| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Т-ын Т-ад холбогдох эрүүгийн 18100 0930 1084 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “RSC” ХХК-д дампын оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 20 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоосон,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялыг биечлэн эдэлж байгаад 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, С овогт Т-ын Т- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.Т нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лотте” гэх нэртэй тоглоомын газраас 2018 оны 3 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд цахим хэрэгсэл ашиглан С.Уын “U S” нэртэй фейсбүүк хаяг руу нэвтэрч, түүний нэрээр бусад руу мөнгө зээлэх утгатай зурвас илгээн Ө.Б-г төөрөгдөлд оруулан 435.000 төгрөг, Г.О-ийг төөрөгдөлд оруулан 290.000 төгрөг, Д.Г-ыг төөрөгдөлд оруулан 200.000 төгрөг, Р.Ц-г төөрөгдөлд оруулан 200.000 төгрөгийг тус тус С.Д-гийн 5108хххх79, М.Б-ы 5024хххх37 дугаартай дансаар дамжуулан авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж, Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ялыг хэсэгчилэн төлж биелүүлэх хугацаа тогтоож өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 0930 1084 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Б-гийн хохирогчоор өгсөн:
“...2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын ах Уын “U S” нэртэй фейсбүүк хаягнаас надад мөнгө зээлэх талаар мессеж ирээд байсан бөгөөд би 2018 оны 3 сарын 04-ний өдөр 200.000 төгрөг, мөн өдөр 20.000 төгрөгийг өөрийн 5028хххх26 тоот данснаас 5024хххх37 тоот данс руу шилжүүлсэн. Би Солонгос Улсад байсан болохоор би мөн өдрөө Вон сольдог хүний данс болох 5166хххх59 тоот данснаас 5163хххх74 тоот данс руу 215.000 төгрөгийг шилжүүлэн нийт 435.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би У ахыг мессеж бичин мөнгө зээлж байна гэж ойлгосон чинь өөр хүн мессеж бичээд залилан мэхэлсэн байна. Би У ахын утас руу залгахад холбогдохгүй байсан учир итгээд шилжүүлсэн юм. Би өөрийн мөнгөө буцаан авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.О-ийн хохирогчоор өгсөн:
“...Миний нөхөрийн төрөл ах болох Уын U S” нэртэй фейсбүүк хаягнаас мөнгө зээлэх талаар мессеж орж ирээд байсан бөгөөд “гадуур явж байна, өглөө ажил дээрээ очоод өгнө, боломжоороо мөнгө явуулаач” гээд данс явуулахаар нь мөнгө шилжүүлсэн юм. Тэгсэн чинь У ахын фейсбүүк хаягийг ашиглан надаас 290.000 төгрөгийг залилсан байсан. Би У ахын гар утас руу залгахад авахгүй байсан учир шилжүүлсэн. Мөнгөө буцааж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр У ахын фейсбүүк хаягнаас мөнгө зээлэх талаар мессеж ирээд 5108хххх79 тоот данс явуулахаар нь өөрийнхөө данснаас 200.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэтэл У ахын фейсбүүк хаягаар өөр хүн мессеж бичин мөнгө авсан талаар сүүлд мэдсэн. Би өөрийнхөө мөнгийг авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Ц-гийн төлөөлөгч А.Ү-гийн өгсөн:
“...Манай нөхөр Р.Ц- нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайчаар нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 2020 оны 2-3 сард ирж магадгүй, түүнээс нааш ирэх боломжгүй. Өчигдөр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох бичиг өгч явуулсан юм. Иймд би нөхрийнхөө 200.000 төгрөг залилуулсан хэрэгт хохирогчоор оролцох болно. Миний нөхөр 2018 оны 3 сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийг 5108хххх79 тоотданс руу шилжүүлсэн бөгөөд У ахын фейсбүүк хаягнаас чат ирсэн юм. Би мөнгөө буцааж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Уын гэрчээр өгсөн:
“...Өнөөдөр буюу 2018 оны 3 сарын 05-ны өглөө 08 цаг 30 минутын үед фейсбүүк найз Г.О-э над руу “нөгөө мөнгөө миний данс руу хийчихээрэй, дүү нь өнөөдөр хэрэглэнэ” гэхээр нь би гайхаад “юун мөнгө билээ” гэж асуухад “би тань руу хагас сайн өдөр шилжүүлсэн шүү дээ” гээд дансаа над руу явуулсан. Тэгэхээр нь би утсаар яриад асуухад “та над руу мессенжерээр яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд 290.000 төгрөг дансаар авсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би “аваагүй, чи дансны хуулгаа аваад ир” гэхэд мөнгө шилжсэн байсан. Дараа нь манай ажлын газрын Хулан гэдэг эмэгтэй “та хагас сайн өдөр мөнгөгүй байхад юун мөнгө нэхээд асуугаад байсан юм бэ” гэж хэлсэн. “U S” нэртэй фейсбүүк хаяганд үл таних хүн ороод найзууд болох Г.О-ээс 290.000 төгрөгийг 5059хххх10 тоот дансанд, Д.Г-аас 200.000 төгрөгийг 5108хххх79 тоот дансанд, Ө.Б-гээс 200.000 төгрөгийг 5024хххх37 тоот дансанд, Р.Ц-гоос 200.000 төгрөгийг 5108хххх79 тоот дансанд тус тус шилжүүлэн авч, одоогийн байдлаар 890.000 төгрөгийг залилан авсан болохыг мэдсэн. Ийм учраас Цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Д-гийн гэрчээр өгсөн:
“...2018 оны 3 сарын 03-ны өдөр миний 5108хххх79 тоот данс руу мөнгө орсон эсэх талаар би мэдэхгүй байна. Манай нөхөр Түвшинбат байж магадгүй юм байна. Би тухайн үед Түвшинбаттай үерхэж байсан бөгөөд түүнд картаа өгсөн байсан. Түвшинбат урьд өмнө ийм фейсбүүк хаягтай холбоотой хэрэгт шалгагдаж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-ы гэрчээр өгсөн:
“...Би Түвшинбат гэдэг залууг таньдаг бөгөөд тэрээр 2018 онд надад картаа түр хэрэглүүлээч, хүнээс мөнгө авчихаад буцаагаад өгнө гээд аваад явсан. Яг хэзээ авсаныг нь санахгүй байна. Тэгээд би картаа авахгүй байж байхад Цагдаагийн газраас манай ах руу залгаад “миний дансаар хүн залилаад явж байна” гэж хэлээд мэдсэн юм. Надад дансны гүйлгээний талаар мэдээлэл ирдэггүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/,
8. ХААН банкны 2018 оны 5 сарын 22-ны өдрийн 29/5497 дугаар бичгээр гаргасан 5059хххх10, 5108хххх79, 5024хххх37, 5108хххх79, 5111хххх38 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 88-90х, 92х, 93-98х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Тын яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 105х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 115х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 119х/, “Ар Эс И” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 123х/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 131-135х, 137-139х, 140-141х, 182-185х/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримт /хэргийн 186-187х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Тын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Т нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лотте” гэх нэртэй тоглоомын газраас 2018 оны 3 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд цахим хэрэгсэл ашиглан С.Уын “U S” нэртэй фейсбүүк хаяг руу нэвтэрч, түүний нэрээр бусад руу мөнгө зээлэх утгатай зурвас илгээн Ө.Б-г төөрөгдөлд оруулан 435.000 төгрөг, Г.О-ийг төөрөгдөлд оруулан 290.000 төгрөг, Д.Г-ыг төөрөгдөлд оруулан 200.000 төгрөг, Р.Ц-г төөрөгдөлд оруулан 200.000 төгрөгийг тус тус С.Д-гийн 5108хххх79, М.Б-ы 5024хххх37 дугаартай дансаар дамжуулан авч, өөртөө ашиглаж захиран зарцуулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.
Шүүгдэгчийн нь шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч ашигласан дээрх үйлдэл нь “хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Тыг хуурч, ... цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн нэр бүхий хохирогч иргэд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж хуульчилсан.
Шүүгдэгч Т.Тын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан эд хөрөнгийн хохиролд тооцон хохирогч Г.О-эд 290.000 төгрөг, хохирогч Д.Г-т 200.000 төгрөг, хохирогч Ө.Б-д 435.000 төгрөг, хохирогч Р.Ц-д 200.000 төгрөг тус тус нөхөн төлж барагдуулсан нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн /хэргийн 175-176х/ баримтуудаар тогтоогдсон тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.Т нь урьд:
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 20 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоосон,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялыг биечлэн эдэлж байгаад 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 155х/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 232 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 131-135х, 137-139х, 140-141х, 182-185х/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримт /хэргийн 186-187х/ тус тус хэрэгт авагдсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаварыг халж, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заасан тул шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэх боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөр нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгч Т.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн өлж арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Т.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан торгуулийн ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт Т.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Т-ын Т-ыг хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Тыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон хохирогч Г.О-эд 290.000 төгрөг, хохирогч Д.Г-т 200.000 төгрөг, хохирогч Ө.Б-д 435.000 төгрөг, хохирогч Р.Ц-д 200.000 төгрөг тус тус нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.
5. Энэ хэрэгт Т.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Т.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД