Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 980

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00980

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 хороо, 16 хороолол, Данзан гудамж, АОС 8-2-1-2 тоотод оршин байх Мөнх-Орших капитал ББСБ ХХК-ийн /5872162/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 хороо, 31 гудамж, 765 тоотод оршин суух Банзрагчийн Хатанбаатар /ЙЮ83070175/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 хороо, 81-9 тоотод оршин суух Жаргалсайханы Хүрэлбаатар /ЦА83100474/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 74,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Пүрэвбазар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мөнх-Орших капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Т.Пүрэвбазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Хүрэлбаатар, Б.Хатанбаатар нар нь “Мөнх Орших Капитал ББСБ” ХХК-аас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ 2016/05 тоот Зээлийн гэрээний дагуу 45,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн хүү, мөн оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийг хүүгийн хамтаар төлж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд зээлийг харилцан тохиролцсон.

Гэвч Зээлдэгч нар нь зээл авснаас хойш зээлийг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэг ч төлөөгүй. Бид бүхэн зээлдэгч талын удаа дараагийн хүсэлт, хувийн болон санхүүгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл хугацаанд зээлээ эргэн төлөх боломжийг түүнд олгосон. Харамсалтай нь өдийг хүртэл бодитой үр дүн гараагүй бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэхээр байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ 2016/05 тоот Зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 45,000,000 төгрөг, хүү 23,324,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,850,000 төгрөг нийт 74,100,000 төгрөгийг 457 дүгээр зүйлийн 451.1-д "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасны дагуу зээлдэгч Ж.Хүрэлбаатар, Б.Хантанбаатар нараас гаргуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мөнх-Орших капитал ББСБ ХХК, хариуцагч Б.Хатанбаатар, Ж.Хүрэлбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нийт 74,175,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлд бичсэнийг төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 74,100,000 төгрөг гэж тодруулсан.

Нэхэмжлэгч Мөнх-Орших капитал ББСБ ХХК, хариуцагч Б.Хатанбаатар, Ж.Хүрэлбаатар нар 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ2016/05 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч нар 45,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийг зээлдэгчид олгосон, мөн өдрийн 2016/05 дугаартай Барьцааны гэрээгээр Ванчигийн Батхүү /РД:ЧК53101279/, Төмөрийн Дагийсүрэн /РД:ЧК57091360/ нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичил хорооллын 21 дүгээр байрны 50 тоотод орших, 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205012473 дугаартай, хоёр өрөө орон сууцыг барьцаалсан гэрээг тус тус байгуулжээ.

Зохигчийн хооронд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт олгосон 45,000,000 төгрөгийн үндсэн зээл, хүү 24,325,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,850,000 төгрөг, нийт 74,100,000 төгрөг нэхэмжилсэн нь гэрээний 4.2.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр байна. Барьцааны гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэгчийн 6/1-0 тэмдэг дарсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар, хариуцагч нар нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй тухай тайлбар гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэв.

Хариуцагч нар зээлийг авсан хугацаанаас хойш зээл буцаан төлөөгүй болох нь зээлийн төлбөрийг тооцсон зээлдэгчийн зээлийн тооцооллын хуудсаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтуудыг зөвшөөрсөн, үгүйсгэсэн болон зээлийн төлбөрийг төлсөн эсэх талаарх тайлбар, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Б.Хатанбаатар, Ж.Хүрэлбаатар нар 74,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мөнх-Орших капитал ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.

Шүүх Мөнх-Орших капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлд 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Б.Хатанбаатар, Ж.Хүрэлбаатар нарт мөн өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагч нарт эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг шүүгчийн туслах танилцуулсан байна. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд мөн хариуцагч нарт шүүгч эрх, үүргийг нь тайлбарлаж өгчээ.

Шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08:30 цагт товлосон, зохигч шүүх хуралдааны товд гарын үсэг зурж баталгаажуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагч нарт шүүх хуралдааны тов хүргэсэн гэж үзнэ. Иймд хариуцагч нар товыг мэдсэн, хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Хатанбаатар, Ж.Хүрэлбаатар нараас 74,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мөнх-Орших капитал ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч хариуцагч Б.Хатанбаатар, Ж.Хүрэлбаатар нараас 528,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мөнх-Орших капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Э.ЭНЭБИШ