| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
хохирогч Б.А, хохирогчийн өмгөөлөгч Д.Болормаа,
шүүгдэгч Т.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын Т-д холбогдох эрүүгийн 20100 0000 0971 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, “Вада” ХХК-д инженер ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Т-ын Т- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ион” нэртэй клубт иргэн Б.Атай “найзыг минь цохисон” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “...баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхины зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамрын ясны хугарал, таславчны мурийлт, баруун зүүн нүдний дотор булан, баруун хацар, доод уруулын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 шүдний хугарал, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 1 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3 найзын хамт “Ион” нэртэй клубт ороод бүжгийн талбайд бүжиглэж байхад Тулга гэх найз маань дээрээсээ даруулаад 2 хүнээр зодуулж газар унасан байсан. Тулгыг газар унасан байхад өшиглөсөн. Тэгээд би 2 удаа цохисон, өшиглөсөн зүйл байхгүй. Би хохирогчийг танихгүй. Би тухайн үед 3 шил пиво уусан байсан. Хохирол төлбөрийн асуудлаар би хохирогчийн аавтай уулзсан. Мөн өөртэй нь хохирол төлөх талаар ярилцсан. Хамрын мэс засал хийлгүүлнэ гэж байсан.
Одоогийн байдлаар хохирол төлөөгүй байгаа. Цаашид баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг төлнө. Тухайн үед бодлогогүй үйлдэл хийсэн байна. Залуу хүний омголон зангаас боллоо. Хохирогчоос уучлалт гуйж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найз Элбэрэл, Энхбат, Уламбаяр нартай Хан-Уул дүүргийн “Ион” нэртэй клубт орсон. Араас Буянбадрах, Баясгалан гэх найзууд ирсэн. Буянбадрах гэх найз маань бүжгийн талбай дээр хэн нэгэнтэй муудалцаад байсан. Тэгээд гараад явсан байхаар нь хойноос нь гарахад миний араас цохисон. Үүнээс болж миний хамрын яс хугарсан. Намайг цохиулсан байхад хамгаалагч нь ирээд “ариун цэврийн өрөө ор” гээчихээд яваад өгсөн. Ариун цэврийн өрөөнөөс гараад найзуудаа хайгаад, мөн цагдаагийн байгууллагад “зодуулчихлаа” гэсэн дуудлага өгсөн. Тэр өдрөөс хойш хамар, шүд байнга өвддөг болсон. Өвчин намдаахын тулд байнга цацлага, өвчин намдаах эм хэрэглэж байна. Миний хувьд 3-4 сарын хугацаанд байнгын өвчтэй зовиуртай байна.
Эмчилгээний зардлаа шүүгдэгчээс гаргуулмаар байна. Хамрын таславчны хагалгаа 3.150.000 төгрөг, хиймэл шүд хийлгэх эмчилгээний 18.820.000 төгрөг, нийт хохиролд 22.468.100 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0000 0971 дугаартай хэргээс:
1. Хэрэг учрал гарсан гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ион” клубын хяналтын камерийн бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 06х, 08-09х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Аын хохирогчоор өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 09-ний орой 23 цаг өнгөрч байх үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ион” нэртэй клубт найз Элбэрэл, Энх-Од, Олонбаяр нарын хамт орсон. Тэгээд тухайн клубт байж байхад араас Буянбадрах, Баясгалан нар орж ирсэн. Бид нар 1 литрийн савалгаатай нэг шил Валлантайс нэртэй виски уусан. Тухайн вискиг ууж дуусгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад манай найз Буянбадрах хүнтэй муудалцаж маргалдаад байгаа харагдсан. Би зайтай бүжиглэж байхад нөгөө хэд гэнэт алга болчихоор нь би гайхаад араас нь хайхаар явж байхад араас нэг үл таних залуу шилэн хүзүү хэсгээс дарж байгаад нүүрэн тус газар өшиглөх шиг болсон.
Миний амнаас цус гарч, шокны байдалд орсон ба тэрнээс хойш дахиж цохиулсан эсэхээ санахгүй байна. ...Одоогоор 660.000 төгрөгийн эмчилгээ хийлгээд байна. Цаашид шүд, хамар гээд эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тулгын гэрчээр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 09-ний орой би найз Т, Мөнхтулга, Саруул нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ион” нэртэй клуб орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн клубын бүжгийн талбай дээр бүжиглэж байхад өндөр, цайвар цамцтай залуу миний ард зогсож байсан ба намайг бүжиглэж байхад араас түлхэхээр нь би эргэж хараад “хөөе, яаж байгаа юм бэ” гэж хэлээд нуруу руу нь түлхэхэд намайг шууд цээжнээс бариад авсан. Тэгээд намайг тек рүү түлхэж байгаад газар унагааж, дээрээс миний бие хэсэгт цохисон. Тэгэхэд тухайн залуугийн найз нь намайг хөлөөрөө бие рүү өшиглөсөн, мөн толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхэд манай найз Т тэр залууг салгаад, Мөнхтулга намайг татаж авахаар нь би Саруулын хамт клубаас гарсан. Тэгэхэд араас Мөнхтулга, Т хоёр явж байсан ба намайг цохисон залууг Т цохиж зодохыг би хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11760 дугаартай:
1.2. Б.Аын биед баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхины зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, баруун хацар, доод уруулын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 шүдний хугарал, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 1 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид 1 шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-аар тогтонги алдагдуулна.” гэсэн дүгнэлт /хэргийн 30-32х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1259 дугаартай:
1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11760 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Хохирогч Б.Ат учирсан хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, 2 шүдний хугарал, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 1 шүдний сулрал, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхины зулгаралт, баруун, зүүн нүдний дотор булан, баруун хацрын цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Хохирогч Б.Ат учирсан 2 шүдний хугарал, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, 1 шүдний сулрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун доод талын 2-р шүдний дээд үзүүр хэсгийн эмтрэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 38-41х/,
6. Хохирогч Б.А нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 45-55х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Тгийн яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Б.А гэх залуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Мөн нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлыг төлж барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 63х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 67х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 38х/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 70х/, “Натэ Монгол” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 92х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 93х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч нар гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Тгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ион” нэртэй клубэд иргэн Б.Атай “найзыг минь өшиглөж цохилоо” гэсэн шалтгаанаар маргалдан, түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “...баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхины зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамрын ясны хугарал, таславчны мурийлт, баруун зүүн нүдний дотор булан, баруун хацар, доод уруулын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 шүдний хугарал, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 1 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хэрэг учрал гарсан гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ион” клубын хяналтын камерийн бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 06х, 08-09х/,
- хохирогч Б.Аын: “...“...2020 оны 10 дугаар сарын 09-ний орой 23 цаг өнгөрч байх үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ион” нэртэй клубт найз Элбэрэл, Энх-Од, Олонбаяр нарын хамт орсон. Тэгээд тухайн клубт байж байхад араас Буянбадрах, Баясгалан нар орж ирсэн. Бид нар 1 литрийн савалгаатай нэг шил Валлантайс нэртэй виски уусан. Тухайн вискиг ууж дуусгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад манай найз Буянбадрах хүнтэй муудалцаж маргалдаад байгаа харагдсан. Би зайтай бүжиглэж байхад нөгөө хэд гэнэт алга болчихоор нь би гайхаад араас нь хайхаар явж байхад араас нэг үл таних залуу шилэн хүзүү хэсгээс дарж байгаад нүүрэн тус газар өшиглөх шиг болсон.
Миний амнаас цус гарч, шокны байдалд орсон ба тэрнээс хойш дахиж цохиулсан эсэхээ санахгүй байна.
...Тэр өдрөөс хойш хамар, шүд, байнга өвддөг болсон. Өвчин намдаахын тулд байнга цацлага, өвчин намдаах эм хэрэглэж байна. Миний хувьд 3-4 сарын хугацаанд байнгын өвчтэй зовиуртай байна. Эмчилгээний зардлаа шүүгдэгчээс гаргуулмаар байна. Хамрын таславчны хагалгаа 3.150.000 төгрөг, хиймэл шүд хийлгэх, эмчилгээний 18.820.000 төгрөг, нийт хохиролд 22.468.100 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг, /хэргийн 14х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- гэрч Б.Тулгын: “...2020 оны 10 дугаар сарын 09-ний орой би найз Т, Мөнхтулга, Саруул нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ион” нэртэй клуб орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн клубын бүжгийн талбай дээр бүжиглэж байхад өндөр, цайвар цамцтай залуу миний ард зогсож байсан ба намайг бүжиглэж байхад араас түлхэхээр нь би эргэж хараад “хөөе, яаж байгаа юм бэ” гэж хэлээд нуруу руу нь түлхэхэд намайг шууд цээжнээс бариад авсан. Тэгээд намайг тек рүү түлхэж байгаад газар унагааж, дээрээс миний бие хэсэгт цохисон. Тэгэхэд тухайн залуугийн найз нь намайг хөлөөрөө бие рүү өшиглөсөн, мөн толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхэд манай найз Т тэр залууг салгаад, Мөнхтулга намайг татаж авахаар нь би Саруулын хамт клубаас гарсан. Тэгэхэд араас Мөнхтулга, Т хоёр явж байсан ба намайг цохисон залууг Т цохиж зодохыг би хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11760 дугаартай:
1.2. Б.Аын биед баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхины зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, баруун хацар, доод уруулын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 шүдний хугарал, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 1 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид 1 шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-аар тогтонги алдагдуулна.” гэсэн дүгнэлт /хэргийн 30-32х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1259 дугаартай:
1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11760 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Хохирогч Б.Ат учирсан хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, 2 шүдний хугарал, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 1 шүдний сулрал, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн янцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхины зулгаралт, баруун, зүүн нүдний дотор булан, баруун хацрын цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Хохирогч Б.Ат учирсан 2 шүдний хугарал, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, 1 шүдний сулрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун доод талын 2-р шүдний дээд үзүүр хэсгийн эмтрэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 38-41х/,
- хохирогч Б.А нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 45-55х/ болон шүүгдэгч Т.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 62х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Б.Аын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхины зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, баруун хацар, доод уруулын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 шүдний хугарал, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 1 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.Т нь түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Т.Тгийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогдсон байна.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Т.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Аын биед учирсан “...баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхины зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, баруун хацар, доод уруулын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 шүдний хугарал, 1 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 1 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээний болон бусад зардалд нийт 22.486.100 төгрөг нэхэмжилсэн ба хохирогчоос бодитой гарсан нийт 497.516 төгрөгийн эмчилгээний зардлын баримтыг хэргийн 45-47 дугаар хавсарган бэхжүүлсэн байна.
Түүнчлэн хохирогч Б.А нь мөнгө төгрөгний боломж бололцоо байхгүй учир эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа, мөн эрх бүхий мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авахад зайлшүй хийлгэх хамрын таславчны муруйлт засах хагалгаа хийлгэх, хиймэл шүд хийлгэхэд шаардлагатай эмчилгээ болон эмчилгээний үнэ тарифыг бичиж өгсөн хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. /хэргийн 48-50х, 51-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” байх тул хохирогчоос өөрт учирсан хохирол гэмтлийг бодитоор хийлгэх санхүү, эдийн засгийн боломжгүй үндэслэлээр эмчийн магадлагаа баримтад заасан дүнгээр тооцон хийгдэх эмчилгээний зардлыг урьдчилан гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэн хангаж шийдвэрлэсэн ба энэ нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго зорилтод нийцнэ гэж дүгнэв.
Ингэхдээ хохирогчоос гэм хорын хохиролд нийт нэхэмжилсэн 22.486.100 төгрөгөөс баримттай нэхэмжилсэн 497.516 төгрөг, зайлшгүй хийгдэх шаардлагатай эмчилгээ болох хамрын таславчийн хагалгааны зардлыг “ЭМЖЖ” Чих хамар хоолойн эмнэлгийн нэхэмжлэх баримтад /хэргийн 51х/ тодорхойлогдсон 3.150.000 төгрөгийн дүнгээр тооцож, нийт 3.647.516 /гурван сая зургаан зуун дөчин долоон мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг шүүгдэгч Т.Тгээс гаргуулан хохирогч Б.Ат олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх хиймэл шүд хийлгэх болон шүдний эмчилгээний зардалд шаардагдах гэх нэхэмжлэлээс үлдэх 18.838.584 төгрөгийн шаардлагад хамаарах хэргийн 48 дугаар талд авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй байх шүүх хэлэлцэхгүй орхиж, уг шаардлагад хамаарах нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогч Б.Ат тайлбарлах зүйтэй.
Шүүгдэгч Т.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” /хэргийн 63х/ тэмдэглэгдсэн тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэргийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,
- энэ хэрэгт Т.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Т-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б овогт Т-ын Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцон Т.Тгээс 3.647.516 /гурван сая зургаан зуун дөчин долоон мянга таван зуун арван зургаа/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Ат олгож, нэхэмжлэлээс үлдэх цаашид гарах эмчилгээний зардлын 18.838.584 төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэргийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт Т.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД