| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00112/И |
| Дугаар | 103/ШШ2017/00128 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2017/00128
| *******017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ*******017/001*******8 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* оны 03 дугаар сарын *******-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, ******* настай, ******* дүүргийн ******* дугаар хороо ******* *******6 тоотод оршин суух, овогт архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг *******017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгч С., өвчтэй этгээд Ц., нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтcийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би *******015 оны 05 дугаар сард хэсгийн байцаагчийн ажилд орсон бөгөөд Ц. нь үүнээс хойш миний хяналтанд байх хугацаандаа байнга архи ууж байна. *******017 онд ******* дүүргийн ******* дугаар хороо, Галуут гудамжны *******6 тоотоос архи ууж, амгалан тайван байдал алдагдуулсан гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад нийтдээ ************** удаа ирсэн байдаг. Ц. нь архинд донтох өвчтэй, архины гүн хамааралтай, архи ихээр уудаг, энэ нь сүүлдээ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй болж байна. *******010 оноос хойш Ц.тэй холбоотой гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шүүхэд нийтдээ 17 нүүр хуудас буюу 85 удаагийн зөрчил гаргасан талаар лавлагаа гарсан. Ц. нь *******01******* онд 3 сарын хугацаатай архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан. *******016 оны 06 дугаар сард 10 хоногийн хугацаагаар баривчлах арга хэмжээ авагдсан. *******017 онд ******* удаа торгуулийн арга хэмжээ авагдсан. Гэвч ямар ч засрал олоогүй, нийгмийн хэв журам зөрчиж 80 гарсан ээж хамт амьдардаг хүмүүсийн амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулж байгаа учир Ц. архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Өвчтэй этгээд Ц. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би архи уудаг, архи уухаараа гудамжинд орилж, хашгирч ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг нь үнэн. Гэхдээ цаашид ажил хийж амьдаръя гэж бодож байгаа гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь Ц. архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо. Тухайн этгээд
-согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх
- Нийгмийн хэв журмыг зөрчсөн байх
-Сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн, эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх гэсэн үндэслэлүүд нэг дор бүрдсэн тохиолдолд тухайн этгээдийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэл бүрдэнэ.
Ц. нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архины албадан эмчилгээнд хамрагдсан ч дахин архи согтууруулах ундаа хэрэглэсэн, архинаас бүрэн хамааралтай болсон болох нь архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Цагдаагийн хэлтсийн удаа дараа эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт, зөрчил гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, түүний ээж Б. асууж авсан нь архи уугаад удаж байна. Архи уухаараа орилж хашгираад байдаг юм. Архины эмчилгээнд архинаас гаргадаг юм бол явуулмаар байна тайлбар, Д. асууж авсан Манай эхнэрийн дүү гэртээ ирээд ээждээ агсам тавиад бас намайг хоолоо ид гэсэн чинь надруу агсраад байсан. Тэгээд гадаа гудамжинд орилж хашгираад байхаар нь цагдаа дуудах гээд гартал эргүүлийн цагдаа явж байхаар нь хэлээд саатуулах байранд хүргүүлсэн. нэг архи уухгүй байхаараа 7-8 хоног уудаггүй, заримдаа өдөр алгасахгүй архи уудаг. Манай хадам ээж 77 настай хэвтрийн хөгшин байдаг юм аа, архи уухаараа ээж рүүгээ дайрдаг, тэрнээс болж би муудалцаж цагдаа дууддаг байсан. Ээжийгээ гичий минь, чи хурдан үх, яасан үхэж далд ордоггүй чавганц вэ гэх зэргээр доромжилдог гэсэн тайлбар, ******* дүүргийн шүүхийн *******013.09.10-ны өдрийн дугаартай шийдвэр, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******016.06.14-ний өдрийн 60 дугаартай шийтгэвэр зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ц. албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлэх нь зүйтэй гэж үзэв.
Ц. нь хөдөлмөрийн чадвартай бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан архины албадан эмчилгээнд хамрагдах шаардлагыг хангасан байна.
Ц. архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг 4 эмчийн бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн эрүүлжүүлэгдсэн тухай тодорхойлолт болон бусад баримтууд нь бичгийн нотлох баримтын хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан овогт Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлэхээр тогтоосугай.
*******. Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д зааснаар албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Ц. Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
4. Ц.ийн албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.
5. Нэхэмжлэгч ******* дүүргийн Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70.*******00 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
6. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА