаар ажиллаж байсан байдлыг давхар нотолсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн Оюун-Эрдэнийн 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр,
1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын цэцэрлэгт үйлчлэгч, туслах хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан ******* хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ