| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2017/00110/И |
| Дугаар | 103/ШШ2017/00124 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2017/00124
| 20*******7 оны 0 сарын ******* өдөр | Дугаар *******0/ШШ20*******7/00*******24 | Улаанбаатар хот |
|
|
|
|
20*******7 0 ******* *******0/ШШ20*******7/00*******24
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ХХК-ийн байрны ******* ******* байрлах, ******* ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны 2******* тоотод оршин суух, овогт , нар овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.79*******.892 төгрөг 4 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ******* төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн , Р. нар 20*******5 оны 9 дүгээр сарын 0*******-ний өдөр манай банктай ЗГ:4605*******0*******759 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 6.000.000 төгрөгийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, *******2 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 20*******5 оны 9 дүгээр сарын 0*******-ний өдөр БГ:4605*******0*******759 дугаартай ипотекийн гэрээгээр ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны 2******* тоот 9 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн Ү-220800220******* дугаар бүхий гурван өрөө орон сууц барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин, зээл хүүгийн төлбөрийг 406 хоног хэтрүүлсэн тул зээлийн үлдэгдэл .646.*******2 төгрөг 47 мөнгө, хүү *******.**************7.8 төгрөг *******8 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 2848******* төгрөг 78 мөнгө, нийт 4.79*******.892 төгрөг 4 мөнгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч , Р. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* нэхэмжилсэн 4.79*******.892 төгрөг 4 мөнгийг 20*******7 оны 5 дугаар сарын 0*******-ний өдрийн дотор төлж барагдуулна, зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч 4.79*******.892 төгрөг 4 мөнгийг 20*******7 оны 5 дугаар сарын 0*******-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ******* төв, хариуцагч , Р. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.79*******.892 төгрөг 4 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.79*******.892 төгрөг 4 мөнгө нэхэмжилснийг, хариуцагч нар 20*******7 оны 5 дугаар сарын 0*******-ний өдрийн дотор 4.79*******.892 төгрөг 4 мөнгийг бүрэн төлж, зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт , нар овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.79*******.892 төгрөг 4 мөнгө нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч нар 20*******7 оны 5 дугаар сарын 0*******-ний өдрийн дотор 4.79*******.892 төгрөг 4 мөнгийг төлж, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9*******620 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 458*******0 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас 458*******0 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА