| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2021/0027/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/34 |
| Огноо | 2021-01-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б т холбогдох 163/2021/0027/Э индекстэй, 2115000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Булган аймгийн ... гэх газарт оршин суух, урьд өмнө 1 удаагийн шийтгэлтэй, Х овогт Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сард Булган аймгийн ...ийн нутаг “Б” гэх газраас иргэн Д.Ц гийн аргамжаатай байсан хээр, хүрэн зүстэй 2 тооны нас гүйцсэн адууг хулгайлж 1800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2115000000010 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Д.Ц гийн өгсөн: “... Манайх 2018 оны 12 сарын сүүлээр ...ийн нутаг “Б” гэх газраас манай эзэмшлийн хоёр тооны уралддаг, хурдан удымнхүрэн, хээр зүстэй, зүүн талын гуян дээрээ 2-ын тоо тамгатай адуугаа хулгайд алдсан ба тухайн үед уг адууг машинаар ачаад явсан мөр байсан. Тэгээд би тухайн адуугаа хайгаад Дашинчилэн сумын цагдаагаас асуусан чинь намайг сэжиглэж байгаа хүн байна уу гэхээр нь Б.Б ыг сэжиглэж байна гэж хэлсэн чинь манайд Б хоёр тооны адуу ачиж яваад саатуулагдсан гэсэн ба тухайн үед уг адууны зүс, им тамгыг асуухад яг таарч байсан. Тухайн үед Дашинчилэнгийн цагдааг дагуулаад Б ын хоёр морь аргамжсан газар очиход гэрээс холгой дэрсэн дотор аргамжсан адууны мөр байсан ба манай хоёр адуу байхгүй байсан. Тэгээд тухайн өдрөөс хоёр хоногийн дараа манай хоёр адууны сураг Бүрэгхангай сумын 1-р багийн нутагт байрлах төмөр гүүрний хойд талд айлын адуунд байна гэхээр нь очиж үзэхэд манай хулгайд алдсан хоёр адуу мөн байсан. Б нь манайхыг адуу тэжээж байгааг сайн мэддэг ба манай талийгаач хүү болох У гийн гэрээр байнга орж гардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Гэрч А.И ийн өгсөн: “... 2018 оны 12 сарын сүүлээр Булган аймгийн Дашинчилэн сумын төвд байрлах “Чинхайрхан” үйлчилгээний төвийн зогсоол дээрээс машинтай хөдлөөд хойно байрлах Петровис шатахуун түгээхийн урд талаас сумруу эргэдэг уулзвар руу эргэсэн чинь миний машины баруун талд шир гэх чимээ гарахаар нь машинаа замаас чөлөөлөөд уг машин дээр яваад очсон чинь манай сумын Б гэх залуу цэнхэр өнгийн портер машин дээр хоёр тооны бараан өнгийн адуу ачсан байсан. Уг хоёр адуу нь нилээн хөлстэй, цантсан байсан. Тэгээд бид хоёр хоёр тийшээ явсан юм тухайн үед уг залуу сэжигтэй харагдаад байхаар нь Дашинчилэн сумын цагдаа Г эд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Г.Г ийн өгсөн: “... 2018 оны 12 сарын сүүлээр Дашинчилэн сумын төвд сумын цагдаагаар ажиллаж байхад манай суманд олон нийтийн цагдаа хийж байсан И гэх залуу над руу залгаад Б гэх залуу хоёр тооны адуу аччихсан явж байна, энэ хүн ямар ч малгүй хүн гэж хэлэхээр нь уг залуугийн гэрт очиход тухайн ачиж явсан адуу нь байхгүй болохоор нь уг залуугаас эхлээд асуусан чинь уг залуу худал хэлээд байсан. Тэгээд сүүлдээ үнэнгээ хэлэхээр нь тухайн адууг хаана байгааг асуухад Дашинчилэн сумын зүүн талын өндөр дэрсэн дотор оруулаад тушсан байсан ба тухайн адуунууд нь нилээн хөлстэй цантсан байсан. Тэгээд Б ыг цагдаагийн хэсэг дээр авч очоод түр саатуулаад байж байтал хүүхдийнх нь бие өвдөөд байна гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд галаа түлчихээд гараад ирье гэхээр нь гэрийнх нь гадаа хүлээгээд байж байтал Б гэрийнхээ хойд талын хашааг даваад уг хоёр адуу руу гүйж очоод тухайн адууг тавьж хөөсөн юм. Тухайн үед Б ыг хаанаас тухайн хоёр адууг авсан талаар асуухад ...аас айлын гадна талд аргамжаатай байсан адууг хулгайлаад ирсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Б.Б ын өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Бүрэгхангай сумын төв орж өөрийн төрсөн ээж Н ийнд оччоод буцаж Дашинчилэн сумруу гэрлүүгээ явж байх замдаа ... “Зүүн дэлэнгийн толгой” гэх газар чөдөртэй хээр, хүрэн зүсмийн хоёр тооны адуу байхаар нь манай хамаатны ах болох Н ийн хоёр тооны адуу байсан. Уг хоёр адууг хөтлөөд өөрийн унаж явсан бонго Ж-2 маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Дашинчилэн сумруу явсан. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын сүүлээр дээрх хээр, хүрэн зүсмийн хоёр адууг нэгийн унаад нөгөө нэгийн хөтлөөд ...руу яваад сүрэгт нь нийлүүлж тавьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 42 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 1800000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сард Булган аймгийн ...ийн нутаг “Б” гэх газраас иргэн Д.Ц гийн аргамжаатай байсан хээр, хүрэн зүстэй 2 тооны нас гүйцсэн адууг хулгайлж 1800000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.
Иймд шүүгдэгч Б.Б ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Энэ гэмт хэргийн хохирогч Д.Ц д 1800000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон биүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН