| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0042/И |
| Дугаар | 131/ШШ2017/00084 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн *******гийн *******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ;
Миний бие *******тэй 1998 оны 05 дугаар 10-ны өдрөөс хамтран амьдарч 2000 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү *******, 2003 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү *******, 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин ******* нарыг төрүүлсэн. Бид хоёр хамтран амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Нөхөр ******* маань 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэнэтийн ослоор нас барсан. Гурван хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаагүй тул хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон. Иймд ******* бид хоёрыг 1998 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар С.*******гийн иргэний үнэмлэхний болон хүү *******, *******, охин ******* нарын төрсний гэрчилгээний, *******ийн нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2014, 2015 оны тооллогын баримт, гэрч Я.Ганхуягийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.******* нь *******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Энэ нь:
******* нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь нас барсны 0000186034-88 дугаарт бүртгүүлсэн болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон байна.
Хүсэлт гаргагч С.*******гийн “...Миний бие *******тэй 1998 оны 05 дугаар 10-ны өдрөөс хамтран амьдарч байхдаа 2000 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү *******, 2003 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү *******, 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин ******* нарыг төрүүлсэн...” гэх хүсэлт нь нь хүү *******, ******* нар талийгаач *******ээр овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн төрсний гэрчилгээ, “...Би ******* ахынхтай хамт 1998 оноос хойш 2003 оныг хүртэл айл саахалт амьдардаг байсан. ******* ах, С.******* эгч нар нь 1998 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. С.******* эгч 2 хүүхэдтэй ирээд ******* ахтай сууснаас хойш 3 хүүхэд төрүүлсэн. *******ийнх Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантад нутагладаг байж байгаад 2003 оноос эхлэн Эрхтийн гол руу нүүсэн” гэх талийгаач *******ийн үеэл дүү Я.Ганхуягийн гэрчээр өгсөн мэдүүлэг, С.*******, ******* нар нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1998 оноос хойш хамтран амьдарч байсныг тодорхойлсон Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичиг, “...2014, 2015 оны мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогоор Эрдэнэцогт сумын 5 дугаар багт, өрхийн тэргүүлэгчийн нэр *******, ам бүл 6 гэж...” гэж бүртгэгдсэн талаархи Эрдэнэцогт сумын 2014, 2015 оны мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогоор тооллогын баримт зэрэг нотлох баримтууд нь тэднийг 1998 оноос 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар хамтран амьдарч байсан болохыг нь нотолсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116 , 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* овогт гийн , ******* овогт *******ийн ******* нарыг 1998 оноос 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг тус тус баримтлан С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийндансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ