| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00115/И |
| Дугаар | 103/ШШ2017/00129 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2017/00129
| 2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00129 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаанд ******* ХК-ны аймаг дахь салбарт ээлжийн мастериар ажилласан. Тухайн салбарт ажиллаж байсан хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаггүй байснаас үүдэн хүмүүсийнхээ ажилд орсон, гарсан тушаалыг тэр бүр гаргадаггүй байсан юм байна. Би хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр тэтгэвэр тогтоолгоход дээрх хугацаа зайлшгүй шаардлагатай боллоо. Иймд миний дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.******* нь 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн сумын ******* ХК-ийн салбарт ажиллаж байсан. Тухайн үед байгууллагын хүний нөөцийн ажилтан гэж байгаагүй учраас хүмүүсийн бичиг баримтанд хийгдэх бичилт бүрэн хийгддэггүй байсан. ******* ХК-ийн нэр дээр цалин олгож байсан баримт бол байгаа. Аль нэг албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж ******* ажилд орсон, гарсан тухай тушаал байхгүй байгаа бөгөөд түүний шүүхэд гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт, цалингийн түүвэр, гэрч нарын мэдүүлэг бусад баримтуудаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна. Тухайн үед ******* ажиллаж байсан байгууллагын нэршил өөрчлөгдсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаас харагдаж байна. Иймд нэхэмжлэгч Ч.*******ыг 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 06 дугаар сарын *******1-нийг хүртэл хугацаанд Загзага ХХК-нд ээлжийн мастериар, 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* ХК-ийн аймаг дахь салбарт ээлжийн мастериар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ч.******* нь 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* ХК-ны аймаг дахь салбарт ээлжийн мастериар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
Нэхэмжлэгчийн уг хугацаанд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, ажиллаж байсан байгууллага татан буугдсан байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
******* ХХК нь ХХК, ******* ХК-ийн аймаг дахь салбар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан болох нь Уул уурхай нүүрс олборлолтын ******* ХК-ийн 2017.04.04-ний өдрийн 06/**************5 дугаартай албан тоот, Загзага ХХК-ийн эхлэлтийн бланс, төлбөрийн даалгавар, ******* ХК, ХХК-ийн хамтарсан ХХК-ийг байгуулах тухай хурлын проткол зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 06 дугаар сарын *******1-нийг хүртэл хугацаанд Загзага ХХК-нд ээлжийн мастериар, 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* ХК-ийн аймаг дахь салбарт ээлжийн мастериар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар
- Загзага ХХК-ны гүйцэтгэх захиралын 1998.05.11-ний өдрийн 0******* дугаартай арга хэмжээ авах тушаал, уг тушаалд Түлш хулгайлан зарж үйлдвэрийн дотоод хэв журмын зөрчил гаргасан белазын жолооч О., Д., Д. нар болон ээлжит харуулын үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа алдсан ээлжийн мастер Ч.*******ыг ажлаас нь хөөхийг сануулж цалингийн 20 хувиар 1 сар тус тус хариуцлага оногдуулж, арга хэмжээ авсугай гэсэн байв,
- ******* ХК-ны 2017.02.09-ний өдөр гаргасан цалингийн тодорхойлолт уг цалингийн тодорхойлолтонд нэхэмжлэгч Ч.******* нь 1998 оны оны 4-р сард *******9.570 төгрөг, 5-р сард 94.895 төгрөг, 6-р сард 102.800, 7-р сард 66.064 төгрөг, 8-р сард *******5.000 төгрөг, 9-р сард 72.280 төгрөг, 10-р сард 69.784 төгрөгийн цалин авсан гэсэн байв,
Загзага ХХК-ний 1998.4.25-ний цалингийн хүснэгт. Уг хүснэгтэнд Захиргаа авто граж, ажилтан *******, ээлжийн мастер, цалин *******9.570 төгрөг гэсэн байв.
- Гэрч М. шүүхэд өгсөн: Би Ч.*******ыг 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс таньдаг болсон, бид хоёр аймгийн суман дахь *******- ХХК-д хамт ажиллаж байсан. Би түүнийг 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уулын ээлжийн мастераар ажилласныг гэрчилж байна гэх мэдүүлэг
Гэрч З.анхуягийн шүүхэд өгсөн: Би Ч.*******ыг 1998 онд ны уурхайн ээлжийн мастераар ирэхэд нь таньдаг болсон. Бид хоёр аймгийн суман дахь *******- ХХК-д 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамт ажиллаж байсан. Ч.******* уулын ээлжийн мастер хийдэг байсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1998 оны 4-11 дүгээр сар хүртэлх хугацааг нөхөн тооцуулаагүй талаар ******* дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлолт ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн 1998 онд шимтгэл төлсөн гэх хуудас засвартай учраас нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бусад баримт хуулинд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрч нарын мэдүүлэг тухайн нотлох баримтуудыг давхар нотолсон байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
зМонгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 06 дугаар сарын *******1-нийг хүртэл хугацаанд Загзага ХХК-нд, 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ******* ХК-ийн аймаг дахь салбарт ээлжийн мастериар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА