Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2017/00109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ******* овогт *******ын *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Хүсэлт гаргагч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар  оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ө.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар Ө.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн эх болон хуулбар байдлаар, 1981-1983, 1986-1988 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 85, 98 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980.07.14-ний 24 тоот тогтоол, 1981.03.30-ны 05 тоот протокол, 1983.10.26-ны 42 тоот, 1984.02.10-ны 07 тоот тогтоол, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Ө.******* нь 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1981-1983, 1986-1988 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№22, Б№01, ХН№39, 45, 52 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 85, 98 тоот албан бичиг, Ерөнхий болоьсролын сургуулиа төгсөж ХАА-д гарч ажилласан түүнд тэтгэмж олгосон Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980.07.14-ний 24 тоот тогтоол, 1980 оны тасаг завод, саальчдын дунд зарласан социалист уралдааны болзлын дүнгээр түүнийг тэргүүний ажилтнаар шалгаруулсан талаарх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981.03.30-ны 05 тоот протокол, сумын соёл урлагийн 3 хоногийн концертод амжилттай оролцсон түүнийг шагнасан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983.10.26-ны 42 тоот тогтоол, 1983 оны төлөвлөгөөт ажлаа биелүүлж амжилт гаргасан түүнийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984.02.10-ны 07 тоот тогтоол, түүнийг 1980-1983, 1986-1990 онуудад ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч *******ийн мэдүүлэг, түүний 1981-1983, 1986-1990 онуудад эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан цалинг тэмдэглэж, гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулсан 1980 оны хөдөлмөрийн дэвтэр зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ