Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-гийн М-д холбогдох эрүүгийн 20100 2106 1012 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөрхүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Д.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 269 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийнхуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэл үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийнхуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-гийн М- /РД:/,

 

 

                                                

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Д.М нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” гэх худалдааны төвд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан гоо сайхны үзэсгэлэн худалдааны үеэр хохирогч Б.Н-гийн лангуун доор байсан хавчаартай 484.920 төгрөгийг хулгайлсан авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:            

1. Шүүгдэгч Д.Мгаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн үед лангуун дээр юм худалдаж авахдаа мөнгө байсныг нь мэдсэн юм. Ширээний хажуу талд хавчаартай мөнгө ил, хайрцаган дотор байхаар нь авчихсан. Тэгээд худалдагч нь “Хавчаартай мөнгө алга байна, чамаас өөр хүн байгаагүй” гэхээр нь” уучлаарай, би авсан юм” гээд буцаагаад өгчихсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би саяхан төрсөн, бага хүүхэд маань сар гарантай. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.“ гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 2106 1012 дугаартай хэргээс:

 

1. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-11х, 12х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н-гийн хохирогчоор өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Мишээл экспогийн эрүүл мэнд, гоо сайхны үзэсгэлэн худалдаан дээр хамтрагч Агийн хамтаар бараагаа борлуулаад ажлаа хийгээд байж байхад нэг жирэмсэн хүүхэн Агаас хөлний шүршлэг авсан байсан. Тэгээд А эгч хариулт 7.000 төгрөгийг өгч байхад юм үзэх нэрийдлээр лангуу руу орсон байсан. Тэгээд ширээний ард хэсэгт, далд газар хийсэн байсан хавчаартай 484.000 төгрөгийг авч байхыг би харсан. Тухайн үедээ би гайхаад пайнагт ороод мөнгөө шалгахад мөнгө байхгүй байсан.

Тэгэхэд нөгөө жирэмсэн хүүхэн “за за би явъя даа, ямар аймаар юм бэ,авчихдаг юм байхдаа” гэхээр нь “хэн ч хаашаа ч явахгүй, энд байсан мөнгө алга болчихлоо” гээд тухайн хүүхэнд “мөнгө гаргаад ир, би авч байхыг чинь харсан” гэхэд хавчааргүй мөнгө гаргаад ирсэн. Тэгээд “хавчаар нь яасан бэ” гээд хайхад газар уначихсан байсан. Тэгээд эхний карманаасаа гаргаж өгсөн мөнгийг тоолоход 260.000 төгрөг байхаар нь “үлдсэн нь хаана байна вэ” гэхэд суга гэх мэт энд тэндээсээ 60.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгж байтал Мишээл экспогийн зохион байгуулагч ирээд “чамд өөр мөнгө байна уу” гэхэд “энэ миний мөнгө” гэж хэлээд хэсэг мөнгө гаргаж ирсэн ба зохион байгуулагч эмэгтэй цагдаа дуудаж, хүлээлгэж өгсөн. ...Надад одоо ямар нэгэн гомдол байхгүй, хулгайд алдсан 484.920 төгрөгийг хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/379 дугаартай актын:

1. Доржсүрэнгийн Мөнхтуяагийн гарын дардас нь Папилон санд урьд өмнө нь 6 удаа бүртгэгдсэн байна.

2. Доржсүрэнгийн Мөнхтуяагийн гарын дардас нь санд бүртгэгдсэн эзэнгүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 27-28х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Мгийн яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Мишээл экспо үзэсгэлэн худалдаа болж байна гэхээр нь хямдхан хелико бактерийн эм авах гэж очсон. Тэгээд явж байхад лангууны ард талд хайрцагтай мөнгө байсан ба хүнгүй байхаар нь хавчаартай мөнгийг нь авчихсан.

Тэгээд халаасандаа хийгээд зогсож байхад худалдагч нь хүрч ирээд “энд байсан мөнгө яачихав, чи авсан уу” гэхээр нь би мөнгийг буцааж өгсөн. Хэдэн төгрөг байсан гэдгийг тоолж чадаагүй. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 38х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 269 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 47-48х, 49-51х/, Дэлгэрдалайгийн Ананд, Мөнхтуяагийн Билгүүн, Мөнхтуяагийн Бүжинлхам нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 55-57х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Мгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.М нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” гэх худалдааны төвд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан гоо сайхны үзэсгэлэн худалдааны үеэр хохирогч Б.Н-гийн лангуун доор байсан хавчаартай 484.920 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- эд зүйл түр хураан авч, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-11х, 12х/,

- хохирогч Б.Н-гийн: “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Мишээл экспогийн эрүүл мэнд, гоо сайхны үзэсгэлэн худалдаан дээр хамтрагч Агийн хамтаар бараагаа борлуулаад ажлаа хийгээд байж байхад нэг жирэмсэн хүүхэн Агаас хөлний шүршлэг авсан байсан. Тэгээд А эгч хариулт 7.000 төгрөгийг өгч байхад юм үзэх нэрийдлээр лангуу руу орсон байсан. Тэгээд  ширээний ард хэсэгт, далд газар хийсэн байсан хавчаартай 484.000 төгрөгийг авч байхыг би харсан. Тухайн үедээ би гайхаад пайнагт ороод мөнгөө шалгахад байхгүй байсан.

Тэгэхэд нөгөө жирэмсэн хүүхэн “за за би явъя даа, ямар аймаар юм бэ,авчихдаг юм байхдаа” гэхээр нь “хэн ч хаашаа ч явахгүй, энд байсан мөнгө алга болчихлоо” гээд тухайн хүүхэнд “мөнгө гаргаад ир, би авч байхыг чинь харсан” гэхэд хавчааргүй мөнгө гаргаад ирсэн. Тэгээд “хавчаар нь яасан бэ” гээд хайхад газар уначихсан байсан. Тэгээд эхний карманаасаа гаргаж өгсөн мөнгийг тоолоход 260.000 төгрөг байхаар нь “үлдсэн нь хаана байна вэ” гэхэд суга гэх мэт энд тэндээсээ 60.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгж байтал Мишээл экспогийн зохион байгуулагч ирээд “чамд өөр мөнгө байна уу” гэхэд “энэ миний мөнгө” гэж хэлээд хэсэг мөнгө гаргаж ирсэн ба зохион байгуулагч эмэгтэй цагдаа дуудаж, хүлээлгэж өгсөн. ...Надад одоо ямар нэгэн гомдол байхгүй, хулгайд алдсан 484.920 төгрөгийг хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/379 дугаартай актын:

1. Доржсүрэнгийн Мөнхтуяагийн гарын дардас нь Папилон санд урьд өмнө нь 6 удаа бүртгэгдсэн байна.

2. Доржсүрэнгийн Мөнхтуяагийн гарын дардас нь санд бүртгэгдсэн эзэнгүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 27-28х/ болон шүүгдэгч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 39х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн эзэмшилийнх болгож захиран зарцуулах бодит бололцоо бий болсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох материаллаг болон хэлбэрийн шинжтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан.

 

Шүүгдэгч Д.М нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” гэх худалдааны төвд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан гоо сайхны үзэсгэлэн худалдааны үеэр хохирогч Б.Н-гийн лангуун доор байсан хавчаартай 484.920 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нь нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

 

Шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилан тогтоосон.

 

Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Н-д учруулсан эд хөрөнгийн хохирлын 484.920 төгрөгийг мөнгөн дүнгээр нь нөхөн төлж арилгасан, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэг /хэргийн 16х/ баримтаар тогтоогдсон ба уг гэмт хэргийн улмаас өөр бусдад төлөх төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч Д.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 47-48х, 49-51х/ тус тус авагдсан ба урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.

 

Шүүх, шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж арилгасан, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б.Н- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нөхцөл байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Д.Мөнхуяад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт Д.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж

 

ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Н- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.   

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-гийн М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Д.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Н- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД